Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 10
Бурханаас айхгүй, муугаас зайлахгүй байх нь Бурханыг эсэргүүцэх юм
“Бурханаас эмээж, муугаас зайлах” гэсэн үг хаанаас үүссэнд анхаарлаа хандуулснаар эхэлцгээе. (Иовын ном.) Сая та нар Иовын тухай дурдсан болохоор түүний талаар хэлэлцье. Иовын цаг үед Бурхан хүний байлдан дагуулалт болон авралын төлөө ажиллаж байсан уу? Тэр тэгээгүй, тийм биз дээ? Иовын тухайд ярих юм бол, тухайн үед тэр Бурханы талаар хир их мэдлэгтэй байсан бэ? (Тийм ч их мэдлэгтэй биш.) Бурханы талаарх тэр мэдлэгийг, яг одоо та нарт байгаа мэдлэгтэй харьцуулбал ямар байсан бэ? Иовын мэдлэг нь та нарт яг одоо байгаа мэдлэгээс их байсан уу эсвэл бага байсан уу? (Бага.) Энэ бол хариулахад маш хялбар асуулт. Бага! Мэдээжийн хэрэг! Та нар одоо Бурхантай нүүр тулж мөн Бурханы үгтэй нүүр тулан уулзсан. Бурханы талаарх та нарын мэдлэг Иовынхоос хамаагүй илүү. Би яагаад үүнийг сөхөж байна вэ? Яагаад Би ингэж ярьж байна вэ? Би та нарт нэгэн баримтыг тайлбарлахыг хүсэж байна, гэхдээ тэгэхээсээ өмнө Би та нараас нэг асуулт асуумаар байна: Иов Бурханы тухай маш багыг мэддэг байсан, гэсэн ч тэр Бурханаас эмээж муугаас зайлдаг байсан. Тэгвэл өнөө үеийн хүмүүс яагаад ингэж чаддаггүй юм бэ? (Гүн ялзруулагдсан.) “Гүн ялзруулагдсан”—энэ бол асуултын өнгөн тал, гэхдээ Би үүнийг хэзээ ч ингэж хардаггүй. Та нар ихэвчлэн өөрсдийн гол төлөв ярьдаг “гүн ялзрал”, “Бурханы эсрэг тэрслэх”, “Бурханд үнэнч бус байх”, “дуулгаваргүй байдал”, “үнэнд дургүй байх” гэх мэт ёс зүй, илгээлт бичгүүдийг авч, асуулт бүрийн мөн чанарыг тайлбарлахдаа эдгээр хэлцүүдийг ашигладаг. Энэ бол өө сэвтэй хэрэгжүүлэх арга юм. Өөр өөр шинж чанартай асуултуудыг тайлбарлахдаа нэг хариулт ашиглах нь үнэн болон Бурханыг гутаах өнгө аясыг гарцаагүй төрүүлнэ. Би ийм төрлийн хариулт сонсох дургүй. Энэ тухай бодоод үз! Та нарын хэн нь ч энэ асуудлын тухай бодож байгаагүй байх, гэвч өдөр бүр Би үүнийг хардаг ба өдөр бүр Би үүнийг мэдэрдэг. Тиймээс та нарыг хийж байхад Би ажиглаж байдаг. Үүнийг хийж байх үедээ та нар энэ асуудлын мөн чанарыг мэдэрч чаддаггүй. Гэхдээ Би үүнийг харах үедээ үүний мөн чанарыг харж чаддаг бөгөөд Би үүний мөн чанарыг ч бас мэдэрч чаддаг. Тэгвэл энэ мөн чанар нь юу вэ? Өнөө үед хүмүүс яагаад Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаггүй вэ? Та нарын хариултууд энэ асуултын мөн чанарыг тайлбарлаж чадахаас нилээд хол байгаа бөгөөд тэдгээр нь энэ асуултын мөн чанарыг шийдэж чадахгүй. Яагаад гэвэл энд та нарын мэддэггүй эх сурвалж байдаг. Ямар эх сурвалж? Та нар энэ талаар сонсмоор байгааг Би мэдэж байна, иймээс Би энэ асуултын эх сурвалжийн тухай та нарт хэлэх болно.
Бурханы ажлын яг эхэнд Тэр хүнийг юу гэж үзсэн бэ? Бурхан хүнийг аварсан; Тэр хүнийг Өөрийн гэр бүлийн гишүүн, Өөрийн ажлын бай, Өөрийн байлдан дагуулж, аврахыг хүссэн зүйл, мөн Өөрийн төгс болгохыг хүссэн зүйл гэж үзсэн. Энэ нь Өөрийн ажлын эхэнд хүнд хандсан Бурханы хандлага байсан. Гэвч тэр үед Бурханд хандах хүний хандлага ямар байсан бэ? Бурхан хүний хувьд үл таних нэгэн байсан ба хүн Бурханыг танихгүй нэгэн шиг үзсэн. Бурханд хандах хүний хандлага буруу байсан бөгөөд хүн Бурханд хэрхэн хандах ёстой талаар тодорхой ойлгоогүй байсан гэж хэлж болно. Иймээс тэр Түүнтэй хүссэнээрээ харьцсан ба дуртай бүхнээ хийсэн. Бурханы талаарх үзэл бодол хүнд байсан уу? Эхэндээ хүнд Бурханы талаарх ямар ч ойлголт байгаагүй. Хүний үзэл бодол хэмээгдэх зүйл нь Бурхантай хамаатай зүгээр л зарим нэг үзэл болон төсөөлөл байсан. Хүмүүсийн үзэлд нийцсэн зүйлс нь хүлээн зөвшөөрөгдсөн; нийцээгүй зүйлсийг өнгөн тал дээрээ дуулгавартай дагасан боловч зүрх сэтгэлдээ хүмүүс үүнтэй хүчтэйгээр тэмцэлдэж, үүнийг эсэргүүцсэн. Энэ бол хүн ба Бурханы хооронд анх байсан харилцаа юм: Бурхан хүнийг гэр бүлийн гишүүн шигээ үзсэн, гэсэн ч хүн Бурханд танихгүй нэгэн шиг хандсан. Гэвч Бурханы ажлын хэсэг хугацааны дараа Бурхан юунд хүрэхээр хичээж байгааг хүн ойлгосон. Бурхан бол жинхэнэ Бурхан юм гэдгийг хүмүүс мэдэж эхэлсэн бөгөөд хүн Бурханаас юуг олж авч болохыг мэдэж эхэлсэн. Тэр үед хүн Бурханыг юу гэж үзсэн бэ? Хүн Бурханыг амийг тэтгэгч гэж үзсэн ба нигүүлсэл хүртэж, ерөөл хүртэж, амлалт хүртэхээр эрмэлзсэн. Энэ явцад Бурхан хүнийг юу гэж үзсэн бэ? Бурхан хүнийг Өөрийн байлдан дагуулалтын бай гэж үзсэн. Бурхан хүнийг шүүж, хүнийг шалгаж, хүнд сорилт өгөхийн тулд үгийг ашиглахыг хүссэн. Гэвч тэр үеийн хүн төрөлхтний хувьд авч үзэх юм бол, Бурхан нь тэдний өөрсдийн хувийн зорилгоо биелүүлэх бодис байсан. Бурханы гаргасан үнэн нь тэднийг байлдан дагуулж, аварч чадах бөгөөд Бурханаас өөрсдийн хүссэн зүйлээ авах мөн өөрсдийн хүссэн хүрэх газартаа хүрэх боломж тэдэнд байна гэдгийг хүмүүс ойлгосон. Үүний улмаас тэдний зүрх сэтгэлд өчүүхэн төдий чин сэтгэл бүрэлдсэн ба тэд Бурханыг дагахад бэлэн байсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа хүмүүс Бурханы талаар өнгөцхөн хоосон онолын мэдлэгтэй болсон. Тэд Бурхантай илүү ихээр “танил” болж байсан гэж хэлж болно. Бурханы хэлсэн үгс, Бурханы сургаал номлол, Түүний гаргасан үнэн болон Түүний ажлын хамтаар—хүмүүс илүү ихээр “танил” болсон. Иймээс хүмүүс Бурхан бол цаашид танихгүй нэгэн биш бөгөөд тэд Бурхантай зохицолтой байх замаар аль хэдийн алхаж байгаа гэж андууран бодсон юм. Одоог хүртэл хүмүүс үнэний талаар маш их номлолыг сонссон ба Бурханы ихээхэн ажлыг туулсан. Гэсэн ч олон өөр хүчин зүйлс болон нөхцөл байдлын хөндлөнгийн оролцоо, саад бартаан дор ихэнх хүмүүс үнэнийг хэрэгжүүлж чадаагүй мөн Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадаагүй. Хүмүүс улам их идэвхгүй болж, өөртөө итгэх итгэл нь улам ихээр дутмаг болсон. Тэдэнд улам бүр өөрсдийнх нь үр дүн ч мэдэгдэхгүй мэт санагдах болсон. Тэд ямар нэгэн туйлширсан санаатай байж зүрхлээгүй ба ямар нэг ахиц дэвшил хийхийг эрж хайгаагүй; тэд зүгээр л дуртай дургүй дагаж, алхам алхмаар урагшилсан. Хүний одоогийн байдлыг авч үзвэл хүнд хандах Бурханы хандлага ямар вэ? Бурханы цорын ганц хүсэл бол эдгээр үнэнийг хүнд өгөх, Өөрийн замыг хүнд шингээх, тэгээд хүнийг өөр өөр аргуудаар шалгахын тулд янз бүрийн нөхцөл байдлыг зохицуулах юм. Түүний зорилго нь эдгээр үгсийг, эдгээр үнэнийг болон Өөрийн ажлыг аваад хүн Бурханаас эмээж, муугаас зайлж чадах үр дүнг авчрах билээ. Миний харсан ихэнх хүмүүс зүгээр л Бурханы үгийг аваад, үүнийг ёс зүй гэж үздэг, үүнийг илгээлт бичиг гэж үздэг ба үүнийг сахин мөрдөх журам дүрэм гэж үздэг. Тэд аливааг хийхдээ, хэлэхдээ эсвэл сорилттой тулгарахдаа Бурханы замыг өөрсдийн мөрдөх ёстой зам гэж үздэггүй. Хүмүүс томоохон сорилтуудтай тулгарах үед энэ нь ялангуяа тийм байдаг; Бурханаас эмээж, муугаас зайлах чиглэлд хэрэгжүүлж байгаа хэнийг ч Би хараагүй. Үүний улмаас, хүнд хандах Бурханы хандлага нь туйлын их жигшил, зэвүүцлээр дүүрэн байдаг. Бурхан хүмүүст удаа дараа, бүр зуун удаа сорилт өгсний дараа ч тэдэнд Бурханаас эмээж, муугаас зайлахыг хүсэж байна гэсэн өөрсдийн шийдвэрийг харуулах ямар нэгэн тодорхой хандлага байхгүй хэвээр байдаг! Хүмүүст ийм шийдвэр байхгүй ба тэд ийм төрлийн зүйлийг харуулдаггүйгээс хойш тэдэнд хандах Бурханы одоогийн хандлага нь, өршөөлөө сунгаж, хүлээцтэй байдал гаргаж, тэвчээр тэсвэр гаргаж байсан өнгөрсөн үеийнхтэй адил байхаа больсон. Үүний оронд Тэр хүмүүст маш ихээр урам хугарсан. Хэн энэ таагүй байдлыг учруулсан бэ? Хүнд хандах Бурханы ийм хандлага нь хэнээс хамаарч байдаг вэ? Энэ нь Бурханыг дагадаг хүн бүрээс хамаардаг. Өөрийн олон жилийн ажлын замналын явцад Бурхан хүнд олон шаардлага тавьсан бөгөөд хүний төлөө олон нөхцөл байдлыг зохицуулсан. Гэхдээ хүн хэрхэн гүйцэтгэсэн нь хамаагүй, Бурханд хандах хүний хандлага ямар байх нь хамаагүй, хүн Бурханаас эмээж муугаас зайлах зорилгын дагуу тодорхой хэрэгжүүлж чадаагүй. Тиймээс Би үүнийг нэг хэллэгээр дүгнэн хэлж, хүмүүс яагаад Бурханы замаар алхаж—Бурханаас эмээж муугаас зайлж чаддаггүй талаар бидний дөнгөж сая ярилцсан бүхнийг тайлбарлахад энэ хэллэгийг ашиглах болно. Энэ хэллэг нь юу вэ? Энэ хэллэг бол: Бурхан хүнийг Өөрийн авралын объект, Өөрийн ажлын объект гэж үздэг; хүн Бурханыг өөрийн дайсан гэж, өөрийн эсрэг зүйл гэж үздэг. Одоо чамд энэ асуудал ойлгомжтой байна уу? Хүний хандлага юу болох; Бурханы хандлага юу болох; хүн болон Бурханы хоорондын харилцаа ямар болох—эдгээр нь бүгд маш тодорхой байна. Та нарын хичнээн их номлол сонссоноос үл хамааран та нарын өөрсдөө нэгтгэн дүгнэсэн тэдгээр зүйлс буюу Бурханд итгэлтэй байх, Бурханд дуулгавартай байх, Бурхантай зохицолтой байх замыг эрж хайх, бүх амьдралаа Бурхантай хамт өнгөрүүлэхийг хүсэх, Бурханы төлөө амьдрах зэрэг—тэдгээр зүйлс нь Миний хувьд Бурханы замаар ухамсартайгаар явж байгаа буюу Бурханаас эмээж муугаас зайлж байгаа хэрэг биш. Үүний оронд тэдгээр нь, тодорхой зорилгод хүрэхийн тулд та нарын дамжих суваг юм. Эдгээр зорилгод хүрэхийн тулд та нар дуртай дургүй зарим дүрэм журмыг мөрддөг. Хүмүүсийг Бурханаас эмээж, муугаас зайлах замаас бүр илүү холдуулж, Бурханыг дахин нэг удаа хүний эсрэг тавьдаг зүйл нь яг эдгээр дүрэм журмууд юм.
Өнөөдөр бидний хэлэлцэж байгаа асуулт нь бага зэрэг хүнд боловч ямар ч байсан та нар ирэх дадлага туршлагын явцдаа, ирэх цаг мөчид Миний дөнгөж сая та нарт хэлсэн зүйлийг хийж чадна гэж Би найдсаар л байна. Чамд Тэр хэрэг болсон үед л Түүний оршдогийг мэдэрч, харин Тэр хэрэггүй болсон үед Түүнийг оршдоггүй мэт мэдэрч, Бурханыг бүү үл ойшоо мөн Түүнийг хоосон агаар мэт бүү үз. Чи өөрийн мэдэлгүйгээр ийм ойлголтыг агуулж байх үедээ чи Бурханыг аль хэдийн хилэгнүүлсэн. Магадгүй зарим хүмүүс ингэж хэлэх байх: “Би Бурханыг хий хоосон агаар гэж үздэггүй, би үргэлж Бурханд залбирч, би үргэлж Бурханыг сэтгэл хангалуун байлгадаг бөгөөд миний хийдэг бүхэн Бурханы шаардсан цар хүрээ, стандарт, зарчмын дотор байдаг. Би гарцаагүй өөрийн бодол санааны дагуу хийгээгүй.” Тиймээ, аливаа зүйлсийн талаар чиний баримталж байгаа байдал зөв. Гэхдээ чи асуудалтай нүүр тулах үедээ юу гэж боддог вэ? Чамд асуудал тулгарах үед чи хэрхэн хэрэгжүүлдэг вэ? Зарим хүмүүс Бурханд залбирах үедээ, Түүнээс гуйх үедээ л Бурхан оршдог гэж мэдэрдэг. Гэвч асуудалтай тулгарах үедээ тэд өөрсдийн үзэл санааг гарган ирж, тэдгээрийг дагахыг хүсдэг. Энэ нь Бурханыг хоосон агаар гэж үзэж байна. Ийм төрлийн нөхцөл байдал нь Бурханыг оршин байхгүй гэж үзүүлдэг. Хүмүүс, тэдэнд Тэр хэрэгтэй үед Бурхан орших ёстой бөгөөд тэдэнд Бурхан хэрэггүй үед Тэр орших ёсгүй гэж боддог. Хэрэгжүүлэхийн тулд өөрсдийн бодол санааг дагах нь хангалттай гэж хүмүүс боддог. Тэд аливаа зүйлсийг хүссэнээрээ хийж болно гэж тэд итгэдэг. Тэдэнд Бурханы замыг эрж хайх хэрэг байхгүй гэж л тэд боддог. Одоо ийм нөхцөлд байгаа, ийм байдалд байгаа хүмүүс нь—аюулын ирмэг дээр байгаа биш гэж үү? Зарим хүмүүс: “Би аюулын ирмэг дээр байгаа юу, үгүй юу гэдгээс үл хамааран би маш олон жилийн туршид итгэсэн, бас Тэр намайг орхиж тэвчихгүй учраас Бурхан намайг орхихгүй гэж би итгэдэг” гэж хэлдэг. Бусад хүмүүс хэлэхдээ: “Би эхийнхээ хэвлийд байхаасаа эхлээд одоог хүртэл нийтдээ дөч тавин жил би Бурханд итгэсэн. Цаг хугацааны тухайд бол би Бурханаар аврагдахад хамгийн их тохирно; би амьд үлдэхэд хамгийн их тохирно. Энэхүү дөрөв, таван арван жилийн хугацаанд би өөрийн гэр бүл, ажил төрлөө орхисон. Мөнгө, байр суурь, зугаа цэнгэл, гэр бүлдээ зориулах цаг гэх мэт өөртөө байгаа бүхнийг би хаясан; би олон амттай хоол идээгүй; би олон хөгжилтэй зүйлийг эдлээгүй; би олон сонирхолтой газруудаар яваагүй; би бүр энгийн хүний тэвчиж давж чадахааргүй зовлон зүдгүүрийг туулсан. Хэрвээ Бурхан энэ бүхний улмаас намайг аврахгүй юм бол би хэлмэгдэх ба би ийм Бурханд итгэж чадахгүй” гэдэг. Ийм бодолтой хүмүүс олон байдаг уу? (Олон тийм хүмүүс байдаг.) Тэгвэл Би өнөөдөр та нарт бодит байдлыг ойлгоход туслах болно: Ийм төрлийн бодол агуулсан хүн нэг бүр өөрсдөдөө гай авчирч байна. Энэ нь, тэд өөрсдийн нүдээ халхлахын тулд өөрсдийн хувийн төсөөллийг ашиглаж байгаа учраас юм. Тэдний төсөөлөл, тэдний өөрсдийн дүгнэлт нь Бурханы хүнээс шаардаж буй зүйлийн стандартыг орлож, Бурханы жинхэнэ цаад санааг хүлээн зөвшөөрөхөөс тэднийг хойш татдаг ба ингэснээр тэднийг Бурханы жинхэнэ оршин тогтнолыг мэдэрч чадахгүй болгож, Бурханаар төгс болгуулах боломжоо алдахад хүргэж, Бурханы амлалтыг хуваалцаж, үүний нэг хэсэг нь болж чадахгүй байхад хүргэдэг.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?