Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 119
Таван төрлийн хүмүүс
Бурханы зөвт зан чанарын тухай нөхөрлөлийг Би энэ хүрээд түр орхиё. Дараа нь Би, Бурханы тухай ойлголт болон Түүний зөвт зан чанарын талаарх ойлголт, туршлагынх нь дагуу Бурханы дагагчдыг хэд хэдэн төрөл болгон ангилна, ингэснээр та нар одоогоор өөрийн харьяалагдаж байгаа үе шатыг болон одоогийн биеийн хэмжээгээ мэдэж авч болох юм. Бурханы талаарх тэдний мэдлэг болон Бурханы зөвт зан чанарын тухай тэдний ойлголтоос хамаарч хүмүүсийн оршиж байгаа өөр өөр үе шат болон биеийн хэмжээг ерөнхийд нь таван төрөлд хувааж болно. Энэ сэдэв нь цор ганц Бурханыг болон Түүний зөвт зан чанарыг мэдэх суурин дээр тулгуурладаг; тиймээс дараах агуулгыг уншингаа та нар Бурханы цор ганц чанар болон зөвт зан чанарын талаар яг хэр их ойлголт, мэдлэгтэй вэ гэдгээ олж мэдэхээр анхааралтай тунгаан бодох ёстой ба үүгээр дамжуулан та нар үнэхээр аль үе шатанд харьяалагдаж байгаагаа, биеийн хэмжээ чинь үнэхээр хэр том болохыг, мөн үнэхээр ямар төрлийн хүн болохоо тунгаан бодох ёстой.
Нэг дэх төрөл: Өлгийтэй нярай хүүхдийн үе шат
Өлгийтэй нярай хүүхэд гэж юу вэ? Өлгийтэй нярай хүүхэд гэдэг нь дөнгөж төрсөн нялх хүүхэд юм. Энэ үед хүн хамгийн нярай нялх байдаг.
Энэ үе шатан дахь хүмүүс Бурханд итгэх явдлын талаар үндсэндээ ямар ч ухамсаргүй буюу мэдрэмжгүй байдаг. Тэд бүх зүйл дээр будилдаг бөгөөд мангуу байдаг. Энэ хүмүүс Бурханд маш удаан хугацаанд, эсвэл богино хугацаанд итгэсэн байж магад ч будилсан, мангуу байдал болон жинхэнэ биеийн хэмжээ нь тэднийг өлгийтэй нярай хүүхдийн үе шатанд байрлуулдаг. Өлгийтэй нярайн үе шатанд байгаа хүний нөхцөл байдлын тухай нарийн зөв тодорхойлолт ийм байдаг: Ийм төрлийн хүн Бурханд хэчнээн удаан итгэсэн нь хамаагүй, үргэлж хайнга, будилсан, мангуу байдалтай байдаг ба тэр яагаад Бурханд итгэдгээ мэддэггүй, мөн Бурхан хэн болохыг, хэн Бурхан бэ гэдгийг мэддэггүй. Хэдий тэр Бурханыг дагадаг ч түүний зүрх сэтгэлд Бурханы талаар зөв тодорхойлолт байдаггүй бөгөөд өөрийнх нь дагадаг нэгэн Бурхан мөн эсэхийг тодорхойлж чаддаггүй, тэр ч бүү хэл үнэхээр Бурханд итгэж, Түүнийг дагах ёстой эсэхээ ч мэддэггүй. Ийм төрлийн хүний жинхэнэ нөхцөл байдал нь энэ юм. Энэ төрлийн хүмүүсийн бодол будилаантай байдаг ба товчоор хэлбэл, тэдний итгэл төөрөлдөж будилсан байдаг. Тэд үргэлж тодорхойгүй, хоосон байдалд оршдог; хайнга, бүрхэг байдал болон мангуу байдал нь тэдний байгаа байдлыг нэгтгэн дүгнэдэг. Тэд Бурханы оршин тогтнолыг хэзээ ч хараагүй, мөн мэдрээгүй, тиймээс Бурханыг мэдэх талаар тэдэнтэй ярих нь үсэггүй тэнгэрийн ном уншуулахтай яг адилхан; тэд үүнийг огт ойлгохгүй, мөн хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэдний хувьд, Бурханыг мэдэх нь уран зөгнөлт түүх сонсохтой адил. Тэдний бодол будилаантай байж болох ч тэд үнэндээ Бурханыг мэдэх нь оюун санаа, хичээл чармайлтын гарз гэж бат итгэдэг. Энэ бол эхний төрлийн хүн: өлгийтэй нярай хүүхэд юм.
Хоёр дахь төрөл: Хөхүүл хүүхдийн үе шат
Өлгийтэй нярай хүүхэдтэй харьцуулбал ийм төрлийн хүн зарим нэг ахиц дэвшил гаргасан байдаг. Харамсалтай нь, тэд Бурханы талаар мөн л ямар ч ойлголтгүй байдаг. Тэд Бурханы талаарх тодорхой ойлголт, мэдлэг ухаанаар мөн л дутмаг байдаг бөгөөд яагаад Бурханд итгэх ёстой тухайгаа тийм ч сайн мэддэггүй, гэхдээ тэдний зүрх сэтгэлд өөрсдийн гэсэн зорилго, тодорхой санаа байдаг. Бурханд итгэх зөв эсэх нь хамаагүй, Бурханы нигүүлслийг эдлэх, баяр хөөртэй, амар тайван байх, тав тухтай амьдралаар амьдрах, Бурханы халамж, хамгаалалтыг авч, Бурханы ерөөл дор амьдрах нь Бурханд итгэх итгэлээр дамжуулан тэдний эрж хайдаг зорилго, эрмэлзэл юм. Тэд Бурханыг хэр их мэдэх талаар анхаардаггүй; Бурханыг мэдэхээр эрж хайх хүсэл тэдэнд байдаггүй, мөн Бурхан юу хийж байгаа, юу хийхийг хүсдэг талаар анхаардаггүй. Тэд зөвхөн Бурханы нигүүлслийг эдэлж, Түүнээс илүү их ерөөл хүртэхээр эрж хайдаг; тэд өнөөгийн эрин үед зуу дахин ихийг, дараагийн амьдралдаа мөнх амийг хүлээн авахаар зорьдог. Тэдний бодол, зарцуулалт, зориулалт, түүнчлэн зовлонг тэвчих нь бүгд Бурханы нигүүлсэл болон ерөөлийг хүртэх гэсэн нэгэн зорилготой. Тэд өөр юуны ч талаар анхаардаггүй. Энэ төрлийн хүн, Бурхан өөрийг нь амар амгалан байлгаж, нигүүлслээ өөрт нь хайрлаж чадна гэдэгт л итгэдэг. Тэд Бурхан яагаад хүнийг аврахыг хүсдэгийг юм уу Өөрийн үг болон ажлаар Бурханы хүрэхийг хүсдэг үр дүнгийн талаар огт сонирхдоггүй ба тийм ч тодорхой мэддэггүй гэж хэлж болно. Тэд Бурханы мөн чанар болон зөвт зан чанарыг мэдэхийн тулд хэзээ ч хичээл чармайлт гаргадаггүй, мөн сонирхлоо дайчилж ч чаддаггүй, тэд анхаарлаа хандуулахаас татгалзаж, мөн тэдгээрийг мэдэхийг ч хүсдэггүй. Тэд Бурханы ажил, хүнд тавих Бурханы шаардлага, Бурханы хүсэл болон Бурхантай холбоотой өөр юуны ч талаар асуухыг хүсдэггүй; мөн эдгээр зүйлийн талаар асуухаас ч татгалздаг. Яагаад гэвэл, эдгээр зүйл Бурханы нигүүлслийг эдлэхтэй холбоогүй гэж тэд итгэдэг; тэд зөвхөн хувийн ашиг сонирхолтой нь хамаатай, тэдэнд нигүүлсэл хайрлаж чадах Бурханыг л анхаардаг. Үүнээс өөр ямар ч зүйлийг тэд сонирхдоггүй, иймээс хэчнээн ч олон жил Бурханд итгэсэн бай, үнэний бодит байдалд орж чаддаггүй. Тэднийг байнга усалж, тэжээх хэн нэгэн байхгүй бол тэдний хувьд Бурханд итгэх итгэлийн замаа үргэлжлүүлэх нь хэцүү байдаг. Хэрвээ тэд урьдын амар амгалан, баяр хөөрөө эдэлж, эсвэл Бурханы нигүүлслийг эдэлж чадахгүй бол тун амархан буцаж няцдаг. Энэ бол хоёр дахь төрлийн хүн: хөхүүл хүүхдийн үе шатанд байгаа хүн юм.
Гурав дахь төрөл: Хөхнөөс гарч буй хүүхдийн үе шат буюу жаахан хүүхдийн үе шат
Энэ бүлгийн хүмүүс зарим тодорхой мэдлэг ойлголттой байдаг. Бурханы нигүүлслийг эдлэх нь өөрсдийн жинхэнэ туршлагыг төлөөлдөггүй гэснийг энэ хүмүүс мэддэг; хэрвээ тэд амар амгалан, баяр хөөрийг эрж хайхаас, нигүүлслийг эрж хайхаас хэзээ ч залхдаггүй бол, эсвэл Бурханы нигүүлслийг эдлэх тухай өөрсдийн туршлагыг хуваалцсанаар, өөрсдөд нь ерөөл хайрласны төлөө Бурханыг магтсанаар гэрчлэл хийж чаддаг бол энэ нь амийг эзэмшдэг гэсэн үг биш, мөн үнэний бодит байдлыг эзэмшдэг гэсэн үг ч биш гэдгийг тэд мэддэг. Өөрсдийн ухамсраас эхлээд, тэднийг зөвхөн Бурханы нигүүлсэл дагалдах болно гэсэн даварсан найдварыг тээхээ больдог; үүний оронд Бурханы нигүүлслийг эдлэхийн зэрэгцээ Бурханы төлөө ямар нэг зүйл хийхийг хүсдэг; тэд үүргээ биелүүлж, бага зэргийн зовлон бэрхшээл, зүдгүүр туулж, тодорхой түвшинд Бурхантай хамтран ажиллахыг хүсдэг. Гэвч Бурханд итгэх итгэлийн эрэл хайгуул нь хэтэрхий их хольцтой учраас, тэдний өвөрлөдөг хувийн санаа зорилго болон хүсэл мөрөөдөл хэтэрхий хүчтэй байдаг учраас, мөн тэдний зан чанар дэндүү биеэ тоосон байдаг учраас тэдний хувьд Бурханы хүслийг хангалуун болгох юм уу Бурханд үнэнч байхад маш хэцүү байдаг; тиймээс тэд үргэлж өөрсдийн хүслийг юм уу Бурханд өгсөн амлалтаа биелүүлж чаддаггүй. Тэд үргэлж зөрчилдөөнтэй байдалд байдаг: Тэд Бурханыг хамгийн боломжит түвшинд хангалуун байлгахыг маш их хүсдэг атлаа Түүнийг хамаг хүчээр эсэргүүцдэг; үргэлж Бурханд тангараг өргөдөг боловч андгайнаасаа амархан буцдаг. Цаашлаад тэд үргэлж өөр зөрчилдөөнтэй байдалд ордог: Тэд чин сэтгэлээсээ Бурханд итгэдэг атлаа Бурханыг болон Түүнээс ирдэг бүхнийг үгүйсгэдэг; Бурхан тэднийг гэгээрүүлж, чиглүүлж, хангаж, тэдэнд туслах болно гэж сэтгэл түгшин найддаг, гэсэн ч өөрсдийн гарах гарцыг хайсаар байдаг. Тэд Бурханыг ойлгож мэдэхийг хүсдэг мөртөө Түүнтэй ойр байх дургүй байдаг. Үүний оронд тэд үргэлж Бурханаас зайлсхийдэг; зүрх сэтгэл нь Түүнд хаалттай байдаг. Бурханы үг болон үнэний үгчилсэн утгын талаар өнгөц ойлголт болон туршлагатай байдаг ба Бурхан болон үнэний талаар өнгөц үзэл баримтлалтай байдаг ч дотоод ухамсартаа Бурхан нь үнэн эсэхийг баталж, тодорхойлж чаддаггүй; Бурхан үнэхээр зөвт эсэхийг баталж чаддаггүй; мөн тэд Бурханы зан чанар болон мөн чанарын үнэн бодитой байдлыг, тэр ч байтугай Түүний жинхэнэ оршин тогтнолыг тодорхойлж чаддаггүй. Бурханд итгэх тэдний итгэл үргэлж эргэлзээ, үл ойлголцлыг агуулдаг бөгөөд төсөөлөл болон үзлийг бас агуулдаг. Бурханы нигүүлслийг эдлэнгээ тэд итгэлээ баяжуулж, Бурханд итгэх туршлагаа ихэсгэж, Бурханд итгэх тухай ойлголтоо батлахын тулд, өөрсдийн бий болгосон амьдралын замаар алхан, хүн төрөлхтний төлөө зөв шударга үйл хэргийг гүйцэтгэх нэрэлхүү зангаа хангахын зэрэгцээ ерөөл хүртэх хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд, мөн хүн төрөлхтний илүү агуу ерөөлийг хүртэхээр мөрий тавьж, Бурханыг олж авах хүртлээ амрахгүй байх асар их хүсэл тэмүүлэл болон насан туршийн хүсэл эрмэлзлээ биелүүлэхийн тулд боломжийн үнэн гэж итгэдэг зүйлсийнхээ заримыг бас дурамжханаар туулж, хэрэгжүүлдэг. Энэ хүмүүс Бурханы гэгээрлийг олж авч чадах нь ховор, учир нь тэдний хүсэл мөрөөдөл болон ерөөл хүртэх санаархал нь тэдний хувьд тун чухал юм. Тэд үүнийгээ хаях ямар ч хүсэлгүй байдаг ба хаяж ч тэвчдэггүй. Ерөөл хүртэх хүсэл мөрөөдөл байхгүй бол, Бурханыг олж авах хүртлээ амрахгүй байх удаан нандигнасан хүсэл эрмэлзэл байхгүй бол Бурханд итгэх хөдөлгөгч хүчээ алдах болно гэдгээс тэд айдаг. Тиймээс тэд бодит байдалтай нүүр тулахыг хүсдэггүй. Тэд Бурханы үгтэй, Бурханы ажилтай тулгарахыг хүсдэггүй. Тэд Бурханы зан чанар, мөн чанартай нүүр тулахыг хүсдэггүй, Бурханыг мэдэх тухай сэдвийг хөндөхийг бүр ч хүсдэггүй. Учир нь Бурхан, Бурханы мөн чанар болон зөвт зан чанар тэдний төсөөллийг орломогц тэдний мөрөөдөл замхарна; тэдний ариун итгэл гээч зүйл болон олон жилийн шаргуу ажлаар дамжин хуримтлагдсан “гавьяа” алга болж, талаар өнгөрөх болно; тэдний олон жилийн турш хөлс цусаа урсган байж эзэлсэн “нутаг дэвсгэр” нь сүйрэх болно. Тэдний олон жилийн шаргуу ажил, хичээл чармайлт хий дэмий болох ба тэд дахин хоосноос эхлэх ёстой гэдгийг энэ нь илтгэнэ. Энэ нь тэдний хувьд зүрх сэтгэлдээ тээх хамгийн хэцүү шаналал бөгөөд харахыг хамгийн их хүсдэггүй үр дүн юм; тиймээс тэд үргэлж ийм байдлаар зөрүүдэлж, эргэж буцахаас татгалзаж байдаг. Энэ бол гурав дахь төрлийн хүн: хөхнөөс гарч буй хүүхдийн үе шатанд байгаа хүн юм.
Дээр дүрсэлсэн гурван төрлийн хүмүүст—өөрөөр хэлбэл, энэ гурван үе шатанд оршдог хүмүүст—Бурханы ялгамж чанар, байр суурь, зөвт зан чанарт итгэх жинхэнэ итгэл байдаггүй, мөн эдгээр зүйлийн талаар ямар нэгэн тодорхой, ойлгомжтой хүлээн зөвшөөрөлт буюу баталгаа байдаггүй. Тиймээс энэ гурван төрлийн хүмүүсийн хувьд үнэний бодит байдалд орох нь маш хэцүү байдаг бөгөөд тэдний хувьд Бурханы өршөөл, гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авахад ч бас хэцүү байдаг, учир нь тэдний Бурханд итгэдэг байдал болон Бурханд хандах буруу хандлага нь Бурханыг тэдний зүрх сэтгэл дотор ажиллах боломжгүй болгодог. Бурханы талаарх тэдний эргэлзээ, эндүүрэл, төсөөлөл нь тэдний Бурханд итгэх итгэл болон Бурханы тухай мэдлэгээс хэтэрсэн. Энэ бол маш эрсдэлтэй гурван төрлийн хүн бөгөөд эдгээр нь тун аюултай гурван үе шат юм. Хүн Бурхан, Бурханы мөн чанар, Бурханы ялгамж чанар, Бурхан үнэн эсэх, Бурхан үнэхээр оршиж байгаа эсэх талаар эргэлзсэн хандлага баримталж, итгэлтэй байж чадахгүй байх үедээ Бурханаас ирдэг бүхнийг яаж хүлээн зөвшөөрч чадах юм бэ? Бурхан бол үнэн, зам, амь гэсэн баримтыг хэрхэн хүлээн зөвшөөрч чадах юм бэ? Хүн Бурханы гэсгээлт, шүүлтийг хэрхэн хүлээн зөвшөөрч чадах билээ? Бурханы авралыг хэрхэн хүлээн зөвшөөрч чадах билээ? Ийм төрлийн хүн Бурханы жинхэнэ удирдамж болон хангалтыг хэрхэн олж авч чадах билээ? Энэ гурван үе шатанд байдаг хүмүүс хэдийд ч Бурханыг эсэргүүцэж, Бурханыг шүүж, Бурханыг доромжилж, Бурханаас урваж чадна. Тэд хэдийд ч үнэн замыг орхиж, Бурханыг хаяж чадна. Энэ гурван үе шатан дахь хүмүүс бүгд эрсдэлтэй үедээ оршдог гэж хэлж болно, учир нь тэд Бурханд итгэх зөв замдаа ороогүй билээ.
Дөрөв дэх төрөл: Торниж байгаа хүүхэд буюу хүүхэд насны үе шат
Хөхнөөсөө гарсны дараа, өөрөөр хэлбэл, асар их хэмжээний нигүүлслийг эдэлснийхээ дараа хүн Бурханд итгэх утга учрыг судалж, хүн яагаад амьдарч байгаа, хүн хэрхэн амьдрах ёстой, мөн Бурхан Өөрийн ажлыг яагаад хүн дээр гүйцэтгэдэг гэх мэтийн асуудлыг ойлгохыг хүсэж эхэлдэг. Эдгээр тодорхой бус бодол, төөрөлдсөн бодол санаа тэдний дотор үүсэж, оршин тогтнох болсны дараа, тэд усалгааг тасралтгүй хүлээн авдаг бөгөөд бас үүргээ биелүүлж чаддаг. Энэ хугацаанд, Бурхан үнэхээр оршин байдаг тухай ямар ч эргэлзээ тэдэнд байхаа больж, тэд Бурханд итгэх утга учрын талаар нарийн зөв ойлголттой болдог. Энэ суурин дээрээ Бурханы талаар алгуур мэдлэгтэй болж, Бурханы зан чанар, мөн чанарын тухай тодорхой бус бодол болон төөрөлдсөн бодол санаандаа зарим нэг хариултыг аажмаар олж авдаг. Тэдний зан чанар дахь өөрчлөлт болон Бурханы талаарх мэдлэгийн тухайд гэвэл энэ үе шатанд байгаа хүмүүс зөв зам руу алхан орж, шилжилтийн үед орж эхэлдэг. Энэ үе шатанд л хүмүүс амьтай болж эхэлдэг юм. Амьтай болж байгаагийн тодорхой шинж тэмдэг нь, хүмүүсийн зүрх сэтгэлд байдаг Бурханыг мэдэхтэй холбоотой олон янзын асуултууд болох Бурханы талаарх үл ойлголцол, төсөөлөл, үзэл болон бүдэг бадаг тодорхойлолтыг аажмаар шийдвэрлэх явдал—тэд Бурханы оршин тогтнолын бодитой байдалд үнэхээр итгэж, мэдээд зогсохгүй бас Бурханы талаарх үнэн зөв тодорхойлолтыг эзэмшиж, зүрх сэтгэлдээ Бурханд зориулсан зөв зайтай болж, Бурханыг үнэхээр дагах нь тэдний тодорхойгүй итгэлийг орлодог. Энэ үе шатанд хүмүүс Бурханд хандах өөрсдийн эндүүрлийг болон өөрсдийн андуу ташаа итгэлийн зам, эрэл хайгуулыг аажмаар мэдэж авдаг. Тэд үнэнээр цангаж, Бурханы шүүлт, цохилт, сахилгажуулалтыг туулж, өөрсдийн зан чанараа өөрчлөхѳѳр шимтэж эхэлдэг. Энэ үе шатанд тэд Бурханы талаарх бүх төрлийн үзэл, төсөөллөө аажмаар хаядаг; үүний зэрэгцээ Бурханы тухай буруу мэдлэгээ өөрчилж, залруулан, Бурханы талаар зарим нэг зөв зүйтэй үндсэн мэдлэгийг олж авдаг. Хэдийгээр энэ үе шатны хүмүүсийн эзэмшдэг мэдлэгийн зарим хэсэг нь тийм ч тодорхой, үнэн зөв биш боловч тэд ядаж өөрсдийн үзэл, андуу ташаа мэдлэг болон Бурханы талаарх буруу ойлголтуудыг аажмаар орхиж эхэлдэг; тэд Бурханы тухай өөрсдийн үзэл болон төсөөллүүдийг цаашид хадгалдаггүй. Тэд өөрсдийнх нь үзэлд байдаг, мэдлэгээс үүссэн, Сатанаас ирсэн зүйлсийг хаяхыг сурч эхэлдэг; тэд зөв зүйтэй, эерэг зүйлд, цаашлаад Бурханы үгээс ирсэн, үнэнд нийцдэг зүйлд захирагдахыг хүсэж эхэлдэг. Тэд бас Бурханы үгийг туулж, Түүний үгийг биечлэн мэдэж, хэрэгжүүлж, Түүний үгийг өөрсдийн үйлдлийн зарчим, зан чанараа өөрчлөх үндэс болгон хүлээн зөвшөөрөхөөр оролдож эхэлдэг. Энэ хугацаанд хүмүүс Бурханы шүүлт, гэсгээлтийг өөрийн мэдэлгүйгээр хүлээн зөвшөөрч, Бурханы үгийг өөрсдийн амь хэмээн өөрийн мэдэлгүйгээр хүлээн зөвшөөрдөг. Тэд Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, Бурханы үгийг хүлээн зөвшөөрөх үйл явцад, зүрх сэтгэл дотроо өөрсдийнх нь итгэдэг Бурхан үнэхээр оршин байдаг гэдгийг улам бүр мэддэг болж, мэдэрч чаддаг. Бурханы үг, өөрсдийн туршлага болон өөрсдийн амьдралаас тэд, Бурхан үргэлж хүний хувь заяаг захирч, хүнийг залж чиглүүлж, хангаж байсан гэдгийг улам бүр мэдэрдэг. Бурхантай холбоотой байснаараа тэд Бурханы оршин тогтнолыг аажмаар баталдаг. Тиймээс тэд дотоод ухамсартаа Бурханы ажлыг өөрийн мэдэлгүйгээр зөвшөөрч, үүнд бат итгэж, Бурханы үгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Хүмүүс Бурханы үгийг хүлээн зөвшөөрч, Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөх үедээ өөрсдийгөө улам бүр үгүйсгэж, өөрсдийн үзлийг үгүйсгэж, мэдлэгээ үгүйсгэж, төсөөллөө үгүйсгэдэг бөгөөд үүний зэрэгцээ үнэн юу болохыг болон Бурханы хүсэл юу болохыг улам бүр эрж хайдаг. Хөгжлийн энэ үед Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг тун өнгөц байдаг—тэд үг ашиглан энэ мэдлэгийг тодорхой илэрхийлэх чадваргүй байдаг, бас үүнийг тодорхой илэрхийлж чаддаггүй ба тэдэнд ухаж ойлгосон ойлголт л байдаг; гэвч өмнөх гурван үе шаттай жишиж үзвэл энэ үед байгаа хүмүүсийн боловсорч гүйцээгүй амь нь Бурханы үгийн усалгаа болон хангалтыг хэдийнээ хүлээн авч, аль хэдийн нахиалж эхэлсэн байдаг. Энэ нь газарт суулгасан үртэй адилхан; чийг болон шим тэжээл хүртсэнийхээ дараа хөрснөөс цухуйна; нахиалж байгаа нь шинэ амь төрснийг төлөөлдөг. Энэ шинэ амийн төрөлт нь амийн шинж тэмдгийг харах боломжийг хүнд олгодог. Амь байгаа цагт хүмүүс өсөх болно. Тиймээс Бурханд итгэх зөв замд аажмаар орж, өөрсдийн үзлийг хаяж, Бурханы удирдамжийг хүлээн авах суурин дээр хүмүүсийн амь алхам алхмаар өсөх нь гарцаагүй. Ямар үндсэн дээр энэ өсөлтийг хэмждэг вэ? Үүнийг Бурханы үгийн талаарх туршлага, Бурханы зөвт зан чанарын талаарх жинхэнэ ойлголтынх нь дагуу хэмждэг. Өсөлтийн энэ үедээ Бурхан болон Түүний мөн чанарын талаарх мэдлэгээ үнэн зөв илэрхийлэхийн тулд өөрсдийн үгийг ашиглах нь тэдэнд маш хэцүү санагддаг хэдий ч энэ бүлэг хүмүүс Бурханы нигүүлслийг эдэлснээр дамжуулан тав тухыг эрж хайж, Бурханы нигүүлслийг хүртэхээр эрж хайхыг Бурханд итгэх зорилго болгохоо больдог. Үүний оронд тэд Бурханы үгээр амьдрахыг зорьж, Бурханы авралын бай болохыг хүсдэг. Нэмж хэлэхэд, тэд итгэлтэй бөгөөд Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авахад бэлэн байдаг. Энэ бол өсөлтийн үе шатанд байгаа хүний тэмдэг юм.
Хэдийгээр энэ үе шатан дахь хүмүүст Бурханы зөвт зан чанарын талаар зарим нэг мэдлэг байдаг ч энэ мэдлэг нь маш бүдэг бадаг, тодорхойгүй байдаг. Үүнийг тодорхой ярьж чаддаггүй боловч дотроо ямар нэг зүйлийг аль хэдийн олж авсан мэт тэдэнд санагддаг, учир нь тэр Бурханы шүүлт, гэсгээлтээр дамжуулан Бурханы зөвт зан чанарын тухай зарим мэдлэг, ойлголтыг олж авсан билээ; гэхдээ энэ нь нэлээд өнгөцхөн бөгөөд мөн л анхан шатандаа байдаг. Энэ бүлэг хүмүүс Бурханы нигүүлсэлд хандах тодорхой үзэл бодолтой байдаг. Энэ үзэл бодол нь тэдний зорьдог зорилго болон эрэлхийлэх арга замын өөрчлөлтөөр илэрхийлэгддэг. Хэрвээ үнэнийг эрэлхийлэхгүй хэвээр байвал, бодит байдалд орохоор эрэлхийлэхгүй хэвээр байвал, Түүний үгийг туулах үйл явцдаа Бурханыг хангалуун байлгаж, Бурханыг мэдэхээр эрэлхийлэхгүй байвал Бурханд итгэхийн ач холбогдлыг алдах болно гэдгээ тэд Бурханы үг болон ажлаас, хүнд тавьдаг Түүний бүх төрлийн шаардлагаас болон хүний тухай Түүний илчлэлээс аль хэдийн харсан. Бурханы нигүүлслийг хэчнээн их эдэлсэн нь хамаагүй, тэд өөрсдийн зан чанарыг өөрчилж чадахгүй, Бурханыг хангалуун болгож, Бурханыг мэдэж чадахгүй бөгөөд хэрвээ Бурханы нигүүлсэл дунд үргэлжид амьдардаг бол хүн хэзээ ч өсөж, амийг олж авч, эсвэл авралыг хүлээн авч чадахгүй гэдгийг тэд хардаг. Дүгнэж хэлбэл, хэрвээ хүн Бурханы үгийг үнэхээр туулж үзээгүй, Бурханы үгээр дамжуулан Бурханыг мэдэх чадваргүй бол нярай хүүхдийн үе шатанд мөнхөд үлдэх бөгөөд амийн өсөлтийн тухайд үүрд ганц алхам ч урагшилж чадахгүй. Хэрвээ чи нярай хүүхдийн үе шатанд мөнхөд байх юм бол, Бурханы үгийн бодит байдалд хэзээ ч орж чадахгүй бол, Бурханы үгийг хэзээ ч өөрийн амь болгож чадахгүй бол, Бурханд итгэх жинхэнэ итгэл болон Бурханы талаарх мэдлэгийг хэзээ ч эзэмшиж чадахгүй бол чиний хувьд Бурханаар бүрэн төгс болгуулах боломж байх уу? Тиймээс, Бурханы үгийн бодит байдалд ордог, Бурханы үгийг өөрийн амь болгон хүлээн зөвшөөрдөг, Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрч эхэлдэг, завхарсан зан чанар нь өөрчлөгдөж эхэлж байгаа, үнэнээр цангадаг зүрх сэтгэлтэй, Бурханыг мэдэх хүсэлтэй, Бурханы авралыг хүлээн авах хүсэлтэй энэ хүмүүс бол үнэхээр амийг эзэмшдэг хүмүүс юм. Энэ бол үнэхээр дөрөв дэх төрлийн хүн, торниж байгаа хүүхэд буюу хүүхэд насны үе шатанд байгаа хүн юм.
Тав дахь төрөл: Амь нь боловсорсон үе шат буюу насанд хүрэгчийн үе шат
Хүүхэд насны паацганан алхах үе шат болон дахин давтагдсан зүйлсээр дүүрэн өсөлтийн энэ үе шатыг туулсны дараа хүмүүсийн амь аль хэдийн тогтворжиж, урагшлах алхаа нь дахин зогсохоо больдог ба хэн ч тэдэнд саад болж чаддаггүй. Хэдийгээр өмнөх зам нь бартаатай, овон товонтой байсан ч тэд сул дорой юм уу айдастай байхаа больдог; тэд тэвдэж, зүг чигээ алдахаа больдог. Тэдний суурь Бурханы үгийн бодит туршлага дотор гүн үндэслэж, зүрх сэтгэл нь Бурханы эрхэм дээд, агуу байдалд татагддаг. Тэд Бурханы мөрийг дагаж, мөн чанарыг мэдэж, Бурханыг бүхэлд нь мэдэхийг эрмэлздэг.
Энэ үе шатанд байгаа хүмүүс хэнд итгэдгээ хэдийнээ сайн мэдэж байдаг бөгөөд яагаад Бурханд итгэх ёстойгоо болон өөрсдийн амьдралын утга учрыг тодорхой мэддэг; Бурханы илэрхийлдэг бүхэн нь үнэн юм гэдгийг тэд бас тодорхой мэддэг. Олон жилийн туршлагаасаа тэд, Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр хүн хэзээ ч Бурханыг хангалуун болгож, Бурханыг мэдэж чадахгүй, мөн хүн Бурханы өмнө үнэхээр очиж хэзээ ч чадахгүй гэдгийг ухаардаг. Энэ хүмүүсийн зүрх сэтгэлд, шалгагдах зуураа Бурханы зөвт зан чанарыг харж, илүү ариун хайрыг олж авахын зэрэгцээ Бурханыг илүү бодитоор ойлгож, мэдэх чадвартай байхын тулд Бурханаар шалгагдах хүчтэй хүсэл байдаг. Энэ үе шатанд байгаа хүмүүс, нялх хүүхдийн үе шат болон Бурханы нигүүлслийг эдэлж, талх идэж, цадах үе шаттайгаа аль хэдийн салах ёс хийсэн байдаг. Бурханыг өөрсдөд нь энэрэнгүй хандаж, өршөөл үзүүлэхэд хүргэхийн тулд тэд хэтэрхий их итгэл найдвар тавихаа больдог; харин ч тэд завхарсан зан чанараасаа салж, Бурханыг хангалуун байлгахын тулд Бурханы дуусашгүй гэсгээлт, шүүлтийг хүлээн авахдаа итгэлтэй байдаг ба үүнд найддаг. Бурханы талаарх тэдний мэдлэг, эрэл хайгуул юм уу тэдний эрэл хайгуулын эцсийн зорилго нь тэдний зүрх сэтгэлд бүгд тун тодорхой байдаг. Тиймээс, насанд хүрэгчийн үе шатанд байгаа хүмүүс аль хэдийн, тодорхойгүй итгэлийн үе шаттай, нигүүлсэлд найдаж аврагдах үе шаттай, шалгалтыг тэсэж чаддаггүй амь нь балчир бага үе шаттай, бүрхэг байдлын үе шаттай, тэмтэрч бэдэрсэн үе шаттай, үргэлж явах ямар ч замгүй байдаг үе шаттай, гэнэтийн халуун, хүйтэн ээлжилдэг тогтворгүй үе шаттай болон харалганаар Бурханыг дагадаг үе шаттай бүрмөсөн салах ёс хийсэн байдаг. Ийм төрлийн хүмүүс үргэлж Бурханы гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авдаг ба үргэлж Бурхантай жинхэнэ холбоо, харилцаатай байдаг. Энэ үе шатанд амьдарч байгаа хүмүүс Бурханы хүслийн нэг хэсгийг аль хэдийн ухаарсан байдаг гэж хэлж болно; тэд хийж байгаа юм бүхэндээ үнэний зарчмыг олж чаддаг; Бурханы хүслийг хэрхэн хангахаа мэддэг. Түүнчлэн Бурханыг мэдэх замыг олсон бөгөөд Бурханы талаарх мэдлэгээ гэрчилж эхэлсэн байдаг. Аажмаар өсөх үйл явцдаа тэд Бурханы хүсэл, хүнийг бүтээсэн Бурханы хүсэл болон хүнийг удирдах Бурханы хүслийн тухай аажмаар ойлгож, мэддэг; нэмж хэлэхэд тэд мөн чанартай нь холбоотойгоор Бурханы зөвт зан чанарыг аажмаар ойлгож, мэддэг. Хүний ямар ч үзэл, төсөөлөл эдгээр мэдлэгийг орлож чадахгүй. Тав дахь үе шатанд хүний амь бүрэн боловсорсон байдаг гэж хэлж болохгүй, мөн тэднийг зөв шударга хүн, бүрэн төгс хүн гэж хэлж болохгүй боловч ийм төрлийн хүн амь боловсрох үе шатанд аль хэдийн хүрсэн байдаг; энэ хүн аль хэдийн Бурханы өмнө ирж, Бурханы үг болон Бурхантай нүүр тулан зогсох чадвартай болсон байдаг. Ийм төрлийн хүн Бурханы маш их үгийг туулсан, тоо томшгүй олон шалгалт туулж, Бурханаас ирсэн тоо томшгүй олон сахилгажуулалт, шүүлт, гэсгээлтийг туулсан байдаг учраас Бурханд захирагдах нь харьцангуй биш, харин туйлын юм. Бурханы талаарх тэдний мэдлэг дотоод ухамсраас оновчтой зөв мэдлэг болж, өнгөцхөнөөс гүнзгий, бүрэлзсэн бүдэг бадгаас нарийн бодитой болон хувирсан бөгөөд тэдгээр нь тэмтэрч бэдэрсэн, идэвхгүй эрэл хайгуулаас хялбар мэдлэг, санаачилгатай гэрчлэл болж өөрчлөгдсөн. Энэ үе шатанд байгаа хүмүүс Бурханы үгийн үнэний бодит байдлыг эзэмшсэн, Петрийнх шиг төгс болгуулах замд орсон гэж хэлж болно. Энэ бол тав дахь төрлийн хүмүүс—амь нь боловсорсон үе шат буюу насанд хүрэгчийн үе шатанд амьдардаг хүн юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?