Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 230
Бурханы бүх үг зан чанарынх нь нэг хэсгийг агуулдаг. Бурханы зан чанарыг үгээр бүрэн илэрхийлж болохгүй тул Бурхан яг хэчнээн баялаг болохыг харуулахад энэ нь хангалттай. Эцсийн эцэст хүмүүсийн харж, хүрч чаддаг зүйл чадвартай нь адил хязгаарлагдмал байдаг. Бурханы үг тодорхой байдаг хэдий ч хүмүүс бүрэн ойлгож чаддаггүй. Жишээлбэл, эдгээр үгийг аваад үз: “Аянгын гялбаанд амьтан бүр өөрийн үнэн төрхийг харуулдаг. Тиймээс ч Миний гэрлээр гэрэлтүүлэгдээд хүмүүс нэгэнтээ анхны ариун байдлаа сэргээсэн. Өө, завхарсан хуучин дэлхий ертөнц эцэстээ бохир ус руу унаж, газрын гадаргаас доош живж, усан дахь лаг шавар болж ууссан!” Бурханы бүх үг Түүний оршихуйг агуулдаг, эдгээр үгийг бүх хүн мэддэг хэдий ч утга учрыг нь хэн ч, хэзээ ч мэдээгүй. Бурханы нүдээр бол Өөрийг нь эсэргүүцдэг бүх хүн Бурханы дайсан юм, өөрөөр хэлбэл, ёрын муу сүнснүүдэд харьяалагддаг хүмүүс бол адгууснууд мөн. Чуулганы жинхэнэ байр байдлыг үүнээс ажиглаж болно. Бүх хүнийг Бурханы үг гэрэлтүүлдэг бөгөөд хүмүүс бусдаас сургаал сонсож, цээрлүүлэлт амсаж, шууд халагдалгүй, аливааг хийх хүний бусад арга замд өртөлгүй, бусад хүнээр аливааг хэлүүлэлгүй энэ гэрэлд өөрсдийгөө шинждэг. Өөрсдийнх нь дотор үнэндээ хэр их өвчин эмгэг байгааг тэд “нарийвчилсан өнцгөөс” маш тодорхой олж хардаг. Бурханы үг төрөл бүрийн сүнсийг анхдагч хэлбэрээр нь ангилж, илчилсэн байдаг. Тэнгэрэлч нарын сүнс илүү их гэрэлтүүлэгдэн, гэгээрдэг тул Бурханы үгэнд: “Хүмүүс нэгэнтээ анхны ариун байдлаа сэргээсэн” хэмээсэн байдаг. Эдгээр үг нь Бурханы хүрдэг эцсийн үр дүнд үндэслэдэг. Одоохондоо мэдээж энэ үр дүнд бүрэн хүрч хараахан чадахгүй—энэ нь ердөө л Бурханы хүслийг харж болох урьдчилсан жишээ юм. Асар олон хүн Бурханы үгэн дотор нуран унаж, бүх хүнийг ариусгах алгуур үйл явцад ялагдана гэдгийг эдгээр үг хангалттай харуулдаг. Энд “усан дахь лаг шавар болж ууссан!” хэмээсэн байгаа нь Бурхан дэлхий ертөнцийг галаар устгахтай зөрчилддөггүй бөгөөд “аянгын гялбаан” гэдэг нь Бурханы уур хилэнг хэлдэг. Бурхан асар их уур хилэнгээ буулгасны улмаас галт уул дэлбэрэх гэх мэтийн элдэв янзын гамшгийг дэлхий ертөнц тэр аяараа туулна. Газар дэлхий дээр элдэв янзын гай гамшиг бүх хүн төрөлхтөн рүү өдөр өдрөөр ойртон айсуйг тэнгэр дээр өндөрт зогсоод харж болно. Өндрөөс доош харахад газар дэлхий дээр газар хөдлөлтийн өмнөх янз бүрийн дүр зураг харагддаг. Шингэн гал саадгүй довтолгож, хайлмал лаав чөлөөтэй урсаж, уулс нүүж, бүгдийн дээгүүр жихүүн гэрэл гялтганана. Дэлхий ертөнц тэр аяараа галд живжээ. Энэ бол Бурхан уур хилэнгээ буулгаж буй дүр зураг, Бурханы шүүлтийн цаг юм. Мах, цустай бүхэн үүнээс зайлж үл чадна. Иймээс дэлхийг тэр аяар нь сөнөөхөд улс орнуудын хоорондох дайн, хүмүүсийн хоорондох зөрчил хэрэггүй; харин дэлхий ертөнц Бурханы гэсгээлтийн өлгийд “ухамсартайгаар баясна”. Хэн ч зугтаж үл чадна; энэ зовлон зүдүүрийг хүн бүр нэг нэгээрээ даван туулах ёстой. Дараа нь орчлон ертөнц бүхэлдээ ариун туяагаар дахин нэгэнтээ гялалзаж, бүх хүн төрөлхтөн дахин нэгэнтээ шинэ амьдрал эхлүүлнэ. Бурхан орчлон ертөнцийн дээр амарч, бүх хүн төрөлхтнийг өдөр бүр ерөөнө. Тэнгэр тэсвэрлэшгүй эзгүй хоосон байхаа больж, дэлхий ертөнц бүтээгдсэнээс хойш байгаагүй амин чанар нь сэргэх агаад “зургаа дахь өдөр” ирэхэд Бурхан шинэ амьдрал эхлүүлнэ. Бурхан, хүн төрөлхтний аль аль нь амралтад орж, орчлон ертөнц булингартай, бузар заваан байхаа больж, шинэчлэгдэнэ. Иймээс Бурхан: “Газар дэлхий нам гүм, дуу чимээгүй байхаа больсон, тэнгэр зэлүүд, гунигтай байхаа больсон” хэмээсэн билээ. Тэнгэрийн хаанчлалд зөвт бус байдал, хүний сэтгэл хөдлөл болон хүн төрөлхтний ямар ч завхарсан зан чанар хэзээ ч байгаагүй, учир нь тэнд Сатаны үймээн гэж үгүй. “Хүмүүс” бүгд Бурханы үгийг ойлгож чаддаг бөгөөд тэнгэр дэх амьдрал баяр хөөрөөр дүүрэн амьдрал байдаг. Тэнгэр дэх бүх хүнд Бурханы мэргэн ухаан, эрхэм чанар бий.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 18-р бүлэг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?