Суралцдаггүй агаад юу ч мэддэггүй хүмүүс: тэд араатан биш гэж үү?
Өнөөдрийн замаар алхахад чинь хамгийн зохистой эрэл хайгуулын төрөл юу вэ? Эрэл хайгуулдаа чи өөрийгөө ямар төрлийн хүн гэж үзэх ёстой вэ? Шалгалт ч бай, зовлон ч бай, эсвэл өршөөлгүй гэсгээлт, хараал ч бай, өнөөдөр чамд тохиолддог бүхэнд хэрхэн хандахаа чи мэдэх ёстой. Бүх тохиолдолд анхааралтай авч үзэх ёстой. Яагаад Би ингэж хэлдэг вэ? Учир нь эцсийн эцэст өнөөдөр чамд тохиолддог зүйл бол удаа дараа болдог богинохон шалгалт юм; магадгүй чи үүнийг сэтгэлзүйн хувьд тун дарамттай гэж үздэггүй тул аливааг зөнд нь орхиж, ахиж дэвших эрэл хайгуулын чинь эрхэм нандин хөрөнгө гэж авч үздэггүй байх. Чи ямар хайхрамжгүй юм бэ! Чи энэхүү эрхэм нандин хөрөнгийг нүдний чинь өмнө хөвөх үүл шиг үзэж; ахин дахин нүүр нүдгүй буудаг энэхүү хатуу ширүүн цохилт буюу чиний хувьд харваас зөөлөн, богинохон цохилтуудыг эрхэмлэдэггүй, харин тэдгээрт ач холбогдол өгөлгүй, хөндий хүйтнээр харж, зүгээр л тохиолдлын тогшилт мэт үздэг болж таарлаа. Чи үнэхээр сэхүүн! Ахин дахин ирдэг шуурга адил хатуу ширүүн эдгээр дайралтад чи зүгээр л санаа амар байдал харуулдаг; заримдаа бүр хүйтнээр инээмсэглэж, хэнэггүй байдлаа харуулдаг—учир нь чи яагаад ийм “гай зовлон” амссаар байгаагаа хэзээ ч бодож үзээгүй. Би хүнд ихээхэн шударга бус байдаг гэж үү? Би чамайг гоочилж байна уу? Сэтгэлгээний чинь асуудал Миний дүрсэлсэн шиг ноцтой биш байж болох ч гаднах тайван байдлаараа чи дотоод ертөнцийнхөө төгс дүрслэлийг аль хэдийн бүтээсэн. Зүрх сэтгэлийн чинь гүнд нуугддаг цорын ганц зүйл бол харж чаддаггүй болчимгүй басамжлал болон бараг мэдэгдэхээргүй уйтгар гуниг гэдгийг хэлэхийн ч хэрэггүй. Ийм шалгалтуудыг туулсан нь маш шударга бус санагддаг учраас чи харааж зүхдэг; шалгалтууд чамд дэлхий ертөнцийн хоосролыг мэдрүүлдгээс болоод чи уйтгар гунигаар дүүрдэг. Олон удаагийн эдгээр цохилт болон сахилгажуулалтыг хамгийн шилдэг хамгаалалт гэж үзэхийн оронд чи Тэнгэрийн утгагүй төвөг чирэгдэл, эсвэл чамд тохирох залхаан цээрлүүлэлт гэж хардаг. Чи маш мэдлэггүй! Чи сайхан цаг хугацааг өршөөлгүйгээр харанхуйд хашиж; гайхалтай шалгалт, сахилгажуулалтыг дайсны чинь дайралт гэж үргэлж үздэг. Чи орчиндоо дасан зохицох чадваргүй; дасан зохицохыг ч хүсдэггүй, учир нь чиний хувьд харгис, олон удаагийн энэ гэсгээлтээс чи ямар нэгэн зүйл олж авахыг хүсдэггүй. Чи эрж хайдаг ч үгүй, судалдаг ч үгүй, зүгээр л хувь заяандаа буулт хийж, байгаа газраа хүлээн зөвшөөрдөг. Хэрцгий балмад цээрлүүлэлт шиг санагддаг зүйл зүрх сэтгэлийг чинь огтхон ч өөрчлөөгүй, зүрх сэтгэлийг чинь ч эзэмдээгүй; харин ч зүрх сэтгэлийг чинь шархлуулдаг. Чи энэхүү “харгис гэсгээлтийг” энэ амьдралын чинь дайснаас цаашгүй үздэг бөгөөд юу ч олж аваагүй. Чи туйлын их өөрийгөө зөвтгөдөг! Маш жигшүүртэй учраас л ийм шалгалтууд туулдаг гэж чи хааяахан боддог; харин ч өөрийгөө тун хувьгүй хэмээн бодож, Намайг өөрийг нь үргэлж гоочилж байна гэж хэлдэг. Өнөөдрийн байдлаар, Миний хэлдэг, хийдэг зүйлийн талаар чи үнэндээ хэр их мэддэг вэ? Чи өөрийгөө тэнгэрээс ялимгүй доогуур ч газраас хавьгүй өндөр, төрөлхийн авьяастан гэж бүү бод. Чи өөр хэнээс ч илүү ухаантай биш—өөрийгөө хэтэрхий өндрөөр үнэлж, бусдаас дор гэж хэзээ ч үздэггүй учраас чамайг газар дээрх эрүүл ухаантай ямар ч хүнээс илүү гайхмаар тэнэг гэж ч хэлж болох юм; чи Миний үйлдлийг нэгд нэггүй мэддэг юм шиг санагддаг. Үнэн хэрэгтээ чи эрүүл ухаан угаас дутмаг хүн, учир нь Миний хийх зүйлийн талаар чи огт мэддэггүй, одоо юу хийж байгааг минь бүр ч мэддэггүй. Тиймээс чи, хүний амьдралын талаар өчүүхэн ч мэддэггүй мөртөө газраа хагалахдаа Тэнгэрийн ерөөлд найддаг хөгшин тариачинтай ч эн тэнцэхгүй гэж Би хэлсэн. Чи амьдралынхаа талаар нэг секунд ч бодож үздэггүй бөгөөд нэр хүндийн талаар юу ч мэддэггүй, өөрийнхөө талаар бүр ч мэддэггүй. Чи туйлын “өндөр дээд!” Чам мэтийн ганган залуус, гоёмсог залуу хатагтай нар ширүүн шуурганы их довтолгоог хэрхэн тэсвэрлэж чадах бол? гэдэгт Би үнэхээр санаа зовж байна. Ганган залуус өөрсдийнхөө байгаа орчин нөхцөлийг огт хайхардаггүй. Тэдний хувьд энэ нь шалихгүй харагддаг, тэд энэ талаар юу ч боддоггүй, мөн тэд сөрөг биш байдаг бөгөөд өөрсдийгөө жигшүүртэй, дорд гэж ч боддоггүй; харин ч тэд дэвүүрээ сэвэн, гудамжаар дэмий сэлгүүцсээр байдаг. Хэзээ ч суралцдаггүй энэ “чухал хүмүүс” яагаад Би ийм зүйл өөрсдөд нь хэлээд байгааг мэддэггүй; царай нь уур хилэнгээр дүүрсэн тэд өөрсдийгөө л мэдэхээр оролддог ба дараа нь муу ёрын зуршлаа үргэлжлүүлдэг; Намайг орхимогцоо тэд дэлхий ертөнц дээр дахин цадиггүй аашилж, хуучин заль мэхээ гаргаж эхэлдэг. Царайны чинь илэрхийлэл ямар хурдан өөрчлөгддөг билээ. Иймээс, чи ийм маягаар дахин нэг удаа Намайг мэхлэхээр оролдож байна—чи ямар увайгүй юм бэ! Тэр гоёмсог бяцхан хатагтай нар бүр ч илүү инээдтэй. Миний яаралтай айлдваруудыг сонсож, байгаа орчноо хараад тэд өөрийн эрхгүй нулимс асгаруулж, эхэр татан уйлдаг бөгөөд үймээн тарьж байх шиг байгаа нь ямар жигшүүртэй юм бэ! Биеийн хэмжээгээ хараад тэд орон дээрээ өнхөрч унаад, бараг амьсгаа нь тасрах гэж буй мэт зогсолтгүй уйлж хэвтдэг. Эдгээр үг хүүхэд шиг зан, жигшүүрт, дорд байдлыг нь тэдэнд харуулж, дараа нь тэд сөрөг байдалд автан, нүднийх нь гэрэл үгүй болдог ба тэд Миний талаар гомдоллож, Намайг үзэн яддаггүй, харин зүгээр л хөдөлгөөнгүй, сөрөг, бас мэдлэггүй, юу ч сурахгүй хэвээр үлддэг; Намайг орхин явсныхаа дараа тэд наадан цэнгэдэг бөгөөд тачигнасан инээд нь “гүнжийн мөнгөн хонхны” чимээтэй адил байдаг. Тэд ямар эмзэг, өөрийгөө хайрлах хайраар ямар дутмаг юм бэ! Хүн төрөлхтний согогтой бараа болох та нар хүн чанараар хэчнээн дутмаг юм бэ! Та нар өөрсдийгөө хэрхэн хайрлахыг, эсвэл хэрхэн хамгаалахыг мэддэггүй, ямар ч эрүүл ухаангүй, үнэн замыг эрж хайдаггүй, жинхэнэ гэрлийг хайрладаггүй, түүнчлэн өөрсдийгөө хэрхэн эрхэмлэхээ мэддэггүй. Та нар Миний удаа дараагийн сургаалыг аль хэдийн сэтгэлийнхээ мухарт хийсэн. Тэгээд бүр завтай цагтаа тоглох тоглоом мэт тэдгээрт хандаж, тэдгээрийг өөрсдийн “хамгаалагч сахиус” гэж үргэлж үздэг. Сатан буруутгах үед чи зүгээр л залбирдаг; сөрөг байх үедээ унтаж, аз жаргалтай байх үедээ хаа сайгүй гүйдэг; Би чамайг зэмлэх үед чи бөхийж, мэхийн ёсолдог; Намайг орхиж явах үедээ хийрхүү байдлаар инээдэг. Олон түмний дундаас чамаас өндөр нэг ч хүн үгүй боловч чи өөрийгөө хамгийн биеэ тоосон нь гэж хэзээ ч боддоггүй. Чи хэзээд ихэмсэг, маадгар, үгээр хэлэхийн аргагүй ихэрхүү байдаг. Юу ч мэддэггүй, хэзээ ч суралцдаггүй ийм “залуу эрчүүд, хатагтай нар”, “ноёд, хатагтай нар” яаж Миний үгийг эрхэм нандин эрдэнэс мэт авч үзэж чадах юм бэ? Би цааш нь асууя: Ийм удаан хугацаанд чи Миний үг болон ажлаас яг юу сурсан юм бэ? Чи хууран мэхлэхдээ улам чадварлаг болсон бус уу? Махан бие чинь илүү туршлагатай болсон бус уу? Надад хандах хандлага чинь илүү хааш яаш болсон бус уу? Би чамд шулуухан хэлье: Би маш их ажил хийсэн атал энэ нь хулганых шиг байсан зүрх зоригийг чинь нэмэгдүүлсэн. Би хэтэрхий эелдэг, мөн хүчирхийлэл ашиглан махан биеийг чинь хэзээ ч хориглож байгаагүй учраас Надаас айж эмээх чинь өдөр ирэх бүр багасдаг; магадгүй чи Намайг ердөө бүдүүлэг үг хэлж байна гэж боддог—гэвч Би ихэнхдээ чам руу инээмсэглэдэг бөгөөд чамайг нүүрэн дээр чинь бараг шүүмжилж байгаагүй. Түүнчлэн, Би чиний сул талыг үргэлж уучилдаг бөгөөд үүнээс л үүдэн чи сайхан сэтгэлт тариачинд могой хэрхэн ханддагийн адилаар Надад ханддаг. Хүний ажиглах хүчний ур чадвар, гүйцэтгэлийг Би хэчнээн биширдэг гээч! Үнэнийг хэлэхэд өнөөдөр чамд хүндлэлийн зүрх сэтгэл байгаа юу, үгүй юу гэдэг нь хамаагүй. Би түгшдэг ч үгүй, санаа зовдог ч үгүй. Харин Би бас чамд үүнийг хэлэх ёстой: Мэдлэггүй, суралцахыг хүсдэггүй “авьяаслаг хүн” чи эцэстээ өөртөө сэтгэл ханасан, ялимгүй ухаалаг зангаасаа болж сүйрнэ—чи зовж, гэсгээгддэг хүмүүсийн нэг байх болно. Би чамайг тамд зовсоор байхад чинь дагалдан явахуйц тийм тэнэг биш, учир нь Би чамтай адилхан төрлийнх биш. Чи бол Надаар хараагдсан атлаа Надаар заалгаж, авруулдаг бүтээл гэдгээ бүү март. Миний салахыг хүсдэггүй зүйл чамд огт байхгүй. Ажиллах болгондоо Би ямар ч хүмүүс, үйл явдал, зүйлээр хязгаарлагддаггүй. Хүн төрөлхтөнд хандах Миний хандлага болон үзэл бодол үргэлж нэгэн хэвийн байсаар ирсэн: Чи Миний удирдлага дахь нэмэлт зүйл бөгөөд өөр ямар ч зүйлээс илүү дээр биш учраас Би чамд тийм ч их дуртай биш. Чамд өгөх Миний зөвлөгөө энэ: Чи Бурханы бүтээлээс цаашгүй гэдгээ цаг ямагт санаж бай! Чи Надтай хамт амьдардаг байж болох ч ялгамж чанараа мэдэж байх ёстой; өөрийгөө хэтэрхий өндрөөр бүү бод. Би чамайг шүүмжлээгүй, эсвэл чамтай харьцаагүй, харин чамтай инээмсэглэн учирсан ч гэсэн, чи Надтай адил төрлийнх гэдгийг энэ нь нотолдоггүй; чи үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн нэг болохоос өөрөө үнэн биш гэдгээ мэдэж байх ёстой! Чи Миний үгийн дагуу өөрчлөгдөхөө хэзээ ч болих ёсгүй. Чи үүнээс зугтаж чадахгүй. Энэ гайхалтай хугацаанд, ийм ховор боломж ирэхэд ямар нэгэн зүйл сурахаар хичээ гэж Би чамд зөвлөе. Намайг бүү хуур; Намайг мэхлэхээр оролдон зусардах чинь Надад хэрэггүй. Намайг эрж хайх чинь огтхон ч Миний төлөө байдаггүй, харин өөрийн чинь төлөө байдаг билээ!
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?