Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 142

Хүн дээр ажиллах Сатаны ажлаас ямар түгээмэл онцлог харагддаг вэ? Сатаныг хамгийн их төлөөлдөг онцлог шинж, түүний хамгийн их хийдэг зүйл, түүний хүн нэг бүртэй хийхийг хүсдэг зүйлийг—та нар өөрсдийнхөө дадлага туршлагаар мэдэх ёстой. Түүнд магадгүй та нарын харж чадахгүй онцлог шинж байдаг, иймээс та нар Сатан хэчнээн аймшигтай, заналтай болохыг боддоггүй. Энэ онцлог шинж нь юу болохыг мэддэг хүн байна уу? Надад хэл дээ. (Түүний хийдэг бүхэн нь хүнийг хорлохын тулд хийгддэг.) Тэр хүнийг хорлох зүйлс хийдэг. Тэр хүнийг хэрхэн хорлодог вэ? Та нар Надад илүү тодорхой, илүү дэлгэрэнгүй харуулж чадах уу? (Тэр хүнийг урхидаж, өдөж, уруу татдаг.) Зөв, энэ нь хэд хэдэн талыг харуулдаг. Өөр байна уу? (Тэр хүнийг төөрөгдүүлдэг.) Тэр төөрөгдүүлж, дайрч, буруутгадаг. Тиймээ, энэ бүхнийг хийдэг. Дахиад өөр байна уу? (Тэр худлаа ярьдаг.) Хуурч, худлаа ярих нь Сатанаас аяндаа гардаг. Тэр үүнийг байн байн хийдэг болохоор бодохын ч хэрэггүйгээр түүний амнаас худал хуурмаг урсан гардаг. Өөр байна уу? (Тэр хэрүүл маргаан тарьдаг.) Энэ нь тийм ч их чухал биш. Би та нарт аймшиг төрүүлэх зүйлийг дүрслэн үзүүлэх болно, гэхдээ Би үүнийг та нарыг айлгахын тулд хийгээгүй. Бурхан хүн дээр ажилладаг ба Бурханы хандлага болон зүрх сэтгэлийн аль аль нь хүнийг энхрийлэн хайрладаг. Эсрэгээр нь, Сатан хүнийг энхрийлдэг үү? Тэр хүнийг энхрийлдэггүй. Тэр хүнээс юуг хүсдэг вэ? Тэр хүнийг хорлохыг хүсдэг ба боддог бүхэн нь хүнийг хорлох тухай байдаг. Тийм биш гэж үү? Тэр хүнийг хорлох тухайгаа тунгаан бодох үедээ яарч бачимдсан сэтгэлээр хийдэг үү? (Тийм.) Иймээс хүн дээр ажиллах Сатаны ажлын тухайд гэвэл, Сатаны хорлонтой, хорон муу мөн чанарыг өргөнөөр дүрсэлж, Сатаны жигшил зэвүүцлийг мэдэх боломжийг та нарт үнэхээр олгож чадах хоёр үг Надад байна: Сатан хүнд хандахдаа, үргэлж хүчээр эзлэн авч, тэднийг нэг бүрчлэн эзэмшихийг хүсдэг, ингэснээр тэр хүнийг бүрэн дүүрэн хянаж, хүнийг хорлож чадах түвшинд очиж чадах ба ингэснээр тэр энэ зорилго, замбараагүй хүсэл эрмэлзэлдээ хүрч чадах юм. “Хүчээр эзлэн авах” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь чиний зөвшөөрөлтэйгээр болдог уу, эсвэл чиний зөвшөөрөлгүйгээр үү? Энэ нь чамайг мэдэж байхад тохиолддог уу, эсвэл мэдээгүй байхад уу? Энэ нь чамайг огт мэдээгүй байхад болдог! Чамайг мэдээгүй байх нөхцөлд, магадгүй тэр чамд юу ч хэлэхгүй, эсвэл магадгүй тэр юу ч хийгээгүй, ямар ч таамаглал, ямар ч нөхцөлгүйгээр чиний ойр тойронд, чамайг хүрээлэн байж байдаг. Тэр ашиглах боломж хайдаг ба дараа нь тэр чамайг хүчээр эзлэн авч, чамайг эзэмдэж, чамайг бүрмөсөн хянаж, чамайг хорлох зорилгодоо хүрдэг. Энэ бол хүн төрөлхтний төлөө Бурханы эсрэг хийсэн Сатаны тэмцлийн хамгийн энгийн санаархал бөгөөд зан байдал юм. Үүнийг сонсоход та нарт ямар санагддаг вэ? (Зүрх сэтгэлдээ айж, эмээж байна.) Та нар зэвүүцэж байна уу? (Тийм.) Та нар зэвүүцэх үедээ Сатан бол ичгүүргүй гэж бодож байна уу? (Тийм.) Та нар Сатан бол ичгүүргүй гэж бодох үедээ, эргэн тойронд чинь байдаг та нарыг үргэлж хянахыг хүсдэг, байр суурь, ашиг сонирхлын замбараагүй хүсэл эрмэлзэлтэй хүмүүст зэвүүцэж байна уу? (Тийм.) Тэгвэл хүнийг эзэмдэж, эзлэн авахын тулд Сатан ямар аргуудыг ашигладаг вэ? Та нар үүнийг тодорхой мэдэж байна уу? “Хүчээр эзлэн авах” болон “эзэмших” тухай энэ хоёр хэллэгийг сонсох үед, та нарт хачин жигтэй мэдрэмж төрдөг ба та нар зэвүүцдэг, тийм үү? Та нар тэдний хорон мууг мэдэрсэн үү? Чиний зөвшөөрөлгүйгээр, эсвэл чамд мэдэгдэлгүйгээр тэр чамайг эзэмдэж, чамайг эзлэн авч, ялзруулдаг. Чи зүрх сэтгэлдээ юуг мэдэрдэг вэ? Жигшил үү? (Тийм.) Зэвүүцэл үү? (Тийм.) Чи Сатаны ийм байдлын төлөө энэхүү жигшил зэвүүцлийг мэдрэх үед, Бурханы төлөө ямар мэдрэмж чамд төрдөг вэ? (Талархсан.) Чамайг аварсны төлөө Бурханд талархсан байдал. Тэгвэл одоо, энэ мөчид өөрийн бүх зүйлийг Бурханд хариуцуулж, өөрийн бүх зүйлийг Бурханаар ноёрхуулах хүсэл, эрмэлзэл чамд байна уу? (Тийм.) Ямар байдалтайгаар? Чи Сатанд хүчээр эзлэгдэж, түүгээр эзэмдүүлэхээс айсандаа тийм гэж хэлж байна уу? (Тийм.) Чамд ийм бодол байж болохгүй, энэ нь буруу. Бүү ай, Бурхан энд байна. Айх зүйл юу ч байхгүй, тийм үү? Сатаны хорон муу мөн чанарыг ойлгох үедээ чи Бурханы хайр, Бурханы сайн санаа, хүний төлөөх Бурханы энэрэл, хүлээцтэй байдал болон Түүний зөвт зан чанарын талаар илүү нарийн зөв ойлголт, эсвэл илүү гүнзгий хүндлэл энхрийлэлтэй байх ёстой. Сатан бол маш заналтай, гэсэн ч энэ нь Бурханы төлөө гэсэн чиний хайр болон Бурханд итгэх чиний итгэл, найдварыг төрүүлэхгүй бол чи ямар хүн байх вэ? Чи Сатанаар өөрийгөө хорлуулахад бэлэн байна уу? Сатаны хорон муу агаад зэвүүн байдлыг харсныхаа дараа бид буцаад Бурханыг харцгаая. Бурханы талаарх мэдлэгт чинь ямар нэгэн өөрчлөлт гарсан уу? (Тийм.) Ямар өөрчлөлт вэ? Бурхан бол ариун гэж бид хэлж болох уу? Бурхан бол өөгүй гэж бид хэлж болох уу? “Бурхан бол цор ганц ариун байдал”—Бурхан энэ нэрийг дааж чадах уу? (Тийм.) Тэгвэл энэ дэлхий дээр, бүх зүйлийн дундаас хүний энэхүү ойлголтыг дааж чадах нь зөвхөн Бурхан Өөрөө юу? Өөр хүн бий юу? (Үгүй.) Тэгвэл Бурхан хүнд яг юу өгдөг вэ? Тэр чамайг анхаарамжгүй байхад зөвхөн бага зэргийн тусламж халамж, анхаарал өгдөг үү? Бурхан хүнд юу өгсөн бэ? Бурхан хүнд амь өгсөн, хүнд бүхнийг өгсөн ба хүнээс юуг ч шаардаж нэхэхгүйгээр, ямар ч далд санаагүйгээр, болзолгүйгээр хүнд өгдөг. Тэр хүнийг залж чиглүүлэхийн тулд үнэнийг ашигладаг, Өөрийн үгийг ашигладаг, Өөрийн амийг ашигладаг ба хүнийг Сатаны хор хөнөөлөөс холдуулж, Сатаны урхидалтаас холдуулж, Сатаны уруу таталтаас холдуулж, Сатаны хорон муу уг чанар болон түүний зэвүүн нүүр царайг тодорхой харах боломжийг хүнд олгодог. Хүн төрөлхтний төлөө гэсэн Бурханы хайр болон анхаарал үнэн үү? Энэ нь та нарын бүгдийн мэдэрж чаддаг зүйл мөн үү? (Тийм.)

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IV

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих