Магтан дууны бүжиг “Канаан нутгийн баяр хөөр”

2024-03-17

Бурханы гэрт эргэн ирээд би тоймгүй их баярлаж, догдолсон.

Бодитой Бурханыг харсан би маш их хувьтай,

олон жил хүсэн хүлээсэн зүйл минь биелсэн.

Төгс Хүчит Бурханы айлдвар Хаанчлалын эрин үед ороход нь хүмүүсийг чиглүүлдэг.

Бурханы үгийг уншаад би явах замтай болж,

хүний хувиар ямар замаар явахаа ойлгодог.

Би амийн амьд усаар услуулсан,

Бурхантай нүүр тулан уулзах нь зүйрлэшгүй их таашаал билээ.

Би цаашид хайхгүй,

тэнгэрийн хаанчлалын тухай мөрөөдөл минь биеллээ олсон.

Канааны үзэсгэлэнтэй сайхан газар бол Бурханы үгийн ертөнц,

Бурханы хайран дунд амьдрах нь энгүй их таашаал билээ.

Канааны үзэсгэлэнтэй сайхан газар бол Бурханы үгийн ертөнц,

Бурханы хайран дунд амьдрах нь энгүй их таашаал билээ.

Би Хурганы зоогт оролцож,

хаанчлалын бодитой сургалтыг хүлээн авсан.

Нулимсны хөндийг хэдий би туулсан ч

Бурханаас амталсан хайр минь үнэхээр жинхэнэ.

Бэрхшээл, шалгалт зүрх сэтгэлийг минь цэвэрлэж,

Бурханыг гэх хайрыг минь улам цэвэр болгосон.

Бурханыг хайрлах хайр минь өдөр өдрөөр нэмэгдэж,

энэ хайраас үүдэн зүрх сэтгэл минь баярладаг.

Бурханы итгэл даахуйц, зөвт байдал намайг дурлуулж, сэтгэлийг минь татдаг.

Бурханы зан чанар үнэхээр хайр татам, зүрх сэтгэлд минь гүн шингэсэн.

Бурханы гоо сайхан, ариун байдлыг би хайрлаж ханахгүй,

зүрх сэтгэлийн минь чанадад Бурханыг магтсан дуугаар дүүрэн байна.

Бурханы гоо сайхан, ариун байдлыг би хайрлаж ханахгүй,

зүрх сэтгэлийн минь чанадад Бурханыг магтсан дуугаар дүүрэн байна.

Одод тэнгэрээс над руу инээмсэглэж, нар над руу дохино.

Нарны гэрэл бүхнийг гэрэлтүүлж, шүүдэр бүх юмыг чийгшүүлнэ,

намайг өсөж хөгжихөд Бурханы үг надтай хамт байна.

Бурханы үг нь баялаг, зүйрлэшгүй, бидний найрын зоог үнэхээр амттай.

Бурханы элбэг, бүрэн хангалт бидэнд үлэмж их баялаг авчирсан.

Бурханы ардууд бүгд Бурхантай хамт амьдарч,

газар дээрх амьдрал яг л тэнгэрийнх шиг байдаг.

Уйтгар гуниг, нулимс гэж үгүй, энэ бол бидний үүрдийн амьдрал.

Канааны газар нутагт Бурхан хүнтэй хамт амьдарч,

бид Бурханы өмнө амьдарна, Бурханаас хэзээ ч хагацахгүй.

Канааны газар нутагт Бурхан хүнтэй хамт амьдарч,

бид Бурханы өмнө амьдарна, Бурханаас хэзээ ч хагацахгүй.

Тод, тунгалаг сарны гэрэл тусна, миний амьдрал үнэхээр сайхан байна.

Хайрт минь, Таны хайр татам байдлыг би ярьж ер ханахгүй.

Таны үг маш сайхан,

зүрх сэтгэлийг минь дулаацуулж, хайрыг минь өдөөдөг.

Таны шүүлт зөвт агаад ариун, миний зүрх сэтгэлийг ариусгаж, цэвэрлэдэг.

Таныг гэх хайр минь сайхан, энэ хайрынхаа улмаас би баярлан бүжиглэдэг.

Би энэ амьдралдаа Тантай хамт байх болтугай,

Таныг хайрласандаа зүрх сэтгэл минь өдөржин баярладаг.

Канааны газар нутаг бол Христийн хаанчлал юм,

Бурханы ардууд Бурханд үүрд мөнх шүтэн мөргөнө.

Канааны газар нутаг бол Христийн хаанчлал юм,

Бурханы ардууд Бурханд үүрд мөнх шүтэн мөргөнө.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих