Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 187

Бурхан сүнсний ертөнцийг хэрхэн захирч, удирддаг тухай

Материаллаг ертөнцийн хувьд, хэрэв хүн тодорхой зүйлс болон үзэгдлийг ойлгохгүй бол хэрвээ хүн ойлгохгүй бол холбогдох мэдээллийг хайж, эсвэл олон төрлийн суваг ашиглан эх үүсвэр, цаад түүхийг нь олж мэдэж болно. Харин өнөөдрийн бидний ярьж байгаа нөгөө ертөнц буюу материаллаг ертөнцийн гадна орших сүнсний ертөнцийн тухайд бол ямар нэг зүйл олж мэдэх арга зам, суваг хүмүүст огт байхгүй. Би яагаад ингэж хэлж байна вэ? Яагаад гэвэл хүн төрөлхтний ертөнцөд, материаллаг ертөнцийн бүх зүйл хүмүүсийн биет оршин тогтнолтой салшгүй холбоотой бөгөөд материаллаг ертөнц дэх бүх зүйл өөрсдийнх нь биет амь амьдралаас салшгүй гэдгийг хүмүүс мэдэрдэг учраас ихэнх хүн нүднийх нь өмнөх материаллаг зүйлсийг буюу өөрсдөд нь харагддаг зүйлсийг л мэддэг, хардаг. Гэвч сүнсний ертөнц буюу нөгөө ертөнцийн бүх зүйлийн тухайд ихэнх хүн итгэдэггүй гэж хэлэхэд болно. Хүмүүс үүнийг харж чаддаггүй, сүнсний ертөнц нь материаллаг ертөнцөөс юугаараа тэс өөр болох талаар бүү хэл, энэ тухай юу ч ойлгож, мэдэх хэрэггүй гэж боддог бөгөөд Бурханы хувьд нээлттэй, харин хүн төрөлхтний хувьд нууц, хаалттай байдаг учраас энэхүү ертөнцийн янз бүрийн талыг ойлгох замыг олоход хүмүүст хэцүү байдаг. Сүнсний ертөнцийн талаар Миний ярих гэж буй өөр өөр талууд бол зөвхөн Бурханы захиргаа, дээд эрхтэй холбоотой. Би нууцыг илчлэх гээгүй, мөн та нарын олж мэдэхийг хүсдэг ямар ч нууцлагдмал зүйлийг хэлэх гээгүй, учир нь энэ нь Бурханы дээд эрх, Бурханы захиргаа, Бурханы хангалттай холбоотой бөгөөд ийм болохоор Би та нарын мэдэх шаардлагатай хэсгийг л ярина.

Эхлээд Би та нараас нэг асуулт асууя: Та нарын бодлоор сүнсний ертөнц гэж юу вэ? Ерөнхийдөө энэ нь хүмүүсийн нүдэнд харагддаггүй, гарт баригддаггүй, материаллаг ертөнцийн гаднах ертөнц юм. Харин та нар сүнсний ертөнцийг ямар ертөнц байх учиртай гэж төсөөлж байна вэ? Харж чадахгүй байгаа учраас та нарт төсөөлөгдөхгүй байж магад. Гэхдээ энэ тухай домог сонсох үедээ та нар бодсоор л байх бөгөөд больж чадахгүй. Би яагаад ингэж хэлж байна вэ? Хүүхэд байхад нь олон хүнд тохиолддог нэг зүйл бий: Хий үзэгдэл, сүнсний талаар нэг нь аймшгийн түүх ярихад тэр ухаан алдталаа айдаг. Яагаад тэгдэг вэ? Учир нь тэр эдгээр зүйлийг төсөөлж байдаг; харж чадахгүй ч эдгээр нь өрөөнийх нь хаа сайгүй, ямар нэг далд, харанхуй газарт байгаа санагдан, унтаж чадахгүй болтлоо маш их айдаг. Ялангуяа шөнө өрөөнд юм уу хашаа хороонд ганцаараа байж чаддаггүй. Энэ бол та нарын төсөөлдөг сүнсний ертөнц бөгөөд хүмүүсийн аймшигтай гэж боддог ертөнц юм. Үнэн хэрэгтээ, хүн бүрд зарим нэг төсөөлөл байдаг ба ямар нэгэн зүйлийг мэдэрч чаддаг.

Сүнсний ертөнцөөс эхэлье. Сүнсний ертөнц гэж юу вэ? Би та нарт энгийн бөгөөд товчхон тайлбар өгье. Сүнсний ертөнц бол материаллаг ертөнцөөс өөр, чухал газар юм. Би яагаад үүнийг чухал гэж хэлж байна вэ? Бид энэ талаар дэлгэрэнгүй ярих болно. Сүнсний ертөнцийн оршин тогтнол нь хүн төрөлхтний материаллаг ертөнцтэй салшгүй холбоотой. Бүх зүйлийг захирах Бурханы захиралт дахь хүний амьдрал, үхлийн мөчлөгт энэ нь чухал үүрэг гүйцэтгэдэг; энэ бол сүнсний ертѳнцийн үүрэг бөгөөд оршин тогтнол нь чухал байдгийн нэг шалтгаан юм. Энэ нь таван мэдрэхүйгээр ялган таних аргагүй газар учраас сүнсний ертөнц оршдог эсэхийг хэн ч үнэн зөв магадалж чаддаггүй. Сүнсний ертөнцийн янз бүрийн хөдөлгөөн нь хүний оршин тогтнолтой нягт холбоотой байдаг, үүний үр дүнд хүн төрөлхтний амьдралын дэг журамд ч бас сүнсний ертөнц асар их нөлөөлдөг. Энэ нь Бурханы дээд эрхтэй хамаатай юу? Хамаатай. Намайг ингэж хэлэхээр та нар яагаад энэ сэдвийг ярилцаж байгааг минь ойлгоно: Яагаад гэвэл энэ нь Бурханы дээд эрх, захиргаатай хамаатай. Хүмүүст үл үзэгдэх ийм ертөнц дэх бүх тэнгэрлэг тушаал, зарлиг, захиргааны тогтолцоо нь материаллаг ертөнцийн аль ч улсын хууль, тогтолцооноос хавьгүй дээгүүр байдаг бөгөөд энэ ертөнцөд амьдардаг ямар ч зүйл эдгээрийг зөрчиж, халдаж зүрхлэхгүй. Энэ нь Бурханы дээд эрх, захиргаатай холбоотой юу? Энэ ертөнцөд тодорхой захиргааны зарлиг, тодорхой тэнгэрлэг тушаал, тодорхой хууль тогтоомж бий. Өөр өөр түвшин, өөр өөр бүсэд шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид үүргээ чанд баримталж, дүрэм журмыг мөрддөг, учир нь тэд тэнгэрлэг тушаалыг зөрчихийн үр дагавар юу болохыг мэддэг, Бурхан хэрхэн мууг шийтгэж, сайныг шагнадгийг, бүх зүйлийг хэрхэн удирдаж, бүх зүйлийг хэрхэн захирдгийг тодорхой мэддэг төдийгүй Бурхан тэнгэрлэг тушаал, хууль тогтоомжоо хэрхэн хэрэгжүүлдгийг тодорхой хардаг. Эдгээр нь хүн төрөлхтний оршин суудаг материаллаг ертөнцөөс ялгаатай юу? Маш их ялгаатай. Энэ нь материаллаг ертөнцөөс огт өөр ертөнц юм. Тэнгэрлэг тушаал, хууль тогтоомж байдаг учраас энэ нь Бурханы дээд эрх, захиргаа, мөн түүнчлэн Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохтой холбоотой. Та нар үүнийг сонсоод Миний хувьд энэ сэдвийн талаар ярих нэн шаардлагатай гэж бодохгүй байна уу? Та нар доторх нууцыг нь мэдмээргүй байна уу? (Тийм ээ, бид мэдмээр байна.) Энэ бол сүнсний ертөнцийн ухагдахуун юм. Хэдийгээр энэ нь материаллаг ертөнцтэй зэрэгцэн оршиж, Бурханы захиргаа, дээд эрхэд нэгэн зэрэг захирагддаг ч энэ ертөнцөд хандах Бурханы захиргаа, дээд эрх нь материаллаг ертөнцийнхөөс хавьгүй хатуу чанд байдаг.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө X

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих