Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 22
Бурханы удирдлага байсан цагаас эхлэн Тэрээр Өөрийн ажлыг гүйцэтгэхэд бүх анхаарлаа хандуулсан. Тэднээс Өөрийн биеийг халхалсан байгаа хэдий ч Тэр үргэлж хүний дэргэд байж, тэдэн дээр ажиллаж, Өөрийн зан чанарыг илэрхийлэн, Өөрийн мөн чанараар бүх хүн төрөлхтнийг чиглүүлэн, Өөрийн хүч чадал, Өөрийн мэргэн ухаан, Өөрийн эрх мэдлээ ашиглан хүн бүр дээр ажилласнаар Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон одоо Хаанчлалын эрин үеийг авчирсан юм. Бурхан хүнээс Өөрийн биеийг нуудаг боловч Түүний зан чанар, Түүний оршихуй болон эзэмшил, хүн төрөлхтөнд хандах Түүний хүсэл нь хүмүүсийн хувьд харж, мэдрэхэд нь үргэлж нээлттэй юм. Өөрөөр хэлбэл, хэдийгээр хүн төрөлхтөн Бурханыг харж, Түүнд хүрч чадахгүй боловч хүмүүсийн хүртэж байгаа Бурханы зан чанар болон мөн чанар нь Бурханы Өөрийнх нь илэрхийлэл юм. Энэ үнэн биш гэж үү? Бурхан Өөрийн ажлыг ямар аргаар эсвэл аль өнцгөөс нь хийж байгаагаас үл хамааран Тэр үргэлж хүмүүст Өөрийн жинхэнэ ялгамж чанараараа хандаж, Өөрийн хийх ёстой зүйлээ хийж, Өөрийн хэлэх ёстой зүйлээ хэлж байдаг. Бурхан ямар ч байр сууринаас ярьж байсан, Тэрээр гурав дахь тэнгэрт зогсож байсан ч эсвэл мах цусанд оршиж, бүр энгийн хүн байдлаар байсан ч Тэр хүмүүст үргэлж Өөрийн бүх зүрхнээсээ, Өөрийн бүх оюун ухаанаараа ямар нэг хууран мэхлэлт, нуун далдлалтгүйгээр ярьдаг. Өөрийн ажлаа явуулж байхдаа Бурхан Өөрийн үг болон Өөрийн зан чанараа илэрхийлж, Түүнд юу байгаа болон Тэр юу болох талаар ямар нэг тайлбаргүйгээр илэрхийлдэг. Тэр хүн төрөлхтнийг Өөрийн амь, Өөрийн оршихуй болон эзэмшлээр чиглүүлдэг. Ийм байдлаар харагдахгүй, баригдахгүй Бурханы удирдлага дор хүн төрөлхтний өлгий эрин болох Хуулийн эрин үеийг хүн туулсан юм.
Хуулийн эрин үеийн дараа Бурхан эхний удаа мах цустай болсон ба бие махбод бололт нь гучин гурван жил хагас үргэлжилсэн юм. Хүмүүсийн хувьд гучин гурван жил хагас нь урт хугацаа мөн үү? (Урт биш.) Хүний амьдралын хугацаа нь гучин хэдэн жилээс хамаагүй урт байдаг тул энэ нь хүний хувьд нэг их урт цаг хугацаа биш юм. Харин бие махбодтой болсон Бурханы хувьд эдгээр гучин гурван жил хагас нь маш урт юм. Тэр Бурханы ажил, даалгаврыг үүрсэн хүн, энгийн хүн болсон. Энэ нь Тэр жирийн хүн хийж чадахгүй ажлыг хүлээн авч, энгийн хүн тэсвэрлэж чадахгүй зовлонг тэвчих болсон гэсэн үг юм. Тэр ажлаа эхэлснээс эхлээд Түүнийг загалмайд хадах хүртэлх Нигүүлслийн эрин үед байхдаа Эзэн Есүсийн тэсвэрлэсэн зовлонгийн хэмжээг өнөөдрийн хүмүүс биеэр гэрчилж чадахгүй байж болох ч та нар наад зах нь Библийн түүхээр дамжуулан энэ тухай жаахан биечлэн ойлгож чадах уу? Эдгээр бичигдсэн баримтуудад хэчнээн нарийн учир байгаагаас үл хамааран энэ хугацаанд Бурханы ажил бэрхшээл, зовлонгоор дүүрэн байсан юм. Ялзарсан хүний хувьд, гучин гурван жил хагас нь урт хугацаа биш ба бага зэрэг зовлон шаналал нь том асуудал биш юм. Гэвч ариун, өө сэвгүй, хүн төрөлхтний бүх нүглийг тэвчих ёстой Бурханы хувьд нүгэлтнүүдтэй хамт идэж, унтаж, амьдрах нь хэт их зовлон юм. Тэр Бүтээгч, бүх зүйлийн Эзэн, бүх юмны Захирагч атал Тэрээр энэ ертөнцөд ирж, ялзарсан хүмүүсийн дарлал, харгис байдлыг тэвчих хэрэгтэй болсон. Хүмүүсийг зовлонгоос аврах Өөрийн ажлаа дуусгахын тулд Тэрээр хүмүүст буруутгагдаж, бүх хүн төрөлхтний нүглийг үүрэх ёстой байлаа. Түүний туулсан зовлонгийн хэмжээг жирийн хүн ойлгох болон үнэлэх боломжгүй юм. Энэ зовлон юуг төлөөлдөг бэ? Энэ нь Бурханы хүн төрөлхтөнд зориулсан зориулалтыг төлөөлдөг. Энэ нь хүмүүсийг нүглээс золин аврахын тулд, Өөрийн ажлын энэ шатыг дуусгахын тулд Түүний тэвчсэн доромжлол, хүнийг аврахын тулд Түүний төлсөн төлөөс юм. Энэ нь хүнийг Бурхан загалмайнаас золин аварна гэсэн үг юм. Энэ нь цусаар, амиар төлсөн төлөөс ба үүнийг бүтээгдсэн зүйлс төлөх боломжгүй юм. Учир нь Тэр Бурханы мөн чанарыг агуулж байсан ба Бурханд юу байгаа болон Бурхан юу болохоор зэвсэглэсэн байсан тул Тэр ийм төрлийн зовлонг, ийм төрлийн ажлыг тэвчиж чадах юм. Энэ нь ямар ч бүтээгдсэн зүйл Түүний оронд хийж чадахгүй зүйл юм. Энэ бол Бурханы Нигүүлслийн эрин үед хийсэн ажил ба Түүний зан чанарын илчлэл юм. Энэ нь Бурханд юу байгаа болон Тэр юу болох талаар ямар нэг зүйл илчилж байна уу? Энэ нь хүн төрөлхтний мэдэх хэрэгтэй зүйл мөн үү?
Тэрхүү эрин үед хүмүүс Бурханы үнэн биеийг хараагүй боловч тэд Бурханы нүглийн төлөөх тахилыг хүлээн авч, загалмайгаас Бурханаар золин аврагдсан. Хүн төрөлхтөн Бурханы Нигүүлслийн эрин үед хийсэн ажлын талаар мэдэхгүй байж боломгүй боловч энэ үед Бурханы илэрхийлсэн зан чанар болон хүслийн талаар мэддэг хүн бий юу? Хүмүүс ердөө л Бурханы төрөл бүрийн эринд хийсэн ажлын агуулгыг янз бүрийн сувгаар дамжуулан мэддэг эсвэл Бурханыг Өөрийн ажлаа хийж байх үеийн Бурхантай холбоотой түүхүүдийг л мэддэг. Эдгээр мэдээлэл болон түүхүүд нь ихэнхдээ зүгээр л Бурханы тухай мэдээлэл эсвэл домог байдаг ба Бурханы зан чанар болон мөн чанартай ямар ч холбоогүй байдаг. Иймд хүмүүс Бурханы тухай хэдэн ч түүх мэддэг байсан тэр нь тэд Бурханы зан чанар болон Түүний мөн чанарын тухай гүнзгий ойлголт болон мэдлэгтэй гэсэн үг биш юм. Нигүүлслийн эрин үед хүмүүс Бурханы махан биетэй ойрхон, нягт холбоотой байсан боловч Бурханы зан чанар болон Бурханы мөн чанарын тухай тэдний мэдлэг нь Хуулийн эрин үеийнхтэй адилаар бараг байхгүй байсан юм.
Хаанчлалын эрин үед Бурхан эхний удаагийнхтайгаа адилаар дахин махан биетэй болсон юм. Ажлынхаа энэ үед Бурхан мөн л Өөрийн үгээ нээлттэйгээр илэрхийлж, Өөрийн хийх ёстой ажлаа хийж, Өөртөө юу байгааг болон Өөрийгөө юу болохыг илэрхийлж байсан. Үүний зэрэгцээ Тэр хүний дуулгаваргүй, мунхаг байдлыг үргэлжлүүлэн тэсвэрлэн тэвчиж байсан. Бурхан ажлын энэ үед ч гэсэн Өөрийн зан чанарыг илчилж, Өөрийн хүслийг илэрхийлж байгаагүй гэж үү? Иймд хүнийг бүтээснээс эхлээд одоог хүртэл Бурханы зан чанар, Түүний оршихуй болон эзэмшил, Түүний хүсэл нь хүн бүрд үргэлж нээлттэй байсаар ирсэн юм. Бурхан Өөрийн мөн чанар, Өөрийн зан чанар эсвэл Өөрийн хүслийг хэзээ ч албаар нууж байгаагүй. Энэ бол зүгээр л хүн төрөлхтөн Бурханы юу хийж байгааг болон Түүний хүсэл юу болохыг тоохгүй байгаа хэрэг бөгөөд, ийм учраас л Бурханы тухай хүний ойлголт ийм өрөвдөлтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийн үнэн биеийг нуун далдлах зуураа Тэр хүн төрөлхтний дэргэд мөч бүрд байж, Өөрийн хүсэл, хандлага болон мөн чанарыг үргэлж ил үзүүлж байдаг. Энэ утгаараа Бурханы үнэн бие нь хүмүүст нээлттэй байдаг боловч хүний сохор, дуулгаваргүй байдлаас болж, тэд үргэлж Бурханы илрэлтийг харж чадахгүй байдаг. Хэрэв тийм юм бол Бурханы зан чанарыг болон Бурханы Өөрийг нь ойлгох нь хүн бүрийн хувьд хялбар байх биш үү? Энэ нь хариулахад маш хэцүү асуулт байна, тийм үү? Та нар үүнийг хялбар гэж хэлж болно, гэхдээ зарим хүмүүс Бурханыг мэдэхийг эрэлхийлэх боловч тэд Түүнийг үнэхээр мэдэж чаддаггүй эсвэл Түүний талаар тодорхой ойлголттой болж чаддаггүй—энэ нь үргэлж бүдэг бадаг, тодорхой бус байдаг. Харин та нар энэ нь тийм ч амар биш юм гэж хэлж байвал энэ нь ч бас зөв биш юм. Маш удаан хугацаанд Бурханы ажлыг туулсан учир хүн бүр, өөрсдийн туршлагаар дамжуулан, Бурхантай жинхэнээр харьцаж байсан байх ёстой. Тэд наад зах нь Бурханыг өөрсдийн зүрх сэтгэлд тодорхой хэмжээгээр мэдэрч эсвэл сүнслэг түвшинд Бурхантай өмнө нь тааралдаж, мөн тэд наад зах нь Бурханы зан чанарын талаар зарим нэг сэтгэл санааны мэдлэгийг олж авсан байх буюу Түүний тухай зарим ойлголтыг олж авсан байна. Хүн Бурханыг дагаж эхэлснээс одоог хүртэл хүн төрөлхтөн хэтэрхий их зүйл хүлээн авсан боловч хүний муу хэв чанар, мунхаглал, тэрслүү байдал болон төрөл бүрийн цаад санаа гэх мэт олон шалтгааны улмаас хүн төрөлхтөн мөн үүний хэтэрхий ихийг нь алдсан. Бурхан хүн төрөлхтөнд хангалттай их зүйлийг өгчихөөгүй гэж үү? Бурхан хүнээс Өөрийн үнэн биеийг нуудаг ч, Тэр Түүнд юу байгаа болон Тэр юу болохоороо, тэр ч байтугай Өөрийн амиараа тэднийг хангадаг; хүмүүсийн Бурханы тухай мэдлэг нь зөвхөн одоо байгаа шиг байх ёсгүй юм. Ийм учраас Би Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханы Өөрийнх тухай сэдвээр та бүхэнтэй цаашид нөхөрлөх хэрэгтэй гэж бодож байгаа юм. Бурханы мянга мянган жилийн турш хүнд өгсөн халамж, бодол нь хоосон өнгөрөхгүй байснаар, хүн төрөлхтөн үнэхээр Бурханы тэдэнд хандсан хүслийг ойлгож, талархуулах зорилготой юм. Ингэснээр Бурханы тухай хүмүүсийн мэдлэг нь шинэ алхам руу урагшилж чадах юм. Энэ нь мөн Бурханыг хүмүүсийн зүрх сэтгэл дэх зөв байранд нь буцааж, өөрөөр хэлбэл Түүнд шударга ёсыг эргүүлэн өгөх болно.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?