Христийн сүмийн дуу “Үндэстэн, ястан гэх үзлээ орхин, Бурханы илрэлтийг эрж хай” Эрэгтэй гоцлол дуу
2020-04-10
Чи аль ч үндэстэн бай хамаагүй,
өөрийнхөө үндэс угсааны хязгаарлалтаас гарч,
өөрийгөө даван, бүтээгдсэн зүйлийн өнцгөөс
Бурханы ажлыг харах хэрэгтэй.
Ингэснээр чи Бурханы мөрөнд хязгаарлалт тогтоохгүй.
Иймээс чи Бурханы илрэлтийг эрж хайхын тулд
үндэс, угсааныхаа үзлийг эвдэх ёстой гэж Би хэлдэг.
Ингэснээр л чи өөрийн үзлээр хязгаарлагдахгүй;
ингэснээр л чи Бурханы илрэлтийг угтан авахад тэнцэнэ.
Эс бөгөөс мөнхийн харанхуйд үлдэж,
Бурханы сайшаалыг хэзээ ч олж авахгүй.
Бурханы илрэлтийг эрж хай!
Бурханы илрэлтийг эрж хай!
Учир нь одоо цагт олон хүн
Бурханыг тодорхой нэг улс үндэстэнд,
тодорхой нэг ард түмний дунд илрэх боломжгүй гэж үздэг.
Бурханы ажлын ач холбогдол хэчнээн гүн гүнзгий,
Бурханы илрэлт хэчнээн чухал билээ!
Хүний үзэл, бодол тэдгээрийг яаж хэмжиж чадах билээ?
Иймээс чи Бурханы илрэлтийг эрж хайхын тулд
үндэс, угсааныхаа үзлийг эвдэх ёстой гэж Би хэлдэг.
Ингэснээр л чи өөрийн үзлээр хязгаарлагдахгүй;
ингэснээр л чи Бурханы илрэлтийг угтан авахад тэнцэнэ.
Эс бөгөөс мөнхийн харанхуйд үлдэж,
Бурханы сайшаалыг хэзээ ч олж авахгүй.
Бурханы илрэлтийг эрж хай!
Бурханы илрэлтийг эрж хай!
Бурхан бол бүхий л хүн төрөлхтний Бурхан юм.
Тэр ямар ч улс үндэстний хувийн өмч биш.
Тэр ямар ч хэлбэр, улс үндэстэнд хязгаарлагдалгүйгээр
Өөрийн төлөвлөсөн ажлаа явуулдаг.
Энэ хэлбэрийг чи магад хэзээ ч төсөөлөөгүй байх,
эсвэл энэ хэлбэрт чи үгүйсгэх хандлагаар ханддаг байх,
эсвэл Бурханы Өөрийгөө илчилдэг улс үндэстэн нь
хүн болгонд ялгаварлан гадуурхагддаг байж магад.
Гэсэн ч Бурханд Өөрийн мэргэн ухаан бий.
Өөрийн хүч чадлаараа, Өөрийн үнэн болон
зан чанараараа дамжуулж,
Түүнтэй нэгэн санаатай байж чадах
бүлэг хүмүүсийг Тэр үнэхээр олж авсан.
Тэр Өөрийн бий болгохыг хүссэн бүлэг хүмүүсийг буюу
зовлонт шалгалтыг тэсвэрлэн гарч,
эцэст нь хүртэл Түүнийг дагаж чадах,
Түүгээр байлдан дагуулагдсан бүлэг хүмүүсийг олж авсан.
Иймээс чи Бурханы илрэлтийг эрж хайхын тулд
үндэс, угсааныхаа үзлийг эвдэх ёстой гэж Би хэлдэг.
Ингэснээр л чи өөрийн үзлээр хязгаарлагдахгүй;
ингэснээр л чи Бурханы илрэлтийг угтан авахад тэнцэнэ.
Эс бөгөөс мөнхийн харанхуйд үлдэж,
Бурханы сайшаалыг хэзээ ч олж авахгүй.
Бурханы илрэлтийг эрж хай!
Бурханы илрэлтийг эрж хай!
Бурханы илрэлтийг эрж хай!
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд