Амийн оролт нь үүргээ биелүүлэхээс эхэлдэг (II хэсэг)

Стандартад нийцэхүйц байдлаар үүргээ гүйцэтгэхийн тулд чи эхлээд зөв сэтгэлгээтэй байх ёстой. Завхарсан зан чанар чинь гарч ирэх үед өөрийнхөө байдлыг бас тохируулах ёстой. Чи үүрэгтээ зөв хандаж чаддаг болж, бүх төрлийн хүмүүс, үйл явдал, юмсын хязгаарлалт, нөлөөллөөс ангижирч, Бурханд бүрэн дуулгавартай байж чадах үедээ үүргээ сайн гүйцэтгэж чадна. Ингэж хийхийн нууц нь үүрэг, хариуцлагаа үргэлж нэгдүгээрт тавих явдал юм. Үүргээ гүйцэтгэх явцдаа чи “Би үүргээ гүйцэтгэхдээ хааш яаш ханддаг уу? Ямар зүйл намайг үймүүлж, үүргээ гүйцэтгэхдээ хааш яаш байхад хүргэдэг вэ? Би бүх зүрх сэтгэл, хүч чадлаараа үүргээ гүйцэтгэж байна уу? Ийм маягаар үйлдвэл Бурхан надад итгэх үү? Миний зүрх сэтгэл Бурханд бүрэн дуулгавартай юу? Ийм маягаар үүргээ гүйцэтгэх нь зарчимтай нийцдэг үү? Ингэж үүргээ гүйцэтгэснээр хамгийн сайн үр дүнд хүрэх үү?” хэмээн үргэлж өөрийгөө шалгаж байх ёстой. Чи эдгээр асуултыг байнга эргэцүүлэх ёстой. Асуудлыг олж илрүүлэх үедээ чи үнэнийг идэвхтэй эрж хайж, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд Бурханы холбогдох үгийг олох хэрэгтэй. Ийнхүү чи үүргээ сайн гүйцэтгэж чадна, зүрх сэтгэлдээ амар амгалан, баяр хөөртэй байж чадна. Хэрвээ үүргээ гүйцэтгэх явцад чинь байнга асуудал гардаг бол тэдгээрийн ихэнх нь чиний санаа зорилготой холбоотой асуудлаас үүдэлтэй байдаг—тэдгээр нь завхарсан зан чанарын асуудал юм. Хүний завхарсан зан чанар гарч ирэх үед зүрх сэтгэлд нь асуудал үүсэж, байдал нь хэвийн бус байх бөгөөд энэ нь үүргээ гүйцэтгэх чадварт нь шууд нөлөөлнө. Хүний үүргээ гүйцэтгэх чадварт нөлөөлдөг асуудал бол том, ноцтой асуудал юм; тэдгээр нь Бурхантай харилцах харилцаанд шууд нөлөөлж чадна. Жишээ нь, гэр бүлд нь гамшиг тохиолдоход зарим хүн Бурханы тухай үзэл, буруу ойлголттой болдог. Зарим хүн зовж шаналж, хэн ч өөрийг нь харахгүй юм уу магтахгүй үед сөрөг болдог. Зарим хүн үүргээ сайн гүйцэтгэхгүй, үргэлж хааш яаш ханддаг бөгөөд харьцалт, засалт туулах үедээ Бурханы эсрэг гомдоллодог. Зарим хүн зугтах замаа үргэлж бодож байдаг тул үүргээ гүйцэтгэх хүсэлгүй байдаг. Эдгээр асуудал бүгд Бурхантай харилцах хэвийн харилцаанд шууд нөлөөлдөг. Эдгээр нь бүгд завхарсан зан чанарын асуудал юм. Энэ бүхэн нь хүмүүс Бурханыг мэддэггүй, үргэлж өөрсдийнхөө төлөө явуулга хийж, өөрсдийгөө бодож байдгаас үүдэлтэй бөгөөд Бурханы хүслийн талаар бодох юм уу Бурханы төлөвлөгөөнд захирагдахад нь хүмүүст саад болдог. Энэ нь бүх төрлийн сөрөг сэтгэл хөдлөлийг бий болгодог. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс ийм л байдаг. Бага зэрэг асуудал тулгарахад тэд сөрөг, сул дорой болж, үүргээ гүйцэтгэхдээ бухимдаж, Бурханыг дуулгавартай дагахгүй, эсэргүүцэж, хариуцлагаа орхиж, Бурханаас урвахыг хүсдэг. Энэ бүх зүйл нь завхарсан зан чанарын хязгаарлалтаас бий болсон янз бүрийн үр дагавар юм. Үнэнийг хайрладаг хүн өөрийнхөө амьдрал, ирээдүй, хувь заяаг хойш тавьж чаддаг бөгөөд зөвхөн үнэнийг эрэлхийлж, олж авахыг л хүсдэг. Тэд хангалттай цаг алга гэж бодоод, үүргээ гүйцэтгэж чадахгүй, төгс болгуулж чадахгүй байх вий гэж айдаг тул бүх зүйлийг хойш тавьж чаддаг. Тэдний сэтгэлгээ бол гагцхүү Бурханд хандаж, Бурханыг дуулгавартай дагах явдал юм. Тэд аливаа бэрхшээлээс шантардаггүй бөгөөд сөрөг юм уу сул дорой болбол Бурханы үгээс цөөн хэдэн хэсгийг уншаад үүнийгээ аяндаа шийдвэрлэдэг. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс тавгүйтдэг бөгөөд тэдэнтэй үнэний талаар яаж ч нөхөрлөлөө гэсэн тэд асуудлаа бүрэн шийдвэрлэж чаддаггүй. Тэд хоромхон зуур нааштай хандаж, үнэнийг хүлээн авч чадлаа ч гэсэн дараа нь түүнээсээ няцах учраас ийм хүнтэй харьцахад маш хэцүү байдаг. Тэд ямар ч үнэнийг ойлгодоггүй юм биш, харин үнэнийг зүрх сэтгэлдээ нандигнаж, хүлээн авдаггүй. Эцэстээ энэ нь тэднийг өөрсдийнхөө хүсэл, аминч байдал, ирээдүй, хувь заяа, хүрэх газрыг хойш тавьж чадахгүйд хүргэж, улмаар тэдний тайван байдлыг алдагдуулдаг. Хэрвээ хүн үнэнийг хүлээн авч чаддаг бол үнэнийг ойлгохын хэрээр завхарсан зан чанарт хамаарах тэр бүх зүйл аяндаа алга болж, тэрээр амийн оролт болон биеийн хэмжээтэй болно; мөн мэдлэггүй мунхаг хүүхэд байхаа болино. Хүн биеийн хэмжээтэй байх үедээ илүү өсөж, аливаа зүйлийг илүү их ойлгож чаддаг болж, төрөл бүрийн хүмүүсийг илүү их ялган таньж чаддаг болох ба ямар нэг хүн, үйл явдал, зүйлээр хязгаарлагдахгүй. Хэн нэгний хэлсэн үг, хийсэн үйлдэл түүнд нөлөөлөхгүй. Тэрээр Сатаны ёрын муу хүчний хөндлөнгийн оролцоо, хуурамч удирдагчид болон антихристүүдийн ов мэх, үймээн самуунд өртөхгүй. Хэрвээ ийм зүйл тохиолдвол хүний биеийн хэмжээ аажмаар өсөх бус уу? Хүн үнэнийг ойлгох тусам амь нь илүү хурдан өсөх бөгөөд үүргээ амжилттай гүйцэтгэж, үнэн-бодит байдалд ороход хялбар болно. Амийн оролттой болж, амь чинь аажмаар өсөх үед биеийн хэмжээ чинь улам хэвийн болно. Нэгэн цагт чамайг үймүүлж, хязгаарлаж байсан хүмүүс, үйл явдал, зүйлс цаашид чамд асуудал болохгүй. Үүргээ гүйцэтгэхэд чинь ямар ч бэрхшээл гарахгүй, Бурхантай харилцах харилцаа чинь улам хэвийн болно. Бурханд хэрхэн найдаж, Бурханы хүслийг хэрхэн эрж хайхаа мэдэх үед, өөрийнхөө байрыг мэдэх үед, юу хийх ёстой, юу хийх ёсгүйгээ, ямар асуудалд хариуцлагатай байх шаардлагатай, шаардлагагүйгээ мэдэх үед байдал чинь улам хэвийн болохгүй гэж үү? Ингэж амьдарвал ядрахгүй биз дээ? Ядрах нь битгий хэл маш их тайвширч, аз жаргалтай болно. Үр дүнд нь зүрх сэтгэл чинь гэрлээр дүүрэхгүй гэж үү? Сэтгэлгээ чинь хэвийн болж, завхарсан зан чанарын чинь илчлэл багасаж, Бурханы өмнө амьдарч, хэвийн хүн чанарыг амьдран харуулж чадна. Хүмүүс сэтгэл санааны чинь байдлыг хараад, чамд асар их өөрчлөлт гарчээ гэж бодно. Тэд чамтай нөхөрлөхөд бэлэн байж, зүрх сэтгэлдээ амар амгалан, баяр хөөрийг мэдэрч, бас ашиг тус хүртэнэ. Биеийн хэмжээ чинь өсөхийн хэрээр үг яриа, үйлдэл чинь илүү зөв, зарчимч болно. Сул дорой, сөрөг хүмүүсийг хараад чи тэдэнд бодитой тусламж үзүүлж чадна—тэднийг хязгаарлах юм уу тэдэнд сургамжлах бус, харин өөрийнхөө бодит туршлагыг ашиглан тэдэнд тусалж, ашиг тус хүртээнэ. Ийм маягаар чи зөвхөн Бурханы гэрт өөрийгөө зориулаад зогсохгүй Бурханы гэрт хэрэгтэй хүн болж, өөртөө хариуцлага хүлээж, илүү утга учиртай зүйлсийг хийж чадна. Энэ нь Бурханд таалагддаг хүн биш гэж үү? Хэрвээ чи Бурханд таалагддаг бол хүн бүрд таалагдах бус уу? (Тийм ээ.) Ийм хүн яагаад Бурханд таалагддаг вэ? Учир нь тэрээр Бурханы өмнө бодитой зүйл хийж чаддаг, зусарддаггүй, бодит асуудлыг зохицуулдаг бөгөөд жинхэнэ туршлагаасаа ярьснаар бусдад тусалж, бусдыг удирдаж чаддаг. Аливаа асуудлыг шийдвэрлэхэд бусдад тусалж чаддаг, чуулганы ажилд бэрхшээл тулгарахад урагшлах замыг удирдан чиглүүлж, асуудлыг идэвхийлэн шийдэж чаддаг. Үүргээ үнэнчээр гүйцэтгэх гэдэг нь энэ юм. Асуудлаа шийдвэрлэхэд нь ах, эгч нартаа тусалж чаддаг нь тэднийг амийн оролттой гэдгийг нотолж байна. Тэд маш олон бодитой зүйл хийж чаддаг нь үнэнийг хэрэгжүүлж, Бурханы өмнө амьдардаг гэдгийг нь баталдаг. Тэд үнэн-бодит байдалтай учраас бусдыг үнэн-бодит байдалд ороход хөтөлж ч чаддаг. Хэрвээ чи үнэн-бодит байдалгүй, жинхэнэ туршлагагүй бол бусдыг Бурханы өмнө аваачиж чадах уу? Чи өөрөө Бурханы өмнө амьдардаггүй бол бусдыг Бурханы өмнө аваачиж чадахгүй. Хэрвээ чи үнэн-зарчмыг огт эрж хайлгүйгээр, Бурханыг сэтгэл хангалуун байлгах хүсэлгүйгээр зүгээр л хүчин зүтгэл гарган үүргээ гүйцэтгэдэг бол Бурханы өмнө амьдарч байгаа биш юм. Бурханы өмнө амьдардаггүй хүмүүс Бурханы шинжилтийг хүлээн авч чадах уу? Тэд Бурханы туршилтыг давж чадах уу? Шалгалтын үеэр бат зогсож чадах уу? (Үгүй, чадахгүй.) Ийм хүн Бурханд гэрчлэл хийж чадах уу? Бурханыг гэрчилж чадах уу? (Үгүй, чадахгүй.) Ямар хүн Бурханыг гэрчилж чадахгүй вэ? Тэр үнэхээр Бурханд итгэдэг хүн мөн үү? Наад зах нь тэд Бурханы үгийн үнэн-бодит байдалд хараахан ороогүй бөгөөд Бурханы үгийн гадна оршсоор байгаа. Ямар ч амийн оролтгүйгээр Бурханд олон жил итгэсэн, туршлагын гэрчлэлийнхээ талаар ярьж чаддаггүй, Бурханыг гэрчилж бүр ч чаддаггүй, сайн мэдээг хэнд ч амжилттай түгээж чаддаггүй хүмүүс Бурханыг гэрчлэгч гэж нэрлэгдэхэд зохисгүй. Тиймээс төлөвшөөгүй биеийн хэмжээтэй, амийн оролтгүй хүн Бурханыг хэзээ ч гэрчилж чадахгүй. Цаад утгаараа бол ийм хүн Бурханы өмнө амьдардаггүй. Хэрвээ чи Бурханы өмнө амьдардаггүй, амийн оролтгүй, Бурханыг гэрчлэгч биш бол Бурхан чамайг Өөрийн дагалдагчдын нэг гэж хүлээн зөвшөөрөх үү? Үгүй. Бурхан чамд үүргээ гүйцэтгэх боломж өгсөн бөгөөд чи үүнийг хийхэд бэлэн байгаа ч Бурхан зан авираар чинь дамжуулан, Бурханд маш удаан итгэсэн хэдий ч Бурханыг гэрчилж чадахгүй гэдгийг чинь харсан. Чамд жинхэнэ туршлагын мэдлэг байхгүй төдийгүй чи өөрийнхөө үзэл, төсөөллөөр амьдардаг, үнэн-бодит байдалгүй, Бурханы өмнө амьдардаггүй. Хэрвээ Бурхан чамд шалгалт өгөх юм бол чи даван туулж чадахгүй; чамайг засаж, харьцах юм бол чи тэсвэрлэхгүй; чамайг шүүж, гэсгээх юм бол чи хариуцлагаа орхиж, муухай аашлах бөгөөд “Энэ хүн хэн ч хүрч зүрхлэхгүй бартай адил юм! Би ажлаа хийх юм уу үг хэлэхээр хаашаа ч явсан, ийм хүн Намайг дагаж, Надтай хамт байхад зохисгүй” гэж Бурхан бодно. Бурхан яагаад ингэж хэлэх вэ? Учир нь ийм хүн үнэнийг ойлгодоггүй, түүнд цэвэр ойлголт байхгүй, жинхэнэ туршлага байхгүй, мөн Бурханы хүслийг ойлгодоггүй. Хэрэв тэрээр Бурханы хүслийг ойлгохгүй бол Бурхантай нийцэлтэй байж чадах уу? Хэрэв тэд Бурханы хүслийг ойлгохгүй бол үүнийг ухамсарлаж чадах уу? Тэд үнэнийг хүлээн авч чадах уу? Үүнийг хэлэхэд хэцүү бөгөөд эдгээр нь бүгд үл мэдэгдэх хэмжигдэхүүнүүд юм. Иймээс хэрвээ ийм хүн Бурхантай хамт байвал бүх зүйл дээр Бурханд эргэлзэж, Түүнийг ойлгохгүй бөгөөд алхам тутамдаа Бурханыг янз бүрээр буруу ойлгож, гомдож, шүүж, эцэст нь урвахад хүрнэ. Бурхан Өөрөөс нь урвадаг хэн нэгнийг хүсэх үү? Бурхан түүнийг Өөрийн дагалдагч болохыг зөвшөөрч чадах уу? Чадахгүй. Бурхан чамайг Өөрийн дагалдагчдын нэг хэмээн зөвшөөрөөсэй гэж чи хүсэж байвал эхлээд амийн оролтод төвлөрөх ёстой. Чи өөрийгөө ойлгож, завхарсан зан чанараа арилгаж чаддаг болж, үүргээ биелүүлэх чадвартай болж, Бурханы шаардлагын дагуу үүргээ гүйцэтгэхээс эхлэх ёстой—энэ нь эн тэргүүний зүйл. Амийн оролтод төвлөрөх нь үүргээ сайн гүйцэтгэхийн төлөө байдаг бөгөөд үндсэндээ ийм л байдаг. Чи үүргээ гүйцэтгэхээс амийн оролтыг эрэлхийлж эхлэх ёстой бөгөөд амийн оролтоос биеийн хэмжээтэй, амь чинь аажмаар өсдөг, үнэний бодит туршлагатай болох хүртлээ үнэнийг бага багаар ойлгож, олж авах ёстой. Дараа нь чи бүх төрлийн хэрэгжүүлэлтийн зарчмыг эзэмших ёстой, ингэснээр аливаа хүн, үйл явдал, зүйлд хязгаарлагдаж, үймрэхгүйгээр үүргээ гүйцэтгэж чадна. Ийм маягаар чи аажмаар Бурханы өмнө амьдарна. Чи ямар ч хүн, үйл явдал, зүйлээс болж үймрэхгүй бөгөөд үнэний талаар туршлагатай болно. Туршлага чинь улам арвижихын хэрээр Бурханыг илүү их гэрчилж чадах бөгөөд Бурханыг илүү их гэрчилж чадах тусам чи аажмаар хэрэгтэй хүн болно. Хэрэгтэй хүн болох үедээ чи Бурханы гэрт стандартад нийцэхүйц байдлаар үүргээ гүйцэтгэж чадна, бүтээгдсэн зүйлийн байранд зогсож, Бурханы зохицуулалт, зохион байгуулалтад захирагдаж, бат зогсож чадна. Ийм хүн л Бурханы магтаалыг хүртсэн хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдсэн зүйл юм. Тэгвэл чи Бурханы чамд өгсөн бүхнийг хүртэхүйц болно.

Үнэн-бодит байдалд орох түлхүүр нь юу вэ? Чи үнэнийг хэрэгжүүлж, асуудлыг зарчмын дагуу шийдвэрлэж сурах ёстой. Үргэлж тангараг өргөж, хүслээ илэрхийлэх нь ямар хэрэгтэй юм бэ? Үргэлж тангараг өргөж, хүслээ илэрхийлдэг мөртөө үнэнийг хэрэгжүүлж чадахгүй бол энэ нь огт хэрэггүй. Хамгийн чухал, хамгийн бодит зүйл бол үүргээ гүйцэтгэх явцад гарч ирж буй янз бүрийн асуудлыг шийдвэрлэж, үүрэгтээ хандах буруу хандлагыг өөрчлөхийн тулд үнэнийг эрж хайснаар үүргээ гүйцэтгэх явцдаа амийн оролтод орох явдал юм. Амийн оролттой байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Амийн оролттой байх гэдэг нь үнэний талаар туршлага, мэдлэгтэй, үнэнийг зөв хэрэгжүүлж чаддаг гэсэн үг юм. Та нар бүгд яг одоо амийн оролттой байгаа юу? Та нар Бурханыг гэрчилж чадах уу? Ихэнхдээ хоосон сургаалд гацсан хэвээр байгаа биш гэж үү? Чи үнэнийг үнэхээр мэдэж, туулалгүйгээр хоосон сургаал дээр зогсож байгаа биш гэж үү? Хэрвээ чи үнэний талаарх жинхэнэ туршлага, мэдлэгт хүрч чадахгүй бол Бурханыг гэрчилж чадахгүй. Ихэнх тохиолдолд чиний мэдлэг ойлгоцод хамаарах мэдлэг юм. Чи хоёрдмол санаатай, чамд энэ нь ч, тэр нь ч зөв юм шиг санагддаг; Бурханыг нэг юм хэлэхэд тэр нь үнэн юм шиг, Бурханыг өөр нэг зүйл хэлэхэд тэр нь ч бас үнэн юм шиг байдаг. Бурханы бүх үг чамд үнэн юм шиг санагдаж, амен гэж хэлж, тэдгээрийг магтдаг ч өөрийгөө тэдгээртэй харьцуулж чаддаггүй. Чи аливаа зүйлийг хийхдээ төөрөлдсөн хэвээр байгаа бөгөөд асуудлаа шийдэхийн тулд аль үнэнийг ашиглахаа мэддэггүй. Та нарын ихэнх нь ийм байдалд байгаа биш үү? Хэдийгээр чи хоосон сургаалын талаар ихийг ойлгож, ярьж чаддаг ч үүнийг бодит амьдралдаа ашиглаж чаддаггүй. Та нар үнэнийг хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэхгүй, Бурханы үгийг бодит амьдралдаа хэрхэн ашиглахаа ч мэдэхгүй хэвээр байгаа бөгөөд юу ч тохиолдсон асуудлаа шийдвэрлэхийн тулд үнэнийг хэрхэн эрж хайхаа мэддэггүй. Учир нь биеийн хэмжээ чинь хэтэрхий жаахан. Та нар Бурханы үгийг бодит амьдралдаа хэрхэн туулж, хэрэгжүүлж, ашиглахаа мэдэж, ямар нэгэн зүйл тохиолдсоны дараа асуудлыг шийдэхийн тулд үнэнийг хэрхэн эрж хайхаа мэдэх үед амь чинь өсөх болно. Үнэнийг хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэх нь амь чинь өсөж буйн шинж юм. Хэзээ нэгэн цагт чи асуудлыг үнэнээр шийдэж чаддаг болж, Бурханы талаар бага зэрэг мэдэж авч, Бурханы талаарх жинхэнэ мэдлэгээ хуваалцах замаар Бурханы ажил, Бурханы ариун, зөвт зан чанар, Түүний бүхнийг чадагч байдал, мэргэн ухааныг гэрчилж чадах үедээ Бурханыг үнэхээр гэрчилж чаддаг болж, Бурханд ашиглагдах шаардлагыг хангана. Хэрвээ чи ихийг ойлгож, өдөржин хоосон сургаалын талаар ярьж чаддаг ч өөрийнхөө асуудалтай холбоотой ямар ч зүйлийг шийдвэрлэж чадахгүй юм уу хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй байгаа бол чиний ойлгодог зүйл үнэн биш, ердөө хоосон сургаалын бичиг үсэг болохыг энэ нь нотолно. Чи зарим хоосон сургаалыг маш бодитоор ярилаа ч гэсэн үнэн хэрэгтээ энэ нь ухаалаг байдалд хараахан хүрээгүй, зүгээр л ойлгоцод хамаарах мэдлэг юм. Хэдийгээр хүмүүс чамайг сонссоныхоо дараа босгон байгуулагдаж, чамтай адил мэдрэмж төрж, тэр ч байтугай мэдлэг чинь тэдэн дээр тодорхой үр дүнд хүрч чаддаг ч чи дэндүү тодорхой ярьж чадахгүй, асуудлыг бүрэн шийдвэрлэж ч чадахгүй. Энэ нь чиний ярьсан хоосон сургаал бол ердөө ойлгоцод хамаарах мэдлэг гэдгийг нотолдог. Чи тэрийг үнэн-бодит байдал гэж хэлж чадахгүй, өөрийгөө үнэн-бодит байдалд орсон гэж хэлж бүр ч чадахгүй. Тэгвэл хоосон сургаалын бичиг үсэг ярих асуудлыг яаж шийдвэрлэх вэ? Энэ нь үүргээ гүйцэтгэх явцдаа илчилсэн янз бүрийн завхрал болон өөрт тулгарсан асуудал бүрийнхээ эх үүсвэрийг эргэцүүлж, дараа нь үнэнийг эрж хайж, Бурханы үгийг ашиглан, өөрийнхөө илчилсэн завхарсан зан чанарыг бүрэн шийдвэрлэхийг чамаас шаарддаг. Чамаас гарч буй зүйл биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан, эсвэл шударга бус, ов мэхтэй, аминч байдал, өөдгүй зан, хааш яаш байдал, Бурханд худал хэлэх явдал байхаас үл хамааран чи эдгээр завхарсан зан чанарыг тодорхой харах хүртлээ эргэцүүлэх ёстой. Ийм маягаар чи үүргээ гүйцэтгэх явцад чинь ямар асуудал тулгардаг, мөн авралд хүрэхээс хэр хол байгаагаа мэднэ. Завхарсан зан чанараа тодорхой харж чадсан цагт л чи үүргээ биелүүлэхэд чинь бэрхшээл, саад хаана оршиж байгааг мэдэж чадна. Тэгж байж л асуудлыг уг үндсээр нь шийдвэрлэж чадна. Жишээ нь чи үүргээ гүйцэтгэхдээ хариуцлага хүлээдэггүй, харин үргэлж хааш яаш авирлаж, ажилдаа хохирол учруулдаг ч нэр нүүрээ анхаарсандаа өөрийн байдал, бэрхшээлийн талаар ил тод нөхөрлөхийг хүсдэггүй, эсвэл өөрийгөө задлан шинжилж, өөрийгөө танин мэддэггүй, оронд нь үргэлж аливаа зүйлд хааш яаш хандах шалтаг хайдаг гэе. Чи энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Бурханд хандан залбирч, өөрийгөө эргэцүүлж, “Өө, Бурхан минь, хэрэв би ингэж ярьдаг бол энэ нь зөвхөн өөрийнхөө нэр нүүрийг хамгаалахын төлөө юм. Энэ бол миний завхарсан зан чанар ярьж байгаа хэрэг. Би ингэж ярих ёсгүй. Би сэтгэлээ нээж, өөрийгөө илчилж, зүрх сэтгэлийнхээ жинхэнэ бодлыг хэлэх ёстой. Би нэрэлхүү зангаа хангаж байснаас ичгэвтэр байдалд орж, нэр нүүрээ алдсан нь дээр. Би Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг л хүсэж байна” гэж хэлэх ёстой. Ийм маягаар өөрийгөө хаяж, зүрх сэтгэлийнхээ жинхэнэ бодлыг хэлснээр чи үнэнч шударга хүн байх явдлыг хэрэгжүүлж байна, түүнчлэн өөрийн хүслээр үйлдэхгүй, нэр нүүрээ хамгаалахгүй байна. Чи Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханы хүслийн дагуу үнэнийг хэрэгжүүлж, үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэж, хариуцлагаа бүрэн биелүүлж чадна. Тиймээс чи үнэнийг хэрэгжүүлж, үүргээ сайн гүйцэтгээд зогсохгүй, мөн Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж байгаа бөгөөд Бурханы зүрх сэтгэл хангалуун байна. Энэ бол Бурханы болон хүмүүсийн өмнө авчрахад зохистой, шударга бөгөөд нэр хүндтэй амьдрах арга зам юм. Энэ үнэхээр сайхан! Ингэж хэрэгжүүлэх нь жаахан хэцүү ч хичээл зүтгэл, хэрэгжүүлэлт чинь энэ зүгт чиглэж байгаа бол чи ганц хоёр удаа бүтэлгүйтсэн ч гэсэн амжилтад хүрэх нь гарцаагүй. Тэгвэл чиний хувьд амжилт гэж юу вэ? Энэ нь чи үнэнийг хэрэгжүүлэх үедээ, чамайг Сатаны хүлээсээс чөлөөлөх, чамд өөрийгөө хаях боломж олгох энэ алхмыг хийж чаддаг гэсэн үг. Мөн нэрэлхүү зан, нэр хүндээ хойш тавьж, ашиг хонжоо хайхаа больж, аминч, олиггүй зүйл хийхээ больж чаддаг гэсэн үг юм. Ингэж хэрэгжүүлэх үедээ чи үнэнийг хайрладаг, үнэнийг хүсэн эрмэлздэг, зөв шударга байдал, гэрлийг хүсэн эрмэлздэг хүн гэдгээ хүмүүст харуулдаг. Энэ бол үнэнийг хэрэгжүүлснээр хүрдэг үр дүн юм. Үүний зэрэгцээ чи бас Сатаныг шившиглэдэг. Сатан чамайг завхруулсан, чамайг өөртөө санаа тавьдаг, аминч, нэр хүндээ боддог болгосон. Харин одоо эдгээр сатанлаг зүйл чамайг цаашид хүлж чадахгүй, чи тэдгээрээс ангижирч, нэрэлхүү зан, нэр хүнд, эсвэл хувийн ашиг сонирхолдоо захирагдахаа больж, үнэнийг хэрэгжүүлдэг болохоор Сатан бүрмөсөн шившиглэгдэж, өөр юу ч хийж чадахгүй. Тэгвэл чи ялалт байгуулах бус уу? Ялалт байгуулах үедээ Бурханыг гэрчлэх гэрчлэлдээ бат зогсдог бус уу? Сайн тэмцлээр тэмцдэг бус уу? Сайн тэмцлээр тэмцсэний дараа зүрх сэтгэлдээ амар амгалан, баяр хөөртэй болж, сэтгэл амар мэдрэмж төрдөг. Хэрвээ чи амьдралдаа үргэлж буруушаасан мэдрэмжтэй, зүрх сэтгэл чинь тайвширч чадахгүй, амар амгалан, баяр хөөргүй, элдэв зүйлийн талаар үргэлж санаа зовж, түгшүүрт автдаг бол энэ нь юуг харуулдаг вэ? Чи үнэнийг хэрэгжүүлдэггүй, Бурханыг гэрчлэхдээ бат зогсдоггүй гэдгийг л харуулдаг. Чи Сатаны зан чанар дунд амьдардаг бол байнга үнэнийг хэрэгжүүлж чадахгүй, үнэнээс нүүр буруулж, аминч, жигшүүртэй байна; чи дүр төрх, нэр төр, байр суурь, ашиг сонирхлоо л хамгаалдаг. Үргэлж өөрийнхөө төлөө амьдрах нь чамайг асар их шаналгадаг. Чамд маш олон аминч хүсэл, татлаа түтлээ, дөнгө, болгоомжлол, уур уцаар байдаг болохоор өчүүхэн төдий ч амар амгалан, баяр хөөр байдаггүй. Завхарсан махан биеийн төлөө амьдрах нь дэндүү зовлонтой. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс бол өөр. Үнэнийг ойлгох тусам тэд улам эрх чөлөөтэй болж, чөлөөлөгддөг; үнэнийг хэрэгжүүлэх тусам төдий чинээ амар амгалан, баяр хөөртэй байдаг. Тэд үнэнийг олж авах үедээ гэрэлд бүрэн амьдарч, Бурханы ерөөлийг хүртэнэ, огтхон ч зовж шаналахгүй.

Яг одоо та бүхэн ихэвчлэн ямар байдалд амьдардаг вэ? Ихэнхдээ эерэг байдалд амьдардаг уу, сөрөг байдалд амьдардаг уу? (Ихэнхдээ сөрөг байдалд амьдардаг.) Үргэлж сөрөг байдалд амьдардаг хүний хувьд хариуцлагаа орхилгүйгээр үүргээ тууштай гүйцэтгэнэ гэдэг амар зүйл биш! Та нар байнга идэвхгүй байдаг ч үүнийг хэрхэн шийдвэрлэхээ мэддэггүй. Заримдаа идэвхгүй байдлаа шийдвэрлэхэд чамаас асар их хүчин чармайлт шаардагддаг бөгөөд юм хүссэнээр чинь болохгүй бол чи дахиад л идэвхгүй болдог. Чи үргэлж идэвхгүй байдалдаа эргэлдэж, хүссэн ч босож зогсож чаддаггүй; чи ямар ч үүргийг сайн гүйцэтгэж чадахгүй, чи маш чадваргүй тул хэн ч чамд тусалж чадахгүй. Ингэж амьдрах нь ядаргаатай биш гэж үү? (Тийм ээ.) Тэгвэл идэвхгүй байдлын асуудлыг хэрхэн бүрэн шийдвэрлэх вэ? Чи зарим үнэнийг заавал ойлгох ёстой. Ярьж чадах хоосон сургаалын чинь хэмжээ чиний асуудлыг шийдэж чадахгүй. Хүн үнэнийг үнэхээр ойлгож, өөрт тулгарсан аливаа идэвхгүй байдал, бэрхшээлийг шийдэж чаддаг болмогц үүргээ гүйцэтгэх нь тийм ч хүнд бэрх биш болно. Үнэнийг олж авснаар л хүн эрх чөлөөтэй болж, чөлөөлөгдөж чадна. Яг одоо та бүхэнд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол үнэн, гэхдээ үнэнийг олж авах нь ганц шөнийн дотор болдог зүйл биш. Чи Бурханы ажлын талаар жинхэнэ мэдлэгтэй байх ёстой, хүмүүсийн завхарсан зан чанарыг тодорхой харж чаддаг байх ёстой. Үүнд цаг хугацаа шаардагдах бөгөөд үүнийг ойлгохын тулд чи үнэнийг эрж хайх ёстой. Та нар бүгд завхарсан зан чанараар амьдрахын шаналлыг мэдэрч чаддаг, үүнийг гүн гүнзгий ойлгодог. Үнэнийг хэрэгжүүлж, үнэн-зарчмыг мөрдөж чаддаг болох үед үнэнийг ойлгосны дараа зүрх сэтгэлд чинь амар амгалан, аз жаргал бий болохыг та нар мэдэрч байсан уу? Та нарт ийм туршлага олон бий юу? Хэрвээ ийм туршлага үнэхээр арвин бол чи үнэн-бодит байдлыг бүрэн эзэмшсэн гэсэн үг. Чи гэрэлд болон Бурханы өмнө амьдрах мэдрэмжийг мэдрэх болно. Хааяа Бурханы гэгээрлийг бага зэрэг эдэлбэл чи маш их баярлана. Хааяа хүмүүст бус Бурханд найдаж, Бурхан чамд бага зэрэг гэрэл, бодож байгаагүй урагшлах замыг чинь өгч, асуудал шийдвэрлэгдвэл чи маш их баярлана. Ийм жижиг туршлагуудыг байнга мэдрэх нь хангалтгүй; чи үнэний төлөө үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргах ёстой. Нэг талаас чи үзэгдлийн талаарх үнэнийг ойлгож, Бурханы ажлын талаар тов тодорхой ойлголттой, Бурханы зан чанарыг үнэхээр мэддэг байх ёстой. Ийм маягаар чи үүргээ гүйцэтгэх явцдаа дахин бэрхшээлтэй тулгарах үед энэ нь ядаж л үзэл бий болгохгүй, дуулгаваргүй байдал ч үүсгэхгүй. Энэ бол аливаа зүйлийн нэг тал юм. Түүнчлэн чи амийн оролтод хүчин чармайлт гаргах ёстой. Өөрийгөө мэдэх, үнэнч шударга хүн байх, Бурханд дуулгавартай байж сурах, Бурханд хэрхэн найдах, үүргээ хэрхэн үнэнчээр гүйцэтгэх, бүх төрлийн хүмүүсийг хэрхэн ялган таних, Сатанд хэрхэн хандах ёстой, ямар мэргэн ухааныг эзэмших ёстой гэх мэт хэрэгжүүлэх, орох ёстой үнэнийг нэгтгэн дүгнэх ёстой. Үнэний эдгээр янз бүрийн талыг туулж, үүнд орсноор л чи Бурханаас эмээж, муугаас зайлж, төгс хүн болж чадна. Тэгвэл та нар одоо үнэн-бодит байдлын хэдэн талд орсон бэ? Үнэн-бодит байдлын аль талд хараахан ороогүй байгаа вэ? Чи энэ оноог зүрх сэтгэлдээ бүртгэх ёстой. Хэрэгжүүлэлттэй холбоотой олон үнэнд орох үед амь чинь хэдийн өсөж, та нар үнэхээр биеийн хэмжээтэй болсон байх болно. Биеийн хэмжээ чинь тодорхой түвшинд өсөхөд та нар Бурханаар төгс болгуулах зам руу орж чадах бөгөөд жинхэнэ биеийн хэмжээтэй болно. Энэ бол яарах зүйл биш—чи зааныг нэг хазалтаар идэж чадахгүй. Яг одоо чиний шийдвэрлэх хэрэгтэй хамгийн гол, чухал зүйл юу вэ? Энэ нь үүргээ сайн гүйцэтгэж, үүргээ гүйцэтгэх явцдаа амийн оролттой байх явдал юм. Энэ бол гол зүйл. Зүгээр л хүчин чармайлт гаргаж болохгүй—чи үүнд зүрх сэтгэлээ зориулах ёстой. Бурхан чамайг бүтээгдсэн зүйлийн үүргээ гүйцэтгэж байхдаа хөлс хөдөлмөрөө зарах бус, харин Өөрт нь чин сэтгэлээ зориулаасай гэж хүсдэг. Чи үүргээ гүйцэтгэж байхдаа амийн оролттой болох ёстой. Амийн оролттой болсон цагт л чи амьтай болно, амьтай болох үедээ л чи өсөж чадах бөгөөд амьтай хүмүүст л үнэн байдаг.

2015 оны 8 дугаар сарын 10

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих