Христийн эхэн үеийн айлдварууд 108-р бүлэг
Миний дотор бүгд амгалан байдлыг олж, бүгд эрх чөлөөнд хүрч чадна. Миний гадна байгаа хүмүүс эрх чөлөөг ч, аз жаргалыг ч олж авч чаддаггүй, учир нь Миний Сүнс энэ хүмүүстэй хамт байдаггүй. Энэ хүмүүсийг сүнсгүй үхдэл гэж нэрлэдэг. Харин Би Өөрийн доторх хүмүүсийг сүнстэй, амьд хүмүүс гэдэг. Тэд Надад харьяалагддаг бөгөөд Миний сэнтийд эргэн очих заяатай. Үйлчлэл үзүүлдэг хүмүүс болон диаволд харьяалагддаг хүмүүс бол сүнсгүй үхдэлүүд бөгөөд, тэднийг ор мөргүй болгож, устгах ёстой. Энэ бол Миний удирдлагын төлөвлөгөөний нууц бөгөөд Миний удирдлагын төлөвлөгөөнөөс хүн төрөлхтний ойлгож чаддаггүй нэг хэсэг юм. Гэхдээ Би үүнийг ч бас хүн бүрд ил болгосон. Надад харьяалагддаггүй хүмүүс Миний эсрэг байдаг; Надад харьяалагддаг хүмүүс бол Надтай нийцэлтэй байдаг хүмүүс юм. Үүнд эргэлзэх зүйл огт үгүй бөгөөд энэ бол Миний Сатаныг шүүх шүүлтийн цаад зарчим билээ. Миний зөвт, шударга байдлыг харахын тулд энэ зарчмыг хүн бүр мэдэх хэрэгтэй. Сатанаас гаралтай бүх хүн шүүгдэж, шатаагдан, үнс чандруу болон хувирна. Энэ ч бас Миний уур хилэн бөгөөд үүнээс Миний зан чанар илүү тодорхой харагддаг. Одоогоос эхлэн, Миний зан чанар нээлттэйгээр зарлагдах болно; тэгээд бүх ард түмэн, бүх улс үндэстэн, бүх шашин, бүх урсгал, мөн нийгмийн бүх давхаргад аажмаар илчлэгдэнэ. Юу ч нууцлаг үлдэхгүй, бүгд илчлэгдэх болно. Миний зан чанар болон Миний үйлдлийн цаад зарчим нь хүн төрөлхтний хувьд хамгийн далд нууц учир үүнийг Би хийх ёстой (тэгснээр ууган хөвгүүд Миний захиргааны зарлигийг зөрчихгүй, мөн Миний илчлэгдсэн зан чанарыг ашиглан бүх ард түмэн, улс үндэстнийг шүүх юм). Энэ бол Миний удирдлагын төлөвлөгөө бөгөөд эдгээр нь Миний ажлын үе шат юм. Хэн ч үүнийг хялбар өөрчлөхгүй. Би аль хэдийн Өөрийн бурханлаг чанарын бүрэн зан чанарыг Өөрийн хүн чанар дотор амьдран харуулсан тул Миний хүн чанарыг уурлуулахыг Би хэнд ч зөвшөөрдөггүй. (Миний амьдран харуулдаг бүхэн бол бурханлаг зан чанар юм. Ийм учраас Би өмнө нь Өөрийгөө хэвийн хүн чанарыг давсан Бурхан Өөрөө гэж хэлсэн.) Намайг уурлуулдаг хэнийг ч бай Би яавч уучлахгүй бөгөөд түүнийг үүрд мөхөөх болно! Санаж яв! Энэ бол Миний шийдсэн зүйл, өөрөөр хэлбэл, энэ бол Миний захиргааны зарлигийн салшгүй хэсэг юм. Хүн бүр үүнийг ойлгох ёстой: Хүн Би бол Бурхан, ялангуяа Бурхан Өөрөө юм. Энэ одоо тодорхой болсон байх учиртай! Би хайхрамжгүй ярьдаггүй. Чамайг бүрэн ойлготол Би бүх зүйлийг тодорхой айлдаж, тайлбарладаг.
Нөхцөл байдал маш түгшүүртэй байна; зөвхөн Миний гэрт бус, Миний гэрийн гадна байхдаа бүр тэр тусмаа, Миний нэрийг гэрчилж, Намайг амьдран харуулж, Намайг бүх талаар гэрчлэхийг Би та нараас шаарддаг. Одоо эцсийн цаг үе учир бүх зүйл бэлэн болж, бүх зүйл анхны төрхөө олсон бөгөөд хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хөсөр хаях учиртайг нь хөсөр хаяж, үлдээх учиртайг нь үлдээнэ. Хүчээр зууралдаж, эсвэл түлхэн холдуулах гэж бүү хичээ. Миний удирдлагад саад болж, Миний төлөвлөгөөг сүйрүүлэх гэж бүү оролд. Хүмүүсийн өнцгөөс бол Би хүн төрөлхтөнд үргэлж элэгсэг, өрөвч нинжин ханддаг, харин Минийхээр бол Миний зан чанар ажлын минь үе шатнаас хамааран ялгагддаг, учир нь Би бол бодит Бурхан Өөрөө, мөн цор ганц Бурхан Өөрөө юм! Би хувиршгүй атлаа үргэлжид өөрчлөгддөг. Энэ бол хэний ч ухан ойлгож чадахгүй зүйл юм. Намайг та нарт үүнийг хэлж, тайлбарлаж өгөх үед л та нар тодорхой ойлголттой болж, ухаардаг. Би Өөрийн хөвгүүдэд элэгсэг, өрөвч нинжин, зөвт, сахилга баттай ханддаг ч шүүдэггүй (өөрөөр хэлбэл, Би ууган хөвгүүдийг сүйрүүлдэггүй гэсэн үг). Миний хөвгүүдээс бусдад нь бол Би солигдох эрин үеэс шалтгаалан хэдийд ч хамаагүй өөрчлөгддөг: Би, элэгсэг, өрөвч нинжин, зөвт, сүр жавхлант, шүүлттэй, уур хилэнтэй болж, харааж, шатааж, эцэст нь махан биеийг нь сүйрүүлж ч чадна. Сүйрсэн хүмүүс сүнс, сэтгэлийнхээ хамтаар мөхөх болно. Харин үйлчлэл үзүүлдэг хүмүүсийн хувьд, зөвхөн сүнс болон сэтгэлийг нь л үлдээнэ (үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаарх нарийн ширийнийг дараа та нарт хэлж ойлгуулах болно). Гэвч тэд Миний ард түмний дор, Миний ард түмний хяналт дор байх учир хэзээ ч эрх чөлөөтэй байхгүй бөгөөд хэзээ ч суллагдахгүй. Үйлчлэл үзүүлэгчдийг Би тэгтлээ жигшдэгийн шалтгаан гэвэл тэд бүгд агуу улаан лууны үр удам бөгөөд үйлчлэл үзүүлэгч биш хүмүүс ч бас агуу улаан лууны үр удам байдаг. Өөрөөр хэлбэл, ууган хөвгүүдээс бусад бүх хүн агуу улаан лууны үр удам юм. Мөхөлд орсон хүмүүс Надад мөнхийн магтаал өргөх болно гэж Би хэлдэг нь тэд Надад үүрд үйлчлэл үзүүлнэ гэсэн утгатай. Энэ бол аль хэдийн шийдэгдчихсэн зүйл. Тэр хүмүүс үргэлж боол, үхэр, адуу байх болно. Тэд агуу улаан лууны үр удам бөгөөд Миний зан чанар тэдэнд байхгүй тул тэднийг Би хэдийд ч нядалж, хүссэнээрээ ноёлж чаддаг. Мөн тэд агуу улаан лууны үр удам тул түүний зан чанартай, өөрөөр хэлбэл, адгуусны зан чанартай байдаг. Энэ бол мөнхөд үл өөрчлөгдөх туйлын үнэн юм! Энэ бүгдийг Би урьдчилан тогтоосон тул хэн ч үүнийг өөрчлөх учиргүй (Би хэнд ч энэ дүрмийн эсрэг үйлдэхийг зөвшөөрөхгүй гэсэн үг), хэрэв тэгэхээр оролдвол Би чамайг цохин унагана!
Та нар Миний илчилсэн нууцуудаас Миний удирдлагын төлөвлөгөө болон ажил аль шатанд хүрснийг харах хэрэгтэй. Намайг гараараа юу хийдгийг, ямар хүмүүс дээр Миний шүүлт болон Миний уур хилэн буудгийг хар. Энэ бол Миний зөвт байдал юм. Би Өөрийн илчилсэн нууц дээр үндэслэн ажлаа төлөвлөж, төлөвлөгөөгөө удирддаг. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй; үүнийг Миний хүслийн дагуу алхам, алхмаар хийх ёстой. Нууц бол Миний ажил өрнөдөг зам, Миний удирдлагын төлөвлөгөөний үе шатуудыг илтгэдэг тэмдэг юм. Нууц буруу бол зам буруу байдаг тул Миний нууцад хэн ч юу ч нэмж, хасах учиргүй. Би яагаад Өөрийн нууцыг та нарт илчилж байна вэ? Шалтгаан нь юу вэ? Та нарын хэн чинь тодорхой хэлж чадах вэ? Мөн Би нууц бол зам гэж хэлсэн, тэгвэл энэ зам гэдгээр юуг хэлж байна вэ? Энэ нь та нарын махан биеэс бие рүү туулдаг үйл явц бөгөөд энэ бол чухал үе шат юм. Би Өөрийн нууцыг илчилсний дараа хүмүүсийн үзэл аажмаар арилж, бодол санаа нь аажмаар намждаг. Энэ бол сүнсний ертөнцөд орох үйл явц юм. Тиймээс Миний ажил үе шаттайгаар явагддаг гэж Би хэлдэг бөгөөд энэ нь тодорхойгүй зүйл биш; энэ бол бодит байдал, мөн Миний ажилладаг арга юм. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, мөн өөр хэн ч үүнийг хийж чадахгүй, учир нь Би бол цор ганц Бурхан Өөрөө билээ! Би Өөрийн ажлыг биечлэн гүйцэлдүүлдэг. Бүхий л орчлон ертөнцийг Би ганцаар хянаж, ганцаар зохицуулдаг. Хэн Намайг сонсохгүй байж зүрхлэх вэ? (“Би ганцаар” гэдгээр Бурхан Өөрөө гэдгийг хэлж байна, яагаад гэвэл, хүн Би бол Бурхан Өөрөө, тиймээс өөрсдийн үзэлтэй ягштал битгий зууралд.) Хэн Миний эсрэг явж зүрхлэх вэ? Тэд хатуу шийтгүүлнэ! Та нар агуу улаан лууны үр дүнг харсан! Энэ бол түүний төгсгөл бөгөөд энэ бас зайлшгүй тохионо. Ажлыг Би Өөрөө хийх ёстой, тэгснээр тэр шившиг болж, дахин хэзээ ч өндийж чадахгүй, үүрд мөнх устгагдана! Одоо Би нууцыг илчилж эхэлж байна. (Санаж яв! Илчлэгдсэн нууцын ихэнх нь та нарын аман дээрээ хэлдэг боловч хэний чинь ч ойлгодоггүй зүйлс юм.) Хүмүүсийн дуусаагүй гэж хардаг бүх зүйл Миний нүдээр аль хэдийн дууссан байдаг, мөн Миний дөнгөж эхэлж байна гэж хардаг зүйлс хүмүүст бол аль хэдийн дуусчихсан мэт санагддаг гэж Би хэлж байсан. Энэ зөрчилдөөнтэй байна уу? Үгүй. Хүмүүс өөрийн гэсэн үзэл, бодолтой байдаг учир тэгж боддог. Миний төлөвлөдөг зүйлс Миний үгээр дамжин гүйцэлддэг (Намайг хэлэхэд тэдгээр нь байгуулагдаж, Намайг хэлэхэд тэдгээр нь гүйцэлддэг). Гэвч Миний хэлсэн зүйлс гүйцэлдсэн мэт Надад санагддаггүй. Учир нь, Миний хийдэг зүйл цаг хугацааны хязгаартай. Тиймээс Би эдгээр зүйлийг гүйцэд биш гэж хардаг ч, хүмүүсийн махан биеийн нүдэнд (цаг хугацааны ойлголт нь зөрүүтэй байдаг болохоор) аль хэдийн гүйцэлдсэн мэт харагддаг. Өнөө үед ихэнх хүн Намайг илчилсэн нууцаас минь болж сэрдэж байна. Бодит байдал эхэлсэн болохоор, мөн Миний санаа зорилго хүмүүсийн үзэлтэй таардаггүй учир тэд Намайг эсэргүүцэн, үгүйсгэдэг. Энэ бол Сатан өөрөө өөрийнхөө явуулгад урхидуулж байгаа хэрэг юм. (Тэд ерөөл хүлээн авахыг хүсдэг ч Бурхан өөрсдийнх нь үзлээс ийм гажуу байна гэж бодоогүй учир ухарч буцдаг.) Энэ нь мөн Миний ажлын нөлөө юм. Бүх хүн Намайг магтаж, Намайг уухайлж, Надад алдрыг өгөх хэрэгтэй. Маргаангүй бүх зүйл Миний гарт, мөн Миний шүүлт дотор байдаг. Бүх хүн Миний уул руу цувж, ууган хөвгүүд ялгууснаар эргэн ирэх үе нь Миний удирдлагын төлөвлөгөөний эцсийн цэг байх болно. Энэ нь Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дуусах цаг байх юм. Бүгдийг Би биечлэн зохицуулдаг. Би үүнийг аль хэдийн олон удаа хэлсэн. Та нар одоо ч үзэл дотроо амьдардаг учраас энд та нарыг алдаа гаргаж, Миний төлөвлөгөөг бүү сүйтгээсэй гэсэндээ Би үүнийг удаа дараа онцолдог. Хүмүүс Надад тусалж чадахгүй, бас Миний удирдлагад оролцож ч чадахгүй, учир нь та нар одоо ч мах, цусных (та нар Надад харьяалагддаг ч, махан биед амьдарсаар л байгаа). Тиймээс мах цусны хүмүүс Миний өвийг хүлээн авч чадахгүй гэж Би хэлдэг. Энэ нь мөн та нарыг сүнсний ертөнцөд оруулах үндсэн шалтгаан юм.
Дэлхий дээр, газар хөдлөлт бол гамшгийн эхлэл. Эхлээд Би дэлхий ертөнц буюу газрыг өөрчилнө. Дараа нь тахал, өлсгөлөн ирнэ. Энэ бол Миний төлөвлөгөө, эдгээр нь Миний алхмууд бөгөөд Би Өөртөө үйлчлүүлж, Өөрийн удирдлагын төлөвлөгөөг гүйцэлдүүлэхээр бүх зүйлийг дайчилна. Иймээс орчлон ертөнц Намайг шууд оролцоогүй байсан ч устгагдах болно. Би анх махбод болж, загалмайд цовдлогдоход газар аймшигтайгаар чичирхийлсэн; төгсгөл ирэхэд бас л тийм юм болно. Намайг махбодоос сүнсний ертөнцөд орох яг тэр мөчид газар хөдлөлт эхэлнэ. Иймээс ууган хөвгүүд гамшгийн зовлонг хэрхэвч амсахгүй, харин ууган хөвгүүдээс бусад нь гамшиг дунд зовохоор үлдэнэ. Тиймээс хүний өнцгөөс бол хүн бүр ууган хөвгүүн байхыг хүсэж байгаа. Хүмүүсийн совингоор бол энэ нь ерөөл эдлэхийн төлөө бус, харин гамшигт зовохоос зайлсхийхийн төлөө юм. Энэ бол агуу улаан лууны явуулга. Гэвч Би түүнийг хэзээ ч зугтаалгахгүй. Би түүнд хатуу шийтгэлээ амсуулан зовоосныхоо дараа босгож, Өөртөө үйлчлүүлнэ (энэ нь Миний хөвгүүд, Миний ардуудыг бүрэн төгс болгохыг хэлж байна), тийнхүү түүнийг өөрийнхөө явуулгад үүрд хууртаж, Миний шүүлтийг үүрд хүлээн авч, үүрд Надаар шатаалгуулахад хүргэнэ. Энэ бол үйлчлэл үзүүлэгчдээр Өөрийгөө магтуулна (Өөрийн агуу хүчийг илчлэхэд тэднийг ашиглан) гэдгийн жинхэнэ утга учир юм. Би агуу улаан лууг Миний хаанчлалд шургалахыг зөвшөөрөхгүй, Би агуу улаан луунд Өөрийг минь магтах эрх олгохгүй! (Учир нь тэгэх нь зохисгүй, хэзээ ч зохистой байхгүй!) Би зөвхөн түүнийг Өөртөө мөнхөд үйлчлүүлнэ! Би зөвхөн түүнийг Өөрийнхөө өмнө нүүрээр нь газар унаган мөргүүлнэ. (Устгагдсан хүмүүс нь мөхөлд орсон хүмүүсээс хавьгүй дээр юм. Сүйрэл бол ердөө түр зуурын хүнд шийтгэл, харин мөхөлд орсон хүмүүс үүрд хатуу шийтгэл туулдаг. Тийм учраас Би, “нүүрээрээ газар унан мөргөх” гэсэн үгийг ашигладаг. Энэ хүмүүс Миний гэрт шургалж, Миний нигүүлслээс нэлээдийг эдэлдэг бөгөөд Миний тухай зарим нэг мэдлэгтэй байдаг учир Би хатуу шийтгэл ашигладаг. Харин Миний гэрийн гаднах хүмүүсийн хувьд гэвэл, мэдлэггүй хүн зовохгүй гэж хэлж болно.) Хүмүүс өөрсдийн үзлээрээ сүйрсэн хүмүүс мөхсөн хүмүүсээс дор гэж боддог ч, эсрэгээрээ мөхөлд орсон хүмүүс үүрд хатуу шийтгүүлж, сүйрсэн хүмүүс нь үүрд оргүй хоосон руу буцдаг.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?