Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 173
Хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээсэн амьдрах үндсэн орчин (Сонгосон хэсгүүд)
4. Гэрэл
Дөрөв дэх зүйл нь хүмүүсийн нүдтэй холбоотой—тэр нь гэрэл юм. Энэ ч бас маш чухал. Чи тод гэрэл харж, уг гэрлийн гялбаа тодорхой нэг хэмжээнд хүрэхэд нүд чинь сохорно. Эцсийн эцэст хүний нүд бол махан биеийн нүд. Энэ нь цочролыг тэвчиж чадахгүй. Нар луу шууд ширтэж зүрхлэх хүн бий юу? Зарим хүн оролдож үзсэн бөгөөд хэрвээ тэд нарны шил зүүж байгаа бол яах ч үгүй—гэхдээ багаж хэрэгсэл ашиглах шаардлагатай. Хүний энгийн нүд багаж хэрэгсэлгүйгээр нар луу шууд эгцэлж хараад, шууд ширтэх ямар ч чадваргүй. Гэхдээ Бурхан хүн төрөлхтөнд гэрэл гэгээ авчрахын тулд нарыг бүтээсэн бөгөөд энэ гэрэл ч бас Түүний анхаарал тавьсан зүйл юм. Бурхан зүгээр л нарыг бүтээж дуусаад, хаа нэгтээ тавьж, дараа нь үл тоосон юм биш; Бурхан юмыг ингэж хийдэггүй. Тэрээр үйлдэлдээ тун анхааралтай байдаг ба нэгд нэггүй бодож үздэг. Бурхан хүн төрөлхтөнд харах нүд заяасан, бас хүний харж чадах гэрлийн үзүүлэлтийг ч урьдчилан тогтоосон юм. Гэрэл хэтэрхий бүдэг байвал хэрэггүй байх байв. Хүмүүс өмнөө байгаа хуруугаа ч харж чадахааргүй маш харанхуй байх үед нүд нь чиг үүргээ алдаж, ямар ч хэрэггүй байдаг. Хэтэрхий тод гэрэлтэй газар хүний нүдэнд тэвчишгүй байх бөгөөд юу ч харж чадахгүй. Иймээс хүн төрөлхтний амьдарч буй орчинд Бурхан, хүний нүдэнд тохиромжтой хэмжээний гэрэл өгсөн. Энэ гэрэл хүмүүсийн нүдийг өвтгөж, гэмтээхгүй. Түүнчлэн энэ нь хүмүүсийн нүдний чиг үүргийг алдагдуулахгүй. Ийм учраас Бурхан нар болон дэлхийн эргэн тойронд үүл нэмсэн бөгөөд мөн хүмүүсийн нүд, эсвэл арьсыг гэмтээж болох гэрлийг агаарын нягтшил ер нь шүүж чаддаг. Энэ нь харилцан уялдаатай. Цаашилбал, Бурханы бүтээсэн газар дэлхийн өнгө нарны гэрэл болон бүх төрлийн гэрлийг мөн ойлгодог бөгөөд хүний нүдийг тавгүйтүүлдэг гэрлийн гялбааны тэр хэсгийг арилгадаг. Ингэснээр хүмүүс гадуур явж, амьдрал ахуйгаа амжуулахдаа байнга тас хар шил зүүх шаардлагагүй юм. Энгийн нөхцөлд хүний нүд харааныхаа цар хүрээнд юм харж чаддаг ба гэрэл саад болохгүй. Өөрөөр хэлбэл, энэ гэрэл хэт хурц юм уу, хэт бүдэг байж болохгүй: Хэрвээ хэт бүдэг байвал хүний нүд гэмтэж, удалгүй харж чадахаа болино; хэрвээ хэт хурц байвал хүмүүсийн нүд үүнийг тэсэж чадахгүй. Хүмүүст байх ёстой яг энэ гэрэл нь хүний нүд харахад тохиромжтой байх ёстой бөгөөд гэрлээс болж хүний нүдэнд учрах хор хөнөөлийг Бурхан янз бүрийн аргаар хамгийн бага болгожээ; энэхүү гэрэл хүний нүдэнд тустай, эсвэл халгаатай байж болох ч хүмүүс амьдралынхаа төгсгөл хүртэл нүдээрээ харах хангалттай боломж бий. Бурхан үүнийг сайтар бодолцоогүй гэж үү? Харин диавол Сатан иймэрхүү зүйлийг хэзээ ч бодолцож үзэлгүйгээр үйлддэг. Сатан байвал, гэрэл үргэлж нэг бол хэт хурц, эсвэл хэт бүдэг байдаг. Сатан ийнхүү үйлддэг.
Бурхан харах, сонсох, амтлах, амьсгалах, мэдрэх … гээд хүний биеийн бүх талд тааруулан хүн төрөлхтний амьдралын дасан зохицох чадварыг дээд цэгт хүргэхийн тулд эдгээр зүйлийг хийсэн, ингэснээр тэд хэвийн амьдарч, цааш үргэлжлүүлж чадах юм. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний төлөө Бурханы бүтээсэн одоогийн ийм амьдрах орчин нь тэдний оршин тогтнолд хамгийн тохиромжтой, ашигтай амьдрах орчин мөн. Зарим хүмүүс энэ нь их юм биш, бүгд тун энгийн гэж бодож магадгүй. Дуу чимээ, гэрэл, агаар нь хүмүүсийн төрөхдөө л мэдэрдэг зүйл, төрсөн мөчөөсөө л тэдний эдэлдэг зүйл. Гэхдээ тэдний эдэлж байгаа эдгээр зүйлийн цаана Бурхан юу хийсэн гэдгийг тэд мэдэж, ойлгох хэрэгтэй. Эдгээр зүйлийг ойлгох, эсвэл мэдэх хэрэгтэй гэж чамд санагдаж байгаа эсэхээс үл хамааран, товчхондоо Бурхан эдгээр зүйлийг бүтээхдээ нарийн бодол, төлөвлөгөө, тодорхой санаатай байсан. Тэр хүн төрөлхтнийг зүгээр л, санаандгүй, бодож үзэлгүйгээр ийм амьдрах орчинд тавьчхаагүй. Та нар Намайг энэ жаахан зүйлсийн талаар дэндүү дэвэргэн ярьж байна гэж бодож магад, гэхдээ Миний үзэл бодлоор бол хүн төрөлхтөнд Бурханы өгсөн юм бүхэн хүн төрөлхтний оршин тогтнолд зайлшгүй шаардлагатай. Энд Бурханы үйл хэрэг байдаг.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VIII
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?