Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы ажлын үзэгдэл (3)” | Эшлэл 43

Есүс Өөрийн ажлыг хийхээр ирэхэд энэ нь Ариун Сүнсний тухайн үеийн заавар дор байсан; Тэрээр Ариун Сүнсний хүссэн зүйлийг хийсэн бөгөөд энэ нь Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн дагуу, эсвэл Еховагийн ажлын дагуу байгаагүй. Хэдийгээр Есүсийн хийхээр ирсэн ажил нь Еховагийн хууль, эсвэл Еховагийн тушаалуудыг мөрдөх явдал биш байсан ч Тэдний эх сурвалж нэг байсан юм. Есүсийн хийсэн ажил Есүсийн нэрийг төлөөлсөн ба Нигүүлслийн эрин үеийг төлөөлсөн; Еховагийн хийсэн ажлын тухайд бол энэ нь Еховаг төлөөлсөн бөгөөд Хуулийн эрин үеийг төлөөлсөн. Тэдний ажил бол хоёр өөр эрин үе дэх нэг Сүнсний ажил байсан юм. Есүсийн хийсэн ажил зөвхөн Нигүүлслийн эрин үеийг төлөөлж чадсан бөгөөд Еховагийн хийсэн ажил нь зөвхөн Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийг төлөөлж байв. Ехова зөвхөн Израиль ба Египетийн ард түмэн болон Израилийн гаднах бүх үндэстний хүмүүсийг удирдан чиглүүлжээ. Шинэ Гэрээний Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажил нь, Бурхан Есүс хэмээх нэрээр ажиллаж, эрин үеийг залж чиглүүлж байлаа. Хэрвээ чи, Есүсийн ажил нь Еховагийнх дээр суурилсан, Тэр ямар ч шинэ ажил эхлүүлээгүй, Түүний хийсэн бүхэн нь Еховагийн үгийн дагуу, Еховагийн ажлын дагуу, мөн Исаиагийн зөгнөлийн дагуу байсан гэж хэлбэл Есүс махбод болсон Бурхан биш байх байв. Хэрвээ Тэр ийм маягаар Өөрийн ажлыг явуулсан бол Хуулийн эрин үеийн элч юм уу ажилчин байх байлаа. Хэрвээ энэ нь чиний хэлдэг шиг байсан бол Есүс эрин үеийг нээж чадахгүй, мөн өөр ямар ч ажил хийж чадахгүй байх байсан юм. Ийм байдлаар, Ариун Сүнс Өөрийн ажлыг үндсэндээ Еховагаар дамжуулан хийх ёстой ба Еховагаар дамжуулахгүйгээр Ариун Сүнс ямар ч шинэ ажил хийж чадахгүй байх байв. Хүн Есүсийн ажлыг ийм маягаар ойлгох нь буруу юм. Есүсийн хийсэн ажил Еховагийн үг болон Исаиагийн зөгнөлийн дагуу байсан гэж хүн хэрвээ итгэдэг бол Есүс бие махбодтой болсон Бурхан байх уу, эсвэл эш үзүүлэгчдийн нэг байх уу? Энэ үзэл бодлын дагуу бол Нигүүлслийн эрин үе гэж байхгүй ба Есүс бие махбодтой болсон Бурхан биш байх байв, учир нь Түүний хийсэн ажил Нигүүлслийн эрин үеийг төлөөлж чадахгүй, харин Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийг л төлөөлөх байлаа. Есүс шинэ ажил хийхээр ирж, шинэ эрин үеийг эхлүүлж, өмнө нь Израильд хийгдсэн ажлаас халин гарч, Өөрийн ажлыг Еховагийн Израильд хийсэн ажлын дагуу явуулалгүй, Түүний хуучин дүрэм журамд баригдалгүй, ямар ч ёс заншлыг дагалгүй, харин Өөрийн хийх ёстой шинэ ажлыг хийсэн үед л шинэ эрин үе бий болох байсан юм. Эрин үеийг эхлүүлэхийн тулд Бурхан Өөрөө ирдэг ба Бурхан Өөрөө эрин үеийг төгсгөдөг. Хүн эрин үеийг эхлүүлэх болон эрин үеийг төгсгөх ажлыг хийх чадваргүй. Хэрвээ Есүс ирснийхээ дараа Еховагийн ажлыг төгсгөөгүй бол Тэр ердөө хүн байсан ба Бурханыг төлөөлөх чадваргүй байсан гэдгийг энэ нь нотлох байв. Есүс ирж, Еховагийн ажлыг дуусгаж, Еховагийн ажлыг үргэлжлүүлж, улмаар Өөрийнхөө ажлыг буюу шинэ ажлыг гүйцэтгэсэн учраас л энэ бол шинэ эрин үе байсан бөгөөд Есүс бол Бурхан Өөрөө байсан гэдгийг энэ нь нотолдог. Тэд ажлын илт өөр хоёр үе шатыг гүйцэтгэсэн. Нэг үе шат нь сүмд явагдсан ба нөгөө нь сүмийн гадна хийгджээ. Нэг үе шат нь хуулийн дагуу хүний амьдралыг удирдан хөтлөх, харин нөгөө нь нүглийн тахил өргөхийн төлөө байв. Ажлын энэ хоёр үе шат тун өөр байсан; энэ нь шинэ эрин үеийг хуучнаас салгадаг бөгөөд тэдгээр нь хоёр өөр эрин үе юм гэж хэлэх нь туйлын зөв! Тэдний ажлын байршил өөр байсан, ажлын агуулга өөр байсан, мөн ажлынх нь зорилго өөр байсан юм. Иймээс тэдгээрийг хоёр эрин үед хувааж болно: Шинэ ба Хуучин Гэрээ, өөрөөр хэлбэл, шинэ ба хуучин эрин үе. Есүс ирэхдээ сүм рүү очоогүй ба Еховагийн эрин үе төгссөнийг энэ нь баталдаг. Сүм дэх Еховагийн ажил дууссан, дахин хийх хэрэггүй байсан учраас Тэр сүмд ороогүй бөгөөд үүнийг дахин хийх нь давтаж байгаа хэрэг болох байв. Сүмийг орхин явж, сүмийн гадна шинэ ажил эхлүүлж, шинэ замыг нээснээр л Тэр Бурханы ажлыг дээд цэгт нь аваачиж чадах байлаа. Хэрвээ Тэр Өөрийн ажлыг хийхийн тулд сүмээс гараагүй бол Бурханы ажил сүмийн суурин дээр зогсож, ямар нэг шинэ өөрчлөлт хэзээ ч гарахгүй байх байв. Иймээс Есүс ирэх үедээ сүмд ороогүй ба Өөрийн ажлыг сүмд хийгээгүй юм. Тэр Өөрийн ажлыг сүмийн гадна хийж, шавь нараа дагуулан Өөрийн ажлыг чөлөөтэй хийж эхэлсэн билээ. Бурхан Өөрийн ажлыг хийхээр сүмээс явсан нь Бурханд шинэ төлөвлөгөө байсан гэсэн утгатай байв. Түүний ажил сүмийн гадна явагдах ёстой байсан бөгөөд хэрэгжилтийнхээ байдлаар хязгаарлагдахгүй шинэ ажил байх ёстой байлаа. Есүс ирмэгцээ Хуучин Гэрээний эрин үе дэх Еховагийн ажлыг төгсгөсөн юм. Хэдийгээр Тэднийг хоёр өөр нэрээр нэрлэж байсан боловч ажлын хоёр үе шатыг хоёуланг нь нэг Сүнс хийсэн бөгөөд хийгдсэн ажил нь үргэлжилсэн ажил байв. Нэр өөр байсны адилаар ажлын агуулга өөр байсан, эрин үе ч өөр байсан. Еховаг ирэх үед тэр нь Еховагийн эрин үе байсан бөгөөд Есүсийг ирэх үед Есүсийн эрин үе байв. Иймээс ирэх болгондоо Бурхан нэг нэрээр нэрлэгдэж, нэг эрин үеийг төлөөлж, шинэ замыг нээдэг; шинэ зам бүрд Тэрээр шинэ нэр авдаг бөгөөд Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй, Түүний ажил урагшлах чиглэлд ахихаа хэзээ ч больдоггүй гэдгийг энэ нь харуулдаг. Түүх үргэлж урагшилж байгаа ба Бурханы ажил үргэлж урагшилж байгаа. Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө төгсгөлдөө хүрэхийн тулд ямагт урагшлан ахисаар байх ёстой. Өдөр бүр Тэр шинэ ажил хийх ёстой, жил болгон Тэр шинэ ажил хийх ёстой; Тэр шинэ замыг нээж, шинэ эрин үеийг эхлүүлж, илүү шинэ, агуу ажлыг эхлүүлж, эдгээрийн хамтаар шинэ нэр, шинэ ажлыг авчрах ёстой.

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент