Магтан дууны бүжиг “Бурханы авралд бид баярладаг”

2024-04-22

I

Бид дуулж бүжиглэнэ!

Өө, бид бол оргилуун сэтгэлтэй баяр хөөртэй хүмүүс.

Таны авралыг олж аваад бид зүрх сэтгэлээ зориулдаг.

Бид Таныг чанга дуугаар магтаж, Таны төлөө баяр хөөртэй бүжнэ.

Бид сэргэж, үнэнийг эрэлхийлдэг.

Сөрөг байхаа больж, зүрх сэтгэл минь чөлөөлөгддөг.

Бид зүрх сэтгэлээ нээж, хэмнэлийг даган,

гараасаа атгалцан, сэтгэлээрээ холбогддог.

Бид зүрх сэтгэлээ нээж, хэмнэлийг даган,

баяр хөөрөө Танд мэдрүүлэхийг бид хүснэ.

Дахин Танд шаналал учруулахыг бид хүсэхгүй.

II

Бид сэтгэлээ нээж, гараа сунган бүждэг.

Хэн бидний сэтгэлийг хөдөлгөдөг билээ? Хэний төлөө бид уйлдаг билээ?

Таны шүүлт биднийг цэвэрлэдэг; сэтгэл хөдлөн бид уйлдаг.

Бид гараа дэлгэн найдвар хүлээн авдаг.

Бид үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг хайрлахаар эрэлхийлж,

Бурханы төлөө амьдардаг; уй гуниг маань замхран оддог.

Бурхан өршөөл үзүүлдэг, хайрын үрийг суулгадаг.

Шороо тоос бид сайн үр жимс болдог.

Бурхан өршөөл үзүүлдэг, хайрын үрийг суулгадаг.

Завхарсан хүн төрөлхтнийг энхрийлдэг,

асар их авралыг эдэлдэг.

III

Өө, Төгс Хүчит Бурхан минь! Та бидэнд үнэхээр хайртай!

Энэ амьдралд бид зөвхөн Таны төлөө амьдардаг.

Шалгалт бидэнд шаналал авчирдаг ч Таны хайр бидэнтэй хамт байдаг.

Бид Таныг эцсээ хүртэл дагана.

Бид үнэнийг хэрэгжүүлж, үнэнч, дуулгавартай байдаг;

Та бидний төлөө санаа зовохгүй байхыг бид хүснэ.

Энэ амьдралд бид зөвхөн Таны төлөө амьдардаг.

Эцсийн амьсгал хүртэл Танд өөрийгөө зориулна.

Энэ амьдралд бид зөвхөн Таны төлөө амьдардаг.

Ийм сайхан дуу, ийм баяр хөөртэй бүжгийг

зөвхөн Танд, зөвхөн Танд, зөвхөн Танд, зөвхөн Танд зориулна.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих