Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 203
2020-09-20
Төгс болгуулах гэж юу гэсэн үг вэ? Байлдан дагуулагдах гэж юу гэсэн үг вэ? Байлдан дагуулагдахын тулд хүмүүс ямар шалгуурыг хангах ёстой вэ? Төгс болгуулахын тулд ямар шалгуурыг хангах ёстой вэ? Байлдан дагуулах, төгс болгох нь хоёулаа хүнийг бүрэн төгс болгох зорилготой, ингэснээр тэр анхдагч төрхөө сэргээж, завхарсан сатанлаг зан чанар болон Сатаны нөлөөнөөс ангижирч болох юм. Энэхүү байлдан дагуулалт нь хүнийг хүн болгох үйл явцын эхэнд болдог; үнэндээ энэ нь ажлын эхний алхам юм. Төгс болгох нь хоёр дахь алхам бөгөөд төгсгөлийн ажил билээ. Хүн бүр байлдан дагуулагдах үйл явцыг туулах ёстой. Тэгэхгүй бол тэд Бурханыг мэдэх ямар ч аргагүй, Бурхан байдаг гэдгийг ч мэдэхгүй, өөрөөр хэлбэл, тэдний хувьд Бурханыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэрвээ хүн Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй бол түүний хувьд бас Бурханаар бүрэн төгс болгуулах боломжгүй байх ба учир нь тэрээр бүрэн төгс болгуулах энэхүү шалгуурыг хангадаггүй. Хэрвээ чи бүр Бурханыг ч хүлээн зөвшөөрдөггүй бол Түүнийг яаж мэдэж чадах юм бэ? Яаж Түүнийг эрэлхийлж чадах юм бэ? Чи Түүнд гэрчлэл хийж ч чадахгүй, тэр ч бүү хэл Түүнийг сэтгэл хангалуун болгох итгэлтэй байж ч чадахгүй. Иймээс бүрэн төгс болгуулахыг хүсдэг хэний ч хувьд эхний алхам нь байлдан дагуулалтын ажлыг туулах явдал байх ёстой. Энэ бол эхний нөхцөл. Гэвч байлдан дагуулах, төгс болгох нь хоёулаа хүмүүсийг хүн болгож, өөрчлөхийн төлөө байдаг бөгөөд аль аль нь хүнийг удирдах ажлын нэг хэсэг юм. Хүнийг бүрэн гүйцэд болгоход энэ хоёр алхам хоёулаа хэрэгтэй бөгөөд алийг нь ч орхигдуулж болохгүй. “Байлдан дагуулагдах” гэдэг нь тийм ч сайхан сонсогддоггүй нь үнэн боловч үнэн хэрэгтээ хэн нэгнийг байлдан дагуулах үйл явц нь түүнийг өөрчлөх үйл явц юм. Байлдан дагуулагдмагц завхарсан зан чанар чинь бүрэн арилаагүй байж болох ч чи ядаж л үүнийг мэдэж авсан байна. Байлдан дагуулалтын ажлаар дамжуулан чи дорд хүн чанараа, мөн ихээхэн дуулгаваргүй байдлаа мэдэж авсан байх болно. Хэдийгээр чи байлдан дагуулалтын ажлын богинохон хугацаанд эдгээр зүйлийг хаяж, эсвэл өөрчилж чадахгүй ч тэдгээрийг мэдэж авах бөгөөд энэ нь төгс болгуулах суурийг чинь тавина. Иймээс байлдан дагуулах болон төгс болгох нь хоёулаа хүмүүсийг өөрчилж, тэднийг завхарсан сатанлаг зан чанараас нь салгахын тулд хийгддэг, ингэснээр тэд өөрсдийгөө Бурханд бүрэн өгч чадна. Байлдан дагуулагдана гэдэг нь ердөө хүмүүсийн зан чанарыг өөрчлөх эхний алхам, мөн хүмүүс өөрсдийгөө Бурханд бүрэн өгөх эхний алхам бөгөөд төгс болгуулах алхмаас доогуур юм. Байлдан дагуулагдсан хүний амь зан чанар төгс болгуулсан хүнийхээс хамаагүй бага өөрчлөгддөг. Байлдан дагуулагдах болон төгс болгуулах нь үзэл баримтлалын хувьд нэг нэгээсээ өөр, учир нь тэдгээр нь ажлын өөр өөр үе шат бөгөөд хүмүүсийг өөр өөр стандартад байлгадаг; байлдан дагуулалт нь хүмүүсийг доогуур стандартад байлгадаг байхад төгс болголт нь илүү өндөр стандартад байлгадаг. Төгс болгуулсан хүмүүс нь зөв шударга хүмүүс, цэвэр, ариун болгуулсан хүмүүс юм; тэд бол хүн төрөлхтнийг удирдах ажлын биелэлт буюу эцсийн бүтээгдэхүүн билээ. Хэдийгээр тэд төгс хүмүүс биш ч утга учиртай амьдралаар амьдрахаар эрж хайдаг хүмүүс юм. Харин байлдан дагуулагдсан хүмүүс Бурханы оршин тогтнолыг үгээрээ л хүлээн зөвшөөрдөг; Бурхан бие махбодтой болж, Үг махбодоор илэрсэн, Бурхан шүүлт, гэсгээлтийн ажил хийхийн тулд газар дээр ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн тэд, Бурханы шүүлт болон гэсгээлт, цохилт болон цэвэршүүлэлт нь бүгд хүнд ашиг тустай гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэд саяхнаас л бага зэрэг хүний төрхтэй болж эхэлсэн. Тэдэнд амьдралын талаарх зарим нэг ойлголт байдаг ч мөн л бүдэг бадаг хэвээр үлддэг. Өөрөөр хэлбэл, тэд хүн чанарыг л эзэмшиж эхэлж байгаа. Энэ нь байлдан дагуулагдахын үр нөлөө юм. Хүмүүс төгс болгуулах замд хөл тавих үед хуучин зан чанар нь өөрчлөгдөх боломжтой болдог. Түүнчлэн, тэдний амь өссөөр байдаг ба тэд аажмаар үнэнд илүү гүн гүнзгий ордог. Тэд дэлхий ертөнцийг үзэн ядаж, үнэнийг эрэлхийлдэггүй бүх хүнийг үзэн ядаж чаддаг. Тэд ялангуяа өөрсдийгөө үзэн яддаг, гэхдээ үүнээс ч илүүтэйгээр өөрсдийгөө тодорхой мэддэг. Тэгээд үнэнээр амьдрахыг хүсэж, үнэнийг эрэлхийлэхийг зорилгоо болгодог. Тэд уураг тархиныхаа бий болгосон бодол дотор амьдрахыг хүсдэггүй бөгөөд хүний өөрийгөө зөвтгөдөг байдал, онгироо, ихэрхүү занг жигшдэг. Тэд ёс зүйн өндөр мэдрэмжтэй ярьдаг, ялган таних чадвар, мэргэн ухаантайгаар аливааг зохицуулж, Бурханд үнэнч, дуулгавартай байдаг. Гэсгээлт, шүүлтийн тохиолдлыг туулбал тэд идэвхгүй, сул дорой болдоггүйгээр үл барам, Бурханы энэхүү гэсгээлт, шүүлтэд талархдаг. Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр байж чадахгүй; энэ нь тэднийг хамгаалдаг гэж тэд итгэдэг. Тэд амар амгалан, баяр хөөр, өлсгөлөнгөө дарах талх эрж хайх итгэлийг эрэлхийлдэггүй. Түр зуурын махан биеийн зугаа цэнгэлийн араас ч хөөцөлддөггүй. Энэ нь төгс болгуулсан хүмүүст гардаг зүйл юм. Хүмүүс байлдан дагуулагдсаныхаа дараа Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг боловч Бурханы оршин тогтнолыг хүлээн зөвшөөрөх үед тэднээс харагддаг зүйлд хязгаар бий. Үг нь махбодоор илэрсэн гэдэг нь үнэндээ юу гэсэн үг вэ? Бие махбодтой болох гэж юу гэсэн үг вэ? Бие махбодтой болсон Бурхан юу хийсэн бэ? Түүний ажлын зорилго, ач холбогдол юу вэ? Түүний маш их ажлыг туулж, махбод дахь Түүний үйл хэргийг туулсны дараа чи юу олж авсан бэ? Энэ бүх зүйлийг ойлгосны дараа л чи байлдан дагуулагдана. Хэрвээ чи, Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг гэж л хэлдэг боловч хаях учиртай зүйлийг хаядаггүй, орхих ёстой махан биеийн зугаа цэнгэлийг орхиж чаддаггүй, харин ч урьдынх шигээ махан биеийн тав тухыг байнга улиглан хүсэж, ах эгч нарын эсрэг атгаг сэжгийг тавьж явуулж чаддаггүй, олон энгийн хэрэгжүүлэлтийг гүйцэтгэхдээ ямар ч төлөөс төлдөггүй бол хараахан байлдан дагуулагдаагүйг чинь тэр нь нотолдог. Тэр тохиолдолд, чи ихийг ойлгодог байлаа ч гэсэн, тэр бүхэн нь ямар ч хэрэггүй байх болно. Байлдан дагуулагдсан хүмүүс нь анхан шатны өөрчлөлт, анхан шатны оролтод хүрсэн хүмүүс юм. Бурханы шүүлт, гэсгээлтийг туулах нь хүмүүст Бурханы талаарх анхан шатны мэдлэг болон үнэний талаарх анхан шатны ойлголтыг өгдөг. Чи илүү гүн гүнзгий бодит байдал, илүү дэлгэрэнгүй үнэн рүү бүрэн орж чадахгүй байж болох боловч махан биеийн зугаа цэнгэл, эсвэл хувийн байр суурьтай чинь холбоотой олон энгийн үнэнийг бодит амьдралдаа хэрэгжүүлж чаддаг. Энэ бүхэн нь байлдан дагуулагдах үйл явцад хүмүүст гардаг үр нөлөө юм. Зан чанарын өөрчлөлтийг ч бас байлдан дагуулагдсан хүмүүсээс харж болно; жишээлбэл, тэдний хувцаслаж, биеэ авч явдаг байдал, амьдардаг байдал бүгд өөрчлөгдөж болно. Бурханд итгэх итгэлийн талаарх тэдний үзэл бодол өөрчлөгдөж, тэд өөрсдийн эрэл хайгуулын зорилгын талаар тодорхой мэдэж, илүү өндөр хүсэл эрмэлзэлтэй болдог. Байлдан дагуулалтын ажлын явцад тэдний амь зан чанарт ч бас холбогдох өөрчлөлт гардаг. Өөрчлөлт гардаг боловч тэдгээр нь өнгөцхөн, анхан шатных бөгөөд төгс болгуулсан хүмүүсийн зан чанар болон эрэл хайгуулын зорилго дахь өөрчлөлтөөс хавьгүй дор байдаг. Хэрвээ байлдан дагуулагдах явцад хүний зан чанар огтхон ч өөрчлөгддөггүй, тэрээр өчүүхэн төдий ч үнэнийг олж авдаггүй бол ийм хүн зүгээр л хог новш бөгөөд огт хэрэггүй! Байлдан дагуулагдаагүй хүмүүс төгс болгуулж чадахгүй! Хэрвээ хүн зөвхөн байлдан дагуулагдахыг л хичээвэл, байлдан дагуулалтын ажлын үеэр зан чанарт нь зарим нэг зохих өөрчлөлт харагддаг ч гэсэн тэрээр бүрэн төгс болгуулж чадахгүй. Тэр өөрийн олж авсан анхны үнэнийг ч бас алдана. Байлдан дагуулагдсан болон төгс болгуулсан хүмүүсийн зан чанарын өөрчлөлтийн хэмжээнд үлэмж их ялгаа бий. Гэхдээ байлдан дагуулагдах нь өөрчлөлтийн эхний алхам мөн; энэ нь суурь билээ. Анхны энэ өөрчлөлт дутмаг байгаа нь, тухайн хүн Бурханыг үнэндээ огт мэддэггүй гэдгийн баталгаа юм, учир нь энэхүү мэдлэг шүүлтээс ирдэг бөгөөд ийм шүүлт нь байлдан дагуулалтын ажлын үндсэн хэсэг билээ. Иймээс төгс болгуулсан бүхэн эхлээд байлдан дагуулагдах ёстой; эс бөгөөс тэдний хувьд төгс болгуулах ямар ч аргагүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 4
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд