Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 418
Залбирах тухай үндсэн мэдлэг: 1. Оюун санаандаа орж ирсэн юуг ч бодлогогүйгээр бүү хэл. Чиний зүрх сэтгэл дотор ачаа байх ёстой, өөрөөр...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Эхнийх нь хяналт ба албадлага. Өөрөөр хэлбэл, Сатан зүрх сэтгэлийг чинь хянахын тулд боломжтой бүхнийг хийнэ. “Албадлага” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь, заналхийлэл болон албадсан тактик ашиглан өөрийгөө чамаар дуулгавартай дагуулж, дуулгавартай байхгүй бол ямар үр дагаварт хүрэх талаар чамд бодогдуулна гэсэн үг юм. Чи айж, түүнийг эсэргүүцэж зүрхэлдэггүй, ингээд чи түүнд захирагддаг.
Хоёр дахь нь хуурах болон зальдах. “Хуурах болон зальдах” нь юунд хүргэдэг вэ? Сатан зарим нэг түүх, худал яриа зохиож, чамайг зальдан тэдгээрт итгүүлдэг. Хүнийг Бурхан бүтээсэн гэж тэр хэзээ ч чамд хэлэхгүй, гэхдээ чамайг Бурхан бүтээгээгүй гэж ч бас шууд хэлэхгүй. Тэр “Бурхан” гэдэг үгийг огтхон ч хэрэглэдэггүй, харин оронд нь өөр ямар нэгэн зүйлийг орлуулан ашиглаж, чамайг мэхлэхийн тулд энэ зүйлийг ашигладаг, ингэснээр чи Бурханы оршин тогтнолын талаар үндсэндээ ямар ч ойлголтгүй байдаг. Энэ заль нь мэдээж ганцхан үүгээр зогсохгүй, өөр олон талыг агуулдаг.
Гурав дахь нь хүчээр итгүүлэн үнэмшүүлэх. Хүмүүсийг юугаар хүчээр үнэмшүүлдэг вэ? Хүчээр итгүүлэн үнэмшүүлэх нь хүний өөрийн сонголтоор хийгддэг үү? Энэ нь хүний зөвшөөрөлтэйгөөр хийгддэг үү? (Үгүй.) Чи зөвшөөрдөггүй байсан ч гэсэн, яаж ч чадахгүй. Мэдээгүй байхад чинь Сатан чамайг үнэмшүүлж, өөрийн үзэл санаа, амьдралын дүрэм журам болон мөн чанарыг чамд суулгадаг.
Дөрөв дэх нь сүрдүүлж, залилах. Өөрөөр хэлбэл, Сатан янз бүрийн заль мэх ашиглан чамаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, дагуулж, өөртөө үйлчлүүлдэг. Тэгээд зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийнэ. Заримдаа тэр чамд бага сага ач тус үзүүлж, тэгэнгээ чамайг уруу татан нүгэл үйлдүүлдэг. Хэрвээ чи түүнийг дагахгүй бол, тэр чамайг зовоож, шийтгэх бөгөөд чам руу дайрч давшлан, чамайг урхидахын тулд янз бүрийн арга зам ашиглана.
Тав дахь нь мэхлэлт болон саажилт. “Мэхлэлт болон саажилт” гэдэг нь, Сатан чихэнд чимэгтэй, хүмүүсийн үзэлтэй нийцдэг үг яриа, үзэл санааг зохиож, хүмүүсийн махан биеийг анхааран үзэж байгаа мэт, эсвэл тэдний амьдрал болон ирээдүйг бодож байгаа мэт санагдуулдаг, гэвч үнэндээ түүний цорын ганц зорилго нь чамайг хуурах явдал юм. Тэр дараа нь чамайг мэдээгүй болгодог, ингэснээр чи юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэлгүй, өөрийн мэдэлгүй мэхлэгдэж, улмаар түүний хяналтан дор ордог.
Зургаа дахь нь бие, сэтгэлийн сүйрэл. Сатан хүний ямар хэсгийг сүйрүүлдэг вэ? (Хүний оюун санаа болон бүхий л оршихуйг.) Сатан оюун санааг чинь сүйрүүлж, чамайг эсэргүүцэх тэнхэлгүй болгодог нь зүрх сэтгэл чинь бага багаар өөрийн эрхгүй Сатан руу эргэдэг гэсэн үг юм. Тэр эдгээр зүйлийг чамд өдөр бүр суулгадаг, мөн чамд нөлөөлж, чамайг хүмүүжүүлэхийн тулд эдгээр үзэл санаа болон соёлыг өдөр бүр ашиглан, чиний хүсэл зоригийг бага багаар сулруулж, эцэст нь чамайг сайн хүн байх хүсэлгүй болгож, “зөв шударга байдал” гэж нэрлэдэг зүйлийнхээ төлөө өндийн босох хүсэлгүй болгодог. Өөрийн мэдэлгүйгээр чи цаашид урсгал сөрөн сэлэх сэтгэлийн тэнхээгүй болж, харин оронд нь урсгал даган хөвдөг. “Сүйрэл” гэдэг нь Сатан хүмүүсийг маш их тарчилгадаг болохоор тэд хүн байхаа больж, сүг сүүдэр л болдог гэсэн үг юм. Энэ үед Сатан завшааныг далимдуулан тэднийг залгидаг.
Хүнийг завхруулахдаа Сатаны хэрэглэдэг эдгээр заль мэх нь тус бүрдээ хүнийг эсэргүүцэх тэнхээгүй болгож чадна; тэдгээрийн аль нь ч хүмүүсийг үхэлд хүргэж чадна. Өөрөөр хэлбэл, Сатаны хийдэг ямар ч зүйл, түүний хэрэглэдэг ямар ч заль мэх чамайг доройтуулж, Сатаны хяналтан дор аваачиж, ёрын муу болон нүглийн намагт шигдүүлж чадна. Энэ нь хүнийг завхруулахдаа Сатаны хэрэглэдэг заль мэх юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Залбирах тухай үндсэн мэдлэг: 1. Оюун санаандаа орж ирсэн юуг ч бодлогогүйгээр бүү хэл. Чиний зүрх сэтгэл дотор ачаа байх ёстой, өөрөөр...
Бурханаас айх эхлэлийн цэг нь Түүнд Бурхан шиг хандах юм Хэн нэгэн нэг асуулт дэвшүүлжээ: Бид Бурханыг Иовоос илүү мэддэг мөртлөө яаж одоо...
Ах эгч нарын дунд өөрсдийн сөрөг байдлыг үргэлжид гаргагчид нь Сатаны боолууд бөгөөд тэд чуулганыг үймүүлдэг. Тийм хүмүүс нэг л өдөр...
Бурханы зөвт зан чанарыг мэдэх тухайд, юу нь гол болохыг та нар ойлгож байна уу? Та нар энэ талаарх туршлагынхаа тухай олон юм ярьж чадах...