Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 65
(Матай 12:1) Тэр үед, Есүс амралтын өдөр тариан талбайгаар өнгөрөхөд, Түүний шавь нар нь өлсөж байсан тул улаан буудайн түрүүнээс шувтарч идэв.
(Матай 12:6–8) Гэвч Би та нарт хэлье, энэ газарт сүмээс ч илүү аугаа Нэгэн байна. Хэрэв та нар Би тахилыг бус, өршөөлийг хүсдэг гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй нэгнийг буруутгахгүй байх байсан. Учир нь хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн.
Эхлээд энэ эшлэлийг авч үзье: Тэр үед, Есүс амралтын өдөр тариан талбайгаар өнгөрөхөд, Түүний шавь нар нь өлсөж байсан тул улаан буудайн түрүүнээс шувтарч идэв.
Бид яагаад энэ эшлэлийг сонгосон бэ? Энэ нь Бурханы зан чанартай ямар холбоотой вэ? Энэ бичвэрээс бидний мэдэж болох хамгийн эхний зүйл бол энэ нь Амралтын өдөр байсан боловч Эзэн Есүс гадуур гарч, тариан талбай дундуур Өөрийн шавь нарыг дагуулан явсан. Илүү “эгдүүцмээр” нь тэд бүр “улаан буудайн түрүүнээс шувтарч идэв.” Хуулийн эрин үед Ехова Бурханы хуулиар бол Амралтын өдөр хүмүүс санаандгүй гадагшаа гарч, ямар нэг үйл ажиллагаанд оролцож болдоггүй байлаа—Амралтын өдрөөр хийж болдоггүй олон зүйлс байв. Эзэн Есүсийн хийсэн энэ үйлдэл нь хуулийн дор удаан хугацаанд амьдарсан хүмүүсийг сандаргаж, энэ нь бүр шүүмжлэлийг өдөөсөн. Тэдний төөрөгдөл болон Есүс юу хийсэн талаар тэд хэрхэн ярьж байсны тухайд гэвэл тэдгээрийг бид одоохондоо хойш тавиад, Эзэн Есүс яагаад бүх өдрийн дундаас Амралтын өдрөөр үүнийг хийхээр сонгосон болон энэ үйлдлээрээ дамжуулан Тэр хуулийн дор амьдарч байсан хүмүүст юу хэлэхийг хүссэн тухай эхлээд хэлэлцэх болно. Энэ нь энэхүү эшлэл болон Миний ярихыг хүсэж байгаа Бурханы зан чанарын хоорондох холбоо юм.
Эзэн Есүс ирэхдээ, хүмүүстэй харилцахын тулд Өөрийн бодитой үйлдлүүдийг ашигласан: Бурхан Хуулийн эрин үеэс гарч шинэ ажлыг эхлүүлсэн ба энэ шинэ ажил нь Амралтын өдрийг сахихыг шаардаагүй; Бурхан Амралтын өдрийн хязгаарлалтаас гарах үед энэ нь ердөө л Түүний шинэ ажлын эхний шинж тэмдэг байсан бөгөөд Түүний үнэхээр агуу ажил үргэлжлэн явагдах гэж байсан юм. Эзэн Есүс Өөрийн ажлыг эхлүүлэхдээ Хуулийн эрин үеийн гав дөнгийг аль хэдийн ардаа орхисон байсан ба тэрхүү эрин үеийн хууль, зарчмуудыг эвдсэн билээ. Түүнд хуультай холбоотой ямар ч зүйлийн ул мөр байгаагүй; Тэр үүнийг бүрмөсөн таслан хаяж, үүнийг цаашид мөрдөхөө больсон ба Тэр үүнийг мөрдөхийг хүн төрөлхтнөөс цаашид шаардахаа больсон. Иймд эндээс чи Эзэн Есүс Амралтын өдрөөр тариан талбайгаар явсныг харсан; Эзэн амраагүй харин гадаа ажиллаж байсан. Түүний энэ үйлдэл нь хүмүүсийн үзэлд цочрол үзүүлсэн ба Тэр цаашид хуулийн дор амьдрахаа больж, Амралтын өдрийн хязгаарыг орхиж, хүн төрөлхтний өмнө, тэдний дунд шинэ дүр төрхтэйгээр, ажиллах шинэ арга замтайгаар гарч ирсэн гэдгээ тэдэнд мэдэгдсэн. Түүний энэ үйлдэл нь, Тэр хуулиас гарах, Амралтын өдрөөс гарахаас эхэлсэн шинэ ажлыг Өөртөө авч ирсэн гэдгийг хүмүүст хэлсэн юм. Бурхан Өөрийн шинэ ажлыг хэрэгжүүлэх үедээ өнгөрсөнтэй дахиж зууралдаагүй бөгөөд Тэр Хуулийн эрин үеийн хууль дүрмийн талаар цаашид дахин анхаарал хандуулаагүй. Мөн өмнөх эрин үе дэх Түүний ажил ч Түүнд нөлөөлөөгүй, харин Тэр Амралтын өдрөөр урьдынх шигээ ажилласан ба Түүний шавь нар өлссөн үедээ тариан түрүүг шувтран идэж байсан. Бурханы нүдээр энэ нь тун хэвийн зүйл байсан. Бурхан Өөрийн хийхийг хүсэж байсан ажил болон Өөрийн хэлэхийг хүсэж байсан зүйлсдээ шинэ эхлэл хийж болох байсан. Тэр шинэ эхлэл хиймэгцээ Өөрийн өмнөх ажлыг дахин дурддаггүй, мөн үүнийгээ үргэлжлүүлдэггүй. Учир нь Бурхан Өөрийн ажилдаа Өөрийн гэсэн зарчимтай байдаг. Тэр шинэ ажил эхлэхийг хүсэх үед энэ нь, Тэр хүн төрөлхтнийг Өөрийн ажлын шинэ үе шатанд аваачихыг хүсдэг үе бөгөөд Түүний ажил илүү өндөр түвшинд орсон үе байдаг юм. Хэрвээ хүмүүс хуучны хэллэг эсвэл хуулийн дагуу үргэлжлүүлэн үйлдэж, тэдгээртэй зууралдсаар байвал Тэр үүнд талархал илэрхийлэхгүй эсвэл магтахгүй. Учир нь Тэр аль хэдийн шинэ ажил авчирчихсан ба Өөрийн ажлын шинэ үе шатанд орчихсон байгаа. Шинэ ажлыг эхлүүлэх үедээ Тэр хүн төрөлхтөнд цоо шинэ өнцгөөс, цоо шинэ дүр төрхтэйгээр, цоо шинэ арга замаар илрэн гардаг, ингэснээр хүмүүс Түүний зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохын өөр өөр талуудыг харж чадна. Энэ нь Түүний шинэ ажил дахь Түүний зорилгуудын нэг юм. Бурхан хуучинтай зууралдаггүй эсвэл элэгдсэн замаар явдаггүй; Түүнийг ажиллаж, ярих үед энэ нь хүмүүсийн төсөөлдөг шиг хориотой байдаггүй. Бурханд бүх юм хязгаарлалтгүй, чөлөөтэй байдаг ба ямар ч хориотой зүйл, ямар ч хориг байдаггүй—Түүний хүн төрөлхтөнд авчирдаг зүйл нь бүгд эрх чөлөө болон чөлөөлөлт байдаг. Тэр бол амьд Бурхан, жинхэнээсээ үнэхээр оршин байдаг Бурхан юм. Тэр хүүхэлдэй эсвэл шавар баримал биш ба Тэр хүмүүсийн сүмд тахиж, шүтэн мөргөдөг хуурамч шүтээнүүдээс огт өөр. Тэр бол амьд, эрч хүчтэй бөгөөд Түүний хүмүүст авчирдаг үг болон ажил нь бүгд амь агаад гэрэл, эрх чөлөө агаад чөлөөлөлт байдаг, учир нь Тэр үнэн, амь, замыг агуулдаг—Тэр Өөрийн ямар ч ажилд, юугаар ч хязгаарлагддаггүй. Хүмүүс юу ч гэж хэлсэн хамаагүй, тэд Түүний шинэ ажлыг яаж ч харж эсвэл үнэлж байсан хамаагүй, Тэр Өөрийн ажлыг эргэлзээгүйгээр биелүүлэх болно. Тэр хэн нэгний үзлийн талаар эсвэл Түүний ажил болоод үгийг буруушаан зэмлэдэг талаар эсвэл бүр тэд Түүний шинэ ажлыг хүчтэйгээр эсэргүүцэж сөрөхөд ч санаа зовдоггүй. Бүх бүтээлийн дундаас хэн ч хүний учир шалтгаан эсвэл хүний төсөөлөл, мэдлэг эсвэл ёс суртахууныг ашиглан Бурхан юу хийдгийг хэмжиж эсвэл тодорхойлж, Түүний ажлыг гутааж эсвэл тасалдуулж, хорлон сүйтгэж чадахгүй. Түүний ажил болон Түүний хийдэг зүйлд ямар ч хориотой зүйл байдаггүй бөгөөд энэ нь ямар ч хүн, зүйл эсвэл объектоор хязгаарлагдахгүй, үүнийг ямар ч дайсагнагч хүчин тасалдуулж чадахгүй. Өөрийн шинэ ажилдаа Тэр үргэлжид-ялагч Хаан байх ба ямар нэгэн дайсагнагч хүчин болон хүн төрөлхтний бүх тэрс үзэл болон эндүүрэл төөрөгдөл нь бүгд Түүний хөлийн тавиур дор гишгэлэгддэг. Өөрийн ажлын ямар шинэ үе шатыг Тэр хэрэгжүүлж байгаа нь хамаагүй, энэ нь хүн төрөлхтний дунд өрнөж, өргөжих ёстой бөгөөд энэ нь, Түүний агуу ажил дуусах хүртэл бүхий л орчлон ертөнц дээр саадгүйгээр хэрэгжих ёстой. Энэ бол Бурханы төгс хүчит байдал, мэргэн ухаан бөгөөд Түүний эрх мэдэл, хүч чадал билээ. Тиймээс Эзэн Есүс Амралтын өдрөөр нууж хаахгүйгээр гадагш гарч, ажиллаж байсан, учир нь Түүний зүрх сэтгэлд ямар ч дүрэм журам байгаагүй бөгөөд хүн төрөлхтнөөс үүсэн гарсан ямар ч мэдлэг эсвэл сургаал номлол байгаагүй. Түүнд байсан зүйл нь Бурханы шинэ ажил, Түүний зам байсан бөгөөд Түүний ажил нь хүн төрөлхтнийг чөлөөлж, суллаж, тэдэнд гэрэлд орших боломж олгох, тэдэнд амьдрах боломж олгох зам байсан. Шүтээн болон хуурамч бурхдыг шүтэн мөргөдөг хүмүүс өдөр бүр Сатанд хүлэгдэн амьдарч, бүх төрлийн дүрэм журам, хоригт баригддаг—өнөөдөр нэг зүйл нь хориглогдсон бол маргааш өөр нэг зүйл гэх мэтээр—амьдралд нь ямар ч эрх чөлөө байдаггүй. Тэд нар гавлагдаж дөнгөлөгдсөн хоригдлууд шиг ярих ямар ч баяр баясгалангүй байдаг. “Хориг” гэдэг нь юуг төлөөлж байна вэ? Энэ нь хязгаарлалт, хүлээс болон мууг төлөөлдөг. Хүн шүтээнийг шүтэн мөргөж эхэлмэгц тэд хуурамч бурхдыг шүтэж, муу сүнсийг шүтдэг. Хориг нь түүний хамтаар ирдэг. Чи үүнийг эсвэл түүнийг идэж болохгүй, өнөөдөр гарч болохгүй, маргааш чи зуухаа асааж болохгүй, дараагийн өдөр нь чи шинэ байранд нүүж орж болохгүй, хурим эсвэл оршуулга хийхэд эсвэл бүр хүүхэд төрүүлэхэд ч зарим өдрүүдийг сонгох ёстой. Үүнийг юу гэж нэрлэдэг вэ? Үүнийг хориг гэж нэрлэдэг; энэ нь хүн төрөлхтний хүлээс бөгөөд энэ нь тэднийг хянаж байгаа, тэдний зүрх сэтгэл, биеийг хязгаарлаж байгаа Сатан болон муу сүнснүүдийн гав дөнгө юм. Бурханд эдгээр хориг байдаг уу? Бурханы ариун байдлын талаар ярих үедээ чи эхлээд үүний талаар бодох ёстой: Бурханд ямар ч хориг байдаггүй. Өөрийн үг болон ажилд баримталдаг зарчим Бурханд байдаг боловч ямар ч хориг байдаггүй, учир нь Бурхан Өөрөө үнэн, зам, амь юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?