Өдөр тутмын Бурханы үг: Эцсийн өдрүүд дэх шүүлт | Эшлэл 82

Ажил гэдэг үүднээс ярьвал махбод дахь Түүний ажил туйлын ач холбогдолтой бөгөөд ажлыг бүрэн дуусгадаг Нэгэн бол Сүнс биш бие махбодтой болсон Бурхан билээ. Зарим хүмүүс, Бурхан хэзээ нэгэн цагт газар дэлхий дээр ирж, хүмүүст үзэгдэж, бүх хүн төрөлхтнийг биечлэн шүүж, нэгийг нь ч үлдээлгүй нэг нэгээр нь туршдаг гэж итгэдэг. Ингэж боддог хүмүүс бие махбодтой болох ажлын энэ үе шатыг мэддэггүй. Бурхан хүмүүсийг нэг нэгээр нь шүүдэггүй ба хүмүүсийг нэг нэгээр нь туршдаггүй; ийнхүү хийх нь шүүлтийн ажил биш байх байсан. Бүх хүн төрөлхтний ялзрал адил биш гэж үү? Хүний мөн чанар бүхэлдээ ижил биш гэж үү? Шүүгдэж байгаа зүйл нь хүн төрөлхтний ялзарсан мөн чанар, Сатаны ялзруулсан хүний мөн чанар, хүний бүх гэм нүгэл билээ. Бурхан хүний ялихгүй агаад аар саар алдааг шүүдэггүй. Шүүлтийн ажил нь бэлгэдэл бөгөөд ялангуяа тодорхой нэг хүнд зориулж хийгддэггүй. Харин ч энэ нь, бүх хүн төрөлхтний шүүлтийг төлөөлөхийн тулд бүлэг хүмүүсийг шүүдэг ажил юм. Махбод дахь Бурхан, бүх хүн төрөлхтний ажлыг төлөөлөхийн тулд Өөрийн ажлыг бүлэг хүмүүс дээр биечлэн гүйцэтгэдэг ба үүний дараа энэ нь аажмаар тархдаг. Шүүлтийн ажил ч гэсэн ийм байдаг. Бурхан тодорхой нэг төрлийн хүн эсвэл тодорхой бүлэг хүмүүсийг шүүдэггүй, харин бүх хүн төрөлхтний шударга бус байдал буюу Бурханыг эсэргүүцэх хүний эсэргүүцлийг, тухайлбал хүний Бурханыг хүндэлдэггүй байдал эсвэл Бурханы ажилд саад болох зэрэг байдлыг шүүдэг. Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцдэг мөн чанар бөгөөд энэ ажил нь эцсийн өдрүүдийн байлдан дагуулалтын ажил юм. Хүний харсан бие махбодтой болсон Бурханы ажил болоод үг нь өнгөрсөн хугацаанд хүмүүсийн төсөөлж ирсэн эцсийн өдрүүд дэх агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийн ажил билээ. Бие махбодтой болсон Бурханы одоо хийж байгаа ажил нь чухамдаа агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм. Өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан бол эцсийн өдрүүдэд бүх хүн төрөлхтнийг шүүх Бурхан мөн. Энэ махбод, ажил, үг, бүхий л зан чанар нь Тэр бүхэлдээ билээ. Хэдийгээр Түүний ажлын хүрээ хязгаарлагдмал, бүх орчлон ертөнцийг шууд хамардаггүй ч гэсэн шүүлтийн ажлын мөн чанар нь бүх хүн төрөлхтний шууд шүүлт байдаг; энэ нь зөвхөн Хятадад эсвэл цөөн тооны хүмүүст зориулагдсан ажил биш. Бурханы махбод дахь ажлын үеэр, энэ ажлын цар хүрээ хэдий бүх орчлон ертөнцийг хамардаггүй ч гэсэн бүх орчлон ертөнцийн ажлыг төлөөлдөг бөгөөд Өөрийн махбодын ажлын цар хүрээнд ажлаа дуусгасныхаа дараа Тэр, Есүсийг дахин амилж, дээш өргөгдсөний дараагаар Түүний сайн мэдээ бүх орчлон ертөнц даяар тархсантай адилаар энэ ажлыг бүх орчлон ертөнцөд нэн даруй түгээх болно. Сүнсний эсвэл махбодын ажлын аль нь ч бай энэ ажил хязгаарлагдмал цар хүрээнд хийгддэг боловч бүх орчлон ертөнцийн ажлыг төлөөлдөг. Эцсийн өдрүүдэд Бурхан Өөрийн бие махбодын ялгамж чанарыг ашиглан ажлаа хийхээр илрэн гардаг ба тэрхүү махбод дахь Бурхан нь агуу цагаан сэнтийн өмнө хүнийг шүүдэг Бурхан юм. Тэр Сүнс эсвэл махбод байх нь хамаагүй шүүлтийн ажлыг хийгч нь эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг шүүдэг Бурхан билээ. Энэ нь Түүний ажилд үндэслэн тодорхойлогддог ба Түүний гадаад төрх байдал болоод өөр бусад хэд хэдэн хүчин зүйлийн дагуу тодорхойлогддоггүй. Хэдийгээр хүн эдгээр үгсийн талаар үзэлтэй байдаг боловч бие махбодтой болсон Бурханы шүүлт болон бүх хүн төрөлхтний байлдан дагуулалтын бодит баримтыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Хэрхэн үнэлэгдэх нь хамаагүй эцсийн эцэст баримт бол баримт. “Ажил Бурханаар хийгддэг боловч бие махбод бол Бурхан биш” гэж хэн ч хэлж чадахгүй. Энэ нь утгагүй, учир нь энэ ажлыг махбод дахь Бурханаас өөр хэн ч хийж чадахгүй. Энэ ажил нэгэнт дууссан тул энэ ажлын дараагаар хүнийг шүүх Бурханы шүүлтийн ажил хоёр дахь удаагаа гарч ирэхгүй; хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурхан бүхий л удирдлагын ажлыг аль хэдийн дуусгасан, иймд Бурханы ажлын дөрөв дэх үе шат гэж байхгүй. Шүүгдэх нэгэн нь махан биеэс бүтсэн, ялзарсан хүн болохоос шууд шүүгддэг нь Сатаны сүнс биш учраас шүүлтийн ажил нь сүнсний ертөнцөд биш харин хүмүүсийн дунд хийгддэг.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон…”-оос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих