Mагтан дуу “Хаанчлалын сүлд дуулал: Хаанчлал дэлхий ертөнц дээр бууж ирлээ” Найрал дууны хөгжим

2019-10-27

Сэтгэл хөдөлгөм хаанчлалын сүлд дуулал хангинаж, Бурхан хүмүүсийн дунд ирснийг бүх орчлон ертөнцөд зарлалаа! Бурханы хаанчлал ирлээ! Бүх хүн уухайлж, бүх зүйл баясна! Тэнгэр даяарх бүх зүйл баяр цэнгэлээр бялхдаг. Хэчнээн сэтгэл булаам баярт дүр зураг вэ?

Зовлон шаналалд амьдардаг, Сатаны завхралын хэдэн мянган жилийг туулсан хүмүүсийн дундаас Бурханы ирэлтийг хүсэн хүлээдэггүй, эрмэлздэггүй хэн байх билээ? Эрин үеүдийн туршид Бурханы хэчнээн олон итгэгч, дагагчид Сатаны нөлөөн дор зовлон, гамшиг, хавчлага, хагацлыг туулсан билээ? Бурханы хаанчлал удахгүй ирээсэй гэж найддаггүй хэн байх билээ? Хүний ертөнцийн баяр хөөр, уй гашууг амталчихаад үнэн болон зөвт байдал хүмүүсийн дунд засаглахыг хүн төрөлхтнөөс хэн нь хүсэхгүй байх билээ?

Бурханы хаанчлал ирэхэд бүх улс үндэстэн, ард түмний цөхрөлтгүй хүлээсэн өдөр эцэст нь ирлээ! Энэ үед тэнгэр, газар дахь бүх зүйлийн дундах дүр зураг ямар байх вэ? Хаанчлал дахь амьдрал хэчнээн үзэсгэлэнтэй сайхан байх вэ? “Хаанчлалын сүлд дуулал: Хаанчлал дэлхий ертөнц дээр бууж ирлээ” гэх дуу таныг удирдаж, мянган жилийн хүсэл тэмүүллийг тань биелүүлэх болно!

Хаанчлалын сүлд дуулал: Хаанчлал дэлхий ертөнц дээр бууж ирлээ

1. Үй түмэн хүн Бурханыг уухайлдаг, үй олон хүн Бурханыг магтдаг; бүх ам нэгэн жинхэнэ Бурханыг дуудаж, бүх хүн Бурханы үйл хэргийг харахаар хараагаа бэлчээдэг. Хаанчлал хүний ертөнцөд бууж ирлээ, Бурханы үнэн бие баялаг агаад элбэг дэлбэг. Үүнд баясахгүй хэн байх билээ? Баяр хөөртэйгөөр бүжихгүй хэн байх билээ? Өө, Сион! Бурханыг тэмдэглэхийн тулд ялгуусан тугаа өргө! Ялалтын ялгуусан дуугаа дуулж, Бурханы ариун нэрийг түгээ!

2. Газар дэлхийн зах хязгаар дахь бүх бүтээл ээ! Бурханы төлөө тахил болохоор өөрсдийгөө яаран цэвэрлэ! Тэнгэр дэх одны орд оо! Даруйхан байрандаа эргэн очиж огторгуйд Бурханы сүр хүчийг харуул! Бурханыг гэх дундаршгүй хайр хүндлэлээ шингээсэн газар дээрх хүмүүсийн дууг Бурхан чих тавин сонсож байна! Бүх бүтээл эргэн амилах энэ өдөр, Бурхан хүний ертөнцөд буун ирсэн. Энэ мөчид, яг энэ үед бүх цэцэг цоморлогоо дэлгэж, бүх шувуу нэгэн өнгөөр жиргэж, бүх зүйл баяр хөөрөөр цалгидаг! Хаанчлалын ёслолын буудлагын дуунаар Сатаны хаанчлал нуран унаж, хаанчлалын сүлд дууллын нүргээнд дахин хэзээ ч өндийхгүйгээр устан үгүй болдог!

3. Газар дээр хэн өндийн босож, эсэргүүцэж зүрхлэх билээ? Газар луу буухдаа, Бурхан шатаалт, уур хилэн, бүх гай гамшиг авчирдаг. Газар дээрх хаанчлалууд одоо Бурханы хаанчлал болсон! Тэнгэрт үүлс хөлбөрөн нүүгэлтдэг; тэнгэрийн дор гол нуурууд долгилж, сэтгэл уярам аялгууг баясалтайгаар урсгадаг. Ичсэн амьтад үүрнээсээ гарч, бүх хүнийг Бурхан зүүд нойрноос нь сэрээдэг. Түмэн олон ардын хүсэн хүлээсэн өдөр эцэстээ ирлээ! Тэд хамгийн сайхан дууг Бурханд өргөн барьдаг!

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Хаанчлалын сүлд дуулал”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих