Бурханд итгэхдээ Бурханы үгийг хэрэгжүүлж, туулах нь хамгийн чухал (I хэсэг)
Бурханд итгэх итгэлийн чинь тухайд үүргээ сайн гүйцэтгэхээс гадна үнэнийг ойлгож, үнэн-бодит байдалд орж, амь-оролтод илүү их хүчин чармайлт гаргах нь хамгийн чухал юм. Юу ч боллоо гэсэн авах сургамж байдаг тул үүнийг бүү хөнгөн хуумгай өнгөрүүл. Та нар энэ талаар бие биетэйгээ нөхөрлөх ёстой, тэгвэл Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүртээд, үнэнийг ойлгож чадна. Нөхөрлөлөөр дамжуулан хэрэгжүүлэх замтай болж, Бурханы ажлыг яаж туулахаа мэдэх бөгөөд зарим асуудал чинь нэг л мэдэхэд шийдвэрлэгдэж, тодорхой харж чаддаггүй зүйл чинь улам бүр багасаж, чиний ойлгодог үнэн улам бүр ихэснэ. Ийм маягаар чиний биеийн хэмжээ нэг л мэдэхэд өснө. Чи үнэний төлөө чармайж, зүрх сэтгэлээ үнэнд зориулахын тулд санаачилгатай байх ёстой. Зарим хүн: “Би Бурханд хэдэн жил итгэж, олон сургаалыг ойлгосон. Би одоо суурьтай. Одоо гадаад дахь манай чуулганы амьдрал сайхан байна, ах эгч нар Бурханд итгэх итгэлийн асуудлыг өдөржингөө нөхөрлөхөөр цуглардаг, тийм болохоор би өөрийнхөө харж, сонсдог зүйлийн нөлөөнд автаж, үүгээр тэжээгддэг—энэ л хангалттай. Амь-оролтынхоо асуудлыг, эсвэл тэрслүү байдлынхаа асуудлыг шийдвэрлэхээр хүчин чармайлт гаргах хэрэг надад байхгүй. Хэрвээ би өдөр бүр цагийн хуваариа мөрдөн залбирч, Бурханы үгийг идэж, ууж, магтан дуу дуулж, үүргээ биелүүлж, гүйцэтгэх учиртай үүргээ гүйцэтгэвэл амь минь аяндаа өснө” гэж хэлдэг. Будилсан тэр итгэгчид ингэж боддог. Энэ хүмүүс үнэнийг огт хүлээн авдаггүй. Тэд ердөө л шашны зан үйл үйлдэж, уран цэцэн ярьж, хоосон уриа лоозон хашхирч, бичиг үсэг, хоосон сургаал хэлээд, сайн ажиллалаа гэж боддог. Үүнээс болоод, бусад хүн зарим үнэнийг хэрэгжүүлээд, өөрчлөлтөд хүрч чадаж байхад будилсан энэ итгэгчид ямар ч туршлагын гэрчлэлгүй байдаг. Тэд бүр өөрсдийнхөө талаарх ямар ч мэдлэгийг ярьж чаддаггүй. Тэгээд юу ч олж авалгүй гар хоосон хоцордог. Тэд ядмаг, хөөрхийлөлтэй биш үү? Үнэнийг хүлээн авч, эрэлхийлэхээс илүү авралд хүрэх жинхэнэ, бодит зам гэж үгүй. Үнэнийг олж авч чадахгүй бол Бурханд итгэх итгэл чинь хий хоосон байдаг. Хий дэмий бичиг үсэг, хоосон сургаал хэлж, уриа лоозон байнга давтаж, сүрхий сонсогдох зүйл хэлж, дүрэм дагаад, үнэнийг хэрэгжүүлэхэд хэзээ ч анхаардаггүй хүмүүс хэчнээн олон жил итгэлээ ч юу ч олж авдаггүй. Ямар хүмүүс юм олж авдаг вэ? Үүргээ чин сэтгэлээсээ биелүүлдэг, үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг, Бурханы даалгасан зүйлийг өөрсдийн үүрэг даалгавар гэж үздэг, Бурханы төлөө зарлагадахад бүхий л амьдралаа баяртайяа зарцуулдаг, өөрсдийнхөө төлөө явуулга хийдэггүй, бат ул суурьтай, Бурханы зохион байгуулалтыг дуулгавартай дагадаг хүмүүс. Тэд үүргээ гүйцэтгэж байхдаа үнэн-зарчмыг ойлгож чаддаг бөгөөд бүх зүйлийг сайн хийхээр шаргуу хичээдэг нь Бурханд гэрчлэл хийх үр дүнд хүрч, Бурханы хүслийг хангах боломжийг олгодог. Тэд үүргээ гүйцэтгэж байгаад бэрхшээлтэй тулгарах үедээ Бурханд залбирч, Бурханы хүслийг ойлгох гэж хичээдэг бөгөөд Бурханаас ирдэг зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж чаддаг, хийдэг юм бүхэндээ үнэнийг эрж хайж, хэрэгжүүлдэг. Тэд уриа лоозон давтаж, сүрхий сонсогдох зүйл хэлэлгүй, ул суурьтайгаар аливааг хийж, зарчмуудыг нягт нямбай дагахад л анхаардаг. Тэд хийдэг бүх зүйлдээ зүрх сэтгэлээ зориулж, бүх зүйлийг чин сэтгэлээсээ сурч, ойлгох гэж шаргуу оролддог бөгөөд олон асуудал дээр үнэнийг хэрэгжүүлж чаддаг. Үүнийхээ дараа мэдлэг, ойлголттой болоод, сургамж авч, үнэхээр ямар нэг зүйл олж авч чаддаг. Мөн тэд буруу бодолтой юм уу эндүү ташаа байдалтай байх үедээ үүнийгээ шийдвэрлэхээр Бурханд залбирч, үнэнийг эрж хайдаг; ямар ч үнэнийг ойлголоо гэсэн зүрх сэтгэлдээ туршлагажиж, өөрсдийн туршлагын гэрчлэлийн тухай ярьж чаддаг. Ийм хүмүүс эцэстээ үнэнийг олж авдаг. Хайхрамжгүй, өнгөцхөн тэр хүмүүс үнэнийг яаж хэрэгжүүлэх талаар хэзээ ч боддоггүй. Тэд хүчин чармайлт гаргаж, аливааг хийж, өөрсдийгөө гайхуулж, онгироход л анхаардаг болохоос үнэнийг яаж хэрэгжүүлэх вэ гэж хэзээ ч эрж хайдаггүй болохоор үнэнийг олж авахад хэцүү байдаг. Бодоод үз дээ, ямар хүмүүс үнэн-бодит байдал руу орж чаддаг вэ? (Ул суурьтай, прагматик, аливаад зүрх сэтгэлээ зориулдаг хүмүүс.) Ул суурьтай, аливаад зүрх сэтгэлээ зориулдаг, зүрх сэтгэлтэй хүмүүс: тийм хүмүүс бодит байдалд болон үйлдэхдээ үнэн-зарчмыг хэрэглэхэд илүү их анхаарал хандуулдаг. Бас бүх зүйл дээр бодитой байдалд анхаарал хандуулдаг, прагматик байдаг, эерэг зүйлс, үнэн, бодит зүйлсэд дуртай байдаг. Ийм хүмүүс эцэстээ үнэнийг ойлгож, олж авдаг. Та нар ямар төрлийн хүн бэ? (Бодитой биш, аливааг үргэлж гадаад үзэмжийн төлөө хийхийг хүсдэг, арга зальд найддаг хүн.) Ингэвэл ямар нэг зүйл олж авч чадах уу? (Үгүй.) Чи асуудлаа шийдэх арга зам олсон уу? Хэрвээ чи үүнийг ухаарч, байдлыг эргүүлж эхэлж чадвал үзэл, төсөөлөл, аливааг харах үзэл бодол чинь өөрчлөгдсөн эсэхийг мэдэх үү? (Бага зэрэг өөрчлөгдсөн гэж бодож байна.) Үр дүн, ахиц дэвшил байгаа л бол чи энэ талаар нөхөрлөж, бусдыг босгон байгуулах ёстой. Хэдийгээр чиний туршлага хязгаарлагдмал боловч энэ нь мөн л амийн өсөлтийн туршлага юм. Амийн өсөлтийн үйл явц бол чиний Бурханд итгэх итгэлийн туршлага, Бурханы үгийг туулснаар амь чинь өсөх туршлага юм. Эдгээр туршлага хамгийн үнэ цэнтэй.
Бүгд л Бурханд итгэж, Бурханы үгийг уншиж, үүргээ гүйцэтгэдэг байж хэдэн жилийн дараа яагаад хүмүүс нэг нэгнээсээ ялгаатай болж, сайн муу нь ялгарч, жинхэнэ төрх нь илчлэгддэг юм бэ? Үнэхээр хүн бүр төрлийнхөө дагуу ангилагддаг. Зарим хүн туршлагын гэрчлэлийнхээ талаар ярьж чаддаг байхад зарим нь ямар ч туршлагын гэрчлэлгүй байдаг. Зарим хүн олон үнэнийг ойлгож, бодит байдалд орж чаддаг байхад зарим нь ямар ч үнэнийг олж аваагүй, эсвэл зан чанараа өчүүхэн ч өөрчлөөгүй байдаг. Зарим хүн үүрэгтээ үр дүнд хүрч, асуудлыг шийдэхийн тулд үнэнийг эрж хайж, аажмаар үүргээ хангалттай гүйцэтгэж чаддаг. Зарим хүн үүргээ гүйцэтгэхдээ зальжин, назгай байж, зүгээр л аргацаадаг, үнэнийг ойлгосон ч гэсэн хэрэгжүүлдэггүй. Тэд бүгд цуглаанд оролцож, Бурханы үгийг уншиж, үүргээ гүйцэтгэдэг байтал үр дүн нь яагаад өөр байдаг вэ? Яагаад зарим хүн үнэнийг эрэлхийлэх замд орж чаддаг байхад зарим нь өөрийнхөө замаар явдаг вэ? Яагаад зарим хүн үнэнийг хүлээн авч чаддаг байхад зарим нь чаддаггүй юм бэ? Яаж ийм байдаг байна аа? Яагаад зарим хүн засалт, харьцалттай нүүр тулах үедээ хүлээн авч, дуулгавартай байж чаддаг байхад зарим нь эсэргүүцэж, маргаж, тэрсэлж, бүр элдэв ааш гаргадаг вэ? Тэд бүгд л цуглаан дээр Бурханы үгийг идэж ууж, номлол, нөхөрлөл сонсож, чуулганы амьдралаар амьдарч, үүргээ гүйцэтгэдэг мөртөө тэдний хооронд яагаад ийм том ялгаа байдаг вэ? Чи энэ асуудлыг нэвт харж чадах уу? Энэ бол сайн, муу хүн чанарын ялгаа бөгөөд энэ нь хүмүүс үнэнийг хайрладаг эсэхтэй шууд холбоотой. Үнэн хэрэгтээ хэв чанар нь ямар байхаас үл хамааран хүн үнэнийг хүлээн авч, үүргээ хичээнгүйлэн гүйцэтгэж, өөрийгөө эргэцүүлж, танин мэдэж чаддаг л бол амь-оролттой болж, жинхэнэ өөрчлөлт гаргаж, үүргээ хангалттай гүйцэтгэж чадна. Хэрвээ чи Бурханы үгийг уншихдаа махруу биш, үнэнийг ойлгодоггүй бол өөрийгөө эргэцүүлж чадахгүй; нэр төдий хүчин чармайлт гаргаж, ёрын муу зүйл юм уу гэм буруу үйлдэхгүй байгаадаа л сэтгэл ханаж, үүнийгээ хөрөнгө болгон ашиглана. Чи өдөр бүрийг аргацааж өнгөрөөн, төөрөлдөж будилсан байдалтай амьдарч, хуваарьт юмаа л хийгээд, зүрх сэтгэлээ ашиглан хэзээ ч өөрийгөө эргэцүүлэхгүй, өөрийгөө мэдэхэд хичээл чармайлт гаргахгүй; үргэлж хааш яаш, хөнгөн хуумгай байна. Ийм маягаар чи үүргээ хэзээ ч стандартад нийцэхүйц байдлаар гүйцэтгэхгүй. Ямар нэгэн зүйлд бүхий л хүчин чармайлтаа зориулахын тулд эхлээд бүх зүрх сэтгэлээ зориулах ёстой; ямар нэгэн зүйлд эхлээд бүх зүрх сэтгэлээ зориулж байж л хүчин чармайлт гаргаж, чадах бүхнээ хийж чадна. Өнөөдөр үүргээ гүйцэтгэхдээ махруу болж эхэлсэн хүмүүс бий, тэд Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд бүтээгдсэн зүйлийн үүргийг хэрхэн зүй ёсоор хэрэгжүүлэх талаар бодож эхэлсэн. Тэд сөрөг, залхуу биш, Дээрхээс тушаал өгөхийг идэвхгүйгээр хүлээдэггүй, харин санаачилга гаргадаг. Та нарын үүргээ гүйцэтгэж байгааг харахад өмнөхөөсөө арай илүү үр дүнтэй болсон бөгөөд хэдийгээр стандартад хүрэхгүй хэвээр байгаа ч багахан өсөлт гарсан нь сайн хэрэг. Гэхдээ чи байгаа байдалдаа сэтгэл ханаж болохгүй, эрж хайж, өссөөр байх ёстой. Тэгсэн цагт л үүргээ илүү сайн гүйцэтгэж, боломжийн стандартад хүрнэ. Харин зарим хүн үүргээ гүйцэтгэхдээ хэзээ ч асар их хүчин зүтгэл гаргаж, бүхнээ зориулдаггүй, хичээл чармайлтынхаа ердөө 50-60 хувийг зориулж, хийж дуусгатлаа зүгээр л аргацаадаг. Тэд хэзээ ч хэвийн байдлыг хадгалж чадахгүй: Өөрсдөд нь хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх хэн ч байхгүй үед лазагнаж, зүрх алддаг; үнэнийг нөхөрлөх хүн байвал сэргэдэг ч хэсэг хугацаанд үнэнийг нөхөрлөхгүй бол сэргэдэггүй. Тэд үргэлж ингэж эргэж буцаад байвал ямар асуудал байна вэ? Хүмүүс үнэнийг олж аваагүй үедээ ийм байдаг, бүгд хадгалж үлдэхэд туйлын хэцүү хүсэл тэмүүллээр амьдардаг: Хэн нэгэн тэдэнд өдөр бүр номлож, нөхөрлөх ёстой; тэднийг усалж, хангах, дэмжиж тэтгэх хүн байхгүй болмогц зүрх сэтгэл нь дахин хөрж, дахиад л лазагнадаг. Зүрх сэтгэл нь лазагнахад үүрэгтээ үр дүн багатай болдог; шаргуу ажиллавал үр дүн нь нэмэгдэж, үүргээ гүйцэтгээд гарсан үр дүн нь улам сайжирч, тэд улам ихийг олж авдаг. Та нарын туршлага ийм үү? “Үүргээ гүйцэтгэхэд бидэнд яагаад үргэлж төвөгтэй байдаг юм бэ? Эдгээр асуудлыг шийдвэрлэх үед хүч ордог; шийдвэрлэхгүй бол бид эрч хүчгүй болдог. Үүргээ гүйцэтгэж байхад зарим нэг үр дүн гарвал, Бурхан биднийг өссөн гэж магтвал бид хөөрөн баярлаж, эцэст нь өссөн юм шиг санагддаг ч тун удалгүй бэрхшээлтэй тулгарах үедээ дахиад л сөрөг болдог, бидний байдал яагаад үргэлж тогтворгүй байдаг юм бэ?” гэж та нар хэлж магадгүй. Үнэндээ гол шалтгаан нь, та нар дэндүү цөөхөн үнэнийг ойлгодог, туршлага, оролт чинь дутуу дулимаг, олон үнэнийг ойлгодоггүй, ямар ч хүсэлгүй, үүргээ гүйцэтгэж чадаж байгаадаа л сэтгэл ханадаг. Үнэнийг ойлгодоггүй бол чи үүргээ яаж хангалттай гүйцэтгэж чадах юм бэ? Үнэндээ хүмүүсээс Бурханы шаарддаг бүх зүйлд хүмүүс хүрэх боломжтой; та нар мөс чанараа ашиглаж, үүргээ гүйцэтгэхдээ мөс чанараа дагаж чадаж байгаа цагт үнэнийг хүлээн авахад амархан байх болно. Үнэнийг хүлээн авч чадвал үүргээ хангалттай гүйцэтгэж чадна. Та нар ингэж бодох ёстой: “Энэ он жилүүдэд Бурханд итгэж, Бурханы үгийг идэж ууснаараа би асар ихийг олж авч, Бурхан надад үлэмж их нигүүлсэл, ерөөл хайрласан. Би Бурханы гарт, Бурханы ноёрхол, дээд эрх дор амьдардаг, Тэр надад энэ амьсгалыг өгсөн учраас би сэтгэлээ зориулж, бүхий л чадлаараа үүргээ гүйцэтгэхээр мэрийх ёстой—энэ л гол нь.” Хүмүүст хүсэл байх ёстой; хүсэлтэй хүмүүс л үнэний төлөө үнэхээр чармайж чадах бөгөөд үнэнийг ойлгомогцоо л үүргээ зүй ёсоор гүйцэтгэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, Сатаныг шившиглэж чадна. Хэрвээ чи ийм чин сэтгэлтэй, өөрийнхөө төлөө төлөвлөдөггүй, харин зөвхөн үнэнийг олж авч, үүргээ зүй ёсоор гүйцэтгэхийн тулд л төлөвлөдөг бол үүргийн гүйцэтгэл чинь хэвийн болж, үргэлж тогтвортой хэвээр байна; ямар ч нөхцөл байдалтай тулгарсан, үүргээ тууштай гүйцэтгэж чадна. Хэн чамайг төөрөлдүүлж, үймүүлэхээс үл хамааран, сэтгэл санаа чинь сайн муу ямар ч байсан, үүргээ хэвийн гүйцэтгэж чаддаг хэвээр байна. Ингэвэл чамайг гэх Бурханы санаа амарч, Ариун Сүнс үнэн-зарчмыг ойлгоход чинь гэгээрүүлж, үнэн-бодит байдалд ороход чинь замчилж чадах бөгөөд ингэснээр үүргийн гүйцэтгэл чинь гарцаагүй стандартад нийцнэ. Чи Бурханы төлөө чин сэтгэлээсээ зарлагадаж, үүргээ ул суурьтай гүйцэтгэж, барьцгүй зан, заль мэх гаргахгүй байгаа цагт Бурханы шалгуурт тэнцэнэ. Бурхан хүмүүсийн оюун ухаан, бодол санаа, сэдлийг ажигладаг. Хэрэв чиний зүрх үнэнийг хүсэн эрмэлздэг, чи үнэнийг эрж хайж чаддаг бол Бурхан чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлнэ. Ямар ч хэрэг явдал дээр, үнэнийг эрж хайж байгаа цагт Бурхан чамайг гэгээрүүлнэ. Тэр зүрх сэтгэлийг чинь гэрэлтүүлж, хэрэгжүүлэлтийн замыг өгөх бөгөөд үүргийн гүйцэтгэл чинь үр дүнтэй байна. Бурханы гэгээрэл бол Түүний нигүүлсэл, ерөөл билээ. Аар саар зүйл дээр ч гэсэн Бурхан гэгээрүүлэхгүй бол хүмүүс хэзээ ч онгодтой болохгүй. Онгодгүйгээр асуудлаа шийдэх хүмүүст хэцүү бөгөөд тэд үүргээ гүйцэтгэхдээ үр дүнд хүрэхгүй. Хэдий олон жил суралцсан ч зөвхөн хүний оюун ухаан, мэргэн ухаан, хэв чанараар даван туулж чадахгүй олон зүйл хүмүүст байдаг. Яагаад чадахгүй гэж? Бурханы тогтоосон цаг хараахан болоогүй болохоор тэр. Бурхан үйлдэл хийхгүй бол хүн хэчнээн чадварлаг байсан ч нэмэргүй. Үүнийг тодорхой ойлгох ёстой. Бүх зүйл Бурханы гарт байдаг, хүмүүс зүгээр л хамтран ажиллаж байгаа гэдэгт чи итгэх ёстой. Чамайг чин сэтгэлтэй байвал Бурхан харна, Бурхан чамд ямар ч нөхцөл байдлаас гарах гарцыг нээж өгнө. Даван туулшгүй нэг ч бэрхшээл байхгүй; чи ийм итгэлтэй байх ёстой. Тиймээс үүргээ гүйцэтгэх үедээ та нар ер болгоомжлох шаардлагагүй. Чи чадлынхаа хэрээр, хамаг зүрх сэтгэлээ зориулж байгаа цагт Бурхан чамд бэрхшээл өгөхгүй, эсвэл дааж чадахаас чинь илүүг өгөхгүй. Чи амныхаа зоргоор ярьж, юу ч хийлгүй дэмий ярьж, чихэнд таатай зүйл хэлдэг мөртөө үүргээ үнэхээр биелүүлдэггүй бол санаа зовох ёстой—тэгвэл бүх зүйл дуусна. Хэрвээ чи үүрэгтээ болон Бурханд ийм хандлагаар хандвал Бурханы ерөөлийг хүртэх үү? Яавч үгүй. Хэрвээ чи хэлбэрдэж, Бурханыг мэхэлдэг бол Бурхан чамд ямар ч анхаарал хандуулахгүй бөгөөд чамайг таягдан хаяна; үр дүн нь ийм л байх болно. Хэрвээ чи Бурханыг хуурдаг бол өөрийгөө хуурч байна. Бурхан: “Энэ хүний зүрх сэтгэл хэтэрхий ов мэхтэй, үнэнч шударга байдлын ул мөр ч алга. Түүнд итгэж, эсвэл ямар нэг юм даатгаж болохгүй. Түүнийг хойш тавь” гэж хэлнэ. Энэ юу гэсэн үг вэ? Энэ нь чамайг ганцааранг нь орхиж, үл тооно гэсэн үг. Хэрвээ чи гэмшихгүй бол бүрмөсөн хаягдана. Чамайг шийтгэхээр Сатан, муу ёрын сүнснүүд болон бузар сүнснүүдэд хүлээлгэн өгнө. Ганцаараа үлдэж, үл тоогдох үедээ хүн ямар байдалд ордог вэ? Энэ нь Ариун Сүнс чиний дотор ажиллахаа больсон гэсэн үг юм. Чи юуг ч тодорхой харахгүй, бусад хүмүүс үргэлж гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдэх бол чи тэгэхгүй; чи хөшүүн хэвээр үлдэнэ. Хүн үнэн болон амийн оролтын талаар нөхөрлөх үед чи үргэлж нойрмоглож, зүүрмэглэнэ. Энэ ямар үзэгдэл вэ? Бурхан ажиллахгүй байгаа хэрэг. Хэрвээ Бурхан ажиллахгүй бол хүн алхаж яваа цогцос болох биш үү? Бурханд итгэдэг ч Бурханы байгааг мэдрэхгүй байх нь маш аймшигтай. Ийм хүн амьдрах итгэл, урам зоригоо алддаг. Тэд амьдрах бүх хөрөнгөө алддаг. Ийм амьдрал ямар үнэ цэнтэй вэ? Чи гахай, нохойноос дор биш гэж үү? Үйлдэл, зан авираас чинь болоод Бурхан чамайг найдваргүй, итгэл даахааргүй гэж үздэг. Бурхан чамайг зүрх сэтгэлийнхээ гүнээс жигшдэг, улмаар чамайг орхиж, эсвэл түр зуур хойш тавьдаг. Би гайхаж байна, яагаад ийм хүн зүрх сэтгэлийнхээ шаналал, таагүй мэдрэмжийг мэддэггүй юм бэ? Тэдний зүрх сэтгэл яачихсан юм бэ? Мөс чанарын эрүүл ухаан байна уу? Хэдэн жил Бурханд итгэсэн, эсвэл итгэл чинь жинхэнэ үү, худал уу гэдгээс үл хамааран чи биеэ авч явах зарим хоосон сургаалыг аль хэдийн ойлгосон бөгөөд хэнд ч найдахгүйгээр амьдарч, оршин тогтнож чадна, гэхдээ хэрэв чи илчлэгдсэн гэдгээ, Бурхан чамайг аль хэдийн орхисон гэдгийг мэдвэл цаашид үргэлжлүүлэн амьдарч чадах уу? Амьдрал чинь утга учиртай хэвээр байх уу? Тэр үед чи харанхуйд уйлж, шүдээ хавирна. Илчлэгдэж, таягдан хаягдаад, чуулган өөрийг нь явуулах гэж байх үед нүдээ улайтал уйлж, бүр үхэх талаар боддог, цаашид амьдрах хүсэлгүй болсон хүмүүсийг чуулганд бид үргэлж хардаг. Тэд уйлаад, гэмших болно гэж тангарагладаг ч тэр үед хэтэрхий оройтсон байдаг. Энэ бол өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн хэрэг юм. Тиймээс хэрвээ чи гэмшихийг хүсэж байвал одоо гэмших ёстой. Үүргээ гүйцэтгэхэд чинь ямар асуудал гарсаар байна, хайхрамжгүй, хааш яаш хандаж байна уу, хариуцлагагүй хандсан зүйл байна уу гэдгээ яаран эргэцүүл. Үүргээ гүйцэтгэхдээ үнэхээр үр дүнд хүрсэн эсэхээ эргэцүүл—хэрвээ үр дүнд хүрсэн бол яагаад үр дүнд хүрснээ эргэцүүл, үр дүнд хүрээгүй бол яагаад хүрээгүй вэ гэдгээ эргэцүүл. Эргэцүүлэн бодох замаар эдгээр зүйлийг тодруул, хэрвээ асуудал гарсаар байвал тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хай. Ингэснээр үүргээ гүйцэтгэхэд чинь бэрхшээл гарахгүй. Асуудал гарах үед уг асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж чаддаг бүх хүний хувьд үүргээ гүйцэтгэхэд нь бэрхшээл улам багасаад зогсохгүй, үүргээ гүйцэтгэхдээ илүү үр дүнтэй болж, энэ зуураа амийн оролтыг олж авах болно. Жишээлбэл, зарим хүн хэд хэдэн удаа засалт, харьцалт туулж байж үнэнийг ойлгож эхэлдэг. Тэд өөрсдийгөө байнга эргэцүүлж чаддаг бөгөөд ямар нэг буруу зүйл хийснээ олж мэдэх бүрдээ үнэн-зарчмыг зөрчсөн гэдгээ мэдэж, Бурханд залбирч, тун их харамсдаг. Заримдаа тэд бүр өөрсдийгөө үзэн ядаж, нүүр лүүгээ алгадаад, “Би яаж дахин буруу зүйл хийж, Бурханыг шаналгаж чадав аа? Би үнэхээр хатуу сэтгэлтэй юм байна! Бурхан маш их зүйл хэлсэн—би яагаад үүнийг удаан санадаггүй юм бэ? Би яагаад Бурханд дуулгавартай байж, хүслийг нь хангаж чаддаггүй юм бэ? Сатан намайг үнэхээр маш гүн завхруулжээ. Миний зүрх сэтгэлд Бурханы орон зай байхгүй, би үнэнийг эрхэмлэдэггүй. Би үргэлж сатанлаг гүн ухаанаар амьдардаг, Бурханы хүслийг үл тоомсорлодог. Би үнэхээр мөс чанар, эрүүл ухаангүй юм. Би Бурханы эсрэг маш их тэрсэлжээ!” гэж хэлдэг. Тиймээс тэд гэмших шийдвэр гаргаж, үнэнийг хэрэгжүүлж, үүргээ сайн гүйцэтгэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар шийддэг. Тэд үнэхээр гэмшсэн зүрх сэтгэлтэй байдаг ч завхарсан зан чанараа хаях нь тийм ч амар зүйл биш—хүн зарим шалгалт, цэвэршүүлэлтийг туулж байж л бага зэрэг өөрчлөгдөж чаддаг. Одоо үнэнд анхаарлаа хандуулж эхэлсэн, үнэн-бодит байдалд орж, Бурханд дуулгавартай хүмүүс болоход бэлэн олон хүн бий. Тэгвэл үнэхээр гэмшсэн зүрх сэтгэлтэй хүн яаж хэрэгжүүлэх ёстой вэ? Нэг талаар тэд Бурханд залбирч, үнэнийг илүү их эрж хайж, өөрт тулгараад буй асуудлыг шийдвэрлэж, үүргээ гүйцэтгэхдээ хэрэгжүүлэлтийн замыг олох ёстой. Нөгөө талаар тэд үнэнийг ойлгодог хүн олж, түүнтэй нөхөрлөж, өөрсдийн тэрслүү байдал, уг чанар-мөн чанар, Бурханыг эсэргүүцдэг талбарыг задлан шинжлэх ёстой. Тэд эдгээр асуудлын талаар тодорхой мэдэж, дараа нь Бурханы үгийг сайтар бодолцон үзэж, өөртөө хэрхэн хэрэглэхийг харах ёстой; тэд Бурханы нэн чухал үгсийг дахин дахин бодож үзэж, жинхэнэ мэдлэгт хүрэх хүртлээ өөрсдийн асуудал болон уг чанар-мөн чанарыг эргэцүүлэх ёстой. Ингэснээр тэд жинхэнээсээ харамсаж, өөрсдийгөө үзэн ядаж чадна. Дараа нь тэд үүргээ гүйцэтгэхэд нь гарч буй бэрхшээлийг олж мэдээд, үнэнийг ашиглан шийдвэрлэх ёстой. Ингэснээр үүргээ гүйцэтгэхэд нь тулгарч буй бэрхшээл багасаж, үр дүнд хүрнэ. Хэрвээ хүн үнэхээр гэмшихийг хүсэж байгаа бол ингэж хэрэгжүүлэх ёстой. Энэ бол жинхэнэ гэмшилд хүрэх цорын ганц зам юм.
Үнэнийг эрэлхийлэхэд ямар үр дүн гарах вэ? Нэг талаар үнэнийг эрэлхийлэх нь завхарсан зан чанараа хаях зорилготой; нөгөөтээгүүр энэ нь үүргээ гүйцэтгэх явцдаа үнэнийг хэрэгжүүлэх, Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг хүн болох боломжийг хүнд олгодог. Энэ бол жинхэнэ гэмшлийн гэрчлэл юм. Үнэхээр гэмшихийн тулд хүн үр дүнд хүрэхээсээ өмнө үнэнийг ойлгож, хэрэгжүүлэх ёстой. Хэрвээ чи асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаггүй, гэмшил чинь ердөө л үг төдий бол үр дүнд хүрч чадахгүй. Чи ийм байдлаар амар амгаланг мэдрэхгүй, сэтгэл чинь амрахгүй. Чи залбирахдаа үнэхээр гэмшихийг хүсэж байна гэж л хэлдэг ч үүргээ гүйцэтгэхдээ асуудлаа шийдвэрлэх, үүргээ хангалттай гүйцэтгэхийн тулд үнэнийг эрж хайдаггүй бол Бурханыг хуурахаар оролдож байна. Жинхэнэ гэмшил нь үнэнч байх, зарчмын дагуу үйлдэх, үнэнийг хэрэгжүүлэх, үүргээ гүйцэтгэхдээ жинхэнэ гэрчлэл хийхээр голчлон илэрдэг. Эдгээр нь жинхэнэ гэмшлийн шинж тэмдэг, бас жинхэнэ гэмшлийн гэрчлэл юм. Хэрвээ хүн залбирахдаа гагцхүү гэмшлийн талаар Бурханд ярьдаг ч үүргээ сайн гүйцэтгэдэггүй бол Бурханыг хуурах гэж оролдож байгаа хэрэг биш үү? Хэрвээ ямар нэг зүйл ядаж мөс чанарыг чинь давж чадахгүй бол яаж Бурханыг давж чадах юм бэ? Одоогийн нөхцөл байдал чинь ямар ч байсан, чи Бурханы өмнө хүлээсэн үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэж чадахгүй, үүргээ гүйцэтгэхэд чинь олон асуудал байсаар байтал тэрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаггүй бол энэ нь том асуудал бөгөөд чи энэ талаар чин сэтгэлээсээ залбирч, өөрийгөө эргэцүүлэх ёстой. Хэрвээ чи үнэхээр гэмшиж чаддаггүй, үүргээ үргэлж тааруу гүйцэтгэж байгаа бол таягдан хаягдах аюултай тулгарах нь гарцаагүй. Хэдэн жил Бурханд итгэсэн чинь хамаагүй—үүргээ гүйцэтгэхдээ үргэлж хайхрамжгүй, хааш яаш байж, үргэлж өөрийнхөө ашиг тусын төлөө явж, үргэлж Бурханы гэрийг далимдуулан ашиглаж, үнэнийг өчүүхэн ч хүлээн авдаггүй, эсвэл хэрэгжүүлдэггүй бол чи Бурханд үнэхээр итгэдэг хүн биш. Чи бол үнэнээс залхдаг, ходоодоо л цатгах гэсэн үл итгэгч юм. Чи одоохондоо Бурханы гэрт амьдардаг, өөрийгөө Бурханд итгэгч гэж хэлдэг байж болох ч үнэн хэрэгтээ Бурхантай харилцаатай байхаа больсон. Бурхан чамайг аль эрт хойш тавиад, чи сүнсгүй хальс, алхаж яваа цогцос болсон. Тэгвэл амьдрах ямар хэрэгтэй юм бэ? Энэ үе шатанд хүрсэн хүн аль хэдийн яриад байх хүрэх газаргүй болсон. Цорын ганц гарц нь Бурханы өмнө хурдан ирж нүглээ улайх явдал юм. Хэрвээ чи үнэхээр чин сэтгэлээсээ, жинхэнээсээ гэмшвэл Бурхан гэм бурууг чинь мартана. Гэхдээ чи нэг зүйлийг санаж байх ёстой: Хэдийд ч бай, Бурханы тухай мэдлэгтэй, эсвэл Бурханы талаар үзэл, буруу ойлголттой эсэхээс үл хамааран, чи хэзээ ч Бурхантай тэмцэлдэж, эсэргүүцэх ёсгүй. Эс бөгөөс чи гарцаагүй залхаан цээрлүүлэлт амсана. Хэрвээ зүрх сэтгэл чинь хатуурч, “Би үүнийг ингэж хийх гэж байна, Бурхан надад юу хийж чадахыг харъя л даа. Би хэнээс ч айдаггүй. Би өмнө нь үргэлж ингэж хийдэг байсан” гэж хэлэх байдалтай байгаа бол чи асуудалд оржээ. Энэ бол сатанлаг уг чанарын тэсрэлт; энэ бол гөжүүд зан. Хийж байгаа зүйл чинь буруу, угаасаа аюултай гэдгийг чи аль хэдийн маш сайн мэдэж байгаа ч үүнийг нухацтай авч үздэггүй. Чиний зүрх сэтгэл айдаггүй, ямар ч буруутгал, зэмлэлийг хүлээн зөвшөөрдөггүй, санаа зовдоггүй, гунигладаггүй—бүр гэмшиж ч мэддэггүй. Энэ бол гөжүүд байдал бөгөөд энэ нь чамайг асуудалд оруулна. Ингэснээр Бурхан чамайг амархан хойш тавьдаг. Хэрвээ хүн энэ цэгт хүрсэн ч маш хөшүүн хэвээр, эргэж буцах ёстойгоо мэдэхгүй байгаа бол Бурхантай харилцах харилцаа нь сэргэж чадах уу? Сэргээхэд амар биш. Тэгвэл чи Бурхантай харилцах харилцаагаа хэрхэн сэргээж, Бурханд ойртох нь тун жам ёсны, үндэслэлтэй гэдгийг мэдэрч чадах вэ? Чи дуулгавартай байж, бөхийж, өөрт байгаа бүхнээ Бурханд өргөж, Бурханаас эмээж, Бурханы үгийг ойлгосон эсэхээс үл хамааран үнэн гэж хүлээн авч, дараа нь үнэнийг эрж хайж, дуулгавартай байдлыг хэрэгжүүлж чадах вэ? Энэ байдал хэзээ сэргэх боломжтой вэ? Энэ нөхцөл байдлыг сэргээхийн тулд чи хэр хол явах ёстой вэ? Харамсалтай нь энэ бол цаг хугацаа, аяллын урт, аялах зайны асуудал биш тул хэцүү байх нь лавтай. Энэ бол чиний амийн байдал болон үнэн-бодит байдалд үнэхээр орсон эсэхийн чинь тухай асуудал юм. Хэрвээ чи олон жил Бурханд итгэсэн хэр нь өөрийн доторх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд үнэнийг огт ашиглаж чаддаггүй, эдгээр асуудал ноцтой гэдгийг мэддэггүй, ямар ч ойлголтгүйгээр үргэлж тэрслүү байдалд баяр хөөртэй амьдарч, буруу зүйл хийж, буруу үг хэлж, хатуу зүрх сэтгэлээр Бурханыг сөрж, эсэргүүцэж, тэрсэлж, өөрийн үзэл, төсөөлөл, бодол, үзэл бодолтой, өөрийн мэдэлгүй зөрүүдлэн зууралддаг бол чамд ямар ч үнэн-бодит байдал байхгүй, чи Бурханыг дуулгавартай дагадаг хүн биш бөгөөд Бурханы шаардлагад хүрэхээс хол хэвээр байна. Чи зүрх сэтгэлдээ энэ талаар тодорхой ойлголттой байх ёстой. Хэрвээ чи жинхэнэ байдлаа тодорхой харж чадахгүй, өөрийн итгэж буй байдлаа давгүй гэж үргэлж таамагладаг, өөрийгөө Бурханы төлөө зарлагадаж чаддаг, зовж, төлөөс төлсөн, тэнгэрийн хаанчлалд баталгаатай орно гэж боддог бол ухаалаг бус авирлаж байна. Чи ямар ч үнэн-бодит байдалгүй мөртөө үүнийгээ бүр мэддэг ч үгүй. Энэ нь чи бүүр түүр оюун ухаантай, будилсан, мулгуу хүн, мөн үнэнийг ойлгох юм уу өөрийгөө таньж мэдэх хангалттай хэв чанаргүй гэсэн үг, тиймээс чи Бурханаар авруулж чадахгүй.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?