Өдөр тутмын Бурханы үг: Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь | Эшлэл 330
2020-08-16
Өнөөдрийн замаар алхахад чинь хамгийн зохистой эрэл хайгуулын төрөл юу вэ? Эрэл хайгуулдаа чи өөрийгөө ямар төрлийн хүн гэж үзэх ёстой вэ? Шалгалт ч бай, зовлон ч бай, эсвэл өршөөлгүй гэсгээлт, хараал ч бай, өнөөдөр чамд тохиолддог бүхэнд хэрхэн хандахаа чи мэдэх ёстой. Бүх тохиолдолд анхааралтай авч үзэх ёстой. Яагаад Би ингэж хэлдэг вэ? Учир нь эцсийн эцэст өнөөдөр чамд тохиолддог зүйл бол удаа дараа болдог богинохон шалгалт юм; магадгүй чи үүнийг сэтгэлзүйн хувьд тун дарамттай гэж үздэггүй тул аливааг зөнд нь орхиж, ахиж дэвших эрэл хайгуулын чинь эрхэм нандин хөрөнгө гэж авч үздэггүй байх. Чи ямар хайхрамжгүй юм бэ! Чи энэхүү эрхэм нандин хөрөнгийг нүдний чинь өмнө хөвөх үүл шиг үзэж; ахин дахин нүүр нүдгүй буудаг энэхүү хатуу ширүүн цохилт буюу чиний хувьд харваас зөөлөн, богинохон цохилтуудыг эрхэмлэдэггүй, харин тэдгээрт ач холбогдол өгөлгүй, хөндий хүйтнээр харж, зүгээр л тохиолдлын тогшилт мэт үздэг болж таарлаа. Чи үнэхээр сэхүүн! Ахин дахин ирдэг шуурга адил хатуу ширүүн эдгээр дайралтад чи зүгээр л санаа амар байдал харуулдаг; заримдаа бүр хүйтнээр инээмсэглэж, хэнэггүй байдлаа харуулдаг—учир нь чи яагаад ийм “гай зовлон” амссаар байгаагаа хэзээ ч бодож үзээгүй. Би хүнд ихээхэн шударга бус байдаг гэж үү? Би чамайг гоочилж байна уу? Сэтгэлгээний чинь асуудал Миний дүрсэлсэн шиг ноцтой биш байж болох ч гаднах тайван байдлаараа чи дотоод ертөнцийнхөө төгс дүрслэлийг аль хэдийн бүтээсэн. Зүрх сэтгэлийн чинь гүнд нуугддаг цорын ганц зүйл бол харж чаддаггүй болчимгүй басамжлал болон бараг мэдэгдэхээргүй уйтгар гуниг гэдгийг хэлэхийн ч хэрэггүй. Ийм шалгалтуудыг туулсан нь маш шударга бус санагддаг учраас чи харааж зүхдэг; шалгалтууд чамд дэлхий ертөнцийн хоосролыг мэдрүүлдгээс болоод чи уйтгар гунигаар дүүрдэг. Олон удаагийн эдгээр цохилт болон сахилгажуулалтыг хамгийн шилдэг хамгаалалт гэж үзэхийн оронд чи Тэнгэрийн утгагүй төвөг чирэгдэл, эсвэл чамд тохирох залхаан цээрлүүлэлт гэж хардаг. Чи маш мэдлэггүй! Чи сайхан цаг хугацааг өршөөлгүйгээр харанхуйд хашиж; гайхалтай шалгалт, сахилгажуулалтыг дайсны чинь дайралт гэж үргэлж үздэг. Чи орчиндоо дасан зохицох чадваргүй; дасан зохицохыг ч хүсдэггүй, учир нь чиний хувьд харгис, олон удаагийн энэ гэсгээлтээс чи ямар нэгэн зүйл олж авахыг хүсдэггүй. Чи эрж хайдаг ч үгүй, судалдаг ч үгүй, зүгээр л хувь заяандаа буулт хийж, байгаа газраа хүлээн зөвшөөрдөг. Хэрцгий балмад цээрлүүлэлт шиг санагддаг зүйл зүрх сэтгэлийг чинь огтхон ч өөрчлөөгүй, зүрх сэтгэлийг чинь ч эзэмдээгүй; харин ч зүрх сэтгэлийг чинь шархлуулдаг. Чи энэхүү “харгис гэсгээлтийг” энэ амьдралын чинь дайснаас цаашгүй үздэг бөгөөд юу ч олж аваагүй. Чи туйлын их өөрийгөө зөвтгөдөг! Маш жигшүүртэй учраас л ийм шалгалтууд туулдаг гэж чи хааяахан боддог; харин ч өөрийгөө тун хувьгүй хэмээн бодож, Намайг өөрийг нь үргэлж гоочилж байна гэж хэлдэг. Өнөөдрийн байдлаар, Миний хэлдэг, хийдэг зүйлийн талаар чи үнэндээ хэр их мэддэг вэ? Чи өөрийгөө тэнгэрээс ялимгүй доогуур ч газраас хавьгүй өндөр, төрөлхийн авьяастан гэж бүү бод. Чи өөр хэнээс ч илүү ухаантай биш—өөрийгөө хэтэрхий өндрөөр үнэлж, бусдаас дор гэж хэзээ ч үздэггүй учраас чамайг газар дээрх эрүүл ухаантай ямар ч хүнээс илүү гайхмаар тэнэг гэж ч хэлж болох юм; чи Миний үйлдлийг нэгд нэггүй мэддэг юм шиг санагддаг. Үнэн хэрэгтээ чи эрүүл ухаан угаас дутмаг хүн, учир нь Миний хийх зүйлийн талаар чи огт мэддэггүй, одоо юу хийж байгааг минь бүр ч мэддэггүй. Тиймээс чи, хүний амьдралын талаар өчүүхэн ч мэддэггүй мөртөө газраа хагалахдаа Тэнгэрийн ерөөлд найддаг хөгшин тариачинтай ч эн тэнцэхгүй гэж Би хэлсэн. Чи амьдралынхаа талаар нэг секунд ч бодож үздэггүй бөгөөд нэр хүндийн талаар юу ч мэддэггүй, өөрийнхөө талаар бүр ч мэддэггүй. Чи туйлын “өндөр дээд!”
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Суралцдаггүй агаад мэдлэггүй хэвээр үлддэг хүмүүс: Тэд араатан биш гэж үү?
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд