Өдөр тутмын Бурханы үг: Бие махбодтой болох | Эшлэл 125
2020-06-24
Бурханы ажлын үе шат бүр бүх хүн төрөлхтний төлөө бөгөөд бүх хүн төрөлхтөнд чиглэдэг. Хэдий энэ нь махбод дахь Түүний ажил боловч бүх хүн төрөлхтөнд чиглэдэг; Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан бөгөөд бүх бүтээгдсэн болоод бүтээгдээгүй зүйлсийн Бурхан юм. Хэдийгээр махбод дахь Түүний ажил хязгаарлагдмал цар хүрээн дотор байдаг бас энэ ажлын бай хязгаарлагдмал ч гэсэн Тэр Өөрийн ажлыг хийхээр махбод болох бүрдээ дээд зэргийн төлөөлөл болж чадах Өөрийнхөө ажлын байг сонгодог; Тэр энгийн, бусдаас ялгарах юмгүй бүлэг хүмүүс дээр ажиллахаар сонгодоггүй, харин оронд нь Түүний махбод дахь ажлын төлөөлөгч байж чадахуйц бүлэг хүмүүсийг Өөрийн ажлын бай болгон сонгодог. Махбод дахь Түүний ажлын цар хүрээ хязгаарлагдмал, мөн Түүний махбод болсон биед зориулан тусгайлан бэлтгэгдсэн, Түүний махбодоороо хийх ажилд зориулан тусгайлан сонгогдсон учраас энэ бүлэг хүмүүс сонгогдсон. Бурхан Өөрийн ажлын байг сонгох нь үндэслэлгүй биш, харин зарчмын дагуу байдаг: Ажлын бай нь махбод дахь Бурханы ажилд ашиг тустай байж, бүх хүн төрөлхтнийг төлөөлөх чадвартай байх ёстой. Тухайлбал Иудейчүүд Есүсийн биечлэн хийсэн золин авралыг хүлээн авахдаа бүх хүн төрөлхтнийг төлөөлж чадаж байсан бөгөөд бие махбодтой болсон Бурханы биечлэн хийх байлдан дагуулалтыг хүлээн авахдаа Хятадууд бүх хүн төрөлхтнийг төлөөлж чадна. Иудейчүүдэд бүх хүн төрөлхтнийг төлөөлөх үндэс байдаг, мөн Бурхан биечлэн байлдан дагуулахыг хүлээн авахад бүх хүн төрөлхтнийг төлөөлөх үндэс Хятад хүмүүст бий. Золин авралын ач холбогдлыг Иудейчүүдийн дунд хийгдсэн авралын ажлаас илүүгээр илчилж чадах өөр юу ч байхгүй, байлдан дагуулах ажлын тодорхой байдал болон амжилтыг Хятад хүмүүсийн дундах байлдан дагуулах ажлаас илүүгээр илчилж чадах юу ч байхгүй. Бие махбодтой болсон Бурханы ажил ба үг нь зөвхөн жижиг хэмжээний бүлэг хүмүүст чиглэгдсэн мэт харагдавч энэ жижиг бүлэг хүмүүсийн дундах Түүний ажил нь бүх орчлон ертөнцийн ажил бөгөөд Түүний үг бүх хүн төрөлхтөнд чиглэдэг. Махбод дахь Түүний ажил дууссаны дараа Түүнийг дагадаг хүмүүс, өөрсдийнх нь дунд хийсэн Түүний ажлыг түгээж эхэлнэ. Махбод дахь Түүний ажлын хамгийн сайн тал нь Тэр оновчтой үгс болон сургаалиас гадна хүн төрөлхтний төлөөх Өөрийн оновчтой хүслийг Өөрийг нь дагадаг хүмүүст үлдээх боломжтой, ингэснээр хожим Түүний дагалдагчид махбод дахь Түүний бүх ажлыг болон бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийг энэ замыг зөвшөөрдөг хүмүүст илүү оновчтой, илүү бодитоор дамжуулж чадах юм. Хүмүүсийн дундах махбодтой Бурханы ажил л Бурхан хүнтэй хамт амьдарч, оршин байгаагийн бодит баримтыг үнэхээр биелүүлдэг. Зөвхөн энэ ажил л Бурханы царайг харж, Бурханы ажлыг гэрчилж, Бурханы Өөрийн үгийг сонсох гэсэн хүний хүслийг биелүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан, зөвхөн Еховагийн нуруу хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөлд нь аваачдаг ба мөн тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг дуусгавар болгодог. Ялангуяа сүүлчийн бие махбодтой болсон Бурханы ажил нь бүх хүн төрөлхтнийг илүү бодит, илүү практик, илүү таатай эрин үед аваачдаг. Тэр зөвхөн хууль болоод дүрэм журмын эрин үеийг дуусгавар болгоод зогсоогүй; хамгийн гол нь Тэр бодитой агаад энгийн, зөвт агаад ариун, мөн удирдлагын төлөвлөгөөний ажлыг нээж, хүн төрөлхтний нууц болоод хүрэх газрыг харуулдаг, хүн төрөлхтнийг бүтээж, удирдлагын ажлыг дуусгавар болгодог, хэдэн мянган жилийн туршид нуугдмал байсан Бурханыг хүн төрөлхтөнд илчилдэг. Тэрээр тодорхойгүй байдлын эрин үеийг бүрэн дуусгавар болгож, бүх хүн төрөлхтөн Бурханы царайг харахыг хүссэн ч харж чаддаггүй тэр эринийг дуусгаж, бүх хүн төрөлхтөн Сатанд үйлчилсэн эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг бүхэлд нь цоо шинэ эрин үе рүү хөтөлдөг. Энэ бүхэн нь Бурханы Сүнсний биш харин махбод дахь Бурханы ажлын үр дүн юм. Бурхан махбодоороо ажиллах үед, Түүнийг дагадаг хүмүүс тэдгээр тодорхойгүй, эргэлзээтэй зүйлийн хойноос хөөцөлдөн хайхаа больж, тодорхойгүй Бурханы хүслийг тааварлахаа больдог. Бурхан махбодоороо Өөрийн ажлыг түгээхэд, Түүнийг дагадаг хүмүүс махбодоороо хийсэн Түүний ажлыг бүх бүлэг, урсгал руу дамжуулж, Түүний бүх үгийг бүх хүн төрөлхтний чихэнд хүргэнэ. Түүний сайн мэдээг хүлээн авсан хүмүүсийн сонссон бүхэн нь Түүний ажлын баримт байх болно, хүний биечлэн үзэж сонссон зүйлс байх болно мөн цуу яриа биш баримт байх болно. Эдгээр баримт нь Түүний ажлаа түгээдэг нотолгоо, бас ажлаа түгээхдээ ашигладаг багаж хэрэгсэл билээ. Баримт байхгүйгээр Түүний сайн мэдээ бүх улс оронд, бүх газар нутагт түгэхгүй байх байсан; баримт байхгүйгээр харин зөвхөн хүний төсөөллөөр Тэр бүх орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлыг хэзээ ч хийж чадахгүй байх байсан юм. Сүнс бол хүний хувьд хүршгүй, үзэгдэшгүй бөгөөд Сүнсний ажил нь хүний төлөө Бурханы хийсэн ажлын талаар ямар нэг баримт, нотолгоо үлдээх чадваргүй. Хүн хэзээ ч Бурханы бодит нүүр царайг харахгүй ба оршин байдаггүй тодорхойгүй Бурханд үргэлж итгэх болно. Хүн хэзээ ч Бурханы нүүр царайг харахгүй, мөн Бурханы биечлэн хэлсэн үгсийг хэзээ ч сонсохгүй. Хүний төсөөлөл нь эцсийн эцэст хоосон учраас Бурханы жинхэнэ нүүр царайг орлож чадахгүй; Бурханы төрөлх зан чанар болоод Бурханы Өөрийн ажлыг хүн дуурайж чадахгүй. Тэнгэр дэх үл үзэгдэх Бурхан болоод Түүний ажлыг, хүн төрөлхтний дунд биечлэн ажилладаг бие махбодтой болсон Бурхан л газар дээр авчирч чадна. Энэ бол Бурханы хүнд илрэн харагдах ба хүн Бурханыг харж, Бурханы бодит дүрийг мэдэж авах хамгийн тохиромжтой арга бөгөөд үүнийг бие махбодтой болоогүй Бурхан биелүүлэх боломжгүй. Энэ үе шат хүртэл Бурхан Өөрийн ажлыг хийснээр Түүний ажил аль хэдийн хүссэн үр дүндээ хүрч, бүрэн амжилттай болсон. Махбод дахь Бурханы биечлэн хийх ажил Бурханы бүхий л удирдлагын ажлын ерэн хувийг аль хэдийн биелүүлсэн. Энэхүү махбод Өөрийнхөө бүх ажлыг илүү сайн эхлэл болон дүгнэлтээр хангаж, Өөрийнхөө бүх ажлыг зарлан тунхагласан бөгөөд энэ бүх ажилд эцсийн нэмэлтийг хийсэн. Тиймээс Бурханы ажлын дөрөв дэх үе шатыг хийх бие махбодтой болсон Бурхан гэж өөр байхгүй бөгөөд Бурханы гурав дахь бие махбодын гайхамшигт ажил гэж ч байхгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд