“Эцсийн өдрүүдийн Христ Хаанчлалын эрийн үеийг авчирсан” Христийн сүмийн дуу

2020-06-06

Есүс хүний ертөнцөд ирэх үедээ

Нигүүлслийн эрин үеийг авчирч, Хуулийн эрин үеийг төгсгөсөн.

Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махбод болсон ба

энэ удаа махбод болохдоо Нигүүлслийн эрин үеийг төгсгөж,

Хаанчлалын эрин үеийг авчирсан.

Хоёр дахь удаа бие махбод болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөг бүх хүн

Хаанчлалын эрин үе рүү хөтлөгдөж,

Бурханы удирдамжийг биечлэн хүлээн зөвшөөрч чадна.

Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч,

бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж,

хүний нүглийн тахил болсон юм;

Тэрээр хүнийг бүх ялзарсан зан чанараас нь салгаагүй.

Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь,

Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй,

Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд

Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан.

Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа

Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж,

гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд

энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан.

Түүний эрх мэдэл дор захирагдсан бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж,

илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч,

үнэн, зам, амийг олж авна.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих