Магтан дууны бүжиг “Төгс Хүчит Бурхан ирсэн нь ямар сайхан бэ”

2024-03-11

Бие махбодтой болсон Бурхантай уулзах нь ямар их аз вэ.

Эцсийн өдрүүдэд Христ илэрч, ажилладаг.

Тэр үнэнийг илэрхийлж, шүүлтийг авчирдаг.

Хүнийг аврахын тулд Тэр биечлэн ажилладаг.

Тэрээр баярлаж, гунигладаг, Тэр бол тун хэвийн.

Тэр инээж хөхөрч, үг хэлдэг, Тэр бол бодитой.

Түүний бие махбодтой болсон нь гүнзгий утга учиртай,

бодитой Бурханыг бидэнд харуулдаг.

Төгс Хүчит Бурхантай уулзах нь нэр төрийн хэрэг.

Түүнийг магтах нь сүнсийг хөнгөлж, чөлөөлдөг.

Төгс Хүчит Бурханд шүтэн мөргөөд зүрх сэтгэл маань таашаал эдэлж,

Түүнийг мэдсэн болохоор бидний амьдрал дэмий үрэгдээгүй.

Эцсийн өдрүүдэд Бурхан махбодод илэрдэг билээ.

Түүнийг хайрладаг хүмүүсийг Тэр Өөрөө төгс болгодог.

Түүний айлдвар хүмүүсийг нь хариулж, үнэн ба амийг хүнд хайрладаг.

Бурханы үг хүнийг илчилдэг ч бай, ятгадаг ч бай,

энэ нь тэднийг аварч, ариусгахын төлөө байдаг.

Түүний үгийн шүүлтийг туулснаар бид

Бурхан бол зөвт, ариун гэдгийг хардаг.

Бурхан хүний төлөө зовж, сул талыг нь ойлгодог.

Түүний үг хүнийг хангаж, гэгээрүүлдэг.

Тэр хүнд итгэл өгөн, гэрэл авчирч,

дутууг нь нөхөж, алхам алхмаар удирддаг.

Бурхан хүний зовлонг туулж,

гэсгээгдэх үед нь хүний дэргэд зогсдог.

Тэр цаг үргэлж хүний амийн тухай боддог.

Бурхан л хүн төрөлхтнийг хамгийн их хайрладаг.

Гологдох шаналлыг чимээгүйхэн тэвчдэг.

Гай зовлон дунд Тэр хүний хажууд байдаг.

Бүх саад бэрхшээлийг даван туулж, урагшлах замд манлайлдаг.

Төгс Хүчит Бурханы дүр төрх намайг зоригжуулдаг.

Эрт цагаас хойш л бодитой Бурханыг харахад амаргүй байсаар ирсэн.

Бурхантай хамт байгаа энэ сайхан цагаа нандигнацгаая.

Одоо бол Бурханы хайр татам байдлыг мэдэх боломж.

Төгс Хүчит Бурханыг бид мэдэх болтугай.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих