Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 170

Хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээсэн амьдрах үндсэн орчин (Сонгосон хэсгүүд)

Бид “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” хэмээх хэллэгт холбоотой олон сэдэв, агуулгыг хэлэлцсэн, гэхдээ Бурхан та нарыг Өөрийн үгээр хангаж, та нар дээр Өөрийн гэсгээлт, шүүлтийн ажлыг явуулахаас гадна хүн төрөлхтөнд ямар зүйлс хүртээдгийг та нар зүрх сэтгэл дотроо мэддэг үү? Зарим хүн “Бурхан надад нигүүлсэл, ерөөл хүртээдэг; Тэр надад сахилгажуулалт, тайтгарал өгч, боломжит бүх аргаар халамж, хамгаалалт өгдөг” гэж хэлж магад. Өөр хүмүүс “Бурхан надад өдөр тутмын хоол, унд хайрладаг” гэж байхад зарим нь “Бурхан надад бүхнийг хүртээдэг” гэж ч хэлнэ. Хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа харилцдаг эдгээр зүйлийн хувьд, өөрсдийн махан биеийн амьдралын туршлагатай холбоотой зарим нэгэн хариулт та бүхэнд байж болох юм. Бурхан хүн нэг бүрд олон зүйлийг өгдөг, гэхдээ энд бидний ярилцаж байгаа зүйл хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээний хүрээнд зөвхөн хязгаарлагдахгүй, харин цааш лавшруулж харах боломжийг та нарт олгодог. Макро өнцгөөс авч үзвэл Бурхан нэгэнт бүх зүйлийн амийн эх сурвалж тул бүх зүйлийн амийг хэрхэн тэтгэдэг вэ? Өөрөөр хэлбэл, бүх зүйлийг цаашид оршин тогтнуулахын тулд тэдний оршин тогтнолыг тэтгэж, оршин тогтнолын хуулийг нь тогтоохын тулд Бурхан бүх зүйлд юу авчирдаг вэ? Энэ бол бидний өнөөдрийн хэлэлцэж байгаа зүйлийн гол зүйл юм… Та нар энэ сэдэв болон Миний ярих гэж байгаа зүйлсийг аливаа мэдлэгтэй холбож, эсвэл хүний ямар нэг соёл юм уу судалгаатай нэгтгэлгүйгээр Бурханы үйл хэрэгтэй холбож чадна гэдэгт Би найдаж байна. Би зөвхөн Бурхан болон Бурханы Өөрийн талаар ярьж байна. Энэ бол та нарт өгөх Миний зөвлөгөө юм. Та нар ойлгосон, тийм үү?

Бурхан хүн төрөлхтөнд олон зүйл хайрласан. Би хүмүүсийн харж чадах зүйл, өөрөөр хэлбэл, тэдний мэдэрч чадах зүйлийн тухай ярьж яриагаа эхэлье. Эдгээр нь хүмүүсийн дотроо ойлгож, хүлээн зөвшөөрч чадах зүйлс юм. Иймд Бурхан хүн төрөлхтнийг юугаар хангасан талаар хэлэлцэхдээ материаллаг ертөнцөөс эхэлцгээе.

1. Агаар

Эхлээд Бурхан хүнийг амьсгалаг гэж агаарыг бүтээсэн. Энэ агаар нь хүмүүс өдөр тутмын амьдралдаа хүрэлцдэг зүйл биш гэж үү? Энэ агаар нь хором бүрд, унтаж байхдаа ч гэсэн хүмүүсийн салж болшгүй зүйл биш гэж үү? Бурханы бүтээсэн агаар бол хүн төрөлхтөнд асар чухал: Энэ нь амьсгалж, амьд үлдэхэд заавал байх ёстой зүйл юм. Зөвхөн мэдрэгдэх атлаа үл үзэгдэх энэ бодис нь бүх зүйлд Бурханы өгсөн хамгийн анхны бэлэг байсан юм. Агаарыг бүтээснийхээ дараа Бурхан зүгээр л явахад бэлдсэн үү? Агаарыг бүтээчхээд Бурхан агаарын нягтшилыг анхаарч үзсэн үү? Бурхан агаарын агууламжийг анхаарч үзсэн үү? (Тэгсэн.) Бурхан агаарыг бүтээж байхдаа юу бодож байсан бэ? Бурхан яагаад агаарыг бүтээсэн бэ, мөн үүнийг бүтээсэн зорилго нь юу вэ? Хүмүүст агаар хэрэгтэй, тэд амьсгалах хэрэгтэй. Юуны өмнө агаарын нягтшил хүний уушгинд тохирох ёстой. Агаарын нягтшилыг мэддэг хүн байна уу? Энэ нь хүмүүсийн мэдэх хэрэгтэй зүйл биш; үүнийг мэдэх хэрэг байхгүй. Бидэнд агаарын нягтшилтай холбоотой яг таг тоо хэмжээ хэрэггүй бөгөөд ерөнхий ойлголттой байхад л болно. Бурхан, хүний уушги амьсгалахад хамгийн тохиромжтой нягтшил бүхий агаарыг бүтээсэн. Өөрөөр хэлбэл, хүмүүст таатай бөгөөд амьсгалахад биед нь хор хөнөөл учруулахгүй. Энэ бол агаарын нягтшилын тухай хэллэг юм. Дараа нь бид агаарын агууламжийн талаар ярина. Юун түрүүнд агаарын агууламж хүмүүст хоргүй, тиймээс уушги, бие махбодыг гэмтээхгүй. Бурхан энэ бүхнийг харгалзан үзэх хэрэгтэй байсан. Хүний амьсгалах агаар саадгүй орж, гарч байх хэрэгтэй, мөн амьсгал авсны дараа агаарын агууламж ба хэмжээ нь цус, түүнчлэн уушги ба биед буй хэрэглэгдсэн хий зохих ёсоор бодисын солилцоонд орохуйц байх, мөн тэр агаар ямар ч хортой бүрэлдэхүүн хэсгийг агуулах ёсгүй гэдгийг Бурхан харгалзан үзэх ёстой байлаа. Энэ хоёр стандарттай холбогдуулан, Би та нарыг баахан мэдээллээр булах гээгүй, харин Бурхан, юм бүхнийг бүтээхдээ Өөрийн гэсэн бодолтой байсан ба юм бүхэн нь хамгийн сайн байсан гэдгийг хүнд мэдэгдэх гэсэн юм. Түүнээс гадна, агаар дахь тоосны хэмжээ; газар дээрх тоос, элс, шорооны хэмжээ; түүнчлэн тэнгэрээс газар луу унах тоосны хэмжээний тухайд гэвэл, эдгээр зүйлийг удирдах арга зам буюу тэдгээрийг арилгах, задлах арга зам ч бас Бурханд байдаг. Тоос байдаг ч гэсэн Бурхан, тоос нь бие махбод, хүний амьсгалд хор хөнөөл учруулахгүй бөгөөд тоосны хэсгүүд нь бие махбодод аюулгүй байх хэмжээтэйгээр хийсэн. Бурхан агаарыг бүтээсэн нь учир битүүлэг байгаагүй гэж үү? Энэ нь амнаасаа жаахан агаар үлээхтэй л адил энгийн байсан уу? (Үгүй.) Түүний бүтээсэн хамгийн энгийн зүйлсэд ч Бурханы нууц, Түүний оюун санаа, Түүний бодол болон Түүний мэргэн ухаан цөм илэрхий байдаг. Бурхан бодитой биш гэж үү? Өөрөөр хэлбэл, эгэл зүйлийг бүтээхдээ ч Бурхан хүн төрөлхтнийг бодож байсан юм. Юуны өмнө, хүний амьсгалдаг агаар цэвэр, агууламж нь хүн амьсгалахад зохимжтой, хоргүй, хүнд хор хөнөөл учруулдаггүй бөгөөд нягтшил нь хүн амьсгалахад тохирсон байдаг. Хүмүүсийн амьсгалдаг энэ агаар тэдний биед, тэдний махбодод заавал байх ёстой зүйл юм. Иймд хүмүүс саадгүй, санаа зоволгүйгээр чөлөөтэй амьсгалж болно. Тэд хэвийн амьсгалж болно. Агаар бол Бурханы эхлээд бүтээсэн зүйл бөгөөд хүн амьсгалахад зайлшгүй чухал билээ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VIII

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих