Христийн эхэн үеийн айлдварууд 2-р бүлэг

Филадельфийн чуулган хэлбэрээ олсон нь бүхэлдээ Бурханы нигүүлсэл, өршөөлийн ач юм. Үй олон гэгээнтнүүдийн зүрх сэтгэлд Бурханыг гэх хайр бий болж, тэд сүнслэг замаараа гуйвж дайвалгүй алхдаг. Цор ганц жинхэнэ Бурхан махбод болсон бөгөөд Тэр бол бүх зүйлийг захирдаг орчлон ертөнцийн Тэргүүн гэсэн итгэлээ тэд бат баримталдаг: Үүнийг Ариун Сүнс батлагаажуулсан бөгөөд энэ нь уулс мэт хөдөлшгүй үнэн юм! Мөн энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй!

Өө, Төгс Хүчит Бурхан минь! Өнөөдөр Та бидний сүнслэг нүдийг нээж, сохор нь харж, доголон нь алхаж, уяман өвчтөн нь эдгэх боломж олгосон. Та л тэнгэрийн цонхыг нээж, бидэнд сүнсний ертөнцийн нууцуудыг ойлгох боломжийг олгосон. Бидэнд Таны ариун үгс шингэж, Сатаны завхруулсан хүн чанараас биднийг аварсан—энэ бол Таны хэмжээлшгүй агуу ажил, Таны хэмжээлшгүй их өршөөл билээ. Бид бол Таныг гэрчлэгч!

Та удаан хугацаанд даруухнаар, чимээгүйхнээр нуугдмал байж ирсэн. Та ахин амилалт, цовдлолын зовлон, хүний амьдралын баяр хөөр, уй гашууг, хавчлага, бэрхшээлийг үзсэн; Та хүний ертөнцийн зовлон шаналаллыг туулж, амссан, бас Та эрин үед хаягдсан. Бие махбодтой болсон Бурхан бол Бурхан Өөрөө юм. Бурханы хүслийн төлөө Та биднийг овоолсон өтөг бууцнаас аварч, баруун гараараа биднийг өргөн, нигүүлслээ бидэнд чөлөөтэй өгсөн. Зовлон шаналлыг үл хайхран, Өөрийн амийг бидэнд оруулсан; цус, хөлс, нулимсаараа Таны төлсөн төлөөс ариун хүмүүс дээр биеллээ олсон. Бид бол Таны уйгагүй хүч чармайлтын үр дүн;а бид бол Таны төлсөн төлөөс.

Өө, Төгс Хүчит Бурхан минь! Таны хайр болон өршөөл, Таны зөвт байдал болон сүр жавхлан, Таны ариун агаад даруу байдлаас үүдэн бүх хүн Таны өмнө сөгдөж, үүрд мөнхөд Таныг шүтэн мөргөнө.

Өнөөдөр Та бүх чуулганыг—Филадельфийн чуулганыг—бүрэн төгс болгож, өөрийн 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн. Гэгээнтнүүд сүнсээрээ холбогдон, хайраар дагалдаж, булгийн эхтэй нэгдэн Таны өмнө даруухнаар захирагдаж чадна. Амийн амьд ус зогсолтгүй урсаж, чуулган дахь бүхий л шавар шавхай, бохир усыг угааж, цэвэрлэн, Таны сүмийг дахин нэгэнтээ ариусгаж байна. Бид бодитой жинхэнэ Бурханыг мэдэж авч, Түүний үгсийн дагуу алхаж, өөрсдийн үүрэг, хариуцлагыг танин мэдэж, чуулганы төлөө өөрсдийгөө зарлагадахын тулд чадах бүхнээ хийсэн. Таны хүслийг саатуулахгүйн тулд бид хором бүрд Таны өмнө тайван байж, Ариун Сүнсний ажлыг анхаарах ёстой. Гэгээнтнүүд харилцан бие биеэ хайрладаг бөгөөд заримынх нь давуу тал бусдынхаа алдаа дутагдлыг нөхнө. Тэд цаг ямагт сүнсээр алхаж, Ариун Сүнсээр гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдэж чаддаг. Тэд үнэнийг ойлгосон даруйдаа хэрэгжүүлдэг. Тэд шинэ гэрэлтэй хөл нийлүүлж, Бурханы мөрийг дагадаг.

Бурхантай идэвхтэй хамтран ажилла; Түүнд хяналтыг өгнө гэдэг нь Түүнтэй хамт алхаж буй явдал юм. Бидний бүх санаа, үзэл, бодол, энэ ертөнцийн ээдрээ агаарт утаа мэт замхардаг. Бид Бурханыг сүнсэндээ хаанчлуулж, Түүнтэй хамт алхаж, тэгсэнээрээ сүнслэг ертөнцийг олж, дэлхий ертөнцийг ялан дийлэх бөгөөд бидний сүнс чөлөөтэй нисэж, чөлөөлөлтөд хүрдэг: Энэ нь Төгс Хүчит Бурхан Хаан болох үеийн үр дүн юм. Бид бүжиглэж, магтан дуулж, магтаалаа өргөж, шинэ магтан дуугаа өргөхгүй байж яаж чадах билээ?

Бурханыг магтах үнэхээр олон зам бий: Түүний нэрийг дуудах, Түүнд ойртох, Түүнийг бодох, залбиран-унших, нөхөрлөх, бодож бясалгах, тунгаах, залбирал болон магтаалын дуу. Эдгээр магтаалын төрөлд таашаал ч бий, тослолт ч бий; магтаалд хүч байдаг, бас ачаа ч байдаг. Магтаалд итгэл байдаг, шинэ ойлголт ч байдаг.

Бурхантай идэвхтэй хамтран ажилла, уялдаатай үйлчилж, нэгд, Төгс Хүчит Бурханы санаа зорилгыг биелүүл, ариун сүнслэг бие болохоор яаравчил, Сатаныг гишгэл, Сатаны хувь заяаг төгсгөл болго. Филадельфийн чуулган Бурханы өмнө өргөгдсөн бөгөөд Бурханы алдраар тунхаглагддаг.

Тайлбар:

а. Эх бичвэрт “үр дүн” гэх хэллэг байдаггүй.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих