Магтан дууны бүжиг “Үнэнч шударга хүн байх ийм баясалтай”

2025-02-07

I

Үнэнийг ойлгох нь миний сүнсийг чөлөөлж, намайг аз жаргалтай болгодог.

Би Бурханы үгэнд итгэх итгэлээр дүүрч, ямар ч эргэлзээ өвөрлөдөггүй.

Би сөрөг байдалгүй, би ухардаггүй, хэзээ ч цөхөрдөггүй.

Би үүргээ үнэнчээр гүйцэтгэдэг, махан биед хязгаарлагддаггүй.

Хэв чанар минь дорд хэдий ч үнэнч шударга зүрх сэтгэл надад бий.

Би бүх зүйл дээр зарчмын дагуу үйлдэж, Бурханы санаа зорилгыг хангадаг.

Би үнэнийг хэрэгжүүлж, Бурханд дуулгавартай байж,

үнэнч шударга хүн байхаар хичээдэг.

Би нээлттэй, шулуухан, заль мэхгүй ба гэрэлд амьдардаг.

Үнэнч шударга хүмүүс ээ, хурдан ир, чин сэтгэлээсээ ярилцацгаая.

Бурханыг хайрладаг бүхэн цуглан ирж, сайн найзууд болон нэгд.

Үнэнийг хайрладаг бүх хүн бол ах эгч нар билээ.

Өө аз жаргалтай хүмүүс ээ, Бурханыг магтан дуулж, бүжиглэцгээ.

Үнэнч шударга хүн байх ийм баясалтай.

II

Бурханы үгийг идэж, ууж,

үнэний талаар нөхөрлөх нь намайг аз жаргалтай болгодог.

Байнга залбирч, Бурхантай ярилцах нь харьцуулшгүй таашаалыг надад авчирдаг.

Үнэнийг мэдсэнээр хэрэгжүүлэлтийн замыг олж авч,

би цаашид хязгаарлалтанд өртөхгүй.

Махан биеийн бүх ээдрээ бартаанаас салах нь Бурханы нигүүлсэл.

Бурханы үгэн дотор амьдарч, Бурхантай хамт байх нь үнэхээр ерөөлтэй.

Бие биеэ хайрлаж, эв найртай хамтран ажиллах нь жинхэнэ аз жаргал.

Бурханы үгийг хэрэгжүүлж, туулаад би Ариун Сүнсний ажлыг эдэлдэг.

Үнэн-бодит байдалд аажмаар орсноор миний амь өсдөг.

Үнэнч шударга хүмүүс ээ, хурдан ир, чин сэтгэлээсээ ярилцацгаая.

Бурханыг хайрладаг бүхэн цуглан ирж, сайн найзууд болон нэгд.

Үнэнийг хайрладаг бүх хүн бол ах эгч нар билээ.

Өө аз жаргалтай хүмүүс ээ, Бурханыг магтан дуулж, бүжиглэцгээ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих