Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 104
Бурханыг зөрүүдлэн эсэргүүцсэнийхээ төлөө хүн Бурханы уур хилэнгээр устгагддаг (Сонгосон хэсгүүд)
Эхлэл 19:1–11 Хоёр тэнгэрэлч Содомд нар жаргах цагаар ирэхэд Содомын гол хаалган дээр сууж байсан Лот тэднийг хараад угтан босож, нүүрээрээ газар унан мөргөөд: “Хараач, эзэд минь, зам зууртаа зарцынхаа гэрт орж, бүхий л шөнөжингөө саатан, хөлөө угааж, өглөө эрт босоод аян замдаа гарна уу” гэж хэлэв. Тэд, “Үгүй, бид бүхэл шөнийг гадаа өнгөрөөнө” гэлээ. Тэр тэднийг ихэд хүчлэн гуйсанд тэд түүний гэрт оржээ; тэр тэднийг дайлж цайлан, исгээгүй талх барьж өгснийг тэд идэв. Харин тэднийг хэвтэхээс өмнө хотын хүмүүс буюу Содомын хүмүүс хүртэл хөгшин залуугүй дөрвөн зүгээс ирж, гэрийг нь бүслээд Лотыг дуудаж: “Энэ шөнө танайд ирсэн хүмүүс хаана байна? Тэднийг бидэнд авчир, бид тэдэнтэй хүссэнээ хийе” гэцгээв. Лот гарч ирж, хаалгаа хаагаад “Ах дүү нар минь, ийм муухай зүйл битгий хийгээч гэж би та нараас гуйж байна. Хараач, би эр хүн үзээгүй хоёр охинтой; тэднийг та нарт авчрахыг минь зөвшөөрөөч, та нар сайн гэж үзсэн зүйлээ тэдэнтэй хий: манай гэрт ирсэн учраас энэ хүмүүст л юу ч битгий хийгээрэй” гэж хэлэв. Тэд, “Хойшоо бай. Энэ хүмүүс түр хугацаагаар ирчихээд бас шүүгч болох юм гэнэ: бид чамд тэднээс муугаар хандана” гээд Лотыг хүртэл хүчээр түлхэж, хаалгыг нь эвдэхээр дөхөж очлоо. Харин нөгөө хүмүүс гараа сунган Лотыг гэрт татан оруулж, хаалгыг хаав. Тэгээд тэд гэрийн хаалган дээр байсан хүмүүсийг том жижиггүй юу ч харахгүй болгосонд тэд хаалга олох гэж ихэд зүдрэв.
Эхлэл 19:24–25 Тэгээд Ехова Содом, Гоморра хоёрт хүхэр ба галыг тэнгэрээс Еховагаас илгээж; хотуудыг, бүх тал хөндийг болон хотын бүх оршин суугчийг, газар дээрх ургамал амьтан бүгдийг сүйрүүлэв.
Содомын хорон муу, завхрал нь хүн болон Бурханы аль аль нь жигшихээр түвшинд хэдийнээ хүрсэн бөгөөд иймээс Бурханы нүдээр бол уг хотыг сүйрүүлэх нь зүй ёсны зүйл байсан гэдгийг эдгээр хэсгээс харахад хэцүү биш юм. Гэхдээ устгагдахаас нь өмнө энэ хотын дотор юу болсон бэ? Эдгээр үйл явдлаас хүмүүс ямар гэгээрэл авч болох вэ? Эдгээр үйл явдалд хандах Бурханы хандлага нь хүмүүст Түүний зан чанарын талаар юуг харуулдаг вэ? Энэ үйл явдлыг бүхэлд нь ойлгохын тулд Сударт тэмдэглэсэн зүйлийг анхааралтай уншицгаая…
Содомын завхрал: Хүний уурыг хүргэж, Бурханыг хилэгнүүлэв
Тэр шөнө, Лот Бурханы илгээсэн хоёр элчийг хүлээн авч, тэдэнд зоог бэлдэж өгчээ. Хоол идсэний дараа, тэднийг хэвтэцгээхээс өмнө тухайн хотын иргэд тал бүрээс цуглан, Лотын байшинг хүрээлж, Лотыг дуудсан. Тэд “Энэ шөнө танайд ирсэн хүмүүс хаана байна? Тэднийг бидэнд авчир, бид тэдэнтэй хүссэнээ хийе” хэмээсэн гэж Сударт тэмдэглэсэн байдаг. Хэн энэ үгийг хэлсэн бэ? Хэнд энэ үгийг хэлсэн бэ? Энэ нь Содомын ард иргэдийн үг байсан бөгөөд Лотод хандан байшингийнх нь гаднаас хашхирч байв. Энэ үгийг сонсоход ямар санагдаж байна вэ? Чиний уур хүрч байна уу? Эдгээр үг чамайг зэвүүцүүлж байна уу? Уур хилэн чинь буцалж байна уу? Энэ хүмүүсийн үгэнд Сатаны өнгө аяс байна уу? Тэдгээрээр дамжуулан чи энэ хот дахь ёрын муу, хар барааныг мэдэрч чадах уу? Үгээр нь дамжуулан чи энэ хүмүүсийн хэрцгий, бүдүүлэг зан авирыг мэдэрч чадах уу? Тэдний зан авираас завхралынх нь гүнийг мэдэрч чадах уу? Тэдний хорон муу уг чанар, харгис хэрцгий зан чанар өөрсдөө ч хянахын аргагүй түвшинд хүрсэн гэдгийг хэлсэн үгийнх нь агуулгаас харахад хэцүү биш юм. Лотыг үл оролцуулбал, энэ хотын хүн бүхэн Сатанаас ялгаагүй байсан; өөр хүнийг харах төдийд энэ хүмүүс хорлож, залгихыг хүсэж байв… Эдгээр зүйл нь, энэ хотын аюулт, аймшигт чанараар зогсохгүй, мөн үүнийг хүрээлэн байгаа үхлийн аураг хүнд мэдрүүлдэг; тэдгээр нь бас хорон муу, цусанд шунасан байдлыг нь хүнд мэдрүүлдэг.
Огтхон ч хүн чанаргүй, сүнс-залгих санаархлаар дүүрсэн бүлэг дээрэмчинтэй нүүр тулах үедээ Лот хэрхэн хариу барьсан бэ? Сударт өгүүлснээр: “Ийм муухай зүйл битгий хийгээч гэж би та нараас гуйж байна. Хараач, би эр хүн үзээгүй хоёр охинтой; тэднийг та нарт авчрахыг минь зөвшөөрөөч, та нар сайн гэж үзсэн зүйлээ тэдэнтэй хий: манай гэрт ирсэн учраас энэ хүмүүст л юу ч битгий хийгээрэй” гэжээ. Лот үгээрээ дараах зүйлийг илэрхийлсэн юм: Элчүүдийг хамгаалахын тулд тэрээр хоёр охиноо өгөхөд бэлэн байв. Энэ шалтгааны улмаас, тэр хүмүүс Лотын болзлыг зөвшөөрч, хоёр элчийг тайван орхих ёстой байлаа; эцсийн эцэст элчүүд тэдний хувьд огт танихгүй хүмүүс буюу тэдэнтэй ямар ч хамаагүй хүмүүс байсан; энэ хоёр элч хэзээ ч тэдэнд гэм хор хүргээгүй байсан юм. Гэвч, хорон муу уг чанартаа автсан тэд уг асуудлыг ингээд орхиогүй. Харин ч бүр ноцтой болжээ. Энд байгаа тэдний өөр нэг харилцан яриа нь, энэ хүмүүсийн жинхэнэ хорлонт уг чанарын талаар илүү гүнзгий ойлголтыг хүнд төрүүлэх нь гарцаагүй; үүний зэрэгцээ энэ нь, Бурхан яагаад энэ хотыг устгахыг хүссэн шалтгааныг мэдэж, ойлгоход хүнийг хүргэдэг.
Тэд дараа нь юу гэж хэлсэн бэ? Библид өгүүлснээр: “Тэд, ‘Хойшоо бай. Энэ хүмүүс түр хугацаагаар ирчихээд бас шүүгч болох юм гэнэ: бид чамд тэднээс муугаар хандана’ гээд Лотыг хүртэл хүчээр түлхэж, хаалгыг нь эвдэхээр дөхөж очлоо.” Тэд яагаад хаалгыг нь эвдэхийг хүссэн бэ? Учир нь тэд тэр хоёр элчид хор хөнөөл учруулахаар тэчъяадаж байсан юм. Тэдгээр элч Содомд юу хийж байсан бэ? Тэдний очсон зорилго нь Лот болон түүний гэр бүлийг аврах явдал байсан; гэсэн хэдий ч, уг хотын хүмүүс тэднийг албан тушаал хүлээн авахаар ирсэн хэмээн андуурсан юм. Зорилгыг нь асуулгүйгээр, уг хотынхон энэхүү хоёр элчийг хэрцгийгээр гэмтээхийг хүсэхэд хүргэсэн зүйл нь ердөө таамаглал байв; тэд өөрсөдтэй нь огтоос ямар ч хамаагүй байсан энэ хоёр хүнийг гэмтээхийг хүссэн. Энэ хотын хүмүүс хүн чанар, эрүүл ухаанаа бүрмөсөн алдсан байсан нь тодорхой юм. Тэдний галзуурал, зэрлэг догшин байдлын түвшин нь хүмүүсийг хорлож, залгидаг Сатаны хорон уг чанараас хэдийнээ ялгаагүй болсон байлаа.
Тэд энэ хүмүүсийг Лотоос шаардах үед Лот юу хийсэн бэ? Лот тэднийг өгөөгүйг бид бичвэрээс мэднэ. Бурханы энэ хоёр элчийг Лот мэддэг байсан уу? Мэдээж үгүй! Тэгвэл тэр яагаад энэ хоёр хүнийг аварсан бэ? Тэд юу хийхээр ирснийг тэр мэдэж байсан уу? Хэдийгээр ирсэн шалтгааныг нь мэдээгүй боловч Бурханы зарц нар гэдгийг нь Лот мэдэж байсан тул тэднийг гэртээ хүлээн авсан юм. Тэрээр Бурханы энэ зарц нарыг эзэн гэж дуудаж байсан нь Лот бол энгийндээ Бурханы дагагч байсан бөгөөд Содомд байсан бусад хүмүүстэй адилгүй байсныг харуулдаг. Тиймээс Бурханы элчүүд өөр дээр нь ирэх үед энэ хоёр элчийг гэртээ оруулахын тулд тэрээр амь насаараа дэнчин тавьсан; түүнчлэн энэ хоёр зарцыг хамгаалахын тулд хоёр охиноороо солих санал тавьсан. Энэ бол Лотын зөв шударга үйл хэрэг юм; энэ нь бас Лотын уг чанар болон мөн чанарын бодит илэрхийлэл бөгөөд Лотыг аврахын тулд Бурхан Өөрийн зарц нарыг илгээсний шалтгаан юм. Аюул тулгарсан үед Лот өөр юуг ч үл хайхран энэ хоёр зарцыг хамгаалсан; тэр ч байтугай хоёр охиноо зарц нарын аюулгүй байдлаар солихоор оролдсон. Тухайн хотод ийм зүйл хийж чадах хүн Лотоос өөр байсан уу? Байгаагүй гэдгийг баримтууд нотолдог! Тиймээс Лотыг үл тооцвол Содомд байсан хүн бүр сүйрлийн бай, мөн устгагдвал зохих бай байсан нь харваас илэрхий юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?