Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 172
Хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээсэн амьдрах үндсэн орчин (Сонгосон хэсгүүд)
3. Дуу чимээ
Гурав дахь зүйл нь юу вэ? Энэ нь бас хүний хэвийн амьдрах орчинд байх ёстой зүйл юм. Энэ нь бас бүх зүйлийг бүтээх үедээ Бурханы шийдвэрлэх ёстой болсон зүйл юм. Энэ нь Бурханд, мөн хүн бүхэнд нэн чухал зүйл юм. Хэрвээ Бурхан үүнийг зохицуулаагүй байсан бол энэ нь хүн төрөлхтний амьдралд маш том саад бартаа болох байв. Өөрөөр хэлбэл, энэ нь хүний бие болон амьдралд тун их нөлөө үзүүлэх байсан ба ийм орчинд хүн төрөлхтөн оршин тогтнож чадахгүйд хүрэх байсан юм. Ийм орчинд дахь бүх амьд зүйл амьд үлдэж чадахгүй гэж хэлж бас болно. Тэгэхээр энэ зүйл юу вэ? Энэ бол дуу чимээ. Бурхан бүх зүйлийг бүтээсэн ба бүх зүйл Бурханы гарт амьдардаг. Бурханы нүдэнд, бүх зүйл хөдөлж, амьдарч байгаа. Өөрөөр хэлбэл, Бурханы бүтээсэн зүйл нэг бүрийн оршин тогтнолд үнэ цэн, утга учир байдаг. Тэдний бүгдийнх нь оршин тогтнолын ард зайлшгүй хэрэгцээ бий гэсэн үг юм. Бурханы нүдээр юм бүхэн амьтай байдаг; тэд нэгэнт бүгд амьтай агаад хөдөлж байгаа болохоор дуу чимээ гаргана. Жишээ нь, дэлхий байнга эргэж байна, нар байнга эргэж байна, сар ч бас байнга эргэж байна. Бүх зүйлийн үржил, хөгжил болон хөдөлгөөнөөс дуу чимээ байнга гарч байгаа. Газар дээрх зүйлс байнга өсөн үржиж, хөгжиж, хөдөлж байна. Жишээлбэл, уулсын суурь хөдөлж, нүүж байхад далай тэнгисийн гүнд орших амьд зүйлс цөм нүүн шилжиж, сэлж байдаг. Эдгээр амьд зүйл, Бурханы нүдэн дэх бүх зүйл бүгд тасралтгүй, хэвийн, тогтмол хөдөлгөөнд байдаг гэсэн үг юм. Тэгэхээр эдгээр зүйлийн нууцхан үржил, хөгжил, хөдөлгөөн юу авчрах вэ? Хүчирхэг дуу чимээ. Дэлхийгээс гадна төрөл бүрийн гараг ч бас байнга хөдөлгөөнд байдаг бөгөөд эдгээр гараг дээрх амьд зүйлс, организмууд мөн байнга үржиж, хөгжин хөдөлгөөнд байдаг. Өөрөөр хэлбэл, амьтай, амьгүй бүх зүйл Бурханы нүдэнд байнга урагшлан хөдөлж байдаг ба үүний зэрэгцээ бас дуу чимээ гаргаж байдаг. Бурхан эдгээр дуу чимээг бас шийдвэрлэсэн юм. Яагаад эдгээр дуу чимээг шийдвэрлэх болсон шалтгааныг та нар мэдэх ёстой, тийм үү? Нисэх онгоцонд ойртох үед чинь онгоцны нүргээнтэй дуу чимээ чамд ямар нөлөө үзүүлэх вэ? Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр чих чинь дүлийрнэ. Чиний зүрх үүнийг тэсэж чадах уу? Зүрх муутай зарим нь үүнийг тэсэж чадахгүй. Мэдээж, хэрвээ хэт удаан үргэлжилбэл зүрх сайтай хүмүүс ч үүнийг тэсэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, чих ч бай, зүрх ч бай, хүний биед үзүүлэх дуу чимээний нөлөөлөл нь хүн нэг бүрд тун их бөгөөд эдгээр дуу чимээ хэт чанга бол хүмүүст хор хөнөөл учруулна. Тиймээс бүх зүйлийг бүтээх үедээ болон тэдгээр нь хэвийн ажиллаж эхэлсний дараа Бурхан эдгээр дуу чимээг—хөдөлгөөнд буй бүх зүйлийн дуу чимээг зохих ёсоор шийдвэрлэсэн юм. Энэ нь бас хүн төрөлхтөнд зориулсан орчныг бүтээх үедээ Бурханы заавал анхаарах зүйлсийн нэг байсан билээ.
Юун түрүүнд, дэлхийн гадаргаас агаар мандал хүртэлх өндөр нь дуу чимээнд нөлөөлнө. Түүнчлэн хөрсөн дэх хоосон орон зайн хэмжээ бас дуу чимээг шийдвэрлэж, үүнд нөлөөлнө. Тэгээд дуу чимээнд нөлөөлөх янз бүрийн газар зүйн орчны уулзвар бас бий. Өөрөөр хэлбэл, Бурхан зарим дуу чимээнээс салах тодорхой аргуудыг ашигладаг ба ингэснээр хүмүүсийн чих болон зүрх тэсвэрлэж чадах орчинд хүмүүс амьд үлдэж чадах юм. Эс бөгөөс хүн төрөлхтний оршин тогтнолд дуу чимээ асар их саад учруулна; мөн тэдний амьдралд ноцтой бэрхшээл учруулна. Энэ нь тэдний хувьд том асуудал болно. Өөрөөр хэлбэл, Бурхан газар, агаар мандал, янз бүрийн газар зүйн орчныг бүтээхдээ маш нарийн хандсан. Энэ бүхэнд Бурханы мэргэн ухаан агуулагддаг. Хүн төрөлхтөн үүнийг дэндүү нарийн ойлгох шаардлагагүй. Тэд Бурханы үйл хэрэг энд багтсан гэдгийг л мэдэх хэрэгтэй. Одоо та нар Надад хэлээч, Бурханы хийсэн энэ ажил шаардлагатай байсан уу? Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний амьдрах орчин болон тэдний хэвийн амьдралыг хадгалахын тулд дуу чимээг маш чамбай зохион байгуулсан нь чухал байсан уу? (Тийм.) Хэрвээ энэхүү ажил чухал байсан бол энэ өнцгөөс, Бурхан бүх зүйлийг хангахын тулд ийм арга хэрэглэсэн гэж хэлж болох уу? Бурхан хүн төрөлхтнийг ийм нам гүм орчноор хангаж, үүнийг бүтээсэн, ингэснээр хүний бие ийм орчинд тун хэвийн байдлаар, ямар ч хөндлөнгийн оролцоогүйгээр амьдарч чадна, ингэснээр хүн төрөлхтөн хэвийн оршин байж, амьдарч чадна. Энэ нь хүн төрөлхтнийг хангадаг Бурханы арга замын нэг мөн үү? Бурханы хийсэн энэ зүйл маш чухал байсан уу? (Тийм.) Энэ маш чухал байсан. Тэгэхээр та нар үүнийг хэрхэн ойлгож байна вэ? Хэдийгээр та нар үүнийг Бурханы үйл хэрэг байсан гэж мэдэрч чадахгүй, мөн Бурхан тухайн үед үүнийг хэрхэн хийснийг мэдэхгүй ч гэсэн, Бурхан энэ зүйлийг хийх нь шаардлагатай байсныг та нар мэдэрч байна уу? Та нар үүнд шингэсэн Бурханы мэргэн ухаан, чин сэтгэлийн хүчин чармайлтыг мэдэрч чадаж байна уу? (Тийм.) Зүгээр л үүнийг мэдэрч чаддаг байхад болно. Энэ хангалттай. Хүмүүсийн мэдэрч, харж чаддаггүй олон зүйлийг Бурхан бүх зүйлийн дунд хийсэн. Би үүнийг энд дурдаж байгаагийн зорилго бол та нарыг ердөө л Бурханы үйл хэргийн тухай зарим мэдээллээр хангах, тэгснээр та нар Бурханыг мэдэж чаддаг болох явдал юм. Бурханыг илүү сайн мэдэж, ойлгоход эдгээр сэжүүр та нарт тусалж чадна.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VIII
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?