Ажил ба оролт (7)
Хүнд дутагддаг зүйл нь сүнслэг амийн хангалт, Бурханыг мэдэх туршлага төдийгүй, түүнээс ч амин чухал зүйл нь тэдний зан чанар дахь өөрчлөлт юм гэдгийг хүн өнөөдөр л ухаарчээ. Түүх болон өөрийнхөө угсаатны эртний соёлын талаар бүрэн мэддэггүйнхээ үрээр хүн Бурханы ажлын талаар огт юу ч мэддэггүй. Зүрх сэтгэлийнхээ гүнд Бурхантай нэгдэж чадна гэж бүх хүн найддаг боловч махан бие нь дэндүү завхарсан, хөшүүн агаад мулгуу байдаг учраас хүнийг Бурханы талаар огт юу ч мэддэггүй болгосон. Өнөөдөр хүмүүсийн дунд ирсэн Бурханы зорилго нь гагцхүү хүмүүсийн бодол, сүнсийг, мөн түүнчлэн олон сая жилийн турш хүний зүрх сэтгэлд байсан Бурханы дүрийг өөрчлөх явдал юм. Тэрээр энэ боломжийг ашиглан хүнийг төгс болгоно. Өөрөөр хэлбэл, Түүнийг мэдэж авах хүний арга зам болон Түүнд хандах хандлагыг мэдлэгээр нь дамжуулан өөрчилж, Бурханыг мэдэж авахдаа цоо шинээр эхлэх боломжийг хүнд олгон, улмаар хүний сүнсийг шинэчилж, өөрчилнө. Харьцалт, сахилгажуулалт нь арга барил, харин байлдан дагуулалт, шинэчлэлт нь зорилго юм. Тодорхойгүй Бурханы талаар хүний өвөрлөж байсан мухар сүсэгт бодол санааг арилгах нь үргэлжид Бурханы санаа зорилго байсаар ирсэн ба сүүлийн үед энэ нь бас Түүний хувьд яаралтай хэрэг болсон. Энэхүү нөхцөл байдлыг авч үзэхдээ бүх хүн холыг харна гэж найдъя. Хүн бүрийн туршлагажих арга замыг өөрчил, ингэснээр Бурханы энэхүү яаралтай санаа зорилго удалгүй үр дүнд хүрч, газар дээрх Бурханы ажлын сүүлчийн үе шат бүрмөсөн гүйцэлдэж болох юм. Бурханд өгвөл зохих үнэнч байдлыг та нар Түүнд өгч, эцсийн удаа Бурханы зүрх сэтгэлийг тайтгаруул. Ах эгч нарын дундаас хэн нь ч энэ хариуцлагаас зайлсхийх юм уу зүгээр л хийсэн дүр үзүүлэх ёсгүй. Бурхан энэ удаа урилгын хариуд болон хүний нөхцөл байдалд чиглэсэн хариу болгон махбодод ирдэг. Өөрөөр хэлбэл, Тэр хүнийг хэрэгтэй зүйлээр нь хангахын тулд ирдэг. Хүний хэв чанар, эсвэл хүмүүжил ямар байх нь хамаагүй, товчхондоо, Тэрээр Бурханы үгийг хүнд харуулан, Түүний үгээс Бурханы оршин тогтнол, илрэлийг харж, Бурхан өөрийг нь төгс болгохыг хүлээн зөвшөөрөх боломжийг хүнд олгож, хүний бодол санаа, үзлийг өөрчилдөг болохоор Бурханы анхдагч төрх хүний зүрх сэтгэлийн гүнд бат үндэслэдэг. Энэ бол Бурханы газар дээрх цорын ганц хүсэл билээ. Хүний төрөлх уг чанар хэчнээн агуу, хүний мөн чанар хэчнээн дорд байх нь хамаагүй, эсвэл хүний зан авир урьд нь үнэндээ ямархуу байсан нь хамаагүй, Бурхан эдгээрт ямар ч анхаарал хандуулдаггүй. Хүн өөрийнхөө дотоод сэтгэл дэх Бурханы дүр төрхийг бүрэн шинэчилж, хүн төрөлхтний мөн чанарыг мэдэж авч, улмаар хүний үзэл суртлын төлөв өөрчлөгдөнө гэж л Бурхан найддаг. Тэгээд хүн Бурханыг зүрх сэтгэлийнхээ гүнээс хүсэн эрмэлзэж, Түүнтэй мөнхийн холбоотой байж чадна гэж найддаг: энэ бол хүнд Бурханы тавьдаг цорын ганц шаардлага билээ.
Хэдэн мянган жилийн турш үргэлжилсэн эртний соёл болон түүхийн тухай мэдлэг нь хүний сэтгэлгээ, үзэл болон оюун санааны төлвийг нэвтэршгүй, задаршгүй болтол маш ягштал чанга битүүмжилсэн юм. Хүн тамын арван найм дахь хүрээнд амьдарч, тэндээ яг л газар доорх гяндан руу Бурханаар цөлөгдөөд хэзээ ч гэрэл хардаггүй мэт, мөн феодалын сэтгэлгээ нь хүнийг маш их дарангуйлсан болохоор арайхийн амьсгалж, амьсгал нь боогдож байгаа мэт байдаг. Үүнийг эсэргүүцэх өчүүхэн ч хүч тэдэнд байдаггүй; тэд дуугүйхэн тэвчихээс өөрийг хийдэггүй… Хэн ч, хэзээ ч зөв шударга байдал, шударга ёсны төлөө тэмцэж, эсвэл өндийн босож зүрхлээгүй; хүмүүс өдрөөс өдөрт, жилээс жилд феодал эздийн цохилт, хүчирхийлэл доор амьтныхаас дор амьдралаар амьдардаг. Хүний ертөнцөд аз жаргал эдлэхийн тулд Бурханыг эрж хайя гэж хүн хэзээ ч бодоогүй. Хүн гандаж, хатаад, шаргалтан унаж буй намрын навчис шиг болтлоо зодуулсан мэт байдаг. Хүн ой санамжаа хэдийнээ алдаж, хүний ертөнц гээч тамд арга мөхөстөн амьдарч, энэхүү тамтайгаа хамт мөхөхийн тулд эцсийн өдөр ирэхийг хүлээн, хүсэн эрмэлздэг эцсийн өдөр нь амар амгаланг эдлэх өдөр нь мэт байдаг. Феодалын ёс зүй хүний амьдралыг “Үхэгсдийн орон” руу аваачиж, улмаар хүний эсэргүүцэх чадварыг сулруулжээ. Төрөл бүрийн дарангуйлал нь хүнийг алхам алхмаар Үхэгсдийн орон руу илүү гүн унагаж, Бурханаас улам холдуулснаар өнөөдөр хүн Бурханыг огт танихгүй болсон бөгөөд тааралдах үедээ Бурханаас зайлсхийхээр яаравчилдаг. Хүн урьд нь Түүнийг хэзээ ч мэддэг байгаагүй мэт, мөн хэзээ ч харж байгаагүй мэт Түүнийг анхаардаггүй ба нэг талд ганцааранг нь орхидог. Гэсэн ч Бурхан амьдралынх нь урт удаан аяны туршид хүнийг хүлээн, Өөрийн номхоршгүй уур омгийг хүн рүү хэзээ ч чулуудалгүй, хүний гэмшиж, шинээр эхлэхийг л чимээгүйхэн, ганц ч үг хэлэлгүй хүлээсээр ирсэн юм. Бурхан хүний ертөнцийн зовлонг хүнтэй хуваалцахаар аль хэдийн хүний ертөнцөд ирсэн. Хүнтэй хамт амьдарсан энэ бүх хугацаанд хэн ч Түүний оршин тогтнолыг олж илрүүлээгүй. Бурхан биечлэн авчирсан ажлаа хэрэгжүүлэх зуураа хүний ертөнц дэх ядуу байдлын зовлон зүдгүүрийг чимээгүйхэн л тэвчдэг. Тэрээр Эцэг Бурханы хүсэл болон хүн төрөлхтний хэрэгцээний төлөө тэвчсээр байж, урьд өмнө нь хүний хэзээ ч туулж байгаагүй зовлонг туулдаг. Эцэг Бурханы хүслийн төлөө, бас хүн төрөлхтний хэрэгцээний төлөө Тэрээр хүний өмнө чимээгүйхэн үйлчилж, Өөрийгөө даруу байлгасан юм. Эртний соёлын талаарх мэдлэг нь хүнийг Бурханы өмнөөс сэмхэн хулгайлж, диаволуудын хаан болон түүний үр удамд өгсөн. Дөрвөн Ном ба Таван Сонгодог нь хүний сэтгэлгээ болон үзлийг өөр нэг тэрслүү эрин үе рүү аваачиж, Ном/Сонгодог зохиолыг эмхэтгэсэн хүмүүсийг урьдынхаасаа бүр их бишрэхэд хүнийг хүргэж, улмаар Бурханы талаарх эндүү ташаа үзлийг нь улам нэмэгдүүлсэн юм. Хүнд мэдэгдэлгүйгээр диаволуудын хаан Бурханыг хүний зүрх сэтгэлээс хайр найргүйгээр хөөгөөд, дараа нь өөрөө хүний сэтгэлийг баяр хөөртэйгээр эзэмджээ. Тэр үеэс хойш хүн муухай, хорон муу сэтгэлтэй, диаволын хааны царай төрхтэй болсон юм. Бурханд хандах үзэн ядалт тэдний цээжийг дүүргэсэн ба диаволуудын хааны хорон санаа нь хүнийг бүрэн автах хүртэл өдрөөс өдөрт дотор нь тархдаг. Хүн өчүүхэн төдий ч эрх чөлөөтэй байхаа больж, диаволуудын хааны урхинаас ангижрах аргагүй байлаа. Хүн тэр дороо баривчлагдан, түүний өмнө бууж өгч, хүлцэнгүйгээр унахаас өөр сонголтгүй болжээ. Аль эрт хүний сэтгэл, зүрх нялх балчир хэвээр байх үед диаволуудын хаан бурхангүй үзлийн хавдрын үрийг суулгаж, “шинжлэх ухаан, технологийг судалж, Дөрвөн Шинэчлэлтийг биелүүл, дэлхий дээр Бурхан гэгч зүйл үгүй” гэх мэт төөрөгдлийг хүнд заасан. Түүгээр ч зогсохгүй, “Үйлдвэрлэлийн ажил хөдөлмөртөө түшиглэн сайхан эх орныг бүтээцгээе” хэмээн боломж олдох бүрд хашхирч, улс орныхоо төлөө үнэнчээр зүтгэхийн тулд бага наснаасаа эхлээд бэлдэхийг хүн нэг бүрээс шаарддаг. Хүн өөрийн эрхгүй түүний өмнө хүргэгдсэн бөгөөд тэр эргэлзэлгүйгээр бүх гавьяаг нь (бүх хүн төрөлхтнийг гартаа барьж байдаг Бурханд харьяалагдах гавьяаг гэсэн үг) өөртөө авсан. Түүнд ичих мэдрэмж хэзээ ч байгаагүй. Түүнчлэн, энэ нь Бурханы ардыг ичгүүр сонжуургүйгээр булаан авч, гэр лүүгээ буцаан чирээд, ширээн дээр хулгана шиг үсрэн гарч, хүнээр өөрийгөө Бурхан мэт шүтүүлсэн. Тийм цөхөрсөн амьтан! Энэ нь: “Дэлхий дээр Бурхан гэгч зүйл байхгүй. Салхи байгалийн хуулийн дагуу хувирлаас үүсэн гардаг; ус ууршиж, хүйтэн агаарт гарах үедээ конденсацлагдан, газар дээр бороо болон дусалдаг; газар хөдлөлт бол геологийн өөрчлөлтөөс үүдэн газрын гадарга чичрэх явдал юм; нарны гадаргуу дээрх цөмийн дэлбэрэлтээс болж үүссэн агаарын хуурайшлын улмаас ган гачиг болдог. Эдгээр нь бүгд байгалийн үзэгдэл. Хаана нь Бурханы үйл хэрэг байгаа юм бэ?” гэх мэт цочирдмоор хов жив хашхирдаг. Тэр ч бүү хэл, дараахтай адил ичгүүргүй үг хэллэг хашхирдаг хүмүүс ч бий: “Хүн эрт цагт бичнээс хувьсаж бий болсон ба өнөөдрийн дэлхий ертөнц ойролцоогоор олон зуун жилийн тэртээх хүй нэгдлийн нийгмээс залгамжлан бий болсон. Улс орон хөгжин цэцэглэж, уруудан доройтох эсэх нь бүхэлдээ ард түмнийх нь гарт байдаг”. Ардуур нь, диаволын хаан өөрийгөө тахиулж, шүтүүлэхийн тулд хүнээр өөрийгөө ханан дээр өлгүүлэх юм уу ширээн дээр тавиулдаг. “Ямар ч Бурхан байдаггүй” хэмээн хашгирахын зэрэгцээ энэ нь өөрийгөө Бурхан болгон тавьж, Бурханыг газар дэлхийн зах хязгаараас цааш бүдүүлгээр түлхэх зуураа Бурханы оронд зогсож, диаволуудын хааны үүрэг гүйцэтгэдэг. Үнэхээр эрүүл ухаангүй! Энэ нь хүнийг, өөрийг нь голдоо ортол үзэн ядахад хүргэдэг. Бурхан, тэр хоёр заналт дайснууд бөгөөд зэрэгцэн оршиж чадахгүй мэт санагддаг. Энэ нь хуулиас гадуур, эрх чөлөөтэй хэрэн хэсэх зуураа Бурханыг хөөн зайлуулах арга сийлж байдаг. Үнэхээр диаволуудын хаан! Бид үүний оршин тогтнолыг яаж тэвчиж болох юм бэ? Энэ нь Бурханы ажлыг үймүүлж, бүрэн эмх замбараагүй болгож орхих хүртлээ амрахгүй бөгөөд эцсээ хүртэл, үхэх сэхэхээ үзэн Бурханыг эсэргүүцэхийг хүсэж байгаа мэт, Бурханыг зориуд сөргөж, улам ойртон давшилдаг. Жигшүүрт царай хэдийнээ бүрэн ил болсноор энэ нь одоо гэмтэж, навсайсан хүнд бэрх байдалд орсон ч Бурханыг үзэн ядах нь багасалгүй, ганцхан үмхэлтээр Бурханыг залгиснаар л зүрх сэтгэлдээ хураасан үзэн ядалтаа арилгаж чадах юм шиг байдаг. Бурханы энэхүү дайсныг бид яахан тэвчиж чадах билээ! Үүнийг үндсээр нь устгаж, бүрэн сөнөөж байж л амьдралын маань хүсэл биелнэ. Галзуурсан мэт явахыг нь яаж зөвшөөрч болох юм бэ? Хүн тэнгэрнарыг мэддэггүй, үхээнц, мэдрэлгүй болох хүртэл энэ нь хүнийг завхруулсан юм. Хүн хэвийн хүний эрүүл ухааныг алдсан. Ирээдүйн төлөөх бүх санаа зовнилыг арилгаж, Бурханы ажлыг урьд өмнө үзэгдээгүй сүр жавхланд хурдхан хүргэхийн тулд үүнийг устгаж, шатаахад бүхий л оршихуйгаа зориулж яагаад болохгүй гэж? Энэ өөдгүй бүлэг этгээд хүний ертөнцөд ирж, үймээн самуун үүсгэсэн. Тэд бүх хүнийг ангалын ирмэгт аваачиж, тэднийг доош түлхэн хэдэн хэсэг болгоод, дараа нь цогцсыг нь залгихаар нууцхан төлөвлөсөн. Тэд Бурханы төлөвлөгөөг нураахаар дэмий найдаж, Бурхантай тэмцэлдэн, эрсдэлтэй бооцоонд бүхнээ тавьдаг. Энэ нь яавч амархан биш! Эцсийн эцэст, хамгийн жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн диаволын хаанд зориулсан загалмай бэлтгэгдчихсэн. Бурхан загалмайд харьяалагддаггүй. Тэрээр үүнийг диавол руу аль хэдийн шидчихсэн. Бурхан аль эрт ялгууснаар гарч ирээд, хүн төрөлхтний нүгэлд харамсан гашуудахаа больсон боловч бүх хүн төрөлхтөнд аврал авчирна.
Дээрээс доошоо, эхлэлээс төгсгөл хүртэл Сатан Бурханы ажлыг үймүүлж, Түүнийг эсэргүүцэн авирласаар ирсэн. “Эртний соёлын өв”, үнэ цэнтэй “эртний соёлын мэдлэг”, “Даосизм болон Күнзийн сургаал”, “Күнзийн сонгодог бүтээл болон феодалын ёс заншил” зэрэг энэ бүх яриа нь хүнийг тамд аваачсан. Орчин үеийн дэвшилтэт шинжлэх ухаан, технологи, түүнчлэн өндөр хөгжсөн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, бизнес хаа ч харагддаггүй. Харин ч, Бурханы ажлыг зориуд үймүүлж, саатуулж, нураахын тулд эртний “бичнүүдийн” дэлгэрүүлсэн феодалын ёс заншлыг л цохон тэмдэглэдэг. Энэ нь өнөөг хүртэл хүнийг зовоон шаналгаад зогсохгүй, бүр хүнийг бүхлээр нь залгихыг хүсдэг. Феодализмын ёс суртахуун, ёс зүйн сургаал дамжиж, эртний соёлын мэдлэг өвлөгдөн ирсэн нь хүнд аль хэдийн нөлөөлж, тэднийг том, жижиг диаволууд болгон хувиргажээ. Бурханыг баяртайяа хүлээж авч, Бурханыг ирэхэд баярлан угтах хүн цөөхөн байдаг. Бүх хүний царай хөнөөлт санаархлаар дүүрч, үхлийн амьсгал газар сайгүй агаарт түгдэг. Тэд Бурханыг энэ газар нутгаас хөөхийг зорьдог; гартаа хутга, сэлэм бариад Бурханыг “газрын хөрснөөс арчих” тулааны байраа эзэлдэг. Бурхан байдаггүй гэж хүнд үргэлж зааж сургадаг диаволын энэ газар нутаг даяар хуурамч шүтээнүүд тархан, шатаж буй цаас, хүжний дотор муухайрам үнэр шингэсэн агаар амьсгал боогдуулам маш нягт байдаг. Энэ нь хорт могой мушгиран мурилзахад үлээгдэн гардаг хаягдал лагийн өмхий үнэр шиг байдаг болохоор хүн бөөлжихгүй байж чаддаггүй. Үүнээс гадна, ёрын муу чөтгөрүүд бичвэрийг аялгуулан уншиж байгаа чимээг тэндээс дөнгөн данган сонсож болох ба энэ нь тамын гүнээс гарч байгаа мэт санагддаг болохоор өөрийн эрхгүй нуруугаар хүйт даадаг. Энэ газар нутагт солонгын долоон өнгөтэй хуурамч шүтээнүүдийг хаа сайгүй тавиад, уг газрыг нүд гялбам ертөнц болгон хувиргах зуураа олиггүй явуулга нь амжилттай болсон мэт диаволуудын хаан хорлонтойгоор инээсээр байдаг. Харин тэгэхэд хүн юу ч мэдэхгүй хэвээр үлддэг бөгөөд диавол өөрийг нь эрүүл ухаангүй болж, ялагдан толгой гудайх хүртэл нь хэдийнээ завхруулсан гэдгийг ч хүн мэдэхгүй. Диавол, Бурханы бүх юмыг нэг цохилтоор л бүрмөсөн устгаж, Түүнийг дахин доромжилж, хөнөөхийг хүсдэг; тэгээд Түүний ажлыг нурааж, үймүүлэхээр санаархдаг. Эн тэнцүү байр суурьтай байхыг энэ нь яаж Бурханд зөвшөөрч чадах билээ? Газар дээрх хүмүүсийн дундах ажилд нь Бурхан “хөндлөнгөөс оролцохыг” яаж тэвчиж чадах билээ? Жигшүүртэй нүүр царайг нь илчлэхийг Бурханд зөвшөөрч яахан чадах билээ? Өөрийнх нь ажлыг замбараагүй болгохыг Бурханд зөвшөөрч яахан чадах билээ? Уур хилэн нь буцалж буй энэ диавол, газар дээрх хаант улсынх нь шүүхийг захирахыг Бурханд зөвшөөрч яахан чадах билээ? Бурханы дээд хүчинд дуртайяа бөхийж яахан чадах билээ? Түүний жигшүүрт үнэн төрх юу вэ гэдэг нь илчлэгдсэн, иймээс хүн инээх үү, уйлах уу гэдгээ мэдэхээ больдог ба энэ талаар ярихад үнэхээр хэцүү. Үүний мөн чанар энэ биш гэж үү? Муухай сэтгэлтэй тэрээр өөрийгөө итгэхийн аргагүй үзэсгэлэнтэй сайхан гэж итгэсээр байдаг. Гэмт хэргийн хамсаатнуудын бүлэг! Тэд зугаа цэнгэлд умбаж, үймээн самуун өдөөхийн тулд мөнх бус ертөнцөд буун ирээд, маш их үймээн дэгдээдэг болохоор дэлхий ертөнц хувирамтгай, тогтворгүй газар болж, хүний зүрх сэтгэл айдас хүйдэс, түгшүүрээр дүүрдэг бөгөөд тэд хүнээр маш их тоглосон болохоор хүний царай талын догшин араатных шиг, туйлын муухай болж, анхдагч ариун хүний эцсийн ул мөр арилсан юм. Тэр ч бүү хэл, тэд газар дээрх дээд эрх мэдлийг авахыг хүсдэг. Тэд, арай ядан урагшилтал нь Бурханы ажилд маш их саад хийдэг бөгөөд хүнийг зэс, ган хана мэт чанд битүүмжилсэн. Маш олон ноцтой нүгэл үйлдэж, маш их гамшиг учруулчхаад тэд гэсгээлтээс өөр зүйл хүлээж яаж чадна вэ? Чөтгөрүүд болон муу ёрын сүнснүүд хэсэг зуур газар дээр галзуурсан мэт гүйж, Бурханы хүсэл болон уйгагүй хичээл чармайлтын аль алийг нэвтэршгүй болтол нь чанд битүүмжилсэн. Энэ бол үнэхээр аймшигт нүгэл! Бурхан яаж санаа зовохгүй байж чадах юм бэ? Бурхан яаж хилэгнэхгүй байж чадах юм бэ? Тэд Бурханы ажилд ноцтой саад учруулж, үүнийг эсэргүүцсэн: Дэндүү тэрслүү! Том, жижиг тэр чөтгөрүүд илүү чадалтай диаволын нөмөр нөөлөгт сагсуурч, түйвээж эхэлдэг. Үнэнийг мэдээд ч тэд зориуд эсэргүүцдэг, энэ тэрслүү хөвгүүд! Одоо тамын хаан нь хааны сэнтийдээ заларсан мэт тэд маадгар, сэхүүн болчихоод бусдыг басамжилдаг. Тэдний хэд нь үнэнийг эрж хайж, шударга байдлыг дагадаг вэ? Тэд бүгдээрээ гахай, нохойноос өөрцгүй араатнууд бөгөөд овоолсон өтөг баасан дунд өмхий ялаануудын бүлгийг тэргүүлэн, сэхүүн байдлаар өөртөө баяр хүргэн толгойгоо сэгсэрч, элдэв янзын төвөг удаж байдаг. Тэд өмхий ялаанаас цаашгүй гэдгээ мэдэлгүйгээр, тамын хаан нь бүгдээс агуу хаан мөн гэж итгэдэг. Түүгээр ч зогсохгүй, тэд гахай, нохой эцэг эхийнхээ хүчийг далимдуулан, Бурханы оршин тогтнолыг муулдаг. Өчүүхэн жаахан ялаанууд тэд эцэг эхийгээ шүдтэй халим шиг том гэж итгэдэг. Тэд өөрсдөө жижигхэн, харин эцэг эх нь тэднээс олон зуун сая дахин том, бохир заваан гахай, нохой юм гэдгийг тэд ер мэддэггүй. Тэгээд өөрсдийнхөө дорд байдлыг мэдэлгүйгээр тэдгээр гахай, нохойн ялгаруулсан илжирсэн үнэрт түшиглэн галзуурсан мэт гүйлдэж, ирээдүйн үе удмаа үлдээхээр хий дэмий хүсдэг ба ичихээ мэддэггүй! Нуруундаа ногоон далавчтай (тэд Бурханд итгэдэг гэж зүтгэдгийг энэ нь хэлж байна) тэд ихэмсэглэн, өөрсдийн гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдлыг хаа сайгүй сайрхангаа өөрсдийн бие дэх бузар булайг хүн рүү нууцаар шидэж байдаг. Үүнээс гадна, тэд өөрсдөдөө дэндүү сэтгэл хангалуун байж, солонгын өнгөтэй далавчаа ашиглан бузар булайгаа далдалж чадах юм шиг байдаг бөгөөд эдгээр аргаар тэд жинхэнэ Бурханы оршин тогтнолыг хяхан хавчдаг (энэ нь шашны ертөнцөд нүднээс далдуур явагддаг зүйлийг хэлж байна). Ялааны далавч дур булаам үзэсгэлэнтэй байж болох ч эцсийн эцэст энэ нь бохироор дүүрч, нянгаар бүрхэгдсэн өчүүхэн бүтээлээс цаашгүй гэдгийг хүн яаж мэдэх билээ. Гахай, нохой эцэг эхийнхээ хүчээр тэд цадиггүй харгис догшноор газар нутаг даяар галзуурсан мэт гүйдэг (Бурханыг хяхан хавчдаг шашны албан тушаалтнууд улс орны засгийн газрын хүчтэй дэмжлэгт түшиглэн жинхэнэ Бурхан болон үнэний эсрэг тэрсэлдгийг энэ нь хэлж байна). Энэ нь, Иудейн фарисайчуудын сүнс Бурханы хамтаар агуу улаан лууны үндэстэнд буюу хуучин үүрэндээ буцан ирсэн мэт байдаг. Тэд хавчлагын өөр нэг хэсгийг эхлүүлэн, хэдэн мянган жилийн өмнөх ажлаа үргэлжлүүлсэн. Доройтмол энэ бүлэг хүмүүс эцэстээ газар дээр мөхөх нь лавтай! Хэдэн мянганы дараа, бузар сүнснүүд нь бүр ч их зальжин, овжин болсон харагдаж байна. Тэд Бурханы ажлыг нууцаар нураах арга замыг байнга бодож байгаа. Элбэг дэлбэг арга заль, ов мэхээрээ тэд хэдэн мянган жилийн өмнөх эмгэнэлт явдлыг эх орондоо дахин тоглохыг хүсэж, Бурханыг бараг хашхиртал нь өдөөн хатгадаг бөгөөд Бурхан тэднийг ор мөргүй устгахаар гурав дахь тэнгэр лүү буцахаар байж яддаг. Хүн Бурханыг хайрлахын тулд Бурханы хүслийг ухаарч, баяр хөөр, уйтгар гунигийг нь мэдэж, Тэр юуг үзэн яддагийг ойлгох ёстой. Үүнийг хийх нь хүний оролтыг урагшлуулахад илүү тустай байх болно. Хүний оролт хурдан байх тусам, Бурханы хүсэл төдий чинээ хурдан хангалуун болдог ба хүн диаволуудын хааныг тодорхой харах тусмаа Бурхан руу улам ойртож, Бурханы хүслийг биелүүлдэг.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?