Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 27
Үерийн дараа Ноад өгсөн Бурханы ерөөл
(Эхлэл 9:1–6) Бурхан Ноа болон түүний хөвгүүдийг ерөөж “Үржил шимтэй байж, өсөн үржиж, газар дэлхийг дүүргэгтүн. Газар дэлхий дээрх бүх араатан амьтан, огторгуйн бүх жигүүртэн шувуу, газар дээр хөдөлж буй бүхэн, далайн бүх загас та нараас айж, та нараас эмээх болно; тэд та нарын гарт орно. Амьдарч буй хөдөлдөг бүхэн та нарын хоол хүнс болно; та нарт ургамал ногоог өгсөн шигээ Би бүх зүйлийг та нарт өгсөн. Гэхдээ та нар махыг амь буюу цустай нь идэж болохгүй. Тэгвэл Би та нарын амин цусыг гарцаагүй нэхэх болно; араатан бүрээс мөн хүний гараас Би үүнийг нэхэх болно; хүний ах дүүс бүрийн гараас ч Би хүний амийг нэхэх болно. Хүний цусыг урсгасан хэн ч бай, түүний цусыг ч мөн хүн урсгана: учир нь Бурхан хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн билээ” гэв.
Ноа Бурханы зааврыг хүлээн авч, бүхээг барьж, Бурхан үерээр ертөнцийг сөнөөж байх үед түүндээ амьдарснаар найман хүнтэй гэр бүл нь бүгдээрээ амьд гарсан. Ноагийн найман хүнтэй гэр бүлээс бусад бүх хүн төрөлхтөн болоод газар дэлхий дээрх бүх амьд амьтан устгагдсан. Ноад Бурхан ерөөлөө хайрлаад түүнд болон хөвгүүдэд нь зарим нэг зүйлийг хэлсэн. Эдгээр зүйлс нь Бурханы түүнд хайрласан зүйл болон мөн Бурханы түүнд өгсөн ерөөл байсан юм. Энэ бол Түүнийг сонсож, Түүний зааврыг хүлээн авч чаддаг хүнд өгдөг Бурханы ерөөл болон амлалт бөгөөд энэ нь мөн хүмүүсийг шагнах Бурханы арга юм. Өөрөөр хэлбэл, Бурханы нүдээр Ноа нь төгс хүн эсвэл зөв шударга хүн байсан эсэхээс үл хамааран, тэр Бурханы талаар хэр ихийг мэддэг байснаас үл хамааран, товчхондоо Ноа болон түүний гурван хүү бүгдээрээ Бурханы үгийг сонсож, Бурханы ажилтай зохицож, Бурханы зааврын дагуу хийх ёстой зүйлээ хийсэн. Үр дүнд нь тэд Бурханд, дэлхийг үерээр сүйрүүлсний дараа хүмүүс болон төрөл бүрийн амьд амьтдыг үлдээхэд нь тусалснаар Бурханы удирдлагын төлөвлөгөөний дараагийн алхамд асар их хувь нэмэр оруулсан. Түүний хийсэн бүхнийх нь төлөө Бурхан түүнийг ерөөсөн. Өнөөдрийн хүмүүсийн хувьд магадгүй Ноагийн хийсэн зүйл дурдахын ч хэрэггүй юм байж болно. Зарим нь бүр: “Ноа юу ч хийгээгүй, Бурхан Түүнийг байлгах санаатай байсан тул тэр мэдээж үлдэх байсан. Түүний амь гарсан нь түүний гавьяа биш юм. Энэ бол Бурханы хийхийг хүссэн зүйл, учир нь хүн бол идэвхгүй” гэж бодож болох юм. Гэвч энэ нь Бурханы бодож байсан зүйл биш юм. Бурханы хувьд хүн агуу эсвэл өчүүхэн байх нь хамаагүй, тэд Түүнийг сонсож, Түүний зааврууд болон Түүний даалгасан зүйлд дуулгавартай байж, Түүний ажил, Түүний хүсэл, Түүний төлөвлөгөөтэй хамтран ажиллаж, тэгснээр Түүний хүсэл болон Түүний төлөвлөгөө түвэггүй хэрэгжиж байх юм бол тийнхүү биеэ авч явах байдал нь Түүний дурсгалыг хүртэх, Түүний ерөөлийг хүртэхэд тохирно. Бурхан тийм хүмүүсийг үнэлдэг ба тэдний үйлдэл болон Түүнийг гэсэн тэдний хайр, дур хүслийг нандигнадаг. Энэ бол Бурханы хандлага юм. Тэгвэл Бурхан яагаад Ноаг ерөөсөн бэ? Яагаад гэвэл хүний ийм үйлдэл болон дуулгавартай байдалд Бурхан ингэж ханддаг юм.
Бурхан Ноаг ерөөсөн тухайд зарим хүмүүс: “Хэрэв хүн Бурханыг сонсож, Бурханыг хангалуун болгож байвал Бурхан хүнийг ерөөх ёстой. Энэ илэрхий биш гэж үү?” гэж хэлэх болно. Бид ингэж хэлж болох уу? Зарим хүмүүс: “Үгүй” гэдэг. Бид яагаад тэгж хэлж болохгүй вэ? Зарим хүмүүс: “Хүн бол Бурханы ерөөлийг хүртэх хувьгүй юм” гэж хэлдэг. Энэ бол яг ч тийм биш юм. Яагаад гэвэл хүн Бурханы даалгасан зүйлийг хүлээн авах үед тэр хүний үйлдлийн сайн, муу эсэхийг, түүний дуулгавартай байсан эсэхийг, Бурханы хүслийг хангалуун байлгасан эсэхийг нь болон тэдний хийдэг зүйл нь тохирох эсэхийг шүүх стандарт Бурханд байдаг. Бурханы анхаарлаа хандуулдаг зүйл бол гадна талын үйлдэл биш харин тэдний зүрх сэтгэл юм. Хүн яаж хийх нь хамаагүй, ямартай ч хийсээр байгаа цагт Бурхан хүнийг ерөөх ёстой гэдэг нь худлаа юм. Энэ бол хүмүүсийн Бурханы тухай буруу ойлголт юм. Бурхан зөвхөн эцсийн үр дүнг хардаггүй, харин аливаа зүйл явагдах зуур хүний зүрх сэтгэл ямар байгааг болон түүний хандлага ямар байгааг илүү анхаардаг ба тэдний зүрх сэтгэлд дуулгавартай байдал, анхаарал болон Бурханыг хангалуун байлгах хүсэл байгаа эсэхийг хардаг. Тэр үед Ноа Бурханы талаар хэр мэддэг байсан бэ? Та нарын одоо мэдэж байгаа сургаал шиг их байсан уу? Бурханы тухай ойлголт болон мэдлэг гэх мэт үнэний асуудлуудын хувьд тэрээр та нартай адил хэмжээний усалгаа, хариулга хүлээн авсан уу? Үгүй ээ, тэр аваагүй! Гэвч энд үгүйсгэхийн аргагүй нэг баримт байна: Одоогийн хүмүүсийн ухамсар, оюун санаа, зүрх сэтгэлийнх нь гүнд байгаа Бурханы тухай ойлголт болон хандлага нь бүдэг бадаг бөгөөд тодорхойгүй. Та нар, хүмүүсийн нэг хэсэг нь Бурханы оршин тогтнолын талаар сөрөг хандлагатай байдаг гэж ч хэлж болох юм. Харин Ноагийн ухамсарт болон зүрх сэтгэлд, Бурханы оршин тогтнол туйлын агаад эргэлзээгүй байсан тул Бурханд хандах түүний дуулгавартай байдал нь жинхэнэ байсан ба туршилтыг давж чадсан. Түүний зүрх сэтгэл нь цэвэр бөгөөд Бурханд нээлттэй байсан. Түүнд өөрийгөө итгүүлж, Бурханы үг бүрийг дагахад тийм их мэдлэг, сургаал хэрэггүй байсан ба Бурханы оршин тогтнолыг батлахын тулд олон баримт хэрэггүй байсан тул тэрээр Бурханы даалгасныг хүлээн авч Бурханы хий гэсэн бүхнийг хийх чадвартай байсан. Энэ бол Ноа болон өнөөдрийн хүмүүсийн хоорондын үндсэн ялгаа ба Бурханы нүдээр төгс хүн ямар байх тухай тодорхойлолт юм. Бурхан Ноа шиг хүмүүсийг л хүсдэг. Тийм төрлийн хүнийг Бурхан магтдаг ба мөн яг тийм төрлийн хүнийг Бурхан ерөөдөг юм. Та нар үүнээс ямар нэг гэгээрлийг олж авав уу? Хүмүүс бие биенээ гаднаас нь хардаг байхад Бурханы хардаг зүйл нь хүний зүрх сэтгэл болон тэдний мөн чанар юм. Бурхан хэнийг ч шийдвэртэй бус байж, Түүнд эргэлзэхийг зөвшөөрдөггүй ба мөн Өөрийг нь сэжиглэх, ямар нэг байдлаар туршихыг хүмүүст зөвшөөрдөггүй. Иймээс өнөөдрийн хүмүүс Бурханы үгтэй нүүр тулж эсвэл та нар бүр Бурхантай нүүр тулдаг гэж хэлж болох ч зүрх сэтгэлийнхээ гүнд байх ямар нэг зүйлээс, өөрсдийн завхарсан бодгалийн оршин тогтнолоос, Түүнд хандах сөрөг хандлагаасаа болоод тэдний Бурханд итгэх үнэн итгэл нь боогдож, Түүнд хандах дуулгавартай байдал нь хаагддаг. Үүнээс болоод Бурханы Ноад хайрласантай адил ерөөлд хүрэхэд тэдний хувьд хэцүү байдаг.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?