Төгс болгуулсан хүмүүс л утга учиртай амьдралаар амьдарч чадна

Үнэндээ одоо хийгдэж байгаа ажил бол хүмүүсээр Сатаныг орхиулах, мөн хуучин өвөг дээдсүүдийг нь орхиулах ажил юм. Бүхий л үгэн шүүлт нь хүн төрөлхтний ялзармал зан чанарыг илчилж, хүмүүст амьдралын мөн чанарыг ойлгох боломж олгохыг зорьдог. Эдгээр дахин давтагдсан шүүлт бүгдээрээ хүмүүсийн зүрх сэтгэлийг хатгаж өвтгөж байдаг. Шүүлт бүхэн тэдний хувь заяанд шууд нөлөөлдөг бөгөөд тэдгээр хүмүүсийн зүрх сэтгэлийг шархлуулах учиртай, ингэснээр тэд тэр бүх зүйлийг орхиж, тэгснээрээ амьдралыг мэдэж авч, энэхүү бузар ертөнцийг мэдэж, мөн Бурханы мэргэн ухаан, төгс хүчит байдлыг, мөн Сатаны ялзруулсан хүн төрөлхтнийг мэддэг болно. Энэхүү гэсгээлт болон шүүлт хэдий чинээ их байна, хүмүүсийн зүрх сэтгэл төдий чинээ их шархалж, тэдний сүнсийг төдий чинээ их сэрээх болно. Маш ихээр ялзарсан болон хамгийн гүн гүнзгий хууран мэхлэгдсэн эдгээр хүмүүсийн сүнсийг сэрээх нь ийм төрлийн шүүлтийн зорилго юм. Хүн сүнсгүй, өөрөөр хэлбэл түүний сүнс аль хэдийн үхсэн бөгөөд хүн диваажин байдаг гэдгийг мэддэггүй, Бурхан байдаг гэдгийг мэддэггүй, мөн өөрийгөө үхлийн ёроолгүй ангалд тэмцэлдэж байгаагаа ч мэддэггүй нь лавтай; тэрээр газар дээрх энэхүү муу ёрын тамд амьдарч байгаагаа яахан мэдэж чадах юм бэ? Түүний ялзарсан цогцос нь Сатаны ялзралаар дамжуулан үхэгсдийн оронд унасан гэдгийг тэр яахан мэдэж чадах юм бэ? Газар дээрх бүх зүйлийг хүн төрөлхтөн аль эрт авах юмгүй болтол нь сүйтгэсэн гэдгийг тэр яахан мэдэж чадах юм бэ? Мөн Бүтээгч өнөөдөр дэлхий дээр ирээд Өөрийн аварч чадах ялзруулагдсан бүлэг хүмүүсийг хайж байгааг тэрээр яахан ойлгож чадах юм бэ? Хүн боломжтой бүх шүүлт болон цэвэршүүлэлтийг амссан ч гэсэн түүний мунхаг ухамсар арай ядан хөдөлж байгаа бөгөөд үндсэндээ мэдрэмжгүй байгаа. Хүн төрөлхтөн маш их доройтсон! Хэдийгээр ийм төрлийн шүүлт нь тэнгэрээс унаж буй ширүүн мөндөртэй адил ч гэсэн энэ нь хүнд асар их ач тустай. Хэрвээ хүмүүсийг ийнхүү шүүгээгүй бол ямар ч үр дүн байхгүй байх байсан бөгөөд хүмүүсийг гаслан зовлонгийн ёроолгүй ангалаас аврах нь үнэхээр боломжгүй байх байсан юм. Хэрвээ энэ ажил байгаагүй бол хүмүүсийн хувьд үхэгсдийн орноос гарч ирэхэд маш хэцүү байх байсан, яагаад гэвэл тэдний зүрх сэтгэл хэдийнээ үгүй болж, сүнс нь аль хэдийн Сатанаар гишгэлэгдсэн. Доройтлын хамгийн гүнд живсэн та нарыг аврахын тулд та нарыг хүчлэн дуудаж, хүчээр шүүх шаардлагатай, зөвхөн тэгсэн цагт л та нарын мөс шиг хүйтэн зүрх сэтгэл сэргээгдэх болно.

Та нарын бие махбод, хэмжээ хязгааргүй их хүсэл, та нарын шунал, хүсэл тачаал зэрэг нь та нарын дотор хэтэрхий гүн суусан. Эдгээр зүйл зүрх сэтгэлийг чинь маш тогтмол хянаснаар энэхүү үеэ өнгөрөөсөн, дорой бодлынхоо дөнгийг хөсөр хаяхад та нар хүчин мөхөстдөг. Та нар өөрсдийнхөө одоогийн нөхцөл байдлыг өөрчилж, харанхуйн нөлөөнөөс зугтахыг эрмэлздэггүй. Та нар зүгээр л эдгээр зүйлд хүлэгдсэн байдаг. Та нар ийм амьдрал хэтэрхий зовлонтой бөгөөд ийм дэлхий ертөнц хэтэрхий харанхуй гэдгийг мэдэж байсан ч гэсэн та нарын нэгэнд нь ч иймэрхүү төрлийн амьдралыг бүрмөсөн өөрчлөх зориг байдаггүй. Та нар зөвхөн ийм төрлийн бодит амьдралаас зугтаж, өөрийн сүнсийг ариусгалын ертөнцөөс аварч, амар амгалан, аз жаргалтай диваажин шиг орчинд амьдрахыг хүсдэг. Та нар өөрсдийн одоогийн амьдралыг өөрчлөхийн тулд зовлон туулах хүсэлгүй байдаг; мөн энэхүү шүүлт болон гэсгээлт дотроос өөрсдийн орох ёстой амьдралаа хайхыг ч хүсдэггүй. Үүний оронд та нар махан биеэс давсан үзэсгэлэнт дэлхий ертөнцийн тухай бүхэлдээ бодит бус мөрөөдлийг мөрөөдөж байдаг. Та нарын олж авахыг хүсэж байгаа амьдрал бол ямар ч өвдөлт шаналал туулахгүйгээр, амархан олж авах амьдрал юм. Энэ нь бүхэлдээ бодит бус! Учир нь та нарын хүсэн хүлээж байгаа зүйл бол махан биед байхдаа утга учиртай амьдралыг амьдран харуулж, амьдарч байх хугацаандаа үнэнийг олж авах биш, өөрөөр хэлбэл, үнэний төлөө амьдарч, шударга ёсны төлөө зогсох явдал биш юм. Энэ нь та нарын гэрэлтэй, нүд гялбам амьдрал гэж тооцдог зүйл биш. Харин энэ нь дур булаам, эсвэл утга учиртай амьдрал биш гэж та нарт санагддаг. Та нарын хувьд ийм амьдралаар амьдрах нь өөрсдийгөө үнэхээр дутуу үнэлж байгаа хэрэг болно! Хэдий та нар өнөөдөр энэхүү гэсгээлтийг хүлээн зөвшөөрсөн ч та нарын зорьж байгаа зүйл бол үнэнийг олж авах биш эсвэл одоо үнэнээр амьдрах биш, харин ч хожим нь махан биеэс давсан аз жаргалтай амьдралд орох боломжтой байхын тулд юм. Та нар үнэнийг эрж хайдаггүй бас үнэний төлөө ч зогсдоггүй бөгөөд гарцаагүй үнэний төлөө оршдоггүй. Та нар өнөөдрийн оролтын төлөө эрэлхийлдэггүй, оронд нь “нэг өдөр”-ийн талаар байнга бодож, хөх тэнгэрийг ширтэн, гашуун нулимс урсгаж, нэг л өдөр тэнгэрт хүргүүлэхээр хүлээж байгаа. Та нарын ийм бодол бодит байдлаас аль хэдийнээ тасарсан гэдгийг та нар ойлгож байна уу? Та нар, хязгааргүй сайхан сэтгэлтэй, энэрэнгүй Аврагч нэг л өдөр, дэлхий дээрх зовлон зүдгүүрийг туулж гарсан нэгэн болох чамайг Өөртэйгөө хамт авч явахаар гарцаагүй ирнэ, мөн Тэр хохирч дарлагдсан чиний өшөөг эргэлзээгүй авч өгөх болно гэж бодсоор байгаа. Чи нүгэл хилэнцээр дүүрэн биш гэж үү? Чи дэлхий дээр зовж шаналсан цорын ганц хүн гэж үү? Чи өөрөө Сатаны эзэмшилд унаж зовсон, гэсэн ч чиний өшөөг Бурхан авч өгөх хэрэгтэй гэж үү? Бурханы шаардлагыг биелүүлж чаддаггүй хүмүүс—тэд бүгд Бурханы дайсан биш гэж үү? Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хүмүүс бол антихристүүд биш гэж үү? Чиний сайн үйлс юуны төлөө вэ? Тэдгээр нь Бурханыг шүтэн мөргөх зүрх сэтгэлийг орлож чадах уу? Чи зүгээр л зарим нэг сайн үйлс хийснээр Бурханы ерөөлийг хүлээн авч чадахгүй ба хохирч, дарлагдсанаас чинь болж чиний өшөөг Бурхан чамд авч өгөхгүй. Бурханд итгэдэг ч гэсэн Бурханыг мэддэггүй, гэхдээ сайн үйлс хийдэг хүмүүс—тэд бас гэсгээгддэггүй гэж үү? Чи ердөө л Бурханд итгэж, өөрийн чинь эсрэг хийсэн буруу үйлийн өшөөг авхуулах, цагаатгуулах төдийхнийг л Бурханаас хүсэж, Бурхан чамайг гаслангаас чинь ангижруулаасай гэж хүсдэг. Гэвч чи үнэнд анхаарал хандуулахаас татгалздаг; чи үнэнийг амьдран харуулахыг хүсдэггүй. Тэр ч байтугай чи энэхүү хэцүү хоосон амьдралаас зугтаж чадахгүй. Оронд нь чи махан бие дэх амьдрал, нүгэлт амьдралаараа амьдарч байхдаа гомдлыг чинь барагдуулж, оршин тогтнолын чинь мананг сарниулахыг Бурханаас найдвар тээн хүлээдэг. Яаж тэгж болдог юм бэ? Хэрвээ чамд үнэн байгаа бол чи Бурханыг дагаж чадна. Хэрвээ чамд амьдран харуулалт байгаа бол чи Бурханы үгсийн илрэл болж чадна. Хэрвээ чамд амь байгаа бол чи Бурханы ерөөлийг эдэлж чадна. Үнэнийг эзэмшдэг хүмүүс л Бурханы ерөөлийг эдэлж чадна. Бурхан бүхий л зүрх сэтгэлээсээ Түүнийг хайрладаг, мөн түүнчлэн зовлон шаналал, бэрхшээлийг туулдаг хүмүүсийг цагаатгахыг зөвшөөрдөг, харин зөвхөн өөрсдийгөө хайрладаг бөгөөд Сатаны заль мэхэнд урхидуулсан хүмүүсийг цагаатгахыг зөвшөөрдөггүй. Үнэнийг хайрладаггүй хүмүүст яаж сайн сайхан байдал байх юм бэ? Зөвхөн махан биеэ хайрладаг хүмүүст яаж зөв шударга байдал байх юм бэ? Зөв шударга байдал болон сайн сайхан байдал бүхэн үнэнтэй хамаатай байдаг биш билүү? Тэдгээр нь Бурханыг бүхий л зүрх сэтгэлээсээ хайрладаг хүмүүст хадгалагдаж байдаг биш билүү? Үнэнийг хайрлах чадваргүй, илжирсэн цогцосноос өөрцгүй хүмүүс—энэ бүх хүмүүс хорон мууг өвөрлөдөг биш билүү? Үнэнийг амьдран харуулах чадваргүй хүмүүс—тэд бүгд үнэний дайсан биш гэж үү? Харин тэгвэл та нарын хувьд ямар вэ?

Хэрвээ чи өөрийгөө эдгээр бохир зүйлээс салгаж, харанхуйн нөлөөнөөс зугтаж, ариун болж чадвал, энэ нь чи үнэнийг эзэмшдэг гэсэн үг юм. Чиний уг чанар өөрчлөгдсөн биш, харин чи зөвхөн үнэнийг хэрэгжүүлж, махан биеэ орхих чадвартай болсон байна. Энэ нь цэвэрлэгдсэн хүмүүст байдаг зүйл юм. Байлдан дагуулах ажлын гол зорилго нь хүн төрөлхтнийг цэвэрлэх явдал, ингэснээр хүн үнэнийг эзэмшиж чадна, яагаад гэвэл хүн одоо хэтэрхий бага үнэнийг эзэмшдэг билээ! Эдгээр хүмүүст байлдан дагуулах ажлыг хийх нь хамгийн гүнзгий ач холбогдолтой. Та нар бүгдээрээ харанхуйн нөлөөнд унаж, гүн гүнзгий хорлогдсон. Энэ ажлын зорилго нь та нарыг, хүний уг чанарыг мэдэж, улмаар үнэнээр амьдрах боломжтой болгоход оршдог. Төгс болгуулах нь бүх бүтээгдсэн зүйлийн хүлээн зөвшөөрөх ёстой нэг зүйл юм. Хэрвээ энэ үе шатны ажил нь зөвхөн хүмүүсийг төгс болгох явдлыг агуулдаг бол энэ нь Англи, эсвэл Америк эсвэл Израильд хийгдэж болох байсан; энэ нь ямар ч үндэстний хүмүүс дээр хийгдэж болох байсан. Гэвч байлдан дагуулах ажил нь шилж сонгодог. Байлдан дагуулах ажлын эхний алхам нь богино хугацааных юм; түүнчлэн энэ нь Сатаныг гутааж, бүхий л орчлон ертөнцийг байлдан дагуулахад ашиглагдах болно. Энэ нь байлдан дагуулах ажлын эхэн үе юм. Төгс болгуулна гэдэг нь урт хугацааны өөрчлөлтийн дараа хүний хүрч чадах зүйл учраас Бурханд итгэдэг ямар ч бүтээл төгс болгуулж чадна гэж хэлж болно. Харин байлдан дагуулагдах бол ондоо. Байлдан дагуулалтын үлгэр загвар нь хөгжлөөр хол хоцорч буй нэгэн буюу хамгийн харанхуйд амьдардаг, мөн хамгийн доройтсон, Бурханыг хүлээн зөвшөөрөх хамгийн дургүй, Бурханд хамгийн дуулгаваргүй нэгэн байх ёстой. Энэ бол байлдан дагуулагдах талаар гэрчилж чадах хүн юм. Байлдан дагуулах ажлын үндсэн зорилго нь Сатаныг ялах юм. Нөгөө талаар, хүмүүсийг төгс болгохын үндсэн зорилго бол хүмүүсийг олж авах юм. Хүмүүсийг байлдан дагуулагдсаны дараа гэрчлэлтэй байлгахын тулд энэхүү байлдан дагуулах ажил энд, та нар шиг хүмүүс дээр хийгдсэн. Гол зорилго нь байлдан дагуулсны дараа хүмүүсээр гэрчлэл хийлгэх явдал юм. Байлдан дагуулагдсан эдгээр хүмүүс Сатаныг гутаах зорилгыг биелүүлэхэд ашиглагдах болно. Тиймээс байлдан дагуулалтын гол арга барил юу вэ? Гэсгээлт, шүүлт, хараах болон илчлэх—хүмүүсийг байлдан дагуулахын тулд зөвт зан чанарыг ашигласнаар тэд, Бурханы зөвт зан чанараас үүдэн бүрмөсөн үнэмшдэг. Байлдан дагуулагдах гэдэг нь хүмүүсийг байлдан дагуулж, бүрэн үнэмшүүлэхийн тулд үгийн бодит байдал, эрх мэдлийг ашиглахыг хэлдэг. Төгс болгуулсан хүмүүс байлдан дагуулагдсаныхаа дараа зүгээр ч нэг дуулгавартай болоод зогсохгүй, бас мэдлэгтэй байж, зан чанараа өөрчилж, Бурханыг мэдэж чадна. Тэд Бурханыг хайрлах замыг туулж, үнэнээр дүүрсэн байдаг. Тэд Бурханы ажилд хэрхэн туршлагажихаа мэддэг, Бурханы төлөө зовох чадвартай бөгөөд өөрсдийн хүсэл зоригтой байдаг. Төгс болгуулсан хүмүүс бол Бурханы үгийг туулсныхаа ачаар үнэний талаар бодит ойлголттой болсон хүмүүс юм. Байлдан дагуулагдсан хүмүүс үнэнийг мэддэг боловч үнэний бодит утга учрыг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс юм. Байлдан дагуулагдсаныхаа дараа тэд дуулгавартай байх боловч тэдний дуулгавартай байдал нь тэдний хүлээж авсан шүүлтийн бүхий л үр дүн юм. Тэд олон үнэний жинхэнэ утгын талаар ямар ч ойлголтгүй байдаг. Тэд амаараа үнэнийг хүлээн зөвшөөрдөг хэдий ч тэд үнэнд ороогүй байдаг; үнэнийг ойлгодог хэдий ч тэд үнэнд туршлагажаагүй байдаг. Эдгээр төгс болгуулсан хүмүүст хийгддэг ажил нь гэсгээлт болон шүүлтийг, амийн хангалтын хамтаар агуулдаг. Үнэнд орохыг үнэлдэг хүн бол төгс болгуулах хүн юм. Төгс болгуулах хүн болон байлдан дагуулагдах хүний хоорондын ялгаа нь тэд үнэнд орсон эсэхээс хамаардаг. Үнэнийг ойлгосон, үнэнд орсон, үнэнийг амьдран харуулсан хүмүүс нь төгс болгуулсан хүмүүс юм; үнэнийг ойлгодоггүй, үнэнд ордоггүй бөгөөд үнэнийг амьдран харуулдаггүй хүмүүс нь төгс болгуулж чадахгүй хүмүүс юм. Хэрвээ ийм хүмүүс одоо бүрэн дуулгавартай байж чадвал тэд байлдан дагуулагдана. Хэрвээ байлдан дагуулагдсан хүмүүс нь үнэнийг эрж хайдаггүй бол—хэрвээ тэд дагадаг ч гэсэн үнэнийг амьдран харуулдаггүй бол, хэрвээ тэд үнэнийг харж, сонссон ч үнэнийг амьдран харуулахыг үнэлдэггүй бол—тэд төгс болгуулж чадахгүй. Төгс болгуулах хүмүүс нь төгс төгөлдөржилтийн замын дагуу үнэнийг хэрэгжүүлдэг, өөрөөр хэлбэл, тэд төгс төгөлдрийн замд үндэслэсэн үнэнийг хэрэгжүүлдэг. Үүгээр дамжуулан тэд Бурханы хүслийг биелүүлдэг бөгөөд төгс болдог. Байлдан дагуулагдах ажил дуусахаас өмнө эцсийг нь хүртэл дагадаг хүн бол байлдан дагуулагдсан нэгэн юм, гэвч түүнийг төгс болсон нэгэн гэж хэлж болохгүй. Төгс болгуулсан хүмүүс гэж байлдан дагуулагдах ажил дууссаны дараа үнэнийг эрэлхийлж Бурханаар авахуулсан хүмүүсийг хэлдэг. Энэ нь байлдан дагуулагдах ажил дууссаны дараа гай гамшигт бат зогсож, үнэнийг амьдран харуулдаг хүмүүс юм. Төгс болгуулах, байлдан дагуулагдах хоёрыг ялгадаг зүйл нь ажлын алхмын ялгаа болон хүмүүсийн үнэнийг ойлгож, үнэнд ордог түвшний ялгаа юм. Төгс төгөлдрийн замд ороогүй бүх хүмүүс буюу үнэнийг эзэмшдэггүй хүмүүс нь эцэстээ таягдагдах болно. Үнэнийг эзэмшдэг, үнэнийг амьдран харуулдаг хүмүүс л Бурханаар бүрэн авхуулах болно. Өөрөөр хэлбэл, Петрийн дүр төрхийг амьдран харуулдаг хүмүүс бол төгс болгуулсан хүмүүс байхад бусад нь байлдан дагуулагдсан хүмүүс юм. Байлдан дагуулагдаж байгаа бүх хүнд хийгддэг ажил нь хараах, гэсгээх, уур хилэнг харуулах төдийхнөөс бүрддэг бөгөөд тэдэнд очдог зүйл нь ердөө л хараал болон зөвт байдал билээ. Ийм хүн дээр ажиллах нь шулуухан илчлэх буюу түүний дотор байгаа ялзарсан зан чанарыг илчлэх явдал юм, ингэснээр тэр өөрийгөө таньж, бүрэн үнэмших болно. Хүнийг бүрэн дуулгавартай болмогц байлдан дагуулах ажил дуусна. Ихэнх хүмүүс үнэнийг ойлгохоор зорихгүй байсан ч гэсэн байлдан дагуулах ажил дууссан байх болно.

Хэрвээ чи төгс болгуулах гэж байгаа бол чиний биелүүлэх ёстой шалгуур бий. Өөрийнхөө шийдвэр, тэвчээр, мөс чанараар дамжуулан, мөн өөрийнхөө эрэл хайгуулаар дамжуулан чи амийг мэдэрч, Бурханы хүслийг хангах чадвартай болно. Эдгээр нь чиний оролт бөгөөд төгс төгөлдрийн замд шаардагддаг зүйл юм. Төгс болгох ажлыг бүх хүн дээр хийж болно. Бурханыг эрэлхийлдэг хэн боловч төгс болгуулж болох ба төгс болгуулах боломж, чадавхтай. Үүнд ямар ч тодорхойлолт байхгүй. Хүн төгс болгуулж чадах эсэх нь юу эрж хайж байгаагаас нь үндсэндээ шалтгаална. Үнэнийг хайрладаг бөгөөд үнэнээр амьдардаг хүмүүс төгс болгуулах нь гарцаагүй юм. Харин үнэнийг хайрладаггүй, Бурханаар сайшаагддаггүй хүмүүс Бурханы шаарддаг амийг эзэмшдэггүй. Энэ хүмүүс төгс болгуулж чадахгүй. Төгс болгох ажил нь зөвхөн хүмүүсийг олж авахын төлөө бөгөөд Сатантай хийх дайны алхам биш; байлдан дагуулах ажил нь зөвхөн Сатантай хийх дайны төлөө бөгөөд Сатаныг ялахын тулд хүмүүсийн байлдан дагуулалтыг ашиглана гэсэн үг юм. Сүүлчийнх нь үндсэн ажил, бүх эрин үед хэзээ ч хийгдэж байгаагүй хамгийн шинэ ажил билээ. Ажлын энэ үе шатны зорилго нь үндсэндээ Сатаныг ялахын тулд бүх хүмүүсийг байлдан дагуулах явдал юм гэж хэлж болно. Хүмүүсийг төгс болгох ажил—энэ бол шинэ ажил биш юм. Бурхан махан биед ажиллаж байх үеийн бүх ажил нь хүмүүсийг байлдан дагуулах үндсэн зорилготой. Энэ нь Нигүүлслийн эрин үеийнхтэй ижил. Цовдлолоор дамжуулан бүх хүн төрөлхтнийг золин аврах нь үндсэн ажил байсан. “Хүмүүсийг олж авах” нь махан бие дэх ажлын нэмэлт ажил байсан бөгөөд зөвхөн цовдлолын дараа хийгдсэн. Есүс ирээд Өөрийн ажлыг хийх үед Түүний зорилго нь үндсэндээ Өөрийнхөө цовдлолыг ашиглан үхэл болон Үхэгсдийн орны хүлээсийг ялан дийлж, Сатаны нөлөөг дийлэх буюу Сатаныг ялах явдал байсан юм. Есүсийг цовдлогдсоны дараа л Петр төгс болох замаар алхам алхмаар алхаж эхэлсэн. Мэдээж тэр Есүсийг ажиллаж байх зуур Есүсийг дагадаг хүмүүсийн дунд байсан, гэвч тэр энэ хугацаанд төгс болоогүй байв. Харин ч Есүсийг Өөрийн ажлыг дуусгасны дараа Петр аажмаар үнэнийг ойлгож, дараа нь төгс болсон. Бие махбодтой болсон Бурхан, ажлын чухал, шийдвэрлэх үе шатыг богинохон хугацаанд гүйцээхийн тулд л газар дээр ирдэг бөгөөд газар дээрх хүмүүсийн дунд урт хугацаагаар амьдарч, тэднийг зориуд төгс болгохын тулд ирдэггүй. Тэр тийм ажил хийдэггүй. Тэрээр ажлаа дуусгахын тулд хүн бүрэн төгс болох үеийг хүлээдэггүй. Энэ нь бие махбодтой болсон Түүний ач холбогдол болон зорилго биш юм. Тэрээр хүн төрөлхтнийг төгс болгох маш урт хугацааны ажлыг хийхийн тулд биш, харин хүн төрөлхтнийг аврах богино хугацааны ажлыг хийхийн тулд л ирсэн. Хүн төрөлхтнийг аврах ажил үлгэр загвар, энэ нь шинэ эрин үеийг эхлүүлэх чадвартай бөгөөд богино хугацаанд дуусаж болно. Гэвч хүн төрөлхтнийг төгс болгох ажил нь хүнийг тодорхой түвшинд аваачихыг шаарддаг ба энэ ажил нь урт хугацаа зарцуулдаг. Энэ ажил нь Бурханы Сүнсээр хийгдэх ёстой, гэвч энэ нь махан биеэр ажиллаж байхдаа Түүний ярьдаг үнэний суурин дээр хийгддэг. Эсвэл дээр нь нэмээд Тэр, хүн төрөлхтнийг төгс болгох Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд урт хугацаанд хариулах ажлыг хийх элчүүдийг өргөдөг. Бие махбодтой болсон Бурхан энэ ажлыг хийдэггүй. Тэр зөвхөн амийн замын тухай ярьдаг, иймээс хүмүүс ойлгох бөгөөд үнэнийг хэрэгжүүлэхэд нь хүмүүсийг тасралтгүй дагалдахын оронд хүн төрөлхтөнд зөвхөн үнэнийг өгдөг, учир нь тэр нь Түүний үйлчлэл дотор байдаггүй юм. Иймээс Тэр, хүн үнэнийг бүрэн ойлгож, үнэнийг бүрэн олж авах өдрийг хүртэл хүнийг дагалдахгүй. Хүн амийн үнэний зөв замд албан ёсоор орох үед, мөн төгс болгуулах зөв зам руугаа алхах үед Түүний махан бие дэх ажил дуусна. Мэдээж энэ нь бас Тэр, Сатаныг бүрмөсөн ялж, дэлхий ертөнцийг ялан дийлсэн үе байх юм. Тэрээр, хүн тухайн үед үнэнд үнэхээр орсон эсэхийг анхаардаггүй, мөн хүний амьдрал том, эсвэл жижиг үү гэдгийг анхаардаггүй. Эдгээрийн аль нь ч махан бие дэх Түүний удирдах ёстой зүйл биш; эдгээрийн аль нь ч бие махбодтой болсон Бурханы үйлчлэл дотор байдаггүй. Тэр Өөрийн зорьсон ажлыг дуусгамагцаа махан бие дэх Өөрийн ажлыг дуусгадаг. Тиймээс бие махбодтой болсон Бурханы хийдэг ажил нь зөвхөн Бурханы Сүнсний шууд хийж чаддаггүй ажил юм. Түүнчлэн энэ нь газар дээрх урт хугацааны ажил биш, харин богино хугацааны авралын ажил юм.

Та нарын хэв чанарыг өсгөх нь Миний ажлын хүрээнд байгаагүй. Та нарын хэв чанар хэтэрхий дорд байгаа учраас л Би та нараас үүнийг хийхийг гуйдаг. Үнэндээ энэ нь төгс болгох ажлын нэг хэсэг биш; харин ч энэ нь та нар дээр хийгдэж байгаа нэмэлт ажил юм. Өнөөдөр та нар дээр гүйцэтгэгдэж байгаа ажил та нарт хэрэгтэй байгаа зүйлийн дагуу хийгдсэн. Энэ нь хүн бүрийн онцлогийг харгалзсан бөгөөд төгс болгуулж буй хүн болгоны орох ёстой зам биш юм. Та нарын хэв чанар өмнө нь төгс болгуулсан хэнийхээс ч дорд учраас энэхүү ажил та нар дээр ирэх үедээ хэтэрхий их саадтай тулгарсан. Төгс болгуулах байнууд өөр өөр учраас Би та нарын дунд энэхүү нэмэлт ажлыг хийж байгаа. Ерөнхийдөө Бурхан газар дээр ирэх үедээ өөр бусад ажил хэрэгт хэтэрхий их сатааралгүйгээр Өөрийн ажлыг гүйцэтгэх давчуу хүрээнд оршиж байдаг. Тэрээр гэр бүлийн хэрэг явдлуудад, эсвэл хүмүүсийн амьдралд оролцдоггүй. Тэр иймэрхүү жижиг сажиг зүйлсэд огтхон ч санаа тавьдаггүй; тэдгээр нь Түүний үйлчлэлийн нэг хэсэг биш юм. Гэвч та нарын хэв чанар Миний шаардсанаас хэтэрхий их доогуур—ямар ч харьцуулах зүйл байхгүй—энэ нь ажилд туйлын их төвөг учруулдаг. Үүнээс гадна, энэ ажил Хятадын энэ газар нутаг дахь хүмүүсийн дунд хийгдэх ёстой. Та нар маш боловсрол муутай болохоор та нараас боловсролтой болохыг шаардахаас өөр сонголт Надад байдаггүй. Энэ нь нэмэлт ажил гэдгийг Би та нарт хэлсэн, гэхдээ энэ нь бас та нарт байх ёстой зүйл, та нарыг төгс болгоход ач тустай зүйл юм. Үнэндээ та нар юун түрүүнд боловсрол, биеэ хэрхэн авч явах тухай үндсэн мэдлэг, амьдралын тухай үндсэн мэдлэгийг олж авах ёстой; Би эдгээр зүйлийн талаар та нарт ярьж байх ёсгүй. Гэвч та нарт эдгээр зүйл байдаггүйгээс хойш дараа нь та нарт тэдгээрийг нэмэх ажлыг хийхээс өөр сонголт Надад байдаггүй. Та нар Миний тухай олон үзэл өвөрлөж байсан ч гэсэн Би та нараас үүнийг шаардаж, хэв чанараа өсгөхийг шаардсаар байдаг. Хүрч ирээд энэхүү ажлыг хийнэ гэдэг бол Миний цаад санаа биш, учир нь Миний ажил бол зүгээр л та нарыг байлдан дагуулах, та нарыг шүүснээрээ та нарын бүрэн итгэл үнэмшлийг олж авах, тэгснээрээ та нарын орох ёстой амийн замыг зааж үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл, Би та нарыг Өөрийнхөө үгээр байлдан дагуулах хэрэгтэй байгаагүй бол та нарын хэр боловсорсон нь болон амьдралын талаар мэдлэгтэй эсэх нь Надтай ямар ч хамаагүй байх байсан юм. Энэ бүхэн нь, байлдан дагуулах ажлаас гарах үр дүнг баталгаатай болгохын тулд болон та нарын дараагийн төгс төгөлдөржилтийн төлөө нэмэгдэж байгаа. Энэ нь байлдан дагуулах ажлын алхам биш юм. Та нар дорд хэв чанартай, залхуу, хайнга, мунхаг, ухвар мөчид, үхээнц бөгөөд усан тэнэг учраас—та нар хэтэрхий хэвийн бус учраас—Би та нараас өөрсдийн хэв чанарыг өсгөхийг хамгийн түрүүнд шаарддаг. Төгс болохыг хүссэн хэн боловч тодорхой шалгуурт тэнцэх ёстой. Төгс болохын тулд хүн тодорхой, хэрсүү ухаантай байх ёстой бөгөөд утга учиртай амьдралаар амьдрахад бэлэн байх ёстой. Хэрвээ чи хөндий хоосон амьдралаар амьдрахыг хүсдэггүй, үнэнийг эрэлхийлдэг, өөрийн хийсэн бүхэндээ ноцтой бөгөөд ер бусын хэвийн хүн чанартай нэгэн бол чи төгс болох шаардлагыг хангаж байна.

Та нарын дундах энэхүү ажил нь ямар ажил хийгдэх хэрэгтэй байгаагийн дагуу та нар дээр гүйцэтгэгдэж байгаа. Эдгээр хувь хүмүүсийн байлдан дагуулалтын дараа бүлэг хүмүүс төгс болно. Тиймээс одоогийн ажлын ихэнх нь та нарыг төгс болгох зорилгын төлөө бэлдэж байгаа, яагаад гэвэл үнэнээр өлсөж байгаа, төгс болгуулж чадах хүмүүс олон байдаг. Хэрвээ байлдан дагуулах ажил та нар дээр гүйцэтгэгдэж байгаа бөгөөд дараагаар нь өөр ажил хийгдэхгүй бол үнэнийг хүсэн тэмүүлдэг зарим хүмүүсийг олж авч чадахгүй биш үү? Одоогийн ажил нь хожим хүмүүсийг төгс болгох замыг нээхээр зорьдог. Хэдийгээр Миний ажил зүгээр л байлдан дагуулалт боловч Миний ярьсан амийн зам нь гэхдээ хожим хүмүүсийг төгс болгохын төлөөх бэлтгэл юм. Байлдан дагуулалтын дараа хийгдэх ажил хүмүүсийг төгс болгоход чиглэдэг, иймээс байлдан дагуулах ажил нь төгс болгох ажлын суурийг тавихын тулд хийгддэг. Хүн зөвхөн байлдан дагуулагдсаныхаа дараа л төгс болж чадна. Яг одоогийн үндсэн даалгавар бол байлдан дагуулах; хожим нь үнэнийг эрж хайж, үнэнд тэмүүлдэг хүмүүсийг төгс болгох болно. Төгс болгогдох нь хүмүүсийн оролтын эерэг талуудыг агуулдаг: Чи Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй юү? Энэ замаар алхахад чиний туршлагын гүн нь ямархуу байсан бэ? Чиний Бурханыг хайрлах хайр хэр цэвэр ариун бэ? Үнэнийг хэрэгжүүлэх чиний хэрэгжүүлэлт хэр нарийн зөв бэ? Төгс болгуулахын тулд хүн, хүн чанарын бүхий л талын талаар үндсэн мэдлэгтэй байх ёстой. Энэ нь үндсэн шаардлага юм. Байлдан дагуулагдсаныхаа дараа төгс болж чадахгүй бүх хүмүүс хүчин зүтгэгчид болж, эцэстээ гал болон хүхэрт нуур луу хаягдаж, ёроолгүй нүх рүү унах болно, яагаад гэвэл тэдний зан чанар өөрчлөгдөөгүй бөгөөд тэд Сатанд харьяалагддаг хэвээрээ байгаа. Хэрвээ хүнд төгс болох чадвар дутмаг бол тэр хэрэггүй—тэр бол зүгээр л хог хаягдал, хэрэгсэл, галын шалгалтыг тэсвэрлэж чадахгүй зүйл юм! Бурханыг хайрлах чиний хайр яг одоо хэр агуу вэ? Чиний өөрийгөө үзэн ядах байдал хэр их вэ? Чи Сатаны тухай үнэндээ хэр гүнзгий мэдэх вэ? Та нар өөрсдийнхөө шийдвэрийг бат бөх болгосон уу? Та нарын хүн чанарын амьдрал сайн зохицуулагдсан уу? Та нарын амьдрал өөрчлөгдсөн үү? Та нар шинэ амьдралаар амьдарч байгаа юу? Та нарын амьдралыг үзэх үзэл өөрчлөгдсөн үү? Хэрвээ эдгээр зүйл өөрчлөгдөөгүй бол чи ухарч няцахгүй байсан ч гэсэн төгс болж чадахгүй; үүний оронд чи зөвхөн байлдан дагуулагдсан байна. Чамайг турших цаг болох үед чамд үнэн дутагдаж байдаг, чиний хүн чанар хэвийн бус бөгөөд чи яг л адгуус мал шиг дорд байдаг. Чи зөвхөн байлдан дагуулагдсан бөгөөд чи зөвхөн Надаар байлдан дагуулагдсан нэгэн байсан. Илжиг эзнийхээ ташуурын амтыг үзмэгцээ айдастай болж, эзнээ харах болгондоо адайрлахаас эмээдэг шиг, чи ч гэсэн ийм номхорсон илжиг юм. Хэрвээ хүнд эдгээр эерэг тал хомс, харин идэвхгүй, айдастай, бүх зүйлд хулчийж, ухарч няцдаг, аливааг тодорхой ялган таньж чаддаггүй, үнэнийг хүлээн зөвшөөрөх чадваргүй, одоо ч гэсэн хэрэгжүүлэлтийн замгүй, Бурханыг хайрлах зүрх сэтгэл бүр ч байхгүй бол—хэрвээ хүн, хэрхэн Бурханыг хайрлах, хэрхэн утга учиртай амьдралаар амьдрах, хэрхэн жинхэнэ хүн байх талаар ямар ч ойлголтгүй бол—ийм хүн яаж Бурханд гэрчлэл хийж чадах юм бэ? Амьдрал чинь өчүүхэн үнэ цэнтэй, чи бол байлдан дагуулагдсан илжигнээс цаашгүй гэдэг нь үүнээс харагддаг. Чи байлдан дагуулагдсан, гэхдээ энэ нь чи ердөө л агуу улаан лууг орхиж, үүний эзэмшилд захирагдахаас татгалзсан гэсэн үг; энэ нь чи Бурхан байдаг гэдэгт итгэдэг, Бурханы бүхий л төлөвлөгөөг дуулгавартай дагахыг хүсдэг ба ямар ч гомдолгүй байдаг гэсэн үг юм. Гэхдээ эерэг талууд дээр, чи Бурханы үгийг амьдран харуулж, Бурханыг илэрхийлэх чадвартай юу? Эдгээрийн аль нь ч үгүй бол чи Бурханаар авхуулаагүй, зүгээр л номхорсон илжиг гэсэн үг юм. Чамд хүсүүштэй зүйл юу ч байхгүй бөгөөд Ариун Сүнс чам дээр ажилладаггүй. Чиний хүн чанар хэтэрхий дутагдалтай бөгөөд Бурханы хувьд чамайг ашиглах боломжгүй юм. Чи Бурханаар хүлээн зөвшөөрөгдөх ёстой бөгөөд үл итгэгч араатнуудаас болон алхаж буй үхдэлүүдээс хэдэн зуу дахин илүү байх ёстой—зөвхөн энэ түвшинд хүрсэн хүмүүс л төгс болгуулахад тохирох болно. Хүн, хүн чанартай, мөс чанартай байгаа л бол Бурхан ашиглахад тохирно. Та нар төгс болгуулсан үедээ л хүн гэж тооцогдоно. Зөвхөн төгс болгуулсан хүмүүс л утга учиртай амьдралаар амьдардаг хүмүүс юм. Зөвхөн ийм хүмүүс л бүр илүү хангинасан байдлаар Бурханыг гэрчилж чадна.

 

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих