Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 198
Өнөөдөр Би бүх тэрслүү зан чанарыг чинь илчилж, бүх муу муухай байдлыг чинь ил болгохын тулд Хятад дахь та нар дээр ажилладаг бөгөөд хэлэх хэрэгтэй бүхнээ хэлж байгаагийн минь нөхцөл байдал энэ юм. Дараа нь Би бүх орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлын дараагийн алхмыг хийхдээ бүхий л орчлон ертөнц дээрх хүн бүрийн зөв шударга бусыг шүүхдээ та нарыг шүүх шүүлтээ ашиглана, учир нь хүмүүс та нар бол хүн төрөлхтний дундах тэрслүү хүмүүсийн төлөөлөгчид билээ. Урагшилж сайжирч чаддаггүй хүмүүс ердөө л товойлгогч, хүчин зүтгэгчид болно, харин сайжирч чаддаг хүмүүс ашиглагдана. Урагшилж сайжирч чадахгүй хүмүүс зөвхөн товойлгогч болж үйлчилнэ гэж Би яагаад хэлдэг вэ? Учир нь Миний өнөөгийн үг, ажил бүгд та нарын нөхцөл байдлыг онилдог, мөн та нар бүх хүн төрөлхтний дундах тэрслүү хүмүүсийн төлөөлөл, загвар болсон. Хожим нь Би та нарыг байлдан дагуулдаг эдгээр үгийг харийн улс орнуудад аваачиж, тэндхийн хүмүүсийг байлдан дагуулахад ашиглана, гэсэн ч чи тэдгээрийг олж аваагүй байх болно. Тэр нь та нарыг товойлгогч болгохгүй гэж үү? Бүх хүн төрөлхтний завхарсан зан чанар, хүний тэрслүү үйлс, хүний муухай дүр төрх, нүүр царай бүгд, өнөөдөр та нарыг байлдан дагуулахад ашигласан үгэнд тэмдэглэгддэг. Та нар үлгэр дуурайл, өмнөх жишээ учраас улс үндэстэн, урсгал бүрийн хүмүүсийг байлдан дагуулахын тулд Би эдгээр үгийг ашиглана. Гэхдээ Би та нарыг зориуд орхихоор төлөвлөөгүй; хэрвээ чи эрэл хайгуулаа сайн хийж чадалгүй, улмаар засаршгүй гэдгээ нотолбол зүгээр л хүчин зүтгэгч, товойлгогч болохгүй гэж үү? Миний мэргэн ухаан Сатаны арга мэхэнд үндэслэн хэрэгждэг гэдгийг Би нэгэнтээ хэлсэн. Яагаад Би тэгж хэлсэн бэ? Миний яг одоо хэлж, хийж байгаа зүйлийн ар дахь үнэн энэ биш гэж үү? Хэрвээ чи урагшлан сайжирч чадахгүй бол, хэрвээ чи төгс болгуулалгүй, харин ч шийтгүүлдэг бол товойлгогч болохгүй гэж үү? Магадгүй чи амьдралдаа асар их зовсон байж болох ч юу ч ойлгоогүй хэвээр байгаа; чи амийн талаар юу ч мэддэггүй. Гэсгээгдэж, шүүгдсэн хэдий ч чи огт өөрчлөгдөөгүй бөгөөд сэтгэлийн гүндээ амийг олж аваагүй. Чиний ажлыг турших цаг ирэх үед чи гал мэт ширүүн шалгалтыг болон бүр ч их гай зовлонг туулна. Энэхүү гал бүхий л оршихуйг чинь үнс нурам болгон хувиргана. Амийг эзэмшдэггүй хүн, дотроо өчүүхэн төдий ч шижир алтгүй хүн, завхарсан хуучин зан чанартайгаа зууралдсан хүн, товойлгогч байхыг ч сайн хийж чаддаггүй хүний хувьд чи яаж таягдан хаягдахгүй байж чадах юм бэ? Сохор зоосноос ч долоон дор үнэтэй, амьгүй хүн байлдан дагуулалтын ажилд хэрэгтэй байж чадна гэж үү? Тэр цаг ирэх үед өдөр хоногууд чинь Ноа болон Содомынхоос ч хэцүү байх болно! Тэр үед залбирлууд чинь чамд тус болохгүй. Авралын ажил хэдийнээ дуусчихсан байх үед чи яаж дараа нь буцаж ирээд, шинээр гэмшиж эхэлж чадах юм бэ? Бүх авралын ажил дуусмагц авралын ажил гэж байхаа болино; харин ёрын муу хүмүүсийг шийтгэх ажлын эхлэл л байх байна. Чи эсэргүүцэж, тэрсэлдэг бөгөөд ёрын муу гэдгийг нь мэддэг зүйлээ хийдэг. Чи хатуу чанга шийтгэлийн бай биш гэж үү? Өнөөдөр Би чиний төлөө энэ бүхнийг ойлгомжтой тайлбарлаж байна. Хэрвээ чи сонсохгүй гэж шийдвэл, хожим нь гай гамшиг тохиолдох үед харамсаж, итгэж эхэлсэн ч гэсэн хэтэрхий оройтохгүй гэж үү? Би чамд өнөөдөр гэмших боломж олгож байгаа ч чи тэгэхийг хүсэхгүй байна. Чи хэр удаан хүлээхийг хүсэж байгаа юм бэ? Гэсгээлтийн өдөр хүртэл үү? Урьдын гэм бурууг чинь Би өнөөдөр санадаггүй; Би чамайг ахин дахин уучилж, зөвхөн эерэг талыг чинь л харахын тулд чиний сөрөг талаас нүүр буруулдаг, учир нь Миний одоогийн бүх үг болон ажил чамайг аврах учиртай бөгөөд Би чамд ямар ч муу санаа агуулаагүй. Гэсэн ч чи орохоос татгалздаг; чи сайн мууг ялгаж чаддаггүй, бас сайхан сэтгэлд хэрхэн талархахаа мэддэггүй. Ийм хүмүүс зүгээр л шийтгэл болон зөв шударга цээрлүүлэлт ирэхийг хүлээдэг бус уу?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 1
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?