Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 421
Бурханы өмнө ирж Түүний үгийг амиа болгон хүлээн зөвшөөрөхийн тулд чи эхлээд Бурханы өмнө тайван байх ёстой. Бурханы өмнө тайван байх үед...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Хуулийн эрин үед Ехова, өөрийг нь даган Египетээс гарсан израильчуудад дамжуулах олон тушаалыг Мосед буулгажээ. Эдгээр тушаалыг Ехова израильчуудад өгсөн бөгөөд египетчүүдтэй ямар ч хамаагүй байв; тэдгээр нь израильчуудыг хязгаарлах зорилготой байсан бөгөөд тэдэнд шаардлага тавихын тулд Тэрээр тушаалуудыг ашиглажээ. Тэд Амралтын өдрийг сахидаг эсэх, эцэг эхээ хүндэлдэг эсэх, хуурамч шүтээн шүтдэг эсэх гэх мэт нь нүгэлтэй юу, эсвэл зөв шударга уу гэдгийг нь шүүх зарчмууд байлаа. Тэдний дундаас зарим нь Еховагийн галд цохиулсан, зарим нь чулуу шидүүлж алуулсан, мөн зарим нь Еховагийн ерөөлийг хүртсэн бөгөөд эдгээр тушаалыг дуулгавартай дагасан эсэхийнх нь дагуу энэ нь шийдэгддэг байв. Амралтын өдрийг сахиагүй хүмүүсийг чулуугаар шидэж алдаг байжээ. Амралтын өдрийг сахиагүй тахилчид Еховагийн галд цохиулдаг байв. Эцэг эхдээ хүндлэл үзүүлдэггүй хүмүүсийг ч бас чулуу шидэж алдаг байлаа. Энэ бүгдийг Ехова сайшаадаг байв. Амьдралыг нь удирдах хугацаанд хүмүүс Түүний үгийг сонсож, дуулгавартай дагаж, Түүний эсрэг тэрслэхгүй байг гэсэндээ Ехова Өөрийн тушаалууд болон хуулийг тогтоожээ. Шинэ төрсөн хүн төрөлхтнийг хяналтдаа байлгаж, Өөрийнхөө хожмын ажлын суурийг илүү сайн тавихын тулд Тэр эдгээр хуулийг ашигласан юм. Иймээс Еховагийн хийсэн ажилд үндэслэн эхний эрин үеийг Хуулийн эрин үе гэж нэрлэжээ. Ехова олон айлдвар хэлж, ихээхэн ажил хийсэн боловч хүмүүсийг зөвхөн эерэгээр залж чиглүүлж байсан ба хэрхэн хүн байхыг, яаж амьдрахыг, Еховагийн замыг хэрхэн ойлгохыг энэ мэдлэггүй хүмүүст заажээ. Ихэнхдээ, Түүний хийсэн ажил нь хүмүүсээр Өөрийн замыг сахиулж, Өөрийн хуулийг дагуулахын төлөө байв. Уг ажил багахан завхарсан хүмүүс дээр хийгдсэн; энэ нь тэдний зан чанарыг өөрчлөх, эсвэл амийн ахиц гаргах хэмжээнд хүртэл өргөжөөгүй. Тэрээр хүмүүсийг хязгаарлаж, хянахын тулд хуулийг хэрэглэхэд л анхаарч байв. Тухайн үеийн израильчуудын хувьд Ехова бол зүгээр л сүм дэх Бурхан, тэнгэр дэх Бурхан байлаа. Тэрээр үүлэн багана, галан багана байсан юм. Еховагийн тэднээс шаардсан бүхэн нь, өнөөдрийн хүмүүсийн Түүний хууль, тушаал гэж үздэг зүйлийг дагах явдал байв—үүнийг дүрэм ч гэж хэлж болно—учир нь Еховагийн хийсэн зүйл тэднийг өөрчлөхийн төлөө биш, харин хүнд байх учиртай илүү их зүйлийг тэдэнд өгч, тэдэнд Өөрийн амаар зааварчлахын төлөө байсан. Учир нь бүтээгдсэний дараа, хүний эзэмших ёстой зүйл хүнд огт байгаагүй юм. Иймээс Ехова хүмүүст, газар дээр амьдрахдаа эзэмших учиртай зүйлсийг нь өгч, Өөрийн удирдсан хүмүүсийг өвөг дээдэс болох Адам, Евагаас нь илүү гаргасан, учир нь Еховагийн тэдэнд өгсөн зүйл анх Адам, Ева хоёрт өгсөн зүйлээс нь илүү байлаа. Ямартай ч, Еховагийн Израильд хийсэн ажил нь зөвхөн хүн төрөлхтнийг залж чиглүүлэх, хүн төрөлхтөнд өөрсдийнх нь Бүтээгчийг таниулах л зорилготой байв. Тэр тэднийг байлдан дагуулаагүй, өөрчлөөгүй, харин ердөө л залж чиглүүлсэн юм. Энэ бол Хуулийн эрин үе дэх Еховагийн ажлын үр дүн билээ. Энэ бол Израилийн бүхий л газар нутаг дахь Түүний ажлын цаад шалтгаан, жинхэнэ түүх, мөн чанар бөгөөд хүн төрөлхтнийг Еховагийн гарын хяналтад байлгахын төлөөх зургаан мянган жилийн ажлынх нь эхлэл юм. Эндээс Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх илүү олон ажил төрөн гарсан юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хуулийн эрин үе дэх ажил
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бурханы өмнө ирж Түүний үгийг амиа болгон хүлээн зөвшөөрөхийн тулд чи эхлээд Бурханы өмнө тайван байх ёстой. Бурханы өмнө тайван байх үед...
Би бол цор ганц Бурхан Өөрөө, түүнээс гадна Би бол Бурханы цорын ганц үнэн бие, бас Би бүхэлдээ махбод, түүгээр ч зогсохгүй Бурханы бүрэн...
Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлэхийн тулд хүн Бурханаар төгс болгуулах гэж юу гэсэн үг болохыг, төгс болгуулахын тулд ямар нөхцөлийг...
Бурхан газар дээр ирэх үедээ Өөрийн ажлыг зөвхөн бурханлаг чанараар хийдэг. Энэ бол тэнгэрлэг Сүнснээс бие махбодтой болсон Бурханд...