Өдөр тутмын Бурханы үг | “Махан биетэй хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй” | Эшлэл 338

Өнгөрснийг бодоод үз: Хэзээ та нар луу чиглэсэн харц минь ууртай, дуу хоолой минь ширүүн байсан юм бэ? Би хэзээ өчүүхэн зүйлээс болж та нартай маргалдаж байсан бэ? Би хэзээ та нарыг үндэслэлгүйгээр зэмлэж байсан бэ? Би хэзээ та нарыг нүүрэн дээр чинь зэмлэсэн бэ? Би ажлынхаа төлөө л, та нарыг уруу таталт болгоноос хамгаалахыг Эцэгээсээ гуйдаг биш үү? Яагаад та нар Надад ингэж ханддаг юм бэ? Та нарын махан биеийг цохиж унагахад эрх мэдлээ Би ер нь ашигласан гэж үү? Та нар яагаад Миний ачийг ингэж хариулдаг юм бэ? Надад яах гэж байгаа нь мэдэгдэхгүй байсныхаа дараа та нар халуун ч биш, хүйтэн ч биш байдаг, тэгснээ Намайг хуурч, аргадахаар оролдож, Надаас аливааг нуудаг ба та нарын ам шударга бусын шүлсээр дүүрэн байдаг. Та нарын хэл Миний Сүнсийг хуурч чадна гэж та нар бодож байна уу? Хэл чинь Миний уур хилэнгээс зугтаж чадна гэж бодоо юу? Хэл чинь Ехова Миний үйл хэргийг хүссэнээрээ шүүмжилж болно гэж бодоо юу? Би хүнээр шүүгддэг Бурхан гэж үү? Өчүүхэн өт хорхой Намайг ингэж доромжлохыг Би зөвшөөрч чадна гэж үү? Ийм дуулгаваргүй хөвгүүдийг Би мөнхийн ерөөлдөө оруулж яаж чадах вэ? Та нарын үг, үйлдэл аль хэдийн илчлэгдэж, та нарыг ялласан. Би тэнгэрийг дэлгэж, бүх зүйлийг бүтээхдээ ямар ч бүтээлд дураараа оролцохыг зөвшөөрөөгүй, Миний ажлыг, Миний удирдлагыг хүссэнээрээ тасалдуулахыг ямар ч зүйлд бүр ч зөвшөөрөөгүй. Би хэнийг ч, юуг ч тэвчээгүй; Надад хүнлэг бус, харгис байдаг тэднийг Би яаж өршөөж чадах юм бэ? Миний үгийн эсрэг тэрсэлдэг тэр хүмүүсийг Би яаж уучилж чадах юм бэ? Өөрт минь дуулгаваргүй байдаг хүмүүсийг Би яаж өршөөж чадах юм бэ? Хүний хувь заяа Төгс Хүчит Миний гарт байдаггүй гэж үү? Би чиний шударга бус байдал болоод дуулгаваргүй байдлыг хэрхэн ариун гэж үзэж чадах юм бэ? Нүгэл чинь Миний ариун байдлыг яаж бузарлаж чадах юм бэ? Би шударга бус хүмүүсийн хир буртгаар бузарлагдахгүй, шударга бус хүмүүсийн өргөлийг ч гэсэн таалахгүй. Хэрвээ чи Ехова Надад үнэнч байсан бол Миний тахилын ширээн дээрх тахилуудыг өөртөө авч чадах байсан уу? Чи Миний ариун нэрийг доромжлохын тулд хорт хэлээ ашиглаж чадах байсан уу? Ийм байдлаар чи Миний үгийн эсрэг тэрсэлж чадах байсан уу? Миний алдар суу, ариун нэрд чи муу ёрын нэгэн болох Сатанд үйлчлэх хэрэгсэл мэтээр хандаж чадах байсан уу? Ариун хүмүүсийг эдлэг гэж Миний амь өгөгдсөн. Амиар минь хүссэнээрээ тоглож, өөр хоорондох зөрчилдөөнийхөө хэрэгсэл болгон ашиглахыг чинь Би яаж зөвшөөрч чадах юм бэ? Та нар сайн сайхан байдалд болон Надад хандах хандлагадаа яаж ийм дутуу дулимаг, цэвдэг сэтгэлтэй байж чадав аа? Эдгээр амийн үгэнд Би муу үйлийг чинь аль хэдийн бичсэн гэдгийг та нар мэдэхгүй юу? Египетийг гэсгээх үеийн минь уур хилэнгийн өдрөөс та нар яаж зугтаж чадах юм бэ? Та нар ийм маягаар ахин дахин Намайг эсэргүүцэж, Надад тэрслэхийг Би яаж зөвшөөрч чадах юм бэ? Би та нарт илэн далангүй хэлье, цаг нь ирэхэд та нарын гэсгээлт Египетийнхээс илүү тэсвэрлэшгүй байх болно! Та нар Миний уур хилэнгийн өдрөөс яаж зугтаж чадах вэ? Би үнэнээр та нарт хэлье: Миний тэвчээр та нарын муу үйлийн төлөө бэлтгэгдсэн ба тэр өдрийн гэсгээлтийн чинь төлөө оршин тогтнодог. Намайг тэсвэр алдвал, уур хилэнт шүүлтийг амсах хүмүүс нь та нар биш үү? Бүх зүйл Төгс Хүчит Миний гарт байдаг биш гэж үү? Тэнгэрийн дор та нар Надад ингэж дуулгаваргүй байхыг Би хэрхэн зөвшөөрч чадах билээ? Ирнэ гэгдэж байсан атлаа хэзээ ч ирээгүй Мессиатай уулзсан учраас та нарын амьдрал маш хэцүү байх болно. Та нар Түүний дайсан биш үү? Есүс та нартай анд нөхөр байсан, гэвч та нар Мессиагийн дайсан юм. Та нар Есүстэй анд нөхөр ч гэсэн, ёрын муу үйл чинь жигшүүрт хүмүүсийн савыг дүүргэсэн гэдгийг мэдэх үү? Та нар Еховатай маш ойр дотно байдаг боловч ёрын муу үг чинь Еховагийн чихэнд хүрч, уур хилэнг нь бадраасан гэдгийг мэдэхгүй гэж үү? Тэр чамтай яаж ойр дотно байж, муу үйлээр дүүрэн савыг чинь яаж шатаахгүй байж чадах юм бэ? Тэр яаж чиний дайсан биш байх юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент