Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II” | Эшлэл 58

Бурханы шалгалтын тухайд болгоомжлох зүйл байхгүй

Шалгалтуудынх нь төгсгөлд Иовоос гэрчлэл хүлээн авсны дараа Бурхан Иовтой адилхан хүмүүсээс бүрдсэн нэг бүлэг хүмүүсийг, нэг бүлгээс илүү олон хүнийг олж авна гэж шийдсэн, гэхдээ Сатан Бурхантай мөрийцөж, Иовыг сорьж, дайрч, хүчирхийлсэн шиг аргаа хэрэглэн өөр ямар ч хүнийг дайрч, хүчирхийлэхийг Сатанд хэзээ ч дахин зөвшөөрөхгүй гэж Тэр шийдсэн; сул дорой, тэнэг, мунхаг хүнд дахин хэзээ ч тийм зүйл хийхийг Бурхан Сатанд зөвшөөрөөгүй—Сатан Иовыг сорьсон нь л хангалттай байсан! Хүмүүсийг зоргоороо хүчирхийлэхийг Сатанд зөвшөөрөөгүй нь Бурханы өршөөл билээ. Бурханы хувьд Иов Сатаны сорилт болон хүчирхийллийг амсаж зовсон нь хангалттай байсан юм. Бурхан, Сатанд дахин хэзээ ч ийм зүйл хийхийг зөвшөөрөөгүй, учир нь Бурханыг дагадаг хүмүүсийн амь болон бүх зүйлийг Бурхан захирч, зохион байгуулдаг бөгөөд Бурханы сонгосон хүмүүсийг хүссэнээрээ ашиглах эрх Сатанд байдаггүй—та нар энэ зүйлийн талаар тодорхой мэдэж байх ёстой! Бурхан хүний сул талд санаа тавьж, түүний тэнэг зан, мунхаг байдлыг ойлгодог. Хэдийгээр хүн бүрэн аврагдахын тулд Бурхан түүнийг Сатаны гарт өгсөн байх ёстой боловч Сатан хүнээр тоглоом шиг тоглож, хүнийг зовоож байхыг Бурхан харахыг хүсэхгүй байгаа бөгөөд хүн үргэлж зовж байгааг Тэр харахыг хүсдэггүй. Хүнийг Бурхан бүтээсэн ба Бурхан хүний бүх зүйлийг захирч, зохицуулдаг нь төгс үндэслэлтэй юм; энэ нь Бурханы хариуцлага бөгөөд Бурханы бүх зүйлийг захирдаг эрх мэдэл юм! Хүнийг хүссэнээрээ хүчирхийлж, мууг нь үзэхийг Бурхан Сатанд зөвшөөрдөггүй, хүний замыг алдуулахын тулд янз бүрийн арга бач хэрэглэхийг Бурхан Сатанд зөвшөөрдөггүй, цаашлаад, Тэр хүнийг захирах Бурханы дээд эрхэд саад болохыг Сатанд зөвшөөрдөггүй, мөн хүн төрөлхтнийг удирдах, аврах Бурханы агуу ажлыг бүү хэл, бүх зүйлийг захирахдаа баримталдаг хууль дүрмийг нь гишгэлэн сүйтгэхийг ч Сатанд зөвшөөрдөггүй! Бурханы аваръя гэсэн хүмүүс болон Бурханд гэрчлэл хийж чадах хүмүүс нь Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний гол цөм буюу биежил, түүнчлэн Өөрийн зургаан мянган жилийн ажилд зориулсан Түүний хичээл чармайлтын үнэ юм. Бурхан эдгээр хүмүүсийг Сатанд хээв нэг өгч хэрхэн чадах билээ?

Хүмүүс Бурханы шалгалтуудын талаар үргэлж санаа зовж, айж байдаг, гэсэн ч тэд дандаа Сатаны урхинд амьдарч, Сатанд довтлуулж, хүчирхийлүүлдэг аюултай талбарт амьдарч байна—гэвч тэд айдсыг мэдэхгүй, амарлингуй байдаг. Юу болоод байна вэ? Бурханд итгэх хүний ​​итгэл зөвхөн өөрийнх нь харж чадах зүйлсээр л хязгаарлагддаг. Тэрээр Бурханы хайр, хүнийг гэсэн зовнил, эсвэл Түүний өрөвч сэтгэл, хүнд тавих анхаарал халамжид өчүүхэн төдий ч талархдаггүй. Гэхдээ хүн Бурханы шалгалт, шүүлт, гэсгээлт, сүр жавхлан болон уур хилэнгийн талаарх бага зэрэг айдас, түгшүүрээс өөр Бурханы сайн санааны талаар өчүүхэн ч ойлголтгүй байдаг. Шалгалтын талаар дурдахад Бурхан далд зорилго агуулж байгаа мэт хүмүүст санагддаг, тэр ч байтугай зарим нь Бурхан хорон муу санаа өвөрлөдөг гэж итгэдэг бөгөөд Бурхан тэдэнд яг юу хийх гэж байгааг мэддэггүй; тиймээс, Бурханы дээд эрх болон зохицуулалтад дуулгавартай байх тухай хашхирахын зэрэгцээ тэд хүнийг захирах Бурханы дээд эрх болон хүний төлөөх Бурханы зохицуулалтыг эсэргүүцэж, тэрслэхийн тулд чадах бүхнээ хийдэг, учир нь хэрвээ тэд анхааралтай байхгүй бол Бурхан тэднийг төөрөгдүүлэх болно, хэрвээ тэд өөрсдийн хувь заяаг захирахгүй бол тэдэнд байгаа бүхнийг Бурхан авч, тэдний амьдрал төгсөж ч болох юм гэж тэд итгэдэг. Хүн Сатаны баазад байдаг, гэхдээ тэр Сатанд хүчирхийлүүлж байгаа талаараа хэзээ ч санаа зовдоггүй бөгөөд тэр Сатанд хүчирхийлүүлдэг мөртлөө Сатанд олзлогдсоноосоо хэзээ ч айдаггүй. Хүн, Бурханы авралыг хүлээн зөвшөөрч байна гэж хэлээд л байдаг мөртлөө хэзээ ч Бурханд итгээгүй, эсвэл Бурхан хүнийг үнэхээр Сатаны савраас аврах болно гэж итгээгүй. Хэрвээ хүн Иовтой адилаар Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтад захирагдаж, өөрийн бүхий л оршихуйг Бурханы гарт өгч чадах юм бол хүний төгсгөл Иовынхтой адил байж—Бурханы ерөөлийг хүлээж авахгүй гэж үү? Хэрвээ хүн Бурханы дүрэм журмыг хүлээн зөвшөөрч, захирагдаж чадах юм бол алдах зүйл юу байна вэ? Тиймээс та нар өөрсдийн үйлдлийг анхаарч, та нар дээр ирэх гэж буй бүх зүйлд болгоомжтой ханд гэж Би зөвлөж байна. Бүү яар, түргэн зан бүү гарга, мөн Бурхан болон та нарын төлөө Түүний зохицуулсан хүмүүс, аливаа хэрэг явдал болон юманд өөрийн түргэн зангаар, өөрийн зөнгөөр, эсвэл өөрийн төсөөлөл, үзлээр бүү ханд; та нар өөрсдийн үйлдэлдээ анхааралтай байх ёстой ба Бурханы уур хилэнг хүргэхээс зайлсхийхийн тулд залбирч, илүү ихийг эрж хайх ёстой. Үүнийг санаж яв!

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент