Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 154
Үзэгдэлд хэрэгжүүлэлтийн олон зам агуулагддаг. Хүнд тавигдсан бодитой шаардлагууд нь үзэгдлийн дотор агуулагддаг ба хүний мэдэх ёстой Бурханы ажил ч мөн адил агуулагддаг. Өнгөрсөн үед янз бүрийн газарт зохион байгуулагдаж байсан онцгой болон томоохон цуглааны үеэр хэрэгжүүлэлтийн замын зөвхөн нэг талын тухай л ярьдаг байсан. Ийм хэрэгжүүлэлт нь Нигүүлслийн эрин үед хэрэгжүүлэх ёстой зүйл байсан бөгөөд Бурханы талаарх мэдлэгтэй бараг холбоогүй байсан, учир нь Нигүүлслийн эрин үеийн үзэгдэл нь зөвхөн Христийн цовдлолын үзэгдэл байсан ба өөр илүү агуу үзэгдэл байгаагүй. Хүн цовдлолоор дамжуулан хүн төрөлхтнийг золин аварсан Түүний ажлаас илүүг мэдэх учиргүй байсан, иймээс Нигүүлслийн эрин үед хүний мэдвэл зохих өөр үзэгдэл байгаагүй юм. Ийм маягаар хүн Бурханы тухай зөвхөн хомс мэдлэгтэй байсан бөгөөд Есүсийн хайр, энэрлийн тухай мэдлэгээс гадна түүний хэрэгжүүлэх зүйл нь хэдхэн энгийн, өчүүхэн зүйлс, өнөөдрийнхөөс асар их зөрүүтэй зүйл байв. Өнгөрсөн үед түүний цуглаан ямар хэлбэртэй байсан нь хамаагүй хүн Бурханы ажлын талаарх бодитой мэдлэгийг ярих чадваргүй байсан, тэр ч байтугай хүний орох хамгийн тохиромжтой хэрэгжүүлэлтийн замыг тодорхой тайлбарлаж чадах хэн ч байгаагүй. Тэр тэвчээр болон хүлээцтэй байдлын сууринд хэдэн энгийн зүйл нэмсэн төдий; түүний хэрэгжүүлэлтийн мөн чанарт ямар ч өөрчлөлт байгаагүй, учир нь нэг эрин үе дотор Бурхан ямар ч шинэ ажил хийгээгүй, Түүний хүнд тавьсан цорын ганц шаардлага нь тэвчээр болон хүлээцтэй байдал эсвэл загалмай үүрэх явдал байсан юм. Ийм хэрэгжүүлэлтээс гадна, Христийн цовдлолоос өөр илүү өндөр үзэгдэл байгаагүй. Өнгөрсөн үед Бурхан асар их хэмжээний ажил хийгээгүй учраас, Тэр хүнд зөвхөн хязгаарлагдмал шаардлага тавьсан учраас өөр үзэгдлүүдийн тухай огт дурдаагүй билээ. Ийм маягаар хүн юу ч хийсэн бай, хүний хэрэгжүүлэх цөөн хэдэн энгийн, өнгөц зүйлс бүхий эдгээр хязгаарыг давах чадваргүй байсан. Өнөөдөр, илүү их ажил хийгдсэн, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеийнхээс хэд дахин их ажил хийгдсэн байгаа учраас Би өөр үзэгдлүүдийн тухай ярьдаг. Хүнд тавигдах шаардлага ч гэсэн өмнөх эрин үеүдийнхээс хэд дахин өндөр болсон. Хэрвээ хүн энэ ажлыг бүхэлд нь мэдэж чадахгүй бол энэ ажил ач холбогдлоо алдана; хэрвээ хүн үүнд насан туршийн хичээл чармайлтаа зориулахгүй бол энэ ажлыг бүрэн мэдэх нь хүний хувьд хэцүү байх болно гэж хэлж болох юм. Байлдан дагуулах ажилд дан ганц хэрэгжүүлэлтийн замын талаар ярих нь хүний байлдан дагуулалтыг боломжгүй болгоно. Хүнд тавих ямар ч шаардлагагүйгээр зөвхөн үзэгдлийн талаар ярих нь мөн л хүний байлдан дагуулалтыг боломжгүй болгоно. Хэрэгжүүлэлтийн замаас өөр зүйл ярихгүй байх аваас хүний амин газрыг онилж, хүний үзлийг сарниах боломжгүй, иймээс хүнийг бүрэн байлдан дагуулах ч боломжгүй байх болно. Үзэгдэл бол хүнийг байлдан дагуулах гол хэрэгсэл юм, гэхдээ үзэгдлээс өөр зам байгаагүй бол хүн орох арга барилтай байх нь байтугай дагах ч аргагүй байх байсан. Энэ нь эхнээсээ эцэс хүртлээ Бурханы ажлын зарчим байсан: Үзэгдэлд хэрэгжүүлж болох зүйл байх бөгөөд ийм хэрэгжүүлэлтээс гадна ч бас үзэгдэл бий. Хүний амь болон зан чанарын аль алинд нь гарах өөрчлөлтийн түвшин нь үзэгдлийн өөрчлөлтийг дагалддаг. Хүн зөвхөн өөрийн хүчин чармайлтад найддаг байсан бол түүний хувьд ямар нэгэн өндөр түвшний өөрчлөлтөд хүрэх боломжгүй байх байсан. Үзэгдэл нь Бурханы Өөрийнх нь ажил болон Бурханы удирдлагын тухай өгүүлдэг. Хэрэгжүүлэлт гэдэг нь хүний хэрэгжүүлэлтийн зам болон хүний оршин тогтнолын замыг хэлдэг; Бурханы бүх удирдлагад, үзэгдэл болон хэрэгжүүлэлтийн хоорондох харилцаа нь Бурхан болон хүний хоорондох харилцаа юм. Хэрвээ үзэгдлүүдийг хасаж эсвэл хэрэгжүүлэлтийг дурдахгүйгээр тэдгээрийн талаар ярьвал, аль эсвэл ганцхан үзэгдлийг үлдээгээд хүний хэрэгжүүлэлтийг арилгасан бол тийм зүйлийг Бурханы удирдлага гэж үзэж болохгүй, тэр ч байтугай Бурханы ажил хүн төрөлхтний төлөө байдаг гэж хэлж болохгүй; ийм маягаар хүний үүрэг үгүй болоод зогсохгүй Бурханы ажлын зорилго үгүйсгэгдэх болно. Хэрвээ эхнээсээ эцэс хүртлээ хүн Бурханы ямар нэгэн ажлын оролцоогүйгээр зөвхөн хэрэгжүүлэх шаардлагатай байсан бол, түүнчлэн хүнд Бурханы ажлыг мэдэх шаардлага байгаагүй бол ийм ажлыг Бурханы удирдлага гэж нэрлэхгүй байх байлаа. Хэрвээ хүн Бурханыг мэддэггүй, Бурханы хүслийг мэдэхгүй бөгөөд өөрийн хэрэгжүүлэлтийг тодорхойгүй, хийсвэр байдлаар, сохроор хэрэгжүүлдэг байсан бол тэр хэзээ ч бүрэн шаардлага хангасан бүтээл болж чадахгүй байх байсан юм. Тийм ч учраас энэ хоёр зүйл хоёулаа чухал юм. Хэрвээ зөвхөн Бурханы ажил байсан бол, өөрөөр хэлбэл хэрвээ хүний хамтын ажиллагаа эсвэл хүний хэрэгжүүлэлт байхгүй зөвхөн үзэгдэл байсан бол ийм зүйлийг Бурханы удирдлага гэж нэрлэж болохгүй. Хэрвээ зөвхөн хүний хэрэгжүүлэлт болон оролт л байсан бол хүний орсон зам хэр өндөр байх нь хамаагүй энэ ч бас зөвшөөрөхийн аргагүй юм. Хүний оролт нь ажил болон үзэгдэлтэй зэрэгцэн аажмаар өөрчлөгдөх учиртай; үүнийг дур зоргоор өөрчилж болохгүй. Хүний хэрэгжүүлэлтийн зарчим чөлөөтэй, задгай биш, харин ч тодорхой хил хязгаартай. Ийм зарчим нь ажлын үзэгдэлтэй зэрэгцэн өөрчлөгддөг. Тиймээс ч Бурханы удирдлага нь эцэстээ Бурханы ажил болон хүний хэрэгжүүлэлт дээр ирдэг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?