Өдөр тутмын Бурханы үг: Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь | Эшлэл 326

2020-08-19

Өөрсдийнхөө итгэлд хүмүүс, тохиромжтой хүрэх газар, хэрэгтэй бүх нигүүлслийг Бурханаар өөрсдөдөө өгүүлж, Бурханыг өөрсдийн зарц болгож, хэзээ ч, хэдийд ч хоорондоо зөрчилтэй байхгүйн тулд амар тайван, нөхөрсөг харилцаагаа хадгалахад Бурханыг хүргэхээр чармайдаг. Өөрөөр хэлбэл, тэдний Бурханд итгэх итгэл нь, өөрсдийнх нь бүх шаардлагад нийцэж, Библиэс уншсан “Би та нарын бүх залбирлыг сонсоно” хэмээх үгийн дагуу залбирсан бүхнийг нь тэдэнд өгөх амлалтыг Бурханаас шаарддаг. Бурхан үргэлж хаана ч, хэдийд ч хүмүүстэй сайхан харилцаатай байдаг өршөөнгүй Аврагч Есүс байсан учраас хэнийг ч шүүхгүй, хэнтэй ч харьцахгүй байхыг тэд Бурханаас хүлээдэг. Хүмүүс Бурханд ингэж итгэдэг: Тэд ердөө ичгүүр сонжуургүйгээр Бурханд шаардлага тавин, өөрсдөө тэрслүү, эсвэл дуулгавартай байх нь хамаагүй Бурхан зүгээр л бүх зүйлийг тэдэнд сохроор хайрлана гэж итгэдэг. Тэд Бурханаас тасралтгүй “өр цуглуулдаг” бөгөөд Бурхан ямар ч эсэргүүцэлгүйгээр тэдэнд “өрөө төлж”, түүнчлэн, хоёр дахин ихийг төлөх ёстой гэж итгэдэг; өөрсдөөс нь ямар нэгэн юм авсан ч бай, үгүй ч бай Бурхан өөрсдийнх нь л эрхшээлд байж болох ба Тэрээр хүмүүсийг дур зоргоороо зохион байгуулж болохгүй, тэр ч бүү хэл, олон жилийн турш нуусан Өөрийн мэргэн ухаан, зөвт зан чанарыг хүссэн үедээ, өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр хүмүүст илчилж болохгүй гэж тэд боддог. Тэд зүгээр л өөрсдийн нүглийг Бурханд улайж, Бурхан зүгээр л тэдгээрийг уучилна, Бурхан үүнээс залхаж болохгүй бөгөөд энэ нь үүрд үргэлжилнэ гэж итгэдэг. Бурхан хүнээр үйлчлүүлэхийн төлөө биш, харин хүнд үйлчлэхийн төлөө ирсэн, мөн хүний зарц байхаар ирсэн гэж Библид тэмдэглэгдсэн байдаг тул тэд зүгээр л Бурханд тушаан, Бурхан өөрсдийг нь дуулгавартай дагана гэж итгэдэг. Та нар үргэлж ингэж итгэсэн бус уу? Та нар Бурханаас ямар нэг зүйл олж авч чадахгүй үедээ зугтахыг хүсдэг; ямар нэгэн зүйлийг ойлгохгүй байх үедээ ихэд дургүйцэж, бүр Түүн рүү төрөл бүрийн хараал зүхэл чулуудахдаа тулдаг. Өөрийн мэргэн ухаан, гайхамшгийг бүрэн илэрхийлэх боломжийг та нар Бурханд Өөрт нь ер олгодоггүй; харин оронд нь зүгээр л түр зуурын амар амгалан, тав тух эдлэхийг хүсдэг. Одоог хүртэл Бурханд итгэх итгэлийн чинь хандлага ердөө нэгэн хэвийн хуучин үзэл бодлоос бүрдсэн. Хэрвээ Бурхан та нарт ялимгүй сүр жавхлан үзүүлэх л юм бол та нар аз жаргалтай бус болдог. Биеийн хэмжээ чинь яг хэр том болохыг та нар одоо харж байна уу? Үнэн хэрэгтээ хуучин үзэл бодол чинь өөрчлөгдөөгүй байхад өөрсдийгөө Бурханд үнэнч гэж бүү бод. Чамд юу ч тохиолдохгүй байх үед бүх зүйл төвөггүй явагдаж байна гэж чи бодоод, Бурханыг дээд зэргээр хайрладаг. Гэхдээ багахан зүйл тохиолдох үед чи Үхэгсдийн орон руу унадаг. Бурханд үнэнч байгаа чинь энэ үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы хүслийг ойлгох ёстой

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих