Ажил ба оролт (8)

Бурханы эцсийн өдрүүдийн ажил нь хүн бүрийн сүнсийг өөрчилж, хүн болгоны оюун санааг өөрчлөхийн төлөө байдаг болохоор асар их гэмтэл авсан зүрх сэтгэл нь сэргэж, улмаар ёрын мууд маш гүн гүнзгий хорлогдсон сэтгэлийг нь авардаг гэж Би маш олон удаа хэлсэн; энэ нь хүмүүсийн сүнсийг сэргээж, хүйтэн сэтгэлийг нь гэсгээж, тэдэнд сэргэх боломж олгохын төлөө байдаг. Энэ бол Бурханы хамгийн агуу хүсэл юм. Хүний амь болон туршлага хэчнээн сүрлэг, эсвэл гүн гүнзгий болох тухай ярихаа түр хойш тавья; хүмүүсийн зүрх сэтгэл сэргэж, тэд зүүднээсээ сэрээд, агуу улаан лууны учруулсан хор хөнөөлийг сайн мэдэх үед Бурханы үйлчлэлийн ажил дууссан байх болно. Бурханы ажил дуусдаг өдөр нь бас хүн Бурханд итгэх зөв замыг албан ёсоор эхлүүлдэг өдөр юм. Энэ үед Бурханы үйлчлэл төгсөлдөө очсон байх болно: Махбод болсон Бурханы ажил бүрмөсөн дууссан байх ба хүн биелүүлэх учиртай үүргээ албан ёсоор биелүүлж эхэлнэ—тэрээр үйлчлэлээ хэрэгжүүлнэ. Энэ нь Бурханы ажлын алхмууд юм. Тиймээс та нар эдгээр зүйлийг мэдсэн суурин дээрээс өөрсдийн орох замыг олох ёстой. Энэ бүхэн нь та нарын ойлгох ёстой зүйл юм. Хүний зүрх сэтгэлийн гүнд өөрчлөлт гарсан үед л оролт нь сайжирна, учир нь Бурханы ажил бол золин аврагдсан боловч харанхуйн хүчний дор амьдарсаар байгаа, хэзээ ч сэрээгүй хүнийг чөтгөрүүдийн цугладаг энэ газраас бүрэн аврахын төлөө байдаг; хүн нүглийн мянганаас чөлөөлөгдөж, Бурханы хайртай хүн болж, агуу улаан лууг бүрмөсөн цохин унагааж, Бурханы хаанчлалыг байгуулж, Бурханы зүрх сэтгэлийг даруй амраахын төлөө; мөн цээжин дотор чинь бугшсан үзэн ядалтаа юуг ч үлдээлгүйгээр гаргаж, тэдгээр өөдгүй нянг устгаж, үхэр адууныхаас өөрцгүй энэ амьдралыг орхих боломжтой болж, боол байхаа больж, агуу улаан лууд чөлөөтэй дэвслүүлж, түүнд захирагдахаа болихын төлөө байдаг; та нар энэ бүтэлгүйтсэн улс үндэстнийх байхаа больж, жигшүүрт агуу улаан лууд харьяалагдахаа больж, түүнд боолчлогдохоо болино. Бурхан чөтгөрүүдийн үүрийг гарцаагүй хэдэн хэсэг тасчин хаях бөгөөд та нар Бурханы хажууд зогсоно—та нар Бурханд харьяалагддаг, харин боолуудын энэхүү хаант улсад харьяалагддаггүй. Бурхан энэ харанхуй нийгмийг аль хэдийн голдоо ортол үзэн ядсан. Тэрээр шүдээ зуун, энэхүү хорон санаатай, жигшүүрт хөгшин могой дээр хөлөө тавихаар тэсэж ядан байгаа ба ингэснээр энэ нь хэзээ ч дахин босож чадахгүй, дахин хэзээ ч хүнийг хүчирхийлэхгүй; Бурхан үүний урьдын үйлдлүүдийг өршөөхгүй, хүнийг хууран мэхэлдгийг нь тэвчихгүй бөгөөд эрин үеүдийн туршид үйлдсэн нүгэл нэг бүрийнх нь төлөө тооцоо бодно; бүх ёрын муугийн энэ толгойлогчийг[1] Бурхан өчүүхэн төдий ч хэлтрүүлэхгүй, үүнийг бүрмөсөн устгана.

Олон мянган жилийн турш энэ нь бузрын газар байсаар ирсэн. Энэ нь тэвчихийн аргагүй бохир заваан, зовлон зүдгүүрээр дүүрэн бөгөөд сүг сүнснүүд хаа сайгүй тархан, залилан мэхэлж, ул үндэсгүй буруутгаж[2], балмад догшин, хорлонтой байж, энэхүү чөтгөрт хотыг гишгэчин, цогцоснуудыг тараан хаяж орхидог; илжирсэн өмхий үнэр газар нутгийг бүрхэж, агаарт шингэдэг бөгөөд хатуу чанд хамгаалагдсан[3] байдаг. Тэнгэрээс цааших дэлхий ертөнцийг хэн харж чадах билээ? Диавол хүний биеийг бүхэлд нь чанга хүлж, хоёр нүдийг нь сохолж, амыг нь бат хамхидаг. Диаволуудын хаан өнөөг хүртэл хэдэн мянган жилийн турш догшин ширүүн авирлангаа нэвтрэхийн аргагүй чөтгөрүүдийн өргөө мэт чөтгөрт хотыг нүд салгалгүй харсаар байдаг; тэр хооронд, энэхүү сүрэг манаач нохой нь догшин харцаар ширтэж, Бурхан мэдээгүй байхад нь барьж аваад, бүгдийг нь устгаж, амар тайван, аз жаргалтай газаргүй болгоно гэдгээс гүнээ айж байдаг. Чөтгөрт хотын ийм хүмүүс яаж ер нь Бурханыг харсан байж чадах юм бэ? Тэд ер нь Бурханы энхрийлэл, хайр татам байдлыг амссан гэж үү? Хүний ертөнцийн хэрэг явдлын талаар тэд юу мэдэх юм бэ? Бурханы тэсэж ядсан хүслийг тэдний хэн нь ойлгож чадах юм бэ? Тэгвэл, бие махбодтой болсон Бурхан бүрмөсөн нуугдмал хэвээр үлддэгт гайхах юмгүй: Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд цавчилгүй хүмүүсийг хөнөөдөг диаволын хаан яаж хайр татам, эелдэг зөөлөн, бас ариун Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадах юм бэ? Бурханы ирэхийг магтан сайшааж, уухайлж яаж чадах юм бэ? Энэ боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, мөн аль эртнээс Бурханыг басамжилсан, Бурхантай зүй бусаар харьцдаг, туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханыг өчүүхэн төдий ч анхаардаггүй, тонуул дээрэм хийдэг, мөс чанараа бүгдийг нь алдсан, мөс чанараа үл тоож, гэм зэмгүй хүмүүсийг мэдрэлгүй байдал руу уруу татдаг. Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэдний хөндлөнгийн оролцоо нь тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй, эмх замбараагүй байдалтай болгосон! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм! Хэн Бурханы ажлыг тэврэн авсан бэ? Бурханы ажлын төлөө хэн амиа золиосолж, цусаа урсгасан бэ? Үеэс үед, эцэг эхээс хүүхдүүд хүртэл боолчлогдсон хүн Бурханыг эрээ цээргүйгээр боолчилсон—энэ нь яаж уур хилэн өдөөхгүй байж чадах юм бэ? Олон мянган жилийн үзэн ядалт сэтгэлд хурж, нүгэлт байдлын мянган жил зүрх сэтгэлд сийлэгдсэн—энэ нь яаж дургүйцэл төрүүлэхгүй байж чадах юм бэ? Бурханы өшөөг авч, Түүний дайсныг бүрмөсөн устга, цаашид хяналтаас гарах боломжийг үүнд бүү олго, хүссэнээрээ төвөг учруулахыг бүү зөвшөөр! Одоо цаг нь болсон: Энэ чөтгөрийн жигшүүрт царайг урж хаяад, харалган болж, төрөл бүрийн зовлон, бэрхшээл туулсан хүмүүст зовлон шаналлаасаа өндийн босож, энэ ёрын муу хөгшин диаволаас нүүр буруулах боломж олгохын тулд хүн аль хэдийн бүх хүч чадлаа дайчилж, бүх хичээл чармайлтаа зориулж, бүх төлөөсийг төлсөн. Бурханы ажилд яагаад ийм туулшгүй их саад бартааг тавина вэ? Бурханы хүмүүсийг мэхлэхийн тулд яагаад янз бүрийн арга заль хэрэглэнэ вэ? Жинхэнэ эрх чөлөө, хууль ёсны эрх, ашиг хаана байна вэ? Шударга ёс хаана байна? Тайтгарал хаана байна вэ? Халуун дулаан байдал хаана байна? Бурханы ардуудыг мэхлэхийн тулд яагаад ов мэхтэй арга хэрэглэнэ вэ? Бурханы ирэлтийг дарахын тулд яагаад хүч хэрэглэнэ вэ? Өөрийн бүтээсэн газар дэлхий дээр чөлөөтэй хэрэн хэсэх боломжийг Бурханд яагаад олгодоггүй юм бэ? Толгойгоо тавиад амрах газаргүй болтол нь Бурханыг яагаад мөшгөнө вэ? Хүмүүсийн дундах халуун дулаан байдал хаана байна вэ? Хүмүүсийн дундах угталт хаана байна вэ? Бурханыг яагаад тэгж цөхрөнгөө бартал нь хүлээлгэнэ вэ? Бурханыг яагаад ахин дахин хашхирахад хүргэнэ вэ? Бурханыг яагаад хайртай Хүүгийнхээ төлөө санаа зов гэж хүчилнэ вэ? Энэхүү харанхуй нийгмийн өрөвдөлтэй манаач нохойнууд нь Өөрийн бүтээсэн дэлхийдээ чөлөөтэй ирж, очихыг Бурханд яагаад зөвшөөрдөггүй юм бэ? Шаналал, зовлон дунд амьдардаг хүн яагаад ойлгодоггүй юм бэ? Та нарын төлөө Бурхан асар их тарчлааныг тэвчиж, асар их шаналан Өөрийн хайртай Хүү, Өөрийн мах цусыг та нарт хайрласан, тэгвэл та нар яагаад хараагүй дүр үзүүлсээр байдаг юм бэ? Хүн бүрийг бүхэлд нь харахад Бурханы ирэлтийг голж, Бурханы нөхөрлөлөөс татгалздаг. Та нар яагаад ийм увайгүй байдаг юм бэ? Та нар ийм харанхуй нийгэмд шударга бус байдлыг туулахад бэлэн байна уу? Үүрдийн дайсагналаар ходоодоо дүүргэхийн оронд яагаад диаволуудын хааны “ялгадсаар” өөрсдийгөө дүүргэдэг юм бэ?

Бурханы ажлын саад бартаа хэчнээн их билээ? Хүн ер нь үүнийг мэдсэн үү? Хүмүүс гүн-шингэсэн мухар сүсгийн хэтрүүлэгт хоригдсон болохоор Бурханы жинхэнэ нүүр царайг хэн мэдэж чадах юм бэ? Тун өнгөц, утгагүй энэхүү хоцрогдмол соёлын мэдлэгтэйгээр тэд Бурханы хэлсэн үгийг яаж бүрэн ойлгож чадах юм бэ? Тэдэнтэй нүүр тулан ярилцаж, амаараа хооллосон ч гэсэн тэд яаж ойлгож чадах юм бэ? Заримдаа Бурханы үгийг үл ойшоодог мэт байдаг: Хүмүүст өчүүхэн төдий ч хариу үйлдэл байдаггүй, тэд толгойгоо сэгсрээд, юу ч ойлгодоггүй. Энэ нь яаж сэтгэл түгшээхгүй байж чадах юм бэ? Энэхүү “хол хөндий[4], эртний соёлын түүх болон соёлын мэдлэг” нь ямар ч үнэ цэнгүй ийм бүлэг хүмүүсийг хүмүүжүүлсэн. Эртний энэ соёл—эрхэм нандин өв бол—бөөн хог хаягдал юм! Энэ нь аль хэдийн үүрдийн ичгүүр болсон бөгөөд үүнийг дурдахын ч хэрэггүй! Энэ нь хүмүүст Бурханыг эсэргүүцэх заль мэх, арга барилыг зааж, улсын боловсролын “захиалгат, зөөлөн удирдамж”[5] нь хүмүүсийг Бурханд бүр ч дуулгаваргүй болгосон. Бурханы ажлын хэсэг болгон нь туйлын хэцүү бөгөөд Түүний ажлын алхам бүр Бурханы хувьд сэтгэл түгшмээр байсан. Газар дээрх Түүний ажил хэчнээн хэцүү вэ! Газар дээрх Бурханы ажлын алхмууд асар их зовлон бэрхшээлийг агуулдаг: Хүний сул тал, дутагдал, хүүхдэрхүү зан, мэдлэггүй байдал болон хүний бүх зүйлийг Бурхан нямбай төлөвлөж, анхааралтай авч үздэг. Хүн бол өгөөшөөр барьж, эсвэл өдөөн хатгаж зүрхэлмээргүй цаасан бартай адил; үл ялиг хүрэнгүүт л тэр хазаж, эсвэл унаж, замаа алддаг бөгөөд өчүүхэн төдий л анхаарал алдвал хуучин хэвэндээ орж, Бурханыг үл тоодог, эсвэл өөрийн бие дэх бохир зүйлсэд ташуурахын тулд гахай, нохой эцэг эх рүүгээ гүйдэг. Ямар их саад тотгор вэ! Бурхан ажлынхаа алхам бүрд шахам сорилтод өртөж, бараг алхам бүрдээ асар их аюулыг сөрдөг. Түүний үгс чин үнэнч, шударга бөгөөд муу санаагүй байдаг, гэсэн ч хэн тэдгээрийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэг вэ? Хэн бүрэн дүүрэн захирагдахыг хүсдэг вэ? Энэ нь Бурхны зүрх сэтгэлийг шархлуулдаг. Тэр хүний төлөө өдөр шөнөгүй шаргуу хөдөлмөрлөж, хүний амийн төлөө сэтгэл зовнилд автаж, хүний сул талыг өрөвддөг. Ажлынхаа алхам бүрд, хэлдэг үг бүрдээ Тэр олон ээдрээ бартааг туулсан; Тэрээр үргэлж хадны завсар хавчуулагдсан мэт байж, хүний сул тал, дуулгаваргүй байдал, хүүхдэрхүү зан, эмзэг байдлын … талаар цаг үргэлжид, ахин дахин боддог. Хэн ер нь үүнийг мэдсэн юм бэ? Тэр хэнд итгэн ярьж болох юм бэ? Хэн ойлгож чадах юм бэ? Тэрээр хүний нүгэл, ноён нуруу дутмаг байдал, эргэж буцсан аашийг үргэлж үзэн яддаг бөгөөд хүний эмзэг байдалд үргэлж санаа зовж, хүний өмнө орших замыг дэнслэн боддог. Хүний үг, үйл хэргийг ажиглахдаа Тэр үргэлж өршөөл энэрэл, уур уцаараар дүүрдэг бөгөөд эдгээр зүйлийг харах нь Түүний зүрх сэтгэлд шаналал авчирдаг. Гэм зэмгүй хүн эцэст нь хөшүүн болсон; Бурхан яагаад үргэлж тэдэнд хүндрэл учруулдаг юм бэ? Мөхөс дорой хүнд цөхрөлтгүй зан үнэхээр байдаггүй; яагаад Бурхан хүнд байнга тэгж уурлах ёстой гэж? Сул дорой, хүч чадалгүй хүнд өчүүхэн төдий ч амин чанар байхаа больдог; дуулгаваргүй байдлынх нь төлөө Бурхан яагаад үргэлж түүнийг зэмлэх ёстой юм бэ? Тэнгэр дэх Бурханы заналхийллийг хэн тэсвэрлэж чадах вэ? Эцсийн эцэст хүн бол эмзэг, арга мөхөстсөн байдалтай байдаг ба хүнийг аажмаар өөрийгөө эргэцүүлэг гэсэндээ Бурхан Өөрийнхөө уурыг зүрх сэтгэлийнхээ гүнд булсан. Гэсэн ч ноцтой бэрхшээлтэй байгаа хүн Бурханы хүслийг өчүүхэн төдий ч ойлгоогүй; хүн диаволуудын хөгшин хааны хөл дор гишгэлүүлсэн атлаа үүнийгээ огт мэддэггүй бөгөөд үргэлж Бурхантай сөргөлддөг, эсвэл Бурханд халуун ч биш, хүйтэн ч биш ханддаг. Бурхан маш олон үг хэлсэн атал хэн ер нь тэдгээрийг ноцтойгоор авч үзсэн юм бэ? Хүн Бурханы үгийг ойлгодоггүй мөртөө сандарч тэвдэхгүй хэвээр үлдэж, ямар ч хүсэл тэмүүлэлгүй байдаг бөгөөд хөгшин диаволын мөн чанарыг хэзээ ч үнэхээр мэдэж аваагүй. Хүмүүс Үхэгсдийн оронд, тамд амьдардаг боловч далайн ёроол дахь ордонд амьдардаг гэдэгтээ итгэдэг; өөрсдийг нь агуу улаан луу хяхан хавчдаг ч өөрсдийгөө лууны улсаар “ивээгдсэн”[6] гэж боддог; өөрсдөөр нь диавол тохуурхдаг ч махан биеийн жүжиглэх өндөр чадварыг эдэлж байна гэж боддог. Тэд ямар бохир заваан, дорд өөдгүй амьтад вэ! Хүн золгүй явдалтай тулгарсан ч мэддэггүй бөгөөд энэ харанхуй нийгэмд бүтэмжгүй хэргийг ар араас нь туулдаг[7] боловч хэзээ ч сэрээгүй. Тэр өөрийгөө энхрийлдэг байдал болон боолын зан чанараас хэзээ салах вэ? Хүн яагаад Бурханы зүрх сэтгэлийг тэгтлээ их үл хайхардаг вэ? Энэ дарлал, бэрхшээлийг тэр сэм зөвтгөдөг юм уу? Харанхуйг гэрэл болгон өөрчлөх өдрийг хүсдэггүй гэж үү? Шударга бус явдлыг зөв шударга байдал, үнэн болгож дахин нэгэнтээ засаж залруулахыг тэр хүсдэггүй гэж үү? Хүмүүс үнэнийг хаяж, бодит баримтыг мушгин гуйвуулж байхад тэр зүгээр л хараад, юу ч хийхгүй байхыг хүсдэг юм уу? Энэ ад үзсэн байдлыг тэвчсээр байгаадаа тэр аз жаргалтай байдаг гэж үү? Тэр боол байхыг хүсэж байна уу? Ийм бүтэлгүй байр байдалтай боолуудтай хамт Бурханы гарт мөхөхийг хүсэж байна уу? Чиний шийдэмгий зан хаана байна вэ? Хүсэл эрмэлзэл чинь хаана байна вэ? Чиний нэр хүнд хаана байна? Ёс жудаг чинь хаана байна? Эрх чөлөө чинь хаана байна? Чи бүхий л амьдралаа[8] агуу улаан луу, диаволуудын хааны төлөө золиослохыг хүсэж байна уу? Түүгээр үхтэлээ тамлуулахдаа чи аз жаргалтай байдаг уу? Оёоргүй гүний гадаргуу эмх замбараагүй, харанхуй байдаг, харин энгийн ардууд ийм зовлон зүдүүр туулж, Тэнгэр өөд уйлж, газарт гомдоллодог. Хүн хэзээ толгой өндийн цэх явж чадах вэ? Туранхай, эцэнхий хүн яаж энэ харгис түрэмгий диаволтай тэмцэлдэж чадах юм бэ? Яагаад тэр өөрийн амьдралыг Бурханд аль болох хурдан өгдөггүй юм бэ? Яагаад тэр эргэлзэн тээнэгэлзсээр байдаг юм бэ? Бурханы ажлыг хэзээ дуусгаж чадах юм бэ? Тэгээд зорилгогүйгээр дээрэлхүүлж, дарлагдсан түүний бүхий л амьдрал эцэстээ хий дэмий өнгөрсөн байх болно; хүн яагаад ирэхдээ ч тийм их яарч, явахдаа ч тийм их яаравчилдаг юм бэ? Бурханд өгөх ямар нэгэн эрхэм нандин зүйлийг тэр яагаад хадгалдаггүй вэ? Хүн үүрдийн үзэн ядалтыг мартчихсан гэж үү?

Магадгүй олон хүн Бурханы зарим үгэнд дургүйцдэг байх, эсвэл дургүйцдэг ч үгүй, огт сонирхдог ч үгүй байх. Ямартай ч, баримтууд утгагүй үндэслэл болж чадахгүй; хэн ч баримтаас зөрсөн үг хэлж болохгүй. Бурхан ийм ажил хийж, хараахан гүйцээгээгүй ажлаа гүйцээж, энэ эрин үеийг төгсгөж, энэ эрин үеийг шүүж, зовлонгийн далайн ертөнцөөс гүн гүнзгий нүгэлтнүүдийг аварч, тэднийг бүрмөсөн өөрчлөхийн тулд энэ удаа махбод болсон юм. Иудейчүүд Бурханыг загалмайд цовдолж, улмаар Иудей дэх Бурханы аяллыг дуусгасан. Төд удалгүй Бурхан хүмүүсийн дунд дахин нэг удаа биечлэн ирсэн бөгөөд агуу улаан лууны улсад чимээгүйхэн хүрэлцэн ирсэн. Үнэндээ, Иудей улсын шашны нийгэмлэг Есүсийн зургийг ханан дээрээ аль хэдийн өлгөсөн бөгөөд хүмүүс амаараа “Эзэн Есүс Христ” хэмээн хашхирдаг. Хараахан гүйцэлдээгүй ажлынхаа хоёр дахь үе шатыг дуусгахаар хүмүүсийн дунд буцан оч гэсэн Эцэгийнхээ тушаалыг Есүс аль хэдийн хүлээн авсан гэдгийг тэд ер мэдээгүй. Үүний үр дүнд, Түүнийг харах үедээ хүмүүс цочирддог: Тэрээр олон эрин зуун өнгөрсөн дэлхийд төрсөн ба туйлын эгэл нэгний дүр төрхтэйгээр хүмүүсийн дунд гарч ирсэн. Үнэндээ, эрин үе өнгөрөхийн хэрээр Түүний хувцас, бүхий л харагдах байдал нь дахин төрсөн мэт өөрчлөгджээ. Тэр бол загалмайнаас буун ирж, дахин амилсан яг тэр Эзэн Есүс Христ мөн гэдгийг хүмүүс яахан мэдэх билээ? Есүс Еховатай огт адилгүй байсан шиг Түүнд шархны өчүүхэн төдий ч ул мөр үгүй. Өнөөдрийн Есүс, өнгөрөн одсон цаг хугацааны төрх байдлыг алдаад их уджээ. Хүмүүс Түүнийг яаж таньж чадах юм бэ? Тэр бол дахин амилсан Есүс мөн гэдэгт сэжигч “Томас” үргэлж эргэлздэг ба Есүсийн гар дээрх хадаасны сорвийг хараад сэтгэлээ амраахыг үргэлж хүсдэг; сорвийг нь хараагүй бол тэр үргэлж хардалт сэрдэлтийн үүлэн дээр зогсдог бөгөөд хөлөө баттай газар тавьж, Есүсийг дагах чадваргүй байдаг. Хөөрхий “Томас”—Есүс Эцэг Бурханы даалгасан ажлыг хийхээр ирсэн гэдгийг тэр яахан мэдэх билээ? Яагаад Есүс цовдлолын сорвитой байх ёстой юм бэ? Цовдлолын сорви нь Есүсийн таних тэмдэг юм уу? Тэр Эцэгийнхээ хүслийн төлөө ажиллахаар ирсэн; яагаад Тэр хэдэн мянган жилийн өмнөх иудей хүн шиг хувцаслаж, гоёж ирэх юм бэ? Бурханы авдаг бие махбодын хэлбэр Бурханы ажилд саад болж чадах уу? Энэ нь хэний онол юм бэ? Бурхан ажиллах үедээ яагаад хүний төсөөллийн дагуу байх ёстой юм бэ? Өөрийн ажлыг хийхдээ Бурхан үр дүнтэй байх гэсэн ганцхан зүйлд л анхаарлаа төвлөрүүлдэг. Тэр хуулийг дагадаггүй ба Түүний ажилд ямар ч дүрэм журам байдаггүй, тэгвэл хүн яаж үүнийг ухан мэдэж чадах юм бэ? Хүн үзэл, төсөөлөлдөө найдвал Бурханы ажлыг яаж нэвт шувт харж чадах юм бэ? Иймээс зохих ёсоор тайвширсан чинь дээр: Жижиг сажиг зүйлд бүү үймээн тарь, бас та нарын хувьд шинэ зүйлийг бүү хэтрүүлэн дэвэргэ—энэ нь өөрийгөө онигоо болгоод, хүмүүсээр шоолуулахыг чинь болиулна. Чи энэ бүх хугацаанд Бурханд итгэсэн атлаа Бурханыг мөн л мэддэггүй. Эцэстээ чи гэсгээлтэд унана; “дээд зэрэглэлд”[9] багтаж байсан чи гэсгээгдэх хүмүүсийн ангилалд хамаардаг. Өчүүхэн заль мэхээ харуулахын тулд ухаалаг арга хэрэглэхгүй байсан чинь дээр. Мөнхөөс мөнхөд нэвт шувт хардаг Бурханыг харалган байдал чинь үнэхээр ухамсарлаж чадах уу? Өнгөцхөн туршлага чинь чамд Бурханы хүслийг нэгд нэггүй харуулж чадах уу? Ихэрхүү бүү бай. Эцсийн эцэст Бурхан бол энэ ертөнцийнх биш, иймээс Түүний ажил яаж чиний бодсон шиг байж болох юм бэ?

Тайлбар:

1. “Бүх ёрын муугийн толгойлогч” гэдэг нь хөгшин диаволыг хэлж байна. Энэхүү хэллэг дээд зэргийн дургүйцлийг илэрхийлдэг.

2. “Ул үндэсгүй буруутгах” гэдэг нь хүмүүсийг хорлодог диаволын арга барилыг хэлж байна.

3. “Хатуу чанд хамгаалагдсан” гэдэг нь хүмүүсийг зовоон шаналгадаг диаволын арга тун хэрцгий бөгөөд хүмүүсийг хөдөлж чадахаа больтол нь асар их хянадаг гэдгийг илтгэдэг.

4. “Хол хөндий” гэдгийг тохуурхан хэрэглэсэн.

5. “Захиалгат, зөөлөн удирдамж” гэдгийг тохуурхан хэрэглэсэн.

6. “Ивээгдсэн” гэдэг нь үхээнц харагддаг, ямар ч ухамсаргүй хүмүүсийг тохуурхан хэрэглэгдсэн.

7. “Бүтэмжгүй хэргийг ар араас нь туулдаг” гэдэг нь хүмүүс агуу улаан лууны газар нутагт төрсөн бөгөөд толгой өндийн цэх явж чаддаггүй гэдгийг илтгэдэг.

8. “Бүхий л амьдралаа золиослох” гэдгийг дорд үзсэн утгаар хэлсэн.

9. “Дээд зэрэглэл” гэдэг нь Бурханыг гал цогтойгоор эрэлхийлдэг хүмүүсийг тохуурхан хэрэглэгдсэн.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих