Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 64
2021-03-20
Хэрэв бид Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг илүү сайн ойлгохыг хүсэж байгаа бол Хуучин Гэрээ эсвэл Хуулийн эрин үед зогсож болохгүй, харин бид Өөрийн ажилдаа Бурханы хийсэн алхмуудын дагуу урагшлах хэрэгтэй. Иймээс Бурхан Хуулийн эрин үеийг төгсгөж, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлэхэд бидний өөрсдийн алхам Нигүүлслийн эрин үед—нигүүлсэл, авралаар дүүрэн эрин үед очсон. Энэ эрин үед Бурхан дахиад нэг маш чухал зүйлийг анх удаагаа хийсэн. Энэ шинэ эрин үе дэх ажил нь Бурхан болон хүн төрөлхтний аль алины төлөөх шинэ эхлэлийн цэг байсан. Энэ шинэ эхлэлийн цэг нь Бурханы анх удаа хийсэн дахиад нэг шинэ ажил байсан юм. Энэ шинэ ажил нь хүн болон бүх бүтээлийн төсөөлөхийн аргагүй, Бурханы хийсэн урьд өмнө үзэгдээгүй зүйл байсан. Энэ нь одоо бүх хүмүүсийн сайн мэддэг зүйл бөгөөд—энэ нь Бурхан хүн болсон анхны удаа, Тэр хүний хэлбэртэйгээр, хүний ялгамж чанартайгаар шинэ ажлаа эхэлсэн анхны удаа байсан юм. Энэ шинэ ажил нь Бурхан Хуулийн эрин үе дэх Өөрийн ажлыг дуусгасныг болон Тэр хуулийн дор цаашид юу ч хийхгүй эсвэл хэлэхгүй гэдгийг илтгэж байв. Тэр хуулийн хэлбэрээр эсвэл хуулийн дүрэм журам, зарчмуудын дагуу юуг ч ярихгүй эсвэл хийхгүй. Өөрөөр хэлбэл, Хууль дээр үндэслэсэн Түүний бүх ажил нь үүрд зогссон бөгөөд цаашид үргэлжлэхгүй, учир нь Бурхан шинэ ажил эхэлж, шинэ зүйл хийхийг хүссэн ба Түүний төлөвлөгөө дахин нэгэнтээ шинэ эхлэлийн цэгт хүрсэн. Иймээс Бурхан хүн төрөлхтнийг дараагийн эрин рүү хөтөлсөн.
Энэ нь хүмүүст баяртай эсвэл муу ёрын мэдээ байх эсэх нь тэдний мөн чанар ямар байхаас хамаарч байсан. Энэ нь зарим хүмүүсийн хувьд баяртай биш, харин муу ёрын мэдээ байсан гэж хэлж болно, учир нь Бурхан Өөрийн шинэ ажлыг эхлэх үедээ зөвхөн хууль, дүрэм журмыг дагаж байсан, зөвхөн сургаал номлолыг дагаж байсан боловч Бурханаас эмээдэггүй хүмүүс Бурханы хуучин ажлыг хэрэглэн Түүний шинэ ажлыг яллах хандлагатай байдаг. Эдгээр хүмүүсийн хувьд энэ нь муу ёрын мэдээ байсан; гэхдээ гэм зэмгүй, нээлттэй, Бурханд үнэнч бөгөөд Түүний авралыг хүлээн авахад бэлэн хүн бүрийн хувьд эхний бие махбод болсон Бурхан нь маш баяртай мэдээ байсан. Хүн үүссэнээс хойш энэ нь, Бурхан Сүнс бус хэлбэртэйгээр хүмүүсийн дунд гарч ирж, амьдарсан анхны удаа байсан; харин ч Тэр хүнээс төрж, хүмүүсийн дунд хүний Хүү болон амьдарч, тэдний дунд ажилласан. Энэхүү “анхны удаа” нь хүмүүсийн үзлийг эвдэн нураасан бөгөөд мөн бүх төсөөллийг даван гарсан. Нэмж хэлэхэд, Бурханы бүх дагалдагчид бодитой үр ашгийг хүртсэн. Бурхан хуучин эрин үеийг дуусгаад зогсохгүй Тэр мөн Өөрийн хуучин ажиллах арга барил болон ажиллах хэлбэрээ төгсгөл болгосон. Тэр Түүний хүслийг дамжуулах боломжийг Өөрийн элчүүдэд цаашид дахин олгоогүй ба Тэр цаашид үүлний цаана нуугдаагүй эсвэл аянгаар дамжуулан тушаасан байдлаар ярихаа больсон. Өмнөх ямар ч зүйлтэй адилгүйгээр, хүмүүсийн хувьд ойлгож, хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан тэдний төсөөлшгүй арга буюу бие махбод болохоор дамжуулан Тэрээр тухайн үеийн ажлыг өрнүүлэх хүний Хүү болсон юм. Энэ алхам нь хүн төрөлхтнийг гайхшруулсан бөгөөд энэ нь тэдний хувьд их л таагүй байсан, учир нь Бурхан дахин нэгэнтээ Өөрийн өмнө нь хэзээ ч хийж байгаагүй шинэ ажлыг эхлүүлжээ.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд