Магтан дууны бүжиг “Бурханы агуу ажил гүйцэлдлээ” Бурхан алдаршсаныг магтан дуулъя

2019-04-04

Эцсийн өдрүүдийн Христийг дагадаг

бид бүхий л орчлон ертөнцөд гэрчлэл хийдэг:

Бурханы агуу ажил гүйцэлдлээ.

Төгс Хүчит Бурхан махбодод илрээд,

хүн төрөлхтнийг аврахын тулд үнэнийг илэрхийллээ.

Сүйт залуугийн дуу хоолойг сонсоод,

Бурханы өмнө бид өргөгдлөө.

Эцэст нь Хурганы найрт оролцож,

хаанчлалын сургалтад бид орлоо.

Бурханы гэрээс шүүлт эхэлж,

Түүний зан чанар бүрэн ил боллоо.

Бурханы үгийн үнэн биднийг байлдан дагуулдаг,

Бурханы өмнө сөхөрч, Түүнийг бид шүтэн мөргөдөг.

Зүрх сэтгэл, оюун ухааныг маань

Бурханы үг бүрэн илчиллээ.

Бурханы шалгалт, цэвэршүүлэлтийг туулснаар

завхарсан зан чанар маань цэвэрлэгддэг.

Бурханы зөвт, ариун байдлыг

бид Түүний шүүлтээр дамжуулан хардаг.

Бурханы хүмүүс Түүний өмнө дуулгавартай,

үхэн үхтлээ Бурханд үнэнч байдаг.

Бурхан Сатаныг бүрэн ялж,

бүлэг ялагчдыг бий болголоо.

Эцсийн өдрүүдийн Христийг дагадаг

бид бүхий л орчлон ертөнцөд гэрчлэл хийдэг:

Бурханы агуу ажил гүйцэлдлээ,

Бурхан бүрэн алдар сууг олж авлаа.

Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдийн шүүлтийг нээж,

Хаанчлалын эрин үеийг эхлүүллээ.

Бүх урсгалынхан үймж тэвдэн,

бүх хүн үнэн замыг хайхаас өөр аргагүй болдог.

Ухаалаг охид Бурханы дуу хоолойг сонсоод,

гамшгийн өмнө Бурханы өмнө өргөгддөг.

Эцсийн өдрүүдийн Христийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан бүхэн

гамшигт унах болно.

Бурхан ажилдаа төгс хүчтэй, ухаалаг байдаг,

бүх хүнийг Тэр төрлөөр нь ангилдаг.

Бүх үндэстэн, ард түмэн гэрэлд гарч,

Бурханы сэнтийн өмнө захирагддаг.

Хаанчлалын хэтийн ирээдүй хязгааргүй гэгээлэг байж,

оргилуун дүр зургийг харуулдаг.

Гамшиг ёрын муу хүмүүсийг газрын хөрснөөс арчиж,

Бурханы зөвт байдал, сүр жавхланг илчилнэ.

Бурханы үг бүр биелж байна,

Бурханы үг бүх зүйлийг гүйцэлдүүлнэ.

Христийн хаанчлал газар дээр гарч ирлээ,

Бурхан Өөрийн ардуудын хамт амьдардаг.

Эцсийн өдрүүдийн Христийг дагадаг

бид бүхий л орчлон ертөнцөд гэрчлэл хийдэг:

Бурханы агуу ажил гүйцэлдлээ,

Бурхан бүрэн алдар сууг олж авлаа.

Эцсийн өдрүүдийн Христийг дагадаг

бид бүхий л орчлон ертөнцөд гэрчлэл хийдэг:

Бурханы агуу ажил гүйцэлдлээ,

Бурхан бүрэн алдар сууг олж авлаа.

Бурхан бүрэн алдар сууг олж авлаа.


“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос



Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих