Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх
Зургаан мянган жил үргэлжилдэг Миний бүх удирдлагын төлөвлөгөө анхны Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе (энэ нь мөн Золилтын эрин үе юм), тэгээд эцсийн өдрүүд дэх Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шат буюу гурван эрин үеэс бүрддэг. Энэ гурван эрин үе дэх Миний ажил эрин үе бүрийн уг чанартай уялдан агуулгаараа ялгаатай байдаг боловч үе шат бүрд энэ нь хүний хэрэгцээтэй нийцэж байдаг буюу бүр нарийн хэлбэл, Сатаны эсрэг Миний явуулдаг дайнд түүний ашигладаг заль мэхтэй уялдан хийгддэг. Миний ажлын зорилго бол Сатаныг ялах, Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаа илэрхийлж, Сатаны бүх заль мэхийг илчилж, улмаар түүний эзэмшил дор амьдардаг бүх хүн төрөлхтнийг аврах явдал юм. Энэ нь Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаа харуулахын хамт Сатаны тэвчишгүй жигшүүртэй байдлыг илчлэхэд оршино. Цаашлаад энэ нь, сайн, мууг хооронд нь ялгах, Би бол бүх зүйлийн Захирагч гэдгийг мэдэх, Сатан бол хүн төрөлхтний дайсан, өөдгүйгээс өөдгүй, муу ёрын нэгэн гэдгийг тодорхой харахыг Өөрийн бүтээлүүдэд зааж сургах, мөн сайн ба муу, үнэн ба худал, ариун чанар ба бузар булайгийн хоорондын ялгааг, юу агуу болохыг, юу олиггүй болохыг туйлын тодорхой хэлж өгөх явдал билээ. Ингэж, хүн төрөлхтнийг завхруулдаг нь Би биш, харин бүтээлийн Эзэн болох Би л хүн төрөлхтнийг аварч, тэднийг баярлуулах зүйлсийг өгч чадна гэдгийг мунхаг хүн төрөлхтөн Надад гэрчилж чаддаг болно; тэгээд Би бол бүх зүйлсийн Захирагч, Сатан бол ердөө л Миний бүтээлүүдийн нэг бөгөөд сүүлдээ Миний эсрэг хандсан гэдгийг тэд мэдэж авах болно. Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь дараах үр дүнд хүрэхийн тулд гурван үе шатанд хуваагддаг: Өөрийн бүтээлүүддээ Миний гэрч болж, Миний хүслийг ухаарч, Би бол үнэн гэдгийг мэдэх боломж олгох. Тийнхүү, Өөрийн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний ажлын анхны үе шатны үеэр Би хуулийн ажлыг хийсэн ба энэ нь Ехова Өөрийн ардыг удирдах ажил байсан. Хоёр дахь үе шат нь Иудейн тосгонуудад Нигүүлслийн эрин үеийн ажлыг эхлүүлсэн. Нигүүлслийн эрин үеийн бүх ажлыг Есүс төлөөлдөг; Тэр бие махбодтой болж, загалмайд цовдлогдож, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлсэн. Золилтын ажлыг төгсгөж, Хуулийн эрин үеийг дуусган Нигүүлслийн эрин үеийг эхлүүлэхийн тулд Тэр цовдлогдсон ба тиймээс Түүнийг “Дээд Командлагч”, “Нүглийн тахил” болон “Золин аврагч” гэж нэрлэжээ. Тийнхүү Есүсийн ажил Еховагийн ажлаас агуулгаараа өөр байсан боловч зарчмаараа адилхан байсан. Ехова Хуулийн эрин үеийг эхлүүлж, газар дээрх Өөрийн ажлыг гүйцэтгэх гэрийн суурь, төрсөн нутгийг бий болгосон ба тушаал гаргасан; эдгээр нь Түүний, Хуулийн эрин үеийг төлөөлдөг хоёр амжилт нь байв. Нигүүлслийн эрин үед Есүсийн хийсэн ажил бол тушаал гаргах биш, харин тушаалыг биелүүлэх, ингэснээр хоёр мянган жил үргэлжилсэн Хуулийн эрин үеийг төгсгөж Нигүүлслийн эрин үеийг урин залах явдал байсан юм. Тэрээр Нигүүлслийн эрин үеийг урин залах үндсийг эхлэн тавигч байсан боловч Түүний ажлын гол цөм нь золин аврал хэвээр үлдсэн. Иймээс Түүний хийсэн ажил мөн хоёр хэсгээс бүтдэг: шинэ эрин үеийг нээх, Өөрийн цовдлолоороо дамжуулан нүглээс золин аврах ажлыг гүйцээх. Тэгээд Тэр явж одсон. Тэр үед Хуулийн эрин үе төгсгөлдөө очиж, хүн төрөлхтөн Нигүүлслийн эрин үед орсон билээ.
Тухайн эрин үеийн хүний хэрэгцээний дагуу Есүсийн ажил хийгдсэн. Түүний үүрэг нь хүн төрөлхтнийг золин аврах, тэдний нүглийг уучлах явдал байсан ба иймээс Түүний зан чанар нь бүхэлдээ номхон даруу байдал, тэвчээр, хайр, ачлал энэрэл, хүлцэнгүй байдал, өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл байсан. Тэр хүн төрөлхтнийг элбэгээр ерөөж, тэдэнд арвин их нигүүлсэл болоод тэдний зугаа цэнгэлийн төлөө Түүний өгсөн, таашаан эдэлж болох бүх зүйлийг авчирсан: энх тайван ба аз жаргал, Түүний тэвчээр ба хайр, Түүний өршөөл энэрэл ба өгөөмөр сэтгэл. Тэрхүү өдрүүдэд хүнд тулгарсан бүхэн нь таашаан эдлэх элбэг дэлбэг зүйл байсан: Тэдний зүрх сэтгэл нь амар амгалан, уужуу байсан, тэдний сүнс тайвшруулагдсан ба Аврагч Есүсээр дэмжүүлж байсан. Тэд эдгээр зүйлийг олж авч чадаж байсан нь тэдний амьдарч байсан эрин үеийн үр дагавар байв. Нигүүлслийн эрин үед хүн аль хэдийн Сатанаар ялзруулагдсан байсан ба иймээс бүх хүн төрөлхтнийг золин аврах ажил нь үр дүнд хүрэхийн тулд арвин их нигүүлсэл, эцэс төгсгөлгүй их тэвчээр тэсвэр, тэр ч байтугай хүн төрөлхтний нүглийг төлөхөд хангалттай тахилыг шаардсан. Нигүүлслийн эрин үед хүмүүсийн харсан зүйл нь ердөө хүн төрөлхтний нүглийг төлөөх Миний тахил буюу Есүс байсан юм. Тэдний мэддэг бүхэн нь Бурхан өршөөнгүй бөгөөд тэвчээртэй байдаг гэдэг бөгөөд тэдний харсан бүхэн нь Есүсийн өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл байв. Энэ нь тэд Нигүүлслийн эрин үед амьдарч байснаас болсон юм. Иймээс золин аврагдахаасаа өмнө тэд Есүсийн өгсөн олон төрлийн нигүүлслийг эдлэх болсон; зөвхөн энэ л тэдэнд ач тустай байсан. Ийнхүү тэд нигүүлслийг эдэлснээр дамжуулан өөрсдийн нүглийг уучлуулж чадах байсан ба Есүсийн тэвчээр, хүлцэнгүй байдлыг эдэлснээр дамжуулан золин аврагдах боломжтой болох байсан юм. Зөвхөн Есүсийн тэвчээр болон хүлцэнгүй байдлаар дамжуулан тэд уучлалыг хүлээн авч, Есүсийн өгсөн элбэг дэлбэг нигүүлслийг эдлэх эрхтэй болсон—Есүсийн хэлсэнчлэн, “Би шударга хүмүүсийг биш харин гэм нүгэлтнүүдийг золин аварч, тэдэнд гэм нүглээ уучлуулах боломжийг олгохын тулд ирсэн.” Хэрвээ Есүс шүүлт, хараал ба хүний зөрчлийг тэвчихгүй зан чанартайгаар бие махбодтой болсон бол хүн хэзээ ч аврагдах боломжтой болохгүй байсан бөгөөд үүрд нүгэлтэй хэвээр үлдэх байсан юм. Ингэсэн бол зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь Хуулийн эрин үед зогсож, Хуулийн эрин үе нь зургаан мянган жилийн турш сунжрах байсан. Хүний гэм нүгэл илүү олон, илүү жигшмээр болж, хүн төрөлхтнийг бүтээсэн явдал ямар ч хэрэггүй болох байсан юм. Хүмүүс зөвхөн хуулийн дор л Еховад үйлчилж чадах байсан, гэхдээ тэдний нүгэл нь анх бүтээгдсэн хүмүүсийнхээс ч давсан байх байлаа. Есүс хүн төрөлхтнийг хэдий чинээ их хайрлаж, тэдний гэм нүглийг уучилж, тэдэнд хангалттай өршөөл, өгөөмөр сэтгэл гаргана, хүн төрөлхтөн төдий чинээ их аврагдаж, Есүсийн их төлөөс төлж буцаан авсан төөрсөн хурга гэж нэрлэгдэх чадвартай болох байв. Хайртай ээж нь нярай хүүхдээ энгэртээ тэвэрдэгтэй адилаар Есүс Өөрийн дагалдагчиддаа хандаж байсан учраас Сатан энэ ажилд хөндлөнгөөс оролцож чадаагүй. Тэр тэдэнд уурлаагүй эсвэл тэднийг жигшээгүй, харин тайтгарлаар дүүрэн байсан; тэдний дунд Тэр хэзээ ч уурлаж хилэгнээгүй, харин тэдний нүглийг тэвчиж, мэдлэггүй байдал болоод тэнэг занг нь хараагүй дүр үзүүлсэн, тиймээс Тэр “Бусдыг дал дахин долоон удаа уучил” гэж хэлсэн юм. Иймд Түүний зүрх сэтгэл нь бусдын зүрх сэтгэлийг өөрчилсөн. Ийнхүү Түүний тэвчээрээр дамжуулан хүмүүс уучлал өршөөлийг хүлээн авч чадсан билээ.
Хэдий бие махбодтой болсон Бурхан болох Есүс нь огт сэтгэл хөдлөлгүй байсан ч Тэр үргэлж Өөрийн шавь нараа тайвшруулж, тэднийг хангаж, тэдэнд тусалж, тэднийг хамгаалж байлаа. Тэр хэчнээн их ажил хийсэн нь эсвэл хэчнээн их зовлон шаналал туулсан нь хамаагүй, Тэр хэзээ ч хүмүүсээс хэтэрхий их зүйл шаардаагүй, харин үргэлж тэвчээртэй байж, тэдний нүглийг тэвчиж байсан, тийнхүү Нигүүлслийн эрин үед Түүнийг “сэтгэл татам Аврагч Есүс” гэж энхрийлэн нэрлэдэг байв. Тэр үеийн хүмүүс буюу бүх хүмүүсийн хувьд, Есүст юу байсан болон Тэр юу болох нь өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл байлаа. Тэр хүмүүсийн гэм бурууг хэзээ ч санаж байгаагүй эсвэл тэдний гэм бурууд үндэслэн тэдэнд хандаж байгаагүй. Тэр нь өөр эрин үе байсан учраас Тэр ихэвчлэн хүмүүст элбэг хангалуун хоол, унд өгч ингэснээр тэд цадталаа идэж байсан. Тэр Өөрийн бүх дагалдагчдаа эелдэг хандаж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж, үхсэнийг амилуулж байлаа. Хүмүүсийг Өөртөө итгүүлж, Түүний хийж байгаа бүхэн үнэхээр чин сэтгэлээс хийгддэг гэдгийг харуулахын тулд Түүний гарт, үхсэн хүмүүс ч буцан амилж болохыг тэдэнд харуулан илжирсэн цогцсыг хүртэл амилуулсан. Ийм байдлаар Тэр тэдний дунд чимээгүйхнээр тэвчиж, Өөрийн золин авралын ажлыг хийсэн. Загалмайд цовдлогдохоосоо ч өмнө Есүс хүн төрөлхтний нүглийг аль хэдийн үүрч, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болсон юм. Цовдлогдохоосоо ч өмнө Тэр, хүн төрөлхтнийг аврахын тулд загалмайд хүрэх замыг аль хэдийн нээсэн. Эцэст нь Тэр загалмайд цовдлогдож, загалмайн төлөө Өөрийгөө золиослож, Өөрийн бүх өршөөл, өгөөмөр сэтгэл, ариун байдлыг хүн төрөлхтөнд хайрласан билээ. Хүмүүст Тэр үргэлж хүлээцтэй байж, хэзээ ч өш хонзон саналгүй, харин тэдний гэм нүглийг уучилж, тэднийг гэмшихэд сургаж, тэвчээр, тэсвэр болоод хайртай байхыг тэдэнд зааж, Түүний хөлийн мөрийг дагаж, загалмайн төлөө өөрсдийгөө золиослохыг заасан. Ах эгч нарын төлөө гэсэн Түүний хайр Мариаг хайрлах хайраас нь илүү давсан. Түүний хийсэн ажил хүмүүсийг эдгээж, чөтгөрийг зайлуулах явдлыг зарчмаа болгосон ба энэ бүхэн нь Түүний золин авралын төлөө байсан юм. Тэр хаашаа ч явсан, Өөрийг нь дагасан хүн бүрд нигүүлсэнгүй хандсан. Тэр ядууг баян болгож, хазгар хүнийг алхдаг, сохрыг хардаг, дүлийг сонсдог болгосон; Тэр бүр хамгийн дорд, ядуучууд болон нүгэлтнүүдийг хамт хооллохоор урьж, тэднийг гололгүйгээр харин үргэлж тэвчээртэй хандаж, тэр ч байтугай, “Хоньчин зуун хониос нэгийг алдвал, алга болсон нэг хонио эрж олохын тулд тэр ерэн есөн хонио орхин явах болно, тэгээд тэр үүнийг олох үедээ маш ихээр баярлан хөөрөх болно” гэж хэлсэн. Эм хонь хургаа хайрладгийн адилаар Тэр Өөрийн дагалдагчдыг хайрласан юм. Хэдийгээр тэд тэнэг агаад мэдлэггүй, Түүний нүдэнд нүгэлтнүүд байсан ч, цаашлаад тэд нийгмийн хамгийн дорд гишүүд байсан ч гэсэн, бусад хүмүүсийн жигшиж байсан энэ нүгэлтнүүдийг Тэр Өөрийн нүдний цөцгий мэт үзсэн. Тэр тэдэнд элэгсэг хандсан тул тахилын ширээн дээр өргөл болж буй хурга шигээр Өөрийн амийг тэдний төлөө өгсөн билээ. Тэр тэдний дунд зарц шиг нь байсан ба Өөрийгөө тэдэнд ашиглуулж, алуулж, тэдэнд нөхцөлгүйгээр захирагдсан. Өөрийн дагалдагчиддаа Тэр сэтгэл татам Аврагч Есүс байсан, харин өндөр суурин дээрээс хүмүүст номлодог байсан фарисайчуудад Тэр өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл үзүүлээгүй, харин тэднийг дургүйцэн, жигшиж байв. Тэр фарисайчуудын дунд их ажил хийгээгүй, зөвхөн хааяа тэдэнд номлож, тэднийг зэмлэн буруушааж байсан; Тэр тэднийг золин аврах ажил хийж эсвэл тэмдэг, гайхамшиг үзүүлж яваагүй. Тэр загалмай дээр цовдлогдох эцсийн мөчөө хүртэл эдгээр нүгэлтнүүдийн төлөө тэвчиж, бүх хүн төрөлхтнийг бүрэн золин аврах хүртлээ бүх доромжлолыг үүрэн Өөрийн бүх өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийг Өөрийн дагалдагчиддаа л хайрласан юм. Энэ нь Түүний ажлын нийт үр дүн байлаа.
Есүсийн золин авралгүйгээр, хүн төрөлхтөн үүрд нүгэл дотор амьдарч, нүглийн хүүхдүүд, чөтгөрийн үр удам болох байлаа. Хэрвээ тэр нь үргэлжилсэн бол бүхий л газар дэлхий Сатаны суурьших газар болж, түүний оромж болох байсан билээ. Гэхдээ золин авралын ажил нь хүн төрөлхтөнд хандах өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийг шаардсан; зөвхөн энэ аргаар дамжуулж л хүн төрөлхтөн уучлал өршөөлийг хүлээн авч, эцэст нь бүрэн төгс болж, бүрэн авахуулах эрхтэй болно. Ажлын энэ үе шатгүйгээр зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө цааш урагшлах боломжгүй байх байсан юм. Хэрвээ Есүс цовдлогдоогүй бол, хэрвээ Тэр зөвхөн хүмүүсийг эдгээж, тэдний муу ёрын сүнсийг хөөн зайлуулсан бол, хүмүүсийн нүгэл бүрэн уучлагдахгүй байх байсан. Газар дээр Өөрийн ажлыг хийсэн гурван жил хагасын хугацаанд Есүс золин авралын ажлынхаа ердөө хагасыг биелүүлсэн; тэгээд загалмай дээр цовдлогдож, нүгэлт махан биетэй адил болсноор, нүгэлт нэгэнд хүлээлгэн өгөгдсөнөөр Тэр цовдлолын ажлыг гүйцээж хүн төрөлхтний хувь заяаг эзэмшсэн. Түүнийг Сатаны гарт дамжуулан өгсний дараа л Тэр хүн төрөлхтнийг золин аварсан билээ. Тэр газар дэлхий дээр гучин гурван жил хагас зовж, дооглуулж, гүтгүүлж, хаягдаж, тэр ч байтугай Өөрийн толгойг ч тавих газаргүй, амрах газаргүй үлдсэн; тэгээд Тэр цовдлогдож, Түүний бүхий л оршихуй—цэвэр ариун, гэм буруугүй бие нь загалмай дээр цовдлогдсон ба бүх төрлийн зовлон шаналлыг туулсан. Эрх мэдэлтэй хүмүүс Түүнийг дооглон тохуурхаж, ташуурдаж, цэргүүд Түүний нүүр лүү нулимсан; гэсэн ч Тэр чимээгүй байж, эцэст нь хүртэл тэвчсэн ба үхэх хүртлээ нөхцөлгүйгээр захирагдсан, тэгснээрээ Тэр бүх хүн төрөлхтнийг золин аварсан. Зөвхөн тэр үед л Түүнд амрах зөвшөөрөл олгогдсон. Есүсийн хийсэн ажил нь зөвхөн Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг; энэ нь Хуулийн эрин үеийг төлөөлдөггүй, мөн эцсийн өдрүүд дэх ажлыг орлохгүй. Энэ нь хүн төрөлхтний туулсан хоёр дахь эрин үе болох—Золилтын эрин үе буюу Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажлын мөн чанар юм.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?