Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 138

Ехова Бурханы хүнд өгсөн тушаал

(Эхлэл 2:15–17) Ехова Бурхан хүнийг аваад Эден цэцэрлэгийг арчлуулан сахиулахын тулд түүнийг тэнд суулгав. Тэгээд Ехова Бурхан хүнд тушааж, “Чи энэ цэцэрлэгийн бүх модны жимсийг дураараа идэж болно: Гагцхүү сайн мууг мэдүүлэгч модноос л идэж болохгүй: учир нь түүнээс идсэн өдөртөө л чи гарцаагүй үхэх болно” гэж хэлжээ.

Могой эмэгтэйг уруу татсан нь

(Эхлэл 3:1–5) Ехова Бурханы бүтээсэн ямар ч хээрийн араатан амьтдаас могой хамгийн зальтай нь байлаа. Тэр могой эмэгтэйгээс, Та нарт энэ цэцэрлэг дэх бүх модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үү? гэжээ. Тэр эмэгтэй могойд, Бид энэ цэцэрлэгийн модны жимсийг идэж болно: Харин энэ цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан, Та нар үүнээс идэж болохгүй, мөн хүрч ч болохгүй, эс бөгөөс та нар үхнэ гэж айлдсан хэмээжээ. Тэгэхэд могой эмэгтэйд хандан, Та нар үхэхгүй байж магадгүй: Учир нь та нар үүнийг идсэн өдөртөө л нүд чинь нээгдэж, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ гэжээ.

Энэ хоёр ишлэл нь Библийн ямар номын хэсэг вэ? (Эхлэл.) Та нар энэ хоёр ишлэлийг сайн мэдэх үү? Энэ нь хүн төрөлхтнийг анх бүтээгдэх үед тохиолдсон зүйл юм; энэ бол бодитой үйл явдал байсан. Эхлээд Ехова Бурхан Адам, Ева хоёрт ямар тушаал өгснийг харцгаая, учир нь энэхүү тушаалын агуулга нь бидний өнөөдрийн сэдвийн хувьд маш чухал билээ. “Тэгээд Ехова Бурхан хүнд тушааж, ийнхүү хэлжээ….” Дараах хэсгийг үргэлжлүүлэн уншъя. (“Чи энэ цэцэрлэгийн бүх модны жимсийг дураараа идэж болно: Гагцхүү чи сайн мууг мэдүүлэгч модноос л идэж болохгүй: учир нь түүнээс идсэн өдөртөө л чи гарцаагүй үхэх болно.”) Энэ хэсэг дэх хүнд өгсөн Бурханы тушаал нь юуг агуулж байна вэ? Нэгдүгээрт Бурхан, юу идэж болохыг буюу олон янзын модны жимсийг идэж болно гэдгийг хүнд хэлсэн. Ямар ч аюул занал эсвэл хор байхгүй бөгөөд тэрээр бүгдийг нь хүссэнээрээ ямар ч болгоомжлох зүйлгүйгээр идэж болно. Энэ бол нэг хэсэг нь. Нөгөө хэсэг нь анхааруулга. Энэ анхааруулга жимсийг нь идэж болохгүй модыг хүнд хэлсэн—тэрээр сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идэх ёсгүй байлаа. Хэрвээ идвэл юу тохиолдох байсан бэ? Бурхан хүнд: Хэрвээ үүнийг идвэл чи гарцаагүй үхэх болно гэж хэлсэн. Эдгээр үг илэн далангүй байна уу? (Тийм.) Хэрвээ Бурхан чамд ингэж хэлсэн боловч яагаад гэдгийг нь ойлгоогүй бол чи үүнийг дагах ёстой дүрэм журам, тушаал гэж үзэх байсан уу? Үүнийг дагах ёстой, үгүй гэж үү? Гэхдээ хүн үүнийг дагаж чадах ч бай үгүй ч бай, Бурханы үг ойлгомжтой. Бурхан хүнд, юу идэж болох, юу идэж болохгүйг нь болон идэх ёсгүй зүйлээ идвэл юу тохиолдохыг нь маш тодорхой хэлсэн. Түүний хэлсэн эдгээр товчхон үгнээс чи Бурханы ямар нэг зан чанарыг харав уу? Бурханы эдгээр үг үнэн үү? Ямар нэгэн хууран мэхлэлт байна уу? Ямар нэгэн худал хуурмаг байна уу? (Үгүй.) Ямар нэг заналхийлсэн зүйл байна уу? (Үгүй.) Бурхан хүнд, юу идэж болох болон юу идэж болохгүйг нь шударгаар, үнэн сэтгэлээсээ, чин санаанаасаа тов тодорхой, илэн далангүй хэлсэн. Эдгээр үгэнд ямар нэгэн нууцлаг утга байгаа юу? Эдгээр үг шулуухан байна уу? Төсөөлөх хэрэг байна уу? (Үгүй.) Таамаглах хэрэггүй, тийм биз? Тэдгээрийн утга нь хараажаар илт бөгөөд чи харангуутаа л үүнийг ойлгодог. Энэ нь тов тодорхой байна. Өөрөөр хэлбэл, Бурханы хэлэхийг хүсдэг, илэрхийлэхийг хүсдэг зүйл зүрх сэтгэлээс нь гардаг. Бурханы илэрхийлдэг зүйлс нь маш цэвэр, шулуухан бөгөөд маш тодорхой байдаг. Ямар ч нуугдмал сэдэл эсвэл ямар ч далд утга байдаггүй. Тэр хүнтэй шууд ярьж, юу идэж болохыг болон юу идэж болохгүйг нь түүнд хэлсэн. Өөрөөр хэлбэл, Бурханы эдгээр үгээр дамжуулан Бурханы зүрх сэтгэл ойлгомжтой гэдгийг, Бурханы зүрх сэтгэл үнэн юм гэдгийг хүн харж болно. Чиний идэж болох зүйлийг идэж болохгүй гэж хэлж, эсвэл идэж болохгүй зүйлийн чинь тухайд “Хийж үзээд юу болохыг нь хар” гэж хэлэх хуурамч байдал энд огтоос байдаггүй. Тэр ингэсэн үү? (Үгүй.) Үгүй. Бурхан зүрх сэтгэлдээ юу бодож байна, түүнийгээ л хэлдэг. Хэрвээ Би, Тэр ийм байдлаар эдгээр үгэн дотор Өөрийгөө харуулж, илчилдэг учраас Бурхан бол ариун гэж хэлбэл, өчүүхэн зүйлийг дэвэргэж байгаа мэт, эсвэл Өөрийн тайлбарыг арай их дэгсдүүлсэн мэт чамд санагдаж магад. Хэрвээ тийм бол бүү санаа зов, бид хараахан дуусаагүй байна.

“Могой эмэгтэйг уруу татсан” талаар ярилцацгаая. Могой хэн бэ? (Сатан.) Сатан, Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөнд товойлгогчийн үүрэг гүйцэтгэсэн ба энэ нь бид Бурханы ариун байдлын талаар ярилцах үедээ дурдахгүй байж болохгүй үүрэг роль юм. Би яагаад ингэж хэлж байна вэ? Хэрвээ чи Сатаны хорон муу, ялзрал эсвэл Сатаны уг чанарыг мэдэхгүй бол үнэндээ ариун байдал гэж юу болохыг чи хүлээн зөвшөөрөхийн аргагүй, мөн үүнийг мэдэж ч чадахгүй. Төөрөлдөж будилсандаа хүмүүс, Сатаны хийдэг зүйл бол зөв гэж итгэдэг, учир нь тэд ийм ялзармал зан чанарын дотор амьдардаг. Ямар ч товойлгогчгүйгээр, харьцуулах юу ч байхгүйгээр чи ариун байдал гэж юу болохыг мэдэж чадахгүй, иймээс энэхүү сэдвийг энд дурдах ёстой. Бид энэхүү сэдвийг оргүй хоосноос гаргаагүй, харин ч Сатаны үг болон үйл хэргээр нь дамжуулан Сатан хэрхэн үйлддэгийг, хүн төрөлхтнийг хэрхэн ялзруулдгийг, тэр ямар уг чанартайг болон төрх байдал нь ямар болохыг бид харах болно. Тэгвэл энэ эмэгтэй могойд юу гэж хэлсэн бэ? Тэр эмэгтэй Ехова Бурханы өөрт нь хэлсэн үгийг могойд өгүүлсэн. Түүний хэлснээс авч үзвэл, Бурханы өөрт нь хэлсэн бүхний үнэн зөв байдлыг тэр баталсан уу? Тэр үүнийг баталж чадаагүй, тийм үү? Шинээр бүтээгдсэн нэгэн болохын хувьд түүнд сайн, мууг ялгах чадвар байгаагүй, мөн түүнд өөрийнхөө эргэн тойронд байгаа аливаа зүйлийг танин мэдэх чадвар ч байгаагүй. Түүний могойд хэлсэн үгээс авч үзвэл, тэрээр Бурханы үгийг зүрх сэтгэлдээ үнэн зөв гэж батлаагүй байсан; түүний хандлага ийм байв. Иймээс уг эмэгтэйд Бурханы үгний талаар тодорхой хандлага байхгүй байгааг могой харах үедээ, “Та нар үхэхгүй байж магадгүй: Учир нь та нар үүнийг идсэн өдөртөө л нүд чинь нээгдэж, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ” гэж хэлсэн юм. Эдгээр үгэнд ямар нэгэн буруу зүйл байна уу? (Тийм.) Юу нь буруу байна вэ? Энэ өгүүлбэрийг уншиж дуусах үедээ та нар могойн цаад санааг мэдрэв үү? (Тийм.) Могой ямар санаархалтай байсан бэ? (Хүнийг нүгэл үйлдэхэд уруу татсан.) Тэр, Бурханы үгийг анхаарч үзэхийг нь болиулахын тулд энэ эмэгтэйг уруу татахыг хүссэн, гэхдээ тэр шулуухан ярьсан уу? (Үгүй.) Тэр шууд хэлээгүй, иймээс тэр бол маш зальтай гэж бид хэлж болно. Дотроо хүнээс нууж байдаг зорьсон зорилгодоо хүрэхийн тулд тэр өөрийн санааг зальжин, тойруу байдлаар илэрхийлдэг—энэ бол могойн заль мэх юм. Сатан хэзээд ингэж ярьж хэлж, үйлдсээр ирсэн. Тэрээр аль нэг талыг батлахгүйгээр “магадгүй” гэж хэлдэг. Гэхдээ үүнийг сонсоод энэ мэдлэггүй эмэгтэйн сэтгэл хөдөлсөн үү? (Тийм.) Үг нь хүссэн үр нөлөөгөө үзүүлж байгаад могой баяртай байсан—энэ нь могойн зальт санаа байсан юм. Цаашлаад хүний сайн зүйл гэж итгэсэн үр дүнг ашиглан тэр түүнийг уруу татаж, “үүнийг идсэн өдөртөө л нүд чинь нээгдэх болно” гэжээ. Иймээс тэр эмэгтэй: “Миний нүд нээгдэнэ гэдэг бол сайн зүйл!” хэмээн бодолхийлсэн. Гэтэл могой, хүний бүр ч илүү сайхан гэж итгэдэг үгийг, хүний мэдэхгүй үгийг, сонссон хүмүүсийг уруу татах асар их хүчтэй энэ үгийг хэлсэн: “та нар Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно.” Эдгээр үг хүнийг уруу татах хүчтэй биш гэж үү? Энэ нь хэн нэгэн чамд: “Чиний царай гайхалтай хэлбэртэй юм. Хамар чинь л бага зэрэг богинохон юм байна, гэхдээ хэрэв чи үүнийгээ засчих юм бол дэлхийн хэмжээний үзэсгэлэнт эмэгтэй болох болно!” гэж хэлэхтэй адилхан. Гоо сайхны мэс засалд орохыг хэзээ ч хүсэж байгаагүй хүний хувьд эдгээр үгийг сонсоод зүрх сэтгэл нь хөдлөх үү? (Тэгнэ.) Иймээс эдгээр үг уруу таталт мөн үү? Энэ уруу таталт нь чиний хорхойг хүргэж байна уу? Энэ нь сорьж байна уу? (Тийм.) Бурхан иймэрхүү зүйл хэлдэг үү? Бидний дөнгөж сая харсан Бурханы үгэнд үүний талаар ямар нэг битүү сануулга байсан уу? (Үгүй.) Яагаад? Бурхан Өөрийн зүрх сэтгэлд бодож байгаа зүйлээ хэлдэг үү? Түүний үгнээс хүн Бурханы зүрх сэтгэлийг харж чадах уу? (Тийм.) Гэхдээ могой эдгээр үгийг хүнд хэлэх үед чи түүний зүрх сэтгэлийг харж чадсан уу? (Үгүй.) Мэдлэггүй байдлынхаа улмаас хүн могойн үгэнд амархан уруу татагдсан ба амархан урхидуулж, үгэнд нь амархан ордог. Иймээс чи Сатаны санаархлыг харж чадсан уу? Чи түүний хэлсэн зүйлийн цаадах зорилгыг харж чадсан уу? Чи түүний явуулга болон заль мэхийг харж чадсан уу? (Үгүй.) Сатаны ярьж байгаа байдал нь ямар зан чанарыг төлөөлдөг бэ? Эдгээр үгээр дамжуулан чи Сатанаас ямар мөн чанарыг харсан бэ? Энэ нь ов зальтай юу? Магадгүй гадна талдаа тэр чам руу инээмсэглэж, эсвэл ямар ч нүүрний илэрхийлэл үзүүлэхгүй байж болох юм. Гэхдээ зүрх сэтгэлдээ тэр өөрийнхөө зорилгод хэрхэн хүрэхээ тооцоолж байгаа бөгөөд чиний харж чадахгүй зүйл бол тэрхүү зорилго юм. Чи тэгээд чамд өгсөн түүний бүх амлалт болон түүний ярьж байгаа бүх сайн зүйлд уруу татагдана. Чи тэдгээрийг сайн гэж үзэх ба түүний ярьж байгаа зүйл нь Бурханы хэлсэн зүйлээс илүү хэрэгтэй, илүү бодитой мэт чамд санагдана. Энэ үед хүн хүлцэнгүй хоригдол болохгүй гэж үү? (Тийм.) Тэгвэл Сатаны ашигладаг энэ аргууд нь хэрцгий догшин биш гэж үү? Чи өөрийгөө доош живүүлэхийг зөвшөөрдөг. Сатан хуруугаа ч хөдөлгөх хэрэггүйгээр, энэ хоёр үгээр л чамайг түүнийг дагаж, түүнд буулт хийхэд хүргэдэг. Ингээд түүний зорилго биелдэг. Энэ санаархал нь муу ёрын биш гэж үү? Энэ нь Сатаны хамгийн үндсэн төрх байдал биш гэж үү? Сатаны үгнээс хүн түүний муу ёрын сэдлийг харж, түүний зэвүүн төрх байдлыг болон мөн чанарыг харж чадна. Тийм биш гэж үү? (Тийм.) Эдгээр өгүүлбэрийг харьцуулахдаа, задлан шинжлэхгүй бол чамд магадгүй Еховагийн үг сонирхолгүй, жирийн, энгийн мэт, мөн тэдгээр нь Бурханы үнэнч шударга байдлыг магтах талаар илүү ихээр сурталчилах үнэ цэнэтэй биш гэж санагдаж болох юм. Гэхдээ бид Сатаны үгийг болон түүний зэвүүн төрх байдлыг аваад тэдгээрийг товойлгогч болгон ашиглах үед, Бурханы эдгээр үг нь өнөөдрийн хүмүүсийн хувьд ихээхэн нөлөөтэй юу? (Тийм.) Энэ товойлгогчоор дамжуулан хүн Бурханы цэвэр ариун өө сэвгүй байдлыг мэдэрч болно. Миний ингэж хэлж байгаа зөв үү? (Тийм.) Сатаны хэлдэг үг болгон, түүнчлэн түүний сэдэл, санаархал болон ярьж байгаа байдал нь—бүгд хуурамч байдаг. Түүний ярих арга барилын үндсэн онцлог нь юу вэ? Тэр чамд мэдэгдэлгүйгээр, мөн түүний зорилго юу болохыг ялган салгах боломжийг ч олгохгүйгээр чамайг уруу татахын тулд хоёрдмол утгатай үг ашигладаг; тэр чамд өгөөш үмхүүлж, түүнийг магтаж, ач гавьяаг нь магтан дуулахад чамайг хүргэдэг. Энэ нь Сатаны байнгын заль мэх биш гэж үү? (Тийм.)

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IV”-ѳѳс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих