Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Ангилал

Recital-latest-expression
Үг нь махбодоор илэрсэн (Үргэлжлэл)
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

Бурхан хүнийг төгс болгох зам нь юу вэ? Үүнд ямар талууд багтдаг вэ? Чи Бурханаар төгс болгуулахыг хүсэж байна уу? Чи Бурханы шүүлт болон гэсгээлтийг хүлээн авахад бэлэн үү? Чи эдгээр асуултын талаар юу мэдэх вэ? Хэрэв чи тийм мэдлэгийн талаар ярьж чадахгүй бол чи Бурханы ажлыг одоо ч мэдэхгүй байгаа ба Ариун Сүнсээр огтхон ч гэгээрүүлэгдээгүйг энэ нь илтгэж байна. Тийм хүн төгс болгуулж чадахгүй. Тэд түр зуурхан эдлэх бага хэмжээний нигүүлслийг хүлээн авах ба урт хугацаагаар үүнийг хадгалж чадахгүй. Хэрэв хүн зүгээр л Бурханы нигүүлслийг эдэлж байвал тэр Бурханаар төгс болгуулж чадахгүй. Зарим хүн махан биеийн амар тайван байдал болон зугаа цэнгэл, ямар ч гай барцад, азгүй явдалгүй хөнгөн хялбар амьдралд сэтгэл хангалуун байж гэр бүлийнхэнтэйгээ ямарч хэрүүл маргаангүй амар тайван амьдарч байж болох юм. Тэд бүр үүнийгээ Бурханы ерөөл хэмээн итгэж байж болох ч яг үнэндээ бол энэ нь ердөө л Бурханы нигүүлсэл билээ. Чи зүгээр л Бурханы нигүүлслийг хүртэж байгаадаа сэтгэл ханаж болохгүй. Ийм бодол бол хэтэрхий энгийн юм. Хэдийгээр чи өдөр болгон Бурханы үгсийг уншиж, өдөр бүр залбирч, чиний сүнс тодорхой хэмжээний таашаал, амар амгаланг мэдэрч байсан ч эцэстээ чи Бурхан болон Түүний ажлын талаарх ямар ч мэдлэгийг ярьж чадахгүй эсвэл тийм ямар ч дадлага туршлагагүй байдаг ба чи Бурханы үгийг хичнээн их идэж уусан нь хамаагүй хэрвээ чи өөрийн сүнсээрээ амар амгалан болоод таашаалыг л зөвхөн мэдэрч, чамд Бурханы үг юутай ч харьцуулшгүй амттай, эдлээд ханамгүй мэт байдаг ч хэрвээ чамд Бурханы үгийн ямар ч бодит дадлага туршлага, ямар ч бодит байдал байхгүй бол Бурханд итгэх тийм итгэлээс чи юу хүлээн авах вэ? Хэрэв чи Бурханы үгийн мөн чанарыг амьдран харуулж чадахгүй бол, чиний идэж ууж байгаа байдал болон залбирал нь бүхэлдээ шашинтай холбоотой байна. Тэгвэл ийм төрлийн хүнийг Бурхан төгс болгож, олж авч чадахгүй. Бурханаар авхуулсан бүх хүмүүс нь үнэнийг хайдаг хүмүүс байдаг. Бурханы авдаг зүйл нь хүний бие махбод эсвэл түүний өмч хөрөнгө биш харин түүн доторх Бурханд хамааралтай хэсэг юм. Тийм учраас, Бурхан хүний бие махбодыг биш харин зүрх сэтгэлийг нь төгс болгодог, иймээс хүний зүрх сэтгэлийг Бурхан авах боломжтой гэж Би хэлдэг. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг төгс болгодог гэдэг үгний мөн чанар нь Бурхан хүний зүрх сэтгэлийг төгс болгох явдал ба ингэснээр энэ нь Бурхан руу эргэж Түүнийг хайрлах юм.

Хүний бие мах, цуснаас бүтсэн. Бурханы хувьд хүний бие махбодыг авах нь ямар ч хэрэггүй, учир нь энэ бол гарцаагүй үхжин илжирдэг зүйл билээ. Энэ нь Бурханы өв залгамжлалыг эсвэл Түүний ерөөлийг хүлээн авч чадахгүй. Хэрвээ Бурхан зөвхөн хүний биеийг авч, хүний бие махбодыг энэ урсгалд байлгавал, хүн энэ урсгалд нэр төдий л байх боловч хүний зүрх сэтгэл нь Сатанд харьяалагдах болно. Тэгвэл хүн Бурханы илэрхийлэл болж чадахгүйгээр зогсохгүй харин оронд нь Түүний ачаа болох болно. Тиймээс Бурхан хүмүүсийг сонгох нь ямар ч утга учиргүй байх юм. Бурханаар төгс болгуулах хүмүүс нь Бурханы ерөөл болон Түүний өв залгамжлалыг хүлээн авах хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл, тэд Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг хүлээн зөвшөөрдөг, ингэснээр энэ нь тэдний дотор байгаа зүйл болдог; тэднийг боловсруулсан Бурханы бүх үг тэдэнд байдаг; Бурханы оршихуй ямар ч байсан, та нар энэ бүгдийг яг байгаагаар нь авч, тэгснээрээ үнэнийг амьдран харуулж чадна. Энэ бол Бурханаар төгс болгуулж, Бурханаар авахуулж чадах хүн юм. Зөвхөн тийм хүн л Бурханы хүртээсэн эдгээр ерөөлүүдийг өвлөн авах эрхтэй:

1. Бурханы хайрыг бүхэлд нь хүлээн авах.

2. Бүх зүйл дээр Бурханы хүслийн дагуу үйлдэх.

3. Бурханы удирдамжийг хүлээн авч, Бурханы гэрэлд амьдарч, Бурханаар гэгээрүүлэгдэх.

4. Газар дээр Бурханы хайрладаг дүр төрхийг амьдран харуулаж, Петртэй адил Бурханыг үнэхээр хайрлаж, Бурханы төлөө цовдлогдон, Бурханы хайрыг хариулахын тулд үхэж чадахуйц байж; Петртэй адил алдартай байх.

5. Газар дээрх бүх хүнээр хайрлуулж, хүндлүүлж, бишрүүлэх.

6. Үхлийн бүх хүлээс болон Үхэгсдийн орныг даван гарч, Сатаны ажилд ямар ч боломжийг өгөлгүй, Бурханаар эзэмшүүлж, шинэ соргог, гал цогтой сүнсэн дотор амьдарч, алжааж ядарсан байдалгүй байх.

7. Бурханы алдрын өдөр ирж буйг харсан юм шигээр бүхий л амьдралынхаа туршид үгээр илэрхийлэхийн аргагүй баяр хөөр, сэтгэл хөдлөлийн мэдрэмжтэй байх.

8. Алдрыг Бурхантай хамт хүлээн авч, Бурханы хайртай ариун хүмүүстэй адил төрхтэй байх.

9. Газар дээрх Бурханы хайрладаг нэгэн, өөрөөр хэлбэл Бурханы хайртай хүү болох.

10. Бие махбодыг даван гарч хэлбэрээ өөрчлөн Бурхантай хамт гуравдагч тэнгэр лүү дээш гарах.

Бурханы ерөөлийг өвлөн авч чадах зөвхөн тэр хүмүүс нь Бурханаар төгс болгуулж, авахуулсан хүмүүс юм. Чи ямар нэг зүйл олж авсан уу? Бурхан чамайг ямар хэмжээнд төгс болгосон бэ? Бурхан хүнийг санамсаргүйгээр төгс болгодоггүй. Хүний харж чадах нөхцөл байдлууд болон илэрхий үр дүнгүүд байдаг. Энэ нь, Бурханд итгэж байгаа цагт тэр Бурханаар төгс болгуулж, авахуулж чадах бөгөөд газар дээр Бурханы ерөөл, өв залгамжлалыг хүлээн авч чадна гэж хүний итгэдэг шиг биш. Тийм асуудлууд нь хэтэрхий хэцүү бөгөөд хэлбэрээ өөрчлөхийн тухайд бол бүр ч илүү хэцүү байдаг. Одоо та нарын эхлээд эрж хайх ёстой зүйл бол бүх зүйл дээр Бурханаар төгс болгуулах бөгөөд өөрт тулгарсан бүх хүмүүс, асуудлууд болон зүйлсээр дамжуулан Бурханаар төгс болгуулах юм, ингэснээр Бурхан юу болохын ихэнх нь та нарт нэгдэх болно. Бурханаас илүү их, агуу ерөөлийг өвлөн авах эрхтэй болохоосоо өмнө та нар эхлээд газар дээр Бурханы өв залгамжлалыг хүлээн авах ёстой. Энэ бүх зүйлс нь та нарын эрж хайх ёстой зүйл бөгөөд та нарын эхлээд ойлгох ёстой зүйл юм. Бүхий л зүйлд Бурханаар төгс болгуулахаар чи хэдийчинээ их эрж хайна, чи бүх зүйл дээр Бурханы гарыг төдийчинээ их харж чадах бөгөөд тэгснээр янз бүрийн асуудал дээр, янз бүрийн өнцгөөс Бурханы үгийн оршихуй болон Түүний үгийн бодит байдал руу орохыг идэвхтэйгээр эрж хайна. Чи зүгээр л нүгэл үйлдэхгүй байж, ямар ч үзэлгүй, амьдралын философгүй, мөн хүний хүсэлгүй байх тийм сөрөг байдалдаа сэтгэл хангалуун байж болохгүй. Бурхан хүнийг олон янзын аргаар төгс болгодог ба бүхий л асуудлуудаар дамжуулан үр дүнд нь чамайг төгс болгох боломжтой. Чи зөвхөн эерэг талын хувьд төдийгүй сөрөг талын хувьд ч төгс болгуулж болох ба тэгснээр чамайг баяжуулна. Өдөр бүр төгс болгуулах боломж болон Бурханаар авахуулах цаг байдаг. Хэсэг хугацааны тийм дадлага туршлагын дараа чи асар ихээр өөрчлөгдөх болно. Одоо чи урьд нь ойлгож байгаагүй маш олон зүйлийн талаарх мэдлэг ухааныг аяндаа олж авах болно; чи бусад хүмүүсээр заалгахгүйгээр, өөрийн мэдэлгүйгээр Бурханаар гэгээрүүлэгдэх болно, ингэснээр чи бүх зүйл дээр гэгээрч, чиний бүхий л дадлага туршлага илүү нарийн болно. Чамайг Бурхан удирдан чиглүүлэх болно, ингэснээр чи аль нэг тал руу эргэж буцахгүй. Тэгээд чи Түүгээр төгс болгуулах замд орох болно.

Бурханаар төгс болгуулахыг, Бурханы үгийг идэж ууснаар төгс болох явдлаар хязгаарлаж болохгүй. Иймэрхүү туршлага нь хэтэрхий өрөөсгөл бөгөөд хангалттай ихийг хамардаггүй; энэ нь зөвхөн хүнийг маш бага хүрээнд хязгаарладаг. Энэ тохиолдолд, хүмүүст хамгийн их хэрэгтэй сүнслэг шим тэжээл дутагддаг. Хэрвээ та нар Бурханаар төгс болгуулахыг хүсэж байгаа бол бүх зүйлсийг мэдэрч туулж сурах ёстой ба өөрт тулгарч буй бүхэнд гэгээрэх ёстой. Чи сайн ч бай эсвэл муу ч бай ямар нэг зүйлтэй нүүр тулгарах үедээ үүнээс үр ашиг хүртэх ёстой бөгөөд энэ нь чамайг идэвхгүй болгох ёсгүй. Юу ч болсон бай, чи Бурханы талд зогсоод аливааг харах чадвартай байх ёстой бөгөөд үүнийг хүний өнцгөөс шинжилж, судлах ёсгүй (энэ нь чиний дадлага туршлага дахь гажуудал юм). Хэрвээ энэ нь чиний дадлага туршлагын арга маяг бол зүрх сэтгэлийг чинь чиний амийн ачаа эзлэх болно; чи үргэлжид Бурханы төрх байдлын гэрэлд амьдрах ба өөрийн хэрэгжүүлэлтийн хувьд тийм ч амар хазайхгүй. Тийм хүнд агуу хэтийн төлөвтэй байдаг. Бурханаар төгс болгуулах маш олон боломж байдаг. Энэ нь бүгд, та нар Бурханыг үнэхээр хайрладаг эсэхээс болон та нарт Бурханаар төгс болгуулж, Бурханаар авахуулж, Түүний ерөөл, өв залгамжлалыг хүлээн авах шийдвэр байгаа эсэхээс хамаардаг. Та нарт зөвхөн шийдвэр байх нь хангалтгүй. Та нар маш их мэдлэгтэй байх ёстой тэгэхгүй бол өөрсдийн хэрэгжүүлэлтийн хувьд үргэлж хазайх болно. Бурхан та бүхнийг бүгдийг нь төгс болгохыг хүсдэг. Одоо байгаагийн дагуу, хэдий дийлэнх хүмүүс Бурханы ажлыг аль хэдийн удаан хугацаанд хүлээн зөвшөөрсөн ч гэсэн тэд зүгээр л Бурханы нигүүлслийг эдлэх явдлаар өөрсдийгөө хязгаарладаг ба Түүнээс зөвхөн махан биеийн тав тухыг хүлээн авахыг хүсэж байдаг. Тэд илүү их, илүү өндөр илчлэл хүлээн авахыг хүсдэггүй ба хүмүүсийн зүрх сэтгэл үргэлж гадна байсаар байгааг энэ нь харуулдаг. Хэдийгээр хүний ажил, түүний үйлчлэл, Бурханыг хайрласан түүний зүрх сэтгэлд ариун бус байдал илүү бага байсан ч гэсэн, хүний доторх мөн чанар болон түүний хоцрогдмол үзэл санааны тухайд бол хүн бие махбодын амар амгалан, зугаа цэнгэлийг үргэлжид эрж хайсаар байдаг бөгөөд Бурхан хүнийг төгс болгох нөхцлүүд ямар байх ёстойг мөн үүний зорилгыг ойшоодоггүй. Иймээс ихэнх хүний амьдрал одоо ч дорд бүдүүлэг, муудаж завхарсан байдаг бөгөөд өчүүхэн төдий ч өөрчлөлтгүй байдаг. Тэд зүгээр л Бурханд итгэх итгэлийг чухал зүйл гэж үздэггүй. Харин ч тэд бусдын төлөө итгэж байгаа юм шиг, чин сэтгэл, хичээл зүтгэлгүйгээр авирлан өдөр хоногийг дэмий өнгөрөөж, урсгал даган зорилгогүйгээр оршин тогтнодог. Цөөхөн хэд нь л, бүх зүйлд Бурханы үг рүү орохыг эрж хайж, илүү баяжуулах зүйлсийг олж авч, өнөө үеийн Бурханы гэр дэх илүү их баян хүмүүс болж, Бурханы ерөөлийг илүү их хүлээн авдаг хүмүүс юм. Хэрвээ чи бүх зүйл дээр Бурханаар төгс болгуулахыг эрж хайж, газар дээр Бурханы амлалтыг өвлөн авч чадах бол; хэрвээ чи бүх зүйл дээр Бурханаар гэгээрүүлэгдэж, цаг хугацааг дэмий өнгөрүүлэхгүй байхыг зорьж байгаа бол энэ нь идэвхтэйгээр дотогшлох хүслэнт зам юм. Зөвхөн ийм байдлаар л чи Бурханаар төгс болгуулах үнэ цэнэтэй, мөн шаардлага хангасан байна. Чи Бурханаар төгс болгуулахыг зорьдог нэгэн үнэхээр мөн үү? Чи бүх зүйл дээр үнэхээр чин сэтгэлээсээ байдаг нэгэн мөн үү? Чамд Петрийнхтэй адил Бурханыг гэсэн хайрын сүнс байгаа юу? Чамд Есүстэй адилаар Бурханыг хайрлах хүсэл бий юу? Чи олон жилийн турш Есүст итгэж ирсэн; Есүс Бурханыг хэрхэн хайрлаж байсныг чи харсан уу? Чиний итгэдэг нэгэн үнэхээр Есүс үү? Чи өнөөдрийн практик Бурханд итгэдэг; бие махбод дахь практик Бурхан тэнгэр дэх Бурханыг хэрхэн хайрладгийг чи харсан уу? Чи Эзэн Есүс Христэд итгэдэг; тэр нь хүн төрөлхтнийг золин аврах Есүсийн цовдлол болон Түүний үйлдсэн тэмдэг, гайхамшиг нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэн байсан учраас юм. Гэсэн хэдий ч, хүний итгэл нь Есүс Христийн тухай мэдлэг болон жинхэнэ ойлголтоос гардаггүй. Чи зөвхөн Есүсийн нэрэнд итгэдэг боловч Түүний Сүнсэнд итгэдэггүй, учир нь чи Есүс Бурханыг хэрхэн хайрлаж байсныг огт анхаардаггүй билээ. Бурханд итгэх чиний итгэл хэтэрхий балчир. Хэдий чи Есүст олон жил итгэсэн ч гэсэн Бурханыг хэрхэн хайрлахыг мэддэггүй. Энэ нь чамайг энэ дэлхийн хамгийн тэнэг хүн болгохгүй гэж үү? Чи “Есүс Христийн хоолыг” маш олон жил дэмий идсэнийг энэ нь харуулж байна. Би тийм хүмүүст дургүйгээр зогсохгүй чиний шүтэн мөргөдөг Эзэн Есүс Христ ч гэсэн тэгдэг гэж Би итгэдэг. Тийм хүн хэрхэн төгс болгуулах вэ? Чиний нүүр улайхгүй байна гэж үү? Чи ичихгүй байна уу? Чамд одоо ч Есүс Христтэй нүүр тулах зориг зүрх байна уу? Та нар бүгдээрээ Миний үгний утгыг ойлгож байна уу?

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг Дөрөв дэх айлдвар Зургаа дахь айлдвар Найм дахь айлдвар Арав дахь айлдвар Арван нэг дэх айлдвар Арван хоёр дахь айлдвар Арван гурав дахь айлдвар Арван дөрөв дэх айлдвар Арван тав дахь айлдвар Арван зургаа дахь айлдвар Арван найм дахь айлдвар Арван долоо дахь айлдвар Хорь дахь айлдвар Хорин нэг дэх айлдвар Хорин гурав дахь айлдвар Хорин зургаа дахь айлдвар Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй Шашны үйлчлэлийг төгсгөх Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой Төгс болсон хүмүүст өгөх амлалт Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ Шинэ эрин үеийн тушаал Мянган жилийн хаанчлал ирсэн Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой Долоон аянгын нижигнээн—хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой Бурханы өнөөдрийн ажлыг мэдэж байгаа хүмүүс л Бурханд үйлчилж чадна Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм (Нэгдүгээр хэсэг) “Мянган жилийн хаанчлал ирсэн” тухай товч яриа Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг (гуравдугаар хэсэг) Бурханы тухайд чиний ойлголт юу вэ Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ Чи итгэлийн талаар юу мэдэх вэ? Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм Хуулийн эрин үе дэх ажил Нэршил болон ялгамж чанарын талаар (Нэгдүгээр хэсэг) Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Нэгдүгээр хэсэг) Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Хоёрдугаар хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Нэгдүгээр хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Хоёрдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Нэгдүгээр хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Гуравдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт(Нэгдүгээр хэсэг) Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Хоёрдугаар хэсэг) Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү? Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай Чи хэнд үнэнч вэ? Гурван Сануулга Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийндуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг Та нар өөрсдийн үйл хэргийг анхаарах хэрэгтэй Бурхан бол хүний амийн эх сурвалж юм Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна Төгс Хүчит Бурханы санаа алдалт

0Хайлтын үр дүн