Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 17

Хүний хувь заяа нь түүний Бурханд хандах хандлагаар шийдэгддэг

Бурхан бол амьд Бурхан бөгөөд хүмүүс өөр өөр нөхцөл байдалд өөр өөр гүйцэтгэдэгтэй адилаар эдгээр гүйцэтгэлд хандах Бурханы хандлага нь өөр өөр байдаг, учир нь Тэр хүүхэлдэй биш, бас Тэр хоосон агаар ч биш. Бурханы хандлагыг мэдэж авахыг хүн төрөлхтөн эрж хайх нь зохистой. Бурханы хандлагыг мэдсэнээр хүмүүс хэрхэн Бурханы зан чанарыг мэдэж, Түүний зүрх сэтгэлийг бага багаар ойлгох талаар суралцах ёстой. Чи Бурханы зүрх сэтгэлийг бага, багаар ойлгоод ирэхийн цагт, Бурханаас эмээх болон муугаас зайлах нь хэцүү зүйл гэж чамд мэдрэгдэхгүй. Үүнээс илүүгээр, чи Бурханыг ойлгох үед, Түүний талаар дүгнэлт хийх нь чиний хувьд илүү хэцүү байдаг. Чи Бурханы талаар дүгнэлт хийхээ зогсоох үед чи Бурханыг бага гомдоох бөгөөд Бурхан чамайг Өөрийнхөө талаарх мэдлэг рүү өөрийн эрхгүй хөтлөх ба тэгснээр чи өөрийн зүрх сэтгэлдээ Бурханаас айх болно. Чи өөрийн эзэмшсэн сургаал номлол, бичиг үсэг, онолыг ашиглан Бурханыг тодорхойлохоо болих болно. Харин, бүх зүйлээс үргэлж Бурханы цаад санааг эрж хайснаар, чи өөрийн мэдэлгүй Бурханы зүрх сэтгэлийн араас явдаг хүн болох болно.

Бурханы ажил нь хүн төрөлхтөнд харагдашгүй ба хүршгүй, гэхдээ Бурханы тухайд гэвэл хүн нэг бүрийн үйлдэл, Түүнд хандах тэдний хандлагын хамтаар—эдгээр нь Бурханд зөвхөн мэдэгдэхүйц биш, харин үзэгдэхүйц байх болно. Энэ бол хүн бүрийн таньж мэдэж, тодорхой байх ёстой зүйл юм. Чи магадгүй үргэлж өөрөөсөө ингэж асууж байгаа байх: “Намайг энд юу хийж байгааг Бурхан мэддэг болов уу? Яг одоо миний юу бодож байгааг Бурхан мэддэг болов уу? Магадгүй Тэр мэднэ, магадгүй Тэр мэдэхгүй.” Хэрвээ чи ийм төрлийн үзэл бодлыг хэрэглэж, Бурханыг дагаж, Түүнд итгэж байсан ч Түүний ажил болоод Түүний оршин тогтнолд эргэлзэж байвал эрт орой хэзээ нэгэн цагт чи Түүнийг уурлуулах үе ирэх болно, учир нь чи аль хэдийн аюулт ангалын ирмэг дээр дүүжигнэж байна. Бурханд олон жил итгэсэн боловч үнэний бодит байдлыг одоог хүртэл олж аваагүй, бүр Бурханы хүслийг ч ойлгодоггүй хүмүүсийг Би харсан. Тэдний амийн бие бялдар ямар ч ахиц гаргадаггүй, зөвхөн хамгийн өнгөц сургаал номлолыг баримталж байдаг. Яагаад гэвэл эдгээр хүмүүс Бурханы үгийг хэзээ ч өөрсдийн амь шиг авч үзээгүй бөгөөд тэд хэзээ ч Түүний оршин тогтнолтой нүүр тулж, хүлээн зөвшөөрч байгаагүй. Бурхан тийм хүмүүсийг хараад таашаалаар дүүрэн байдаг гэж чи бодож байна уу? Тэд Түүнийг тайтгаруулдаг уу? Тэр тохиолдолд, хүмүүсийн Бурханд итгэх итгэлийн арга барил нь тэдний хувь заяаг шийддэг. Чи Бурханыг хэрхэн эрж хайдаг эсвэл чи Бурханд хэрхэн ханддаг тухай асуултын аль нь ч байсан чиний өөрийн чинь хандлага бол хамгийн чухал зүйл юм. Сэтгэлийнхээ гүнд Тэр бол хоосон агаар мэтээр Бурханыг бүү үл тоомсорло. Өөрийн итгэдэг Бурханыг үргэлж амьд Бурхан, бодит Бурхан гэж бод. Тэр ямар ч хамаагүй гурав дахь тэнгэрт байдаггүй. Үүний оронд Тэр байнга хүн бүрийн зүрх сэтгэл рүү харж, чи юу хийх гэж байгааг, жижиг сажиг үг бүрийг, жижиг үйл хэрэг бүрийг харж, чи хэрхэн авирлаж байгааг болон Бурханд хандах чиний хандлага юу болохыг харж байдаг. Чи өөрийгөө Бурханд зориулах хүсэлтэй байгаа юу эсвэл үгүй юу болон чиний бүхий л зан байдал, чиний дотоод бодол, санаа нь Бурханы өмнө ил байж, Түүнд харагдаж байдаг. Чиний зан байдлын дагуу, чиний үйл хэргийн дагуу, чиний Бурханд хандах хандлагын дагуу чиний талаарх Түүний санал бодол, чамд хандах Түүний хандлага байнга өөрчлөгдөж байдаг. Бурханы гар дээрх нялх хүүхэд шиг өөрсдийгөө үздэг, Тэр чамайг ухаангүй хайрлах ёстой юм шиг, Тэр хэзээ ч чамайг орхин явж чадахгүй юм шиг, чамд хандах Түүний хандлага хувиршгүй, хэзээ ч өөрчлөгдөхгүй юм шиг үздэг хүмүүст Би зөвлөгөө өгөхийг хүсэж байна: Мөрөөдөхөө боль! Бурхан хүн нэг бүрт хандах Өөрийн хандлагадаа зөвт шударга байдаг. Тэр хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажил болон авралд чин сэтгэлээсээ ханддаг. Тэр нь Түүний удирдлага. Тэр хүн нэг бүрд ноцтойгоор ханддаг ба хамт тоглох гэрийн тэжээвэр амьтан шиг үздэггүй. Хүнийг хайрлах Бурханы хайр нь бөөцийлөх эсвэл эрхлүүлэх төрлийнх биш; хүн төрөлхтөнд хандах Түүний өршөөл, хүлээцтэй байдал нь өөгшүүлсэн эсвэл хайнга биш. Эсрэгээрээ, хүн төрөлхтний төлөөх Бурханы хайр нь энхрийлэн хайрлах, өрөвдөх, мөн амьдралыг хүндэтгэх юм; Түүний өршөөл ба хүлээцтэй байдал нь хүнээс хүлээх Түүний хүлээлтийг илэрхийлдэг; Түүний өршөөл ба хүлээцтэй байдал нь хүн төрөлхтөн амьд үлдэхэд хэрэгтэй зүйл билээ. Бурхан бол амьд бөгөөд Бурхан үнэхээр оршин тогтнодог; хүн төрөлхтнийг гэх Түүний хандлага нь ягшмал дүрэм огтхон ч биш, харин зарчимч бөгөөд энэ нь өөрчлөгдөж болдог. Хүн төрөлхтний төлөөх Түүний хүсэл, цаг хугацаатай хамт, нөхцөл байдалтай хамт, мөн хүн нэг бүрийн хандлагатай хамт аажмаар өөрчлөгдөж, хувирч байдаг. Иймээс чи энэ талаар тов тодорхой ойлгож, Бурханы мөн чанар хувиршгүй бөгөөд Түүний зан чанар нь өөр өөр цаг хугацаанд, өөр өөр байдалтайгаар гарч ирэх болно гэдгийг ойлгох ёстой. Чи үүнийг тийм ноцтой асуудал гэж бодохгүй байж магадгүй бөгөөд Бурхан аливаа зүйлсийг хэрхэн хийх ёстой талаар төсөөлөхдөө чи өөрийн хувийн үзлийг ашигладаг. Гэхдээ чиний үзэл бодлын бүрэн эсрэг зүйл үнэн байх үе байдаг ба Бурханыг туршиж, хэмжихэд өөрийн хувийн үзлийг ашигласнаар чи Түүнийг аль хэдийн уурлуулсан. Яагаад гэвэл, Бурхан Түүний талаар чиний бодож байгаа шиг ажилладаггүй бөгөөд Бурхан, чиний хэлдэг шигээр энэ асуудалд ханддаггүй. Иймээс чи өөрийн эргэн тойронд байгаа бүх зүйлд хандахдаа болгоомжтой, хянамгай байж, бүх зүйл дээр Бурханы замаар алхах—Бурханаас эмээж, муугаас зайлах зарчмыг хэрхэн дагахыг суралцахыг Би чамд сануулж байна. Чи Бурханы хүсэл болоод Бурханы хандлагын асуудал дээр бат бэх ойлголтыг бий болгох ёстой; энэ талаар чамтай харилцах гэгээрсэн хүмүүсийг олж, чин сэтгэлээсээ эрж хай. Өөрийн итгэдэг Бурханыг хүүхэлдэй шиг бүү үз—бүү дур зоргоороо шүү, дурын дүгнэлтэнд хүр, Түүний хүртэх ёстой хүндлэлтэйгээр Бурханд бүү хандахгүй бай. Бурханы авралын явцад, Тэр чиний үр дүнг тогтоох үедээ, чамд өршөөл эсвэл хүлээцтэй байдал эсвэл шүүлт гэсгээлт хүртээх нь хамаагүй чамд хандах Түүний хандлага өөрчлөгдөшгүй биш. Энэ нь Бурханд хандах чиний хандлага болоод Бурханы талаарх чиний ойлголтоос хамаарна. Бурханы талаарх чиний мэдлэг эсвэл ойлголтын нэг түр зуурын тал нь Түүнийг үүрд мөнх тодорхойлоход бүү хүргэ. Үхмэл Бурханд бүү итгэ; амьд Бурханд итгэ. Үүнийг сана! Хэдий Би энд зарим нэг үнэнийг, та нарын сонсох хэрэгтэй үнэнийг хэлэлцсэн хэдий ч, та нарын одоогийн байдал болон одоогийн чадал чансаагаас шалтгаалан Би та нарын урам зоригийг шавхах илүү их шаардлага тавихгүй. Ингэж хийх нь та нарын зүрх сэтгэлийг хэтэрхий их хүйтэн байдлаар дүүргэж, Бурханд маш их урам хугарахад та нарыг хүргэх болно. Үүний оронд та нар өөрсдийн зүрх сэтгэл дэх Бурханы хайрыг ашиглан, урдаа байгаа замаар алхахдаа Бурханыг хүндэлсэн хандлагыг ашиглаж чадна гэж Би найдаж байна. Бурханд итгэх итгэлийг хэрхэн авч үзэх тухай асуудалд бүү будил. Үүнийг хамгийн том асуултуудын нэг гэж үз. Үүнийг зүрх сэтгэлдээ оруулж, хэрэгжүүлж, бодит амьдралтай үүнийг холбо—дүр бүү үзүүл. Учир нь, энэ бол үхэл амьдралын асуудал бөгөөд энэ нь чиний хувь тавиланг тодорхойлох асуудал билээ. Үүнд тоглоом наргиа шиг, хүүхдийн тоглоом шиг бүү ханд! Өнөөдөр та нартай эдгээр үгсийг хуваалцсаны дараа, та нарын сэтгэл дэх ойлголтуудын ургац юу байх бол гэдгийг Би гайхаж байна. Өнөөдөр энд Миний хэлсэн зүйлээс асуухыг хүссэн асуулт та нарт байна уу?

Хэдийгээр эдгээр сэдвүүд нь бага зэрэг шинэ мөн та нарын үзэл бодол болон та нарын ихэвчлэн эрж хайж, анхаарал тавьдаг зүйлсээс бага зэрэг холдсон байж болох ч, тэдгээрийг хэсэг хугацаанд харилцан ярилцсаны дараа, Миний энд хэлсэн бүхний талаар нийтлэг ойлголтыг бий болгох болно. Эдгээр нь шинэ сэдвүүд, та нарын хэзээ ч эргэцүүлж үзэж байгаагүй сэдвүүд болохоор, тэдгээр нь та нарын ачааг нэмэхгүй байх гэж Би найдаж байна. Би өнөөдөр та нарыг айлгахын тулд хэлээгүй мөн Би та нартай харьцах гэж оролдоогүй; харин Миний зорилго бол бодит үнэнийг ойлгоход та нарт туслах явдал юм. Эцсийн эцэст хүн төрөлхтөн болон Бурханы хооронд зай байдаг: Хэдийгээр хүн Бурханд итгэдэг ч, тэр хэзээ ч Бурханыг ойлгоогүй; тэр хэзээ ч Бурханы хандлагыг мэдээгүй. Түүнчлэн хүн Бурханы хандлагад санаа тавихдаа хэзээ ч урам зоригтой байгаагүй. Үүний оронд тэр сохроор итгэсэн, тэр сохроор үргэлжлүүлсэн бөгөөд тэр Бурханы талаарх өөрийн мэдлэг болон ойлголтондоо хайхрамжгүй байсаар ирсэн. Иймээс Би эдгээр асуудлуудыг та нарын хувьд ойлгомжтой болгож, та нарын итгэдэг Бурхан яг ямар төрлийн Бурхан болохыг; Тэр юу бодож байгааг; янз бүрийн хүмүүст хандахдаа Түүний хандлага ямар байдгийг; та нарын үйлдэл болон Түүний шаарддаг стандартын хоорондын ялгааг ойлгоход та нарт туслахаар хичээж байна. Та нар үүнийг мэдэхийн зорилго бол та нарын явж байгаа зам ямар төрлийн ургац руу хөтөлж байгааг, энэ зам дээр та нарын олж аваагүй байгаа зүйлийг, та нар ямар хэсгүүдэд зүгээр л оролцож чадаагүй байгааг хэмжиж, мэдэх шугамыг та нарын зүрх сэтгэлд өгөх юм. Та нар өөр хоорондоо харилцах үедээ ихэвчлэн цөөн хэдэн түгээмэл-хэлэлцдэг сэдвүүдийг ярьдаг; хамрах хүрээ багатай, мөн агуулга нь маш өнгөц байдаг. Та нарын хэлэлцдэг зүйл болон Бурханы цаад санааны хооронд, та нарын хэлэлцүүлэг, хамрах хүрээ болон Бурханы шаарддаг стандартын хооронд зай, ялгаа байдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хирээр ингэж үргэлжлүүлэх нь та нарыг Бурханы замаас улам илүү хол хазайхад хүргэх болно. Та нар ердөө л, оршин байгаа үгийг Бурханаас авч, тэдгээрийг шүтэн мөргөх объект, зан үйл болон дүрэм журам болгон өөрчилдөг. Тэгээд л тэр! Үнэндээ, та нарын зүрх сэтгэлд Бурханы орон зай байхгүй бөгөөд Бурхан хэзээ ч та нарын зүрх сэтгэлийг олж аваагүй. Бурханыг мэдэх нь маш хэцүү гэж зарим хүмүүс боддог—энэ бол үнэн. Энэ нь хэцүү. Хэрвээ хүмүүсээс үүргээ биелүүлж, гадна талдаа аливаа зүйлсийг хийж дуусгахыг гуйвал, хэрвээ тэднээс шаргуу ажиллахыг гуйвал, Бурханд итгэх нь маш амархан гэж хүмүүс бодох бөгөөд учир нь энэ бүхэн хүний чадварын цар хүрээнд багтдаг. Гэхдээ цаг мөч, сэдэв нь Бурханы цаад санаа болон хүнд хандах Бурханы хандлагын хэсэг рүү шилжвэл, аливаа зүйлс бүх хүний тухайд хамаагүй илүү хэцүү болно. Яагаад гэвэл энэ нь үнэний тухай хүмүүсийн ойлголт болон тэдний бодит байдал руу орох оролтыг хамардаг; мэдээж хүнд хэцүүгийн түвшин байдаг! Гэхдээ чи эхний хаалгаар нэвтэрсний дараа, чи түүн рүү орж эхэлсний дараа, энэ нь аажмаар улам илүү хялбар болдог.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих