Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 212
2020-08-30
Эцсийн өдрүүдэд Өөрийн хийх учиртай ажлыг хийж, үгийн үйлчлэлээ гүйцэтгэхээр Бурхан махбод болсон. Тэрээр Өөрийн зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг төгс болгох зорилготойгоор хүмүүсийн дунд ажиллахаар биечлэн ирсэн юм. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл эцсийн өдрүүдэд л Тэр ийм ажил хэрэгжүүлсэн билээ. Зөвхөн эцсийн өдрүүдэд л Бурхан ийм том далайцтай ажил хийхээр бие махбодтой болсон. Хүмүүсийн хувьд даван туулахад хэцүү санагддаг зовлон бэрхшээлийг Тэр туулдаг хэдий ч, мөн агуу Бурхан атлаа эгэл жирийн хүн болох даруу төлөв зантай ч, Түүний ажлын аль ч тал хойшлоогүй, Түүний төлөвлөгөө өчүүхэн төдий ч эмх замбараагүй байдалд автаагүй. Тэр анхдагч төлөвлөгөөнийхөө дагуу ажлаа хийж байна. Энэ удаа бие махбодтой болохын нэг зорилго нь хүмүүсийг байлдан дагуулах, нөгөө нь Өөрийн хайрладаг хүмүүсийг төгс болгох явдал юм. Төгс болгосон хүмүүсээ харахыг Тэр хүсдэг бөгөөд Түүний төгс болгосон хүмүүс Өөрт нь гэрчлэл хийхийг харахыг хүсдэг. Төгс болгуулдаг нь ганц хоёрхон хүн биш. Харин ердөө хэдхэн хүнээс бүрдэх бүлэг юм. Энэ бүлгийн хүмүүс дэлхийн янз бүрийн улс орон, олон янзын үндэстнээс гаралтай. Ийм их ажил хийхийн зорилго нь энэ бүлэг хүмүүсийг олж авах, энэ бүлэг хүмүүсийн Түүнд хийдэг гэрчлэлийг олж авах, тэднээс гарч болох Өөрийн алдрыг авах явдал билээ. Тэр ач холбогдолгүй ажил хийдэггүй, үнэ цэнгүй ажил ч хийдэггүй. Ийм их ажил хийхдээ Бурхан төгс болгохыг хүсдэг бүх хүмүүсээ төгс болгохоор зорьдог гэж хэлж болно. Үүнээс гадуурх чөлөөт цагаараа Тэр муу хүмүүсийг хөөн зайлуулна. Тэрээр муу хүмүүсээс болж энэ асар их ажлыг хийдэггүй; харин ч эсрэгээрээ Өөрөөр нь төгс болгуулах тэр цөөн тооны хүмүүсээс болж бүхнээ өгдөг гэдгийг мэдэж ав. Түүний хийдэг ажил, хэлдэг үг, илчилдэг нууц, Түүний шүүлт, гэсгээлт бүгд тэрхүү цөөн тооны хүмүүсийн төлөө байдаг. Тэрээр муу хүмүүсээс болж махбод болоогүй бөгөөд тэрхүү муу хүмүүс Түүний асар их уур хилэнг бүр ч өдөөдөггүй. Төгс болгуулах хүмүүсээс болж Тэр үнэнийг хэлж, оролтын тухай ярьдаг; тэднээс болж Тэр махбод болсон бөгөөд тэднээс болж амлалт, ерөөлөө хайрладаг. Түүний ярьдаг үнэн, оролт, хүн чанарын амьдрал нь муу хүмүүсийн төлөө ажилладаггүй. Тэр муу хүмүүстэй ярилцахаас зайлсхийхийг хүсэж, үүний оронд төгс болгуулах хүмүүст бүх үнэнийг хайрлахаар эрмэлздэг. Гэсэн хэдий ч одоохондоо Түүний баялгийн заримыг эдлэх боломжийг муу хүмүүст олгохыг Түүний ажил шаарддаг. Үнэнийг хэрэгжүүлдэггүй, Бурханыг сэтгэл хангалуун байлгадаггүй, Түүний ажлыг үймүүлдэг хүмүүс бүгд муу. Тэднийг төгс болгох боломжгүй бөгөөд Бурхан тэднийг жигшиж, голдог. Эсрэгээрээ үнэнийг хэрэгжүүлдэг, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чаддаг, өөрсдийгөө бүхэлд нь Бурханы ажилд зарлагаддаг хүмүүс бол Бурханы төгс болгодог хүмүүс юм. Бурханы бүрэн төгс болгохыг хүсдэг хүмүүс бол энэ бүлэг хүмүүсээс өөр хэн ч биш бөгөөд Бурханы хийдэг ажил энэ хүмүүсийн төлөө байдаг. Түүний ярьдаг үнэн нь үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүст чиглэдэг. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүстэй Тэр ярьдаггүй. Түүний ярьдаг мэдлэг ухаан, ялган таних чадварын өсөлт нь үнэнийг хэрэгжүүлж чаддаг хүмүүст чиглэдэг. Тэр төгс болгуулах хүмүүсийн талаар ярихдаа энэ хүмүүсийг ярьж байгаа. Ариун Сүнсний ажил үнэнийг хэрэгжүүлж чаддаг хүмүүст чиглэдэг. Мэргэн ухаан, хүн чанар эзэмших гэх мэт зүйлс үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүст чиглэдэг. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс үнэний олон үг сонсож болох боловч угаасаа маш муу, мөн үнэнийг сонирхдоггүй учраас тэдний ойлгодог үнэн нь амийнх нь оролтод өчүүхэн ч үнэ цэнгүй хоосон сургаал, үг үсэг, хоосон онол л байдаг. Тэдний хэн нь ч Бурханд үнэнч биш, тэд бол Бурханыг хардаг боловч Түүнийг олж авч чаддаггүй хүмүүс бөгөөд Бурхан тэднийг бүгдийг нь ялладаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд