Өдөр тутмын Бурханы үг: Бие махбодтой болох | Эшлэл 139
Бурханд өөр хийх ажил их олон байдаг учраас бие махбодтой болсон Бурхан хүнтэй хамт үүрд байж чадахгүй. Тэр махбодод хүлэгдэж хязгаарлагдаж болохгүй; хэдийгээр Тэр тус ажлыг махбодын дүрээр хийдэг ч хийх хэрэгтэй ажлаа хийхийн тулд махбодыг хаях хэрэгтэй байдаг. Бурхан газар дээр ирэх үедээ, насан эцэслэж, хүн төрөлхтнийг орхихоосоо өмнө хэвийн хүний хүрэх учиртай хэлбэрт хүрэхийг хүлээдэггүй. Түүний махбод хэдэн настай байх нь хамаагүй, ажил нь дуусах үед Тэр хүнийг орхиж, явдаг. Түүний хувьд нас гэх зүйл байдаггүй, Тэр хүний амьдралын хугацааны дагуу Өөрийн насыг тоолдоггүй; оронд нь Өөрийн ажлын алхмуудад нийцүүлэн махбод дахь амьдралаа төгсгөдөг. Бурхан махбодод ирээд тодорхой үе шат хүртэл өсөж, насанд хүрч, хөгшрөөд, махбод нь муудах үед л явах ёстой гэж боддог хүмүүс байж магадгүй. Энэ бол хүний төсөөлөл; Бурхан тэгж ажилладаггүй. Тэр Өөрийн хийх ёстой ажлыг хийхийн тулд л махбодод ирдэг бөгөөд жирийн хүний бүх үйл ажиллагаа буюу эцэг эхээс төрж, өсөж, гэр бүл зохиож, ажил мэргэжилтэй болж, хүүхдүүдтэй болж, эсвэл амьдралын сайн мууг туулан жирийн хүний амьдралаар амьдрахын тулд биш. Бурхан газар дээр ирэх үед, энэ нь Бурханы Сүнс махбод өмсөж, махбодод ирж байгаа хэрэг боловч Бурхан жирийн хүний амьдралаар амьдардаггүй. Тэр Өөрийн удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг биелүүлэхийн тулд л ирдэг. Үүний дараа Тэр хүн төрөлхтнийг орхин явна. Түүнийг махбодод ирэх үед Бурханы Сүнс бие махбодын хэвийн хүн чанарыг төгс болгодоггүй. Харин ч Бурханы урьдчилан тодорхойлсон цагт бурханлаг чанар шууд ажилладаг. Дараа нь Өөрийн хийх хэрэгтэй бүхнийг хийж, Өөрийн үйлчлэлийг бүрэн биелүүлсний дараа энэ үе шатан дахь Бурханы Сүнсний ажил дуусдаг, энэ мөчид Өөрийнх нь бие махбодын амьдрах хугацаа дууссан эсэхээс үл хамааран бие махбодтой болсон Бурханы амьдрал бас төгсдөг. Өөрөөр хэлбэл, бие махбод амьдралын ямар үе шатанд хүрэх нь, газар дээр хэр урт наслах нь бүгд Сүнсний ажлаар шийдэгддэг. Энэ нь хүний хэвийн хүн чанар гэж үздэг зүйлтэй ямар ч хамаагүй. Есүсийг жишээ болгон авч үзэцгээе. Тэр махбодод гучин гурван жил хагас амьдарсан. Хүний биеийн амьдралын хугацааны хувьд бол Тэр уг насандаа үхэх ёсгүй байсан ба Тэр явах ёсгүй байсан юм. Гэхдээ энэ нь Бурханы Сүнсний огт анхаардаггүй зүйл байлаа. Түүний ажил дууссан, тэр мөчид биеийг нь авч одож, Сүнстэй хамт алга болдог. Энэ нь Бурханы махбодод ажилладаг зарчим юм. Иймээс нарийн ярьвал бие махбодтой болсон Бурхан хэвийн хүн чанаргүй байдаг. Дахин хэлэхэд, Тэр жирийн хүний амьдралаар амьдрахын тулд газар дээр ирдэггүй. Тэр эхлээд хэвийн хүний амьдралыг бүтээгээд дараа нь ажиллаж эхэлдэггүй. Харин ч хэвийн хүний гэр бүлд төрсөн тохиолдолд Тэр бурханлаг ажил хийх чадвартай байдаг. Түүнд хүний санаа зорилго өчүүхэн төдий ч байдаггүй, Тэр мах цусных биш, мөн Тэр мэдээж нийгмийн арга замуудыг сонгодоггүй, эсвэл хүний бодол, санаанд оролцдоггүй, тэр ч бүү хэл хүний амьдралын гүн ухаантай холбогддоггүй. Энэ нь бие махбодтой болсон Бурханы хийхээр зорьдог ажил бөгөөд энэ нь бас Тэр бие махбодтой болохын бодит ач холбогдол юм. Бурхан бусад ялихгүй үйл явцыг туулахгүйгээр махбодоор хийх хэрэгтэй ажлыг хийхийн тулд үндсэндээ махбодод ирдэг бөгөөд Тэр жирийн хүний туршлагыг эзэмшдэггүй. Бурханы махбод болсон биеийн хийх хэрэгтэй ажил нь хэвийн хүний туршлагыг агуулдаггүй. Иймээс Бурхан махбодоор биелүүлэх хэрэгтэй ажлаа биелүүлэхийн төлөө л махбодод ирдэг. Үлдсэн нь Түүнтэй ямар ч хамаагүй. Тэр олон ялимгүй үйл явцыг туулдаггүй. Түүний ажил дуусмагц бие махбодтой болохын ач холбогдол нь бас төгсдөг. Энэ үе шатыг дуусгах гэдэг нь махбодоор хийх хэрэгтэй Түүний ажил дууссан, Түүний махбодын үйлчлэл гүйцэлдсэн гэсэн үг юм. Гэхдээ Тэр махбодод хязгааргүй хугацаагаар ажилласаар байж болохгүй. Тэр ажиллахын тулд өөр газар луу буюу махбодын гадна орших газар луу шилжих ёстой. Зөвхөн ийм маягаар л Түүний ажил улам бүрэн төгс болж, улам илүү өргөжиж чадна. Бурхан Өөрийн анхдагч төлөвлөгөөний дагуу ажилладаг. Ямар ажил хийх хэрэгтэйг болон ямар ажил гүйцэлдүүлснээ Тэр гарын таван хуруу шигээ мэддэг. Бурхан Өөрийн аль хэдийн урьдчилан тодорхойлсон замаар алхахад нь хүн нэг бүрийг хөтөлдөг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй. Бурханы Сүнсний удирдамжийг дагадаг хүмүүс л амралтанд орж чадах болно. Хожмын ажилд хүнийг залж чиглүүлэхийн тулд Бурхан махбодоор ярихгүй, харин биет хэлбэртэй Сүнс хүний амьдралыг залж чиглүүлэх болно. Зөвхөн тэр үед л хүн Бурханд бодитоор хүрч, Бурханыг харж чадах ба бодитой Бурханаар төгс болгуулахын тулд Бурханы шаарддаг бодит байдалд улам бүрэн орж чадна. Энэ нь Бурханы биелүүлэхээр зорьж буй ажил, Түүний аль эртнээс төлөвлөсөн зүйл юм. Үүнээс та бүхэн өөрсдийн явах ёстой замыг харах ёстой!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?