Эзэний ирэх арга зам
  • 1 Эзэн Есүс дахин ирнэ гэж хэлсэн, тэгэхээр эцсийн өдрүүдэд Эзэн эргэн ирэхдээ хүмүүст ямар арга замаар харагдах вэ?
  • 2 Эзэний эргэн ирэлт нь яагаад, бие махбодтой болох—нууцаар бууж ирэх—мөн үүлэн дээрээс ил тод бууж ирэх явдлыг агуулдаг вэ?
  • 3 Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил яагаад Сүнсээр дамжин хийгддэггүй вэ? Бурхан яагаад Өөрийн ажлыг махбодоор хийхээр ирсэн бэ?
  • 4 Та нар Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирсэн гэж гэрчилсэн, энэ нь Боломжтой гэж үү? Библид, “Гамшгийн тэр өдрүүдийн дараа нэн даруй нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэнэ: Тэгээд хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илрэн харагдана: газар дээрх бүх овог гашуудан уйлах ба тэд хүний Хүү тэнгэрийн үүлэн дээрээс хүч чадал, агуу алдартайгаар ирэхийг харах болно” (Матай 24:29-30) гэж бичигдсэн байдаг. Хэрвээ Эзэн үнэхээр эргэн ирсэн бол үүлэн дээрээс бууж ирэнгээ Тэр агуу алдартайгаар ирэх ёстой байсан юм. Цаашлаад тэнгэр газар доргиж, нар, сар гэрэлтэхээ болих байсан. Одоог хүртэл тийм үзэгдэл илрээгүй, тэгтэл Эзэн аль хэдийн эргэн ирсэн гэж тэд яаж хэлж чадаж байнаа?
  • 5 Эзэн Есүсийн эргэн ирэлтийг нотолсон гэж эртнээс сонссон. Мөн Тэр бол Төгс Хүчит Бурхан юм! Тэр үнэнийг илэрхийлж эцсийн өдрүүдийн Өөрийн шүүлтийн ажлыг биелүүлдэг. Гэвч шашны тойргийн ихэнх хүмүүс бүгд Эзэн үүлтэй хамт бууж ирнэ гэж итгэдэг. Учир нь Эзэн Есүс маш тодорхой ийнхүү хэлсэн. "Тэгээд хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэхэд газрын бүх овог гашуудан уйлж, хүний Хүүг тэнгэрийн үүлэн дээр сүр жавхлантайгаар ирэхийг харна" (Матай 24:30). Илчлэл номонд мөн ингэж зөгнөсөн: "Харагтун, Тэр үүлсийн хамт ирэх бөгөөд Нүд бүр Түүнийг харна. Тэр байтугай Түүнийг жадалсан хүмүүс ч харна. Дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудах болно" (Илчлэл 1:7). Би ч мөн адил Эзэн үүлтэй хамт бууж ирээд биднийг шууд тэнгэрийн хаанчлал руу авч явна гэж итгэсээр байдаг. Бид үүлтэй хамт бууж ирдэггүй Эзэн Есүсийг хүлээн авахаас татгалздаг. Та нар Эзэн махан биед эргэн ирэх ба нууцаар бууна гэж хэлдэг. Харин энэ талаар хэн ч мэддэггүй. Гэхдээ Эзэн олны өмнө үүлтэй хамт бууж ирэх нь гарцаагүй! Ийм ч учраас бид Эзэн үүлтэй хамт бууж ирэн, олны өмнө гарч ирээд биднийг тэнгэрийн хаанчлал руу шууд авч явахыг хүлээж байгаа. Бидний ойлголт зөв үү?
  • 6 Библид ингэж зөгнөн хэлсэн “Бас, Галилын эрчүүд ээ, яагаад та нар тэнгэр өөд ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэр лүү аваачигдсан энэ Есүс тэнгэр лүү явсныг нь та нар харсантай адил байдлаар ирэх болно" (Үйлс 1:11). Эзэн Есүс дахин амилсны дараа Түүний сүнслэг бие тэнгэрт хөөрсөн. Эзэнийг эргэн ирэхэд сүнслэг бие нь үүлэн дээр бууж ирэх ёстой баймаар юм. Гэвч эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлаа хийхээр Бурхан хүний Хүүгийн дүрээр махбод болсон гэж та нар гэрчлээд байна. Энэ чинь Библитэй таарахгүй байна. Эзэн бие махбодтой болж эргэн ирэх тухай ямар ч гэрчлэл худлаа гэж пастор, ахлагчид хэлдэг. Иймээс Эзэн бие махбодтой болон буцаж ирэх боломжгүй гэж бодож байна. Би та нарын гэрчлэлийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Биднийг тэнгэрийн хаанчлалд аваачихаар Эзэний үүлэн дээр бууж ирэхийг л би хүлээнэ. Энэ буруу байхгүй нь мэдээж!
  • 7 Биднийг тэнгэрийн хаанчлалд аваачихаар ирнэ гэж Эзэн амласан ч, эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлыг хийхийн тулд аль хэдийн бие махбодтой болсон гэж та нар гэрчилдэг. Библид Эзэнийг хүч чадал, агуу алдартайгаар үүлэн дээр бууж ирнэ гэж тодорхой зөгнөдөг. Эзэн бие махбодтой болж, хүмүүсийн дунд нууцаар бууж ирсэн гэж та нарын гэрчилдэгээс, өөр байна.
  • 8 Эзэн Есүс эргэн ирчихсэн гэж та нар хэлдэг, тэгвэл бид яагаад Түүнийг хараагүй байгаа юм бэ? Нүд үнэнч, чих худалч. Хэрвээ бид Түүнийг хараагүй бол, Тэр хараахан эргэн ирээгүй гэсэн үг байх ёстой; Түүнийг харах үедээ би итгэнэ. Эзэн Есүс эргэн ирсэн гэж та нар хэлдэг, тэгвэл Тэр одоо хаана байна вэ? Ямар ажил хийж байгаа юм бэ? Эзэн ямар үг хэлсэн юм бэ? Гэрчлэлээр дамжуулан эдгээр зүйлийг тодруулж чадсаны чинь дараа л би итгэнэ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих