Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 427
Үнэнийг хэрэгжүүлэх нь хүний амь өсөж болох зам юм. Хэрвээ үнэнийг хэрэгжүүлдэггүй бол та нарт онолоос өөр юу ч үгүй үлдэх бөгөөд бодит...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Та нар үнэн голоосоо агуу улаан лууг үзэн яддаг уу? Та нар үнэн голоосоо, чин сэтгэлээсээ түүнийг үзэн яддаг уу? Би яагаад ийм олон удаа асууна вэ? Яагаад Би энэ асуултыг дахин дахин асуусаар байна вэ? Та нарын зүрх сэтгэлд агуу улаан луугийн дүр төрх хэр байна вэ? Энэ үнэхээр алга болсон уу? Та нар үнэн голоосоо үүнийг “эцгээ” гэж үзэхгүй байна уу? Бүх хүмүүс Миний асуултан дахь Миний санаа зорилгыг ухаж ойлгох хэрэгтэй. Энэ нь хүмүүсийн уур хилэнг өдөөж, эсвэл хүмүүсийн дунд үймээн бослогыг турхирч, ингэснээр хүнээр өөрөөр нь гарах замыг олуулахын тулд бус харин агуу улаан луугийн хүлээсээс өөрсдийгөө чөлөөлөх боломжийг бүх хүмүүст олгоход оршино. Гэхдээ хэн ч үүнд санаа зовох хэрэггүй. Бүх зүйлс Миний үгээр гүйцэтгэгдэх болно; Миний хийх ажлыг ямар ч хүн хуваалцаж, ямар ч хүн хийж чадахгүй. Би бүх газрын агаарыг цэвэрлэж, дэлхий дээрх чөтгөрүүдийн ул мөрийг үндсээр нь устгана. Би аль хэдийн эхэлсэн ба Би агуу улаан луугийн оршин суугаа газарт Өөрийн гэсгээлтийн ажлын анхны алхмыг эхлүүлнэ. Ингэснээр Миний гэсгээлт бүх орчлон ертөнц дээр буусан бөгөөд Би бүх газрыг нарийн шалгаж үзэх тул агуу улаан луу болоод бусад олон төрлийн бузар чөтгөрүүд Миний гэсгээлтээс зугтах хүчгүй болно гэдгийг харж болно. Газар дээрх Миний ажил дуусах үед, өөрөөр хэлбэл шүүлтийн эрин дуусгавар болоход Би албан ёсоор агуу улаан лууг гэсгээх болно. Миний хүмүүс агуу улаан лууд оноосон Миний зөвт гэсгээлтийг харж, Миний зөвт байдлын улмаас Миний ариун нэрийг үүрд дуурсаж, магтан дуулах болно. Ингэснээр та нар албан ёсоор өөрсдийн үүргээ биелүүлж, Намайг газар нутаг даяар албан ёсоор үүрдийн үүрд магтан дуулах болно!
Шүүлтийн эрин оргил цэгтээ хүрэхэд Би Өөрийн ажлыг төгсгөх гэж яарахгүй, харин үүнд гэсгээлтийн эриний нотлох баримтыг нэгтгэж, Өөрийн бүх ардад энэхүү нотолгоог харагдахуйц болгоно; үүнээс илүү их үр өгөөж гарах болно. Энэ нотолгоо бол агуу улаан лууг гэсгээх Миний арга бөгөөд Миний ардууд үүнийг нүдээр үзэж, ингэснээр Миний зан чанарыг илүү мэдэх болно. Миний ард Надад баярлах тэр цагт агуу улаан луу гэсгээгдсэн байх болно. Агуу улаан луугийн хүмүүсээр бослого гаргуулж, түүний эсрэг босгох нь Миний төлөвлөгөө, Өөрийн ардуудыг төгс болгох Миний арга бөгөөд энэ нь Миний ардуудын амь өсөх агуу боломж билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 28-р бүлэг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Үнэнийг хэрэгжүүлэх нь хүний амь өсөж болох зам юм. Хэрвээ үнэнийг хэрэгжүүлдэггүй бол та нарт онолоос өөр юу ч үгүй үлдэх бөгөөд бодит...
Хүн Бурханд итгэх итгэлийн ганц алдаа нь түүний итгэл зөвхөн үгс төдийхөн байхаас биш Бурхан хүний бодитой амьдралд ерөөсөө байдаггүй. Бүх...
Хүн Бурханд итгэдэг болохоор Бурханы хөлийн мөрийг алхам алхмаар ойрхон дагах ёстой; тэр “Хургыг хаашаа ч явсан дагах” хэрэгтэй. Зөвхөн энэ...
“Гэвч Би та нарт хэлье, энэ газарт сүмээс ч илүү аугаа Нэгэн байна. Хэрэв та нар Би тахилыг бус, өршөөлийг хүсдэг гэсэн нь ямар утгатай...