Биднийг тэнгэрийн хаанчлалд аваачихаар ирнэ гэж Эзэн амласан ч, эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлыг хийхийн тулд аль хэдийн бие махбодтой болсон гэж та нар гэрчилдэг. Библид Эзэнийг хүч чадал, агуу алдартайгаар үүлэн дээр бууж ирнэ гэж тодорхой зөгнөдөг. Эзэн бие махбодтой болж, хүмүүсийн дунд нууцаар бууж ирсэн гэж та нарын гэрчилдэгээс, өөр байна.

2021-03-12

Хариулт: Хүнийг тэнгэрийн хаанчлалд аваачихаар Эзэн дахин ирнэ гэж амласныг та хэлсэн, тэр бол мэдээж. Эзэн итгэмжит учраас, өөрийн амлалтаа заавал биелүүлэх болно. Гэхдээ, шүүлтийн ажил хийхээр Эзэн бие махбодтой болж эцсийн өдрүүдэд дахин ирэх нь бид тэнгэрийн хаанчлалд очихтой шууд хамаатай эсэхийг тодорхой мэдэх хэрэгтэй. Хэрвээ бид Библийг сайтар уншвал, үүний баталгааг олоход хэцүү биш. Бурхан хоёр дахь ирэлтдээ бие махбодтой байхыг Библид тодорхой зөгнөсөн. Жишээлбэл: “Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цагт хүний Хүү ирнэ(Лук 12:40). “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно(Лук 17:24–25). Энэ бүх зөгнөл нь “хүний Хүү” эсвэл “хүний Хүү ирэх” тухай ярьдаг. “Хүний Хүү” гэсэн энэ үг нь хүн болж төрсөн, хэвийн хүн чанартай Нэгнийг хэлдэг. Иймээс Сүнсийг хүний Хүү гэж нэрлэж болохгүй. Ехова Бурхан Сүнс учраас “хүний Хүү” биш шүүдээ. Заримдаа харагддаг тэнгэр элчүүд, сүнслэг биетүүд болохоор хүний Хүү гэж болохгүй. Хүний төрхтэй ч гэсэн сүнслэг биетэй бүхнийг “хүний Хүү” гэж болохгүй. Тэр Бурханы Сүнсний махбод болсон бие байсан учраас бие махбодтой болсон Эзэн Есүсийг “хүний Хүү”,мөн “Христ” гэж нэрлэж байсан, иймээс бусад хүмүүстэй хамт амьдран жирийн, хэвийн хүн болсон. Тэгвэл “хүний Хүүгийн ирэ” “хүний Хүү”, гэж Эзэн Есүс хэлэхдээ эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханы ирэхийг хэлж байсан юм. Ялангуяа “Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” гэж Тэр хэлсэн нь, Эзэн дахин ирэхдээ, махбодтой болж ирнэ гэдгийг илүү тодорхой баталдаг. Хэрвээ Тэр махбодын хэлбэрээр биш, сүнслэг биеэр ирсэн бол мэдээж ямар нэгэн зовлон туулахгүй байсан, мөн энэ үеийнхэнд гологдохгүй байсан нь, эргэлзээгүй юм. Иймээс, Эзэний эргэн ирэлт нь гарцаагүй бие махбодын хэлбэртэй байх ба эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлыг хийхээр ирдэг.

Эзэн Биднийг тэнгэрийн хаанчлалд аваачихаар эргэж ирнэ гэж амлаагүй гэж үү? Олон хүн, яагаад Бурханы гэрээс шүүлтийн ажлаа эхлэх ёстой юм гэж асуудаг. Үнэндээ, ялагчдыг бий болгохын тулд буюу, ариун хүмүүсийг өргөхийн тулд, Эзэн шүүлтийн ажил хийдэг. Эргэн ирэхдээ Эзэн яагаад шүүлтийн ажлыг хийх ёстой талаар, олон тайлбар Библид бий. Бурхан шүүлтийн ажлыг хийхийн тулд эцсийн өдрүүдэд дахин ирнэ гэсэн зөгнөл Библид 200 гаруй байдаг. Бие махбодтой болсон Бурхан шүүлтийн ажил хийж байгааг зөгнөсөн олон бичвэр бий. Жишээлбэл, “Тэр үндэстнүүдийн хоорондохыг шүүж, олон хүнийг зэмлэх болно” (Исаиа 2:4). “Учир нь Тэр газар дэлхийг шүүхээр ирнэ: Тэр дэлхий ертөнцийг зөвт байдлаар, хүмүүсийг эрх тэгш байдлаар шүүнэ” (Дуулал 98:9). “Чанга дуугаар, Бурханаас эмээж, Түүнд алдрыг өргө; учир нь Түүний шүүлтийн цаг ирлээ(Илчлэл 14:7). “Учир нь Өөрийнхөө томилсон Хүнээр дамжуулан дэлхийг шударгаар шүүх өдрөө Тэр тогтоосон...” (Үйлс 17:31). “Тэр хүний Хүү болохоор шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг ч Түүнд өгсөн(Иохан 5:27). “Учир нь Эцэг ямар ч хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ…(Иохан 5:22). “Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно(Иохан 12:48). Петрийн захидалд ч бас “УчирньшүүлтБурханыгэрээсэхлэхцагболжээ(1 Петр 4:17) гэж байдаг. Өөр ч бий. Эдгээр бичвэрээс, бие махбодтой болсон Бурхан шүүлтийн ажил хийхээр, гарцаагүй ирнэ гэдэг нь, тодорхой харагдаж байна.

Эцсийн өдрүүдэд, бие махбодтой болсон Бурхан, хүн төрөлхтнийг шүүж, ариусгаж, аврахын тулд Өөрийнхөө үгийг илэрхийлдэг. Эргэн ирсэн Эзэний дуу хоолойг сонсож, хүлээн зөвшөөрдөг хүмүүс бол Түүнтэй хуримын зоогонд хамт явах ухаалаг охид юм. нэ нь Эзэн Есүсийн дараах зөгнөлийг биелүүлдэг “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ(Матай 25:6). Ухаалаг охид Эзэнийг сонсож сонсож, Түүнтэй мэндлэхээр ирдэг; нэг мэдэхэд тэд Эзэнтэй нүүр тулан уулзахаар сэнтийн өмнө өргөгддөг. Тэд эцсийн өдрүүд дэх, Бурханы шүүлт, ариусгалтийг хүлээн зөвшөөрч, улмаар Бурханы үгийн шүүлтээр завхарсан зан чанар нь ариусгагдаж, тэд ялагчид болдог. Хэрвээ бид, Эзэний амласан зүйлийг хүртэж, Хэрвээ бид, Эзэний амласан зүйлийг хүртэж, ариусгагдаж, ариусгагдаж, төгс болгуулахыг хүсвэл эхлээд эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурханы өмнө очиж, Түүний шүүлтийг хүлээн зөвшөөрч, туулах ёстой. Эс бөгөөс тэнгэрийн хаанчлалд очиход бид тохирохгүй. Мм. Эцсийн өдрүүдийн Бурханы ажлын баримт байгаагүй бол, энэ зөгнөлүүд хэрхэн биелснийг хэн ч ойлгохгүй байсан юм. Тийм ээ, бие махбодтой болсон Бурхан шүүлтийн ажил хийхээр хүний Хүү болсноор, энэ зөгнөлүүд үнэхээр биелжээ. Төгс Хүчит Бурханы үгнээс зарим хэсгийг нь уншья. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Есүс эцсийн өдрүүдэд бууж ирнэ гэдгийг л чи мэддэг, гэхдээ Тэр яг яаж бууж ирэх вэ? Дөнгөж золин аврагдсан, өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулж, Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа чинь үнэн боловч нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг чинь энэ нь нотлохгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн, өөдгүй байдаг мөртөө Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байна гэж үү дээ! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгээр л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд чамайг өөрчилж, цэвэрлэх ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; чи зөвхөн золин авруулсан бол ариун байдалд хүрч чадахгүй. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Тиймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авч чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нэршил болон ялгамж чанарын талаар). “Эцсийн өдрүүдийн Христ амийг, мөн өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол агаад утсан хүүхэлдэй юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна). “Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг зөвшөөрдөггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг зөвшөөрдөггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүний эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна). Төгс Хүчит Бурханы үг аль хэдийн тэнгэрийн хаанчлалд хүрэх замыг зааж байна. Эцсийн өдрүүдийн Христ бол тэнгэрийн хаанчлалд орох хаалга юм. Хэрвээ хүн эцсийн өдрүүд дэх Христийн шүүлтийн ажлыг туулахгүй бол ариусгагдаж, төгс болгуулж чадахгүй, Бурханы хаанчлалд хэзээ ч орохгүй. нэ нь бие махбодтой болсон Бурханы илэрхийлдэг эрх мэдэл билээ. Эзэн хоёр дахь удаагаа ирэхдээ эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхийн тулд гарцаагүй бие махбодтой болно гэдгийг энэ баталдаг. Бурхан аль хэдийн ийм ихийг гүйцэтгэчихсэн. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг, туулалгүйгээр тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж боддог хүмүүс байсаар байгаа бол энэ нь тэдний үзэл, төөрөгдлийн шинж тэмдэг бөгөөд хэзээ ч үр дүнтэй байхгүй.

Гэхдээ Бурхан үнэхээр бие махбодтой болж ирсэн юм бол бүгдэд харагдахын тулд үүл хөлөглөн ирэх болно гэж яагаад Библийн олон бүлэгт гардаг юм бэ? Үүнийг та нар хэрхэн тайлбарлах вэ? Гэхдээ Эзэн нууцаар ирнэ гэсэн зөгнөл Библид бүр ч олон бий. Жишээлбэл: “Харагтун, Би хулгайч мэт ирнэ(Илчлэл 16:15). “Xүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ(Матай 24:44). “Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэр дэх тэнгэрэлчүүд ч, Хүү ч мэдэхгүй, зөвхөн Эцэг л мэднэ(Марк 13:32). Эцсийн өдрүүдэд Эзэн эргэн ирэх хоёр зам байна. Нэг нь, бүгдэд харагдахаар, нөгөө нь нууцаар. Одоо ярьж байгаа, бие махбодтой болсон Төгс Хүчит Бурханы эцсийн өдрийн шүүлтийн ажил бол нууцаар ирсэн Эзэний ажил юм. Бие махбодтой болсон Бурхан хүмүүсийн дунд хэвийн, жирийн хүний төрхтэйгөөр ирсэн тул Түүнийг Бурхан гэж хэн ч танихгүй бөгөөд Түүний ялгамж чанарыг, хэзээ ч хүмүүс олж мэдэж чадахгүй. Зөвхөн, хүний Хүүг ярьж эхлэхэд л Түүний дуу хоолойг мэддэг хүмүүс, Түүнийг таньж эхэлдэг. Түүний дуу хоолойг мэддэггүй хүмүүс Түүнийг үгүйсгэж, голон жирийн хүн байна гэх нь гарцаагүй. Эзэн Есүс бие махбодтой болох үедээ гадаад төрхөөрөө жирийн хүн шиг харагдаж байсан тул ихэнх хүмүүс Түүнийг үгүйсгэж, эсэргүүцэж, ялласан, харин зарим нь Эзэний үг болон ажлаар дамжуулан, бие махбодтой болсон Христ, Бурханы илрэлт гэдгийг, таниж чадсантай адилхан. Одоо үе бол, Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд нууцаар ирсэн үе бөгөөд, хүн төрөлхтнийг шүүж, ариусгахын тулд, үгээ илэрхийлж байгаа. Энэ мөчид хүн, Эзэн үүлэн дээр олны өмнө ирэхийг мэдээж харахгүй. Гагцхүү Ялагчид бий болсны дараа л Бурханы ажил болон түүний нууц ирэлт нь гүйцэлдэнэ. Тэр үед гай гамшиг газар дээр ирж,Бурхан дэлхийн үндэстнүүдийн өмнө ил гарч, сайныг шагнаж хорон мууг шийтгэнэ. Энэ үед газар дээр бууж ирэх тухай зөгнөлүүд, биелэх болно. Библьд ингэж бичжээ. “Тэгээд хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илрэн харагдана: газар дээрх бүх овог гашуудан уйлах ба тэд хүний Хүү тэнгэрийн үүлэн дээр хүч чадал, агуу алдартайгаар ирэхийг харах болно(Матай 24:30). “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна(Илчлэл 1:7). Одоо үүнийг эргэцүүлж түр завсарлацгаая. Эзэн үүлэн дээрээс бүх хүнд үзэгдэхийг хүн харах үед онолын хувьд тэд дэндүү их баярлах учиртай, гэхдээ энд “газрын бүх овог гашуудна” гэсэн байна. Яагаад энэ билээ? Яагаад гэвэл Бурхан олны өмнө харагдах үед, мөн нууцаар ирэх үед, Түүний хийсэн авралын ажил, аль хэдийн гүйцэлдсэн байна. Бас сайныг шагнаж, мууг шийтгэх ажил нь эхэлсэн байна. Энэ удаа, Бурханы нууц ажлыг голсон бүх хүн, аврагдах боломжоо бүрмөсөн алдана. Түүнийг жадалсан хүмүүс, өөрөөр хэлбэл, Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэж, ялласан хүмүүс түүнийг Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт гэдгийг мэдээд, цээжээ дэлдэн, цурхиран уйлж, шүдээ хавирахгүй байж, яаж чадах юм бэ? Иймээс “газар дэлхийн бүх овог гашуудна” хэмээх дүр зураг ингэж харагдах болно. Төгс Хүчит Бурханы үгнээс уншицгаая.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Олон хүн Миний хэлсэн зүйлийг тоохгүй байж магад, гэвч Есүс тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдээрээ харах үед чинь зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэгддэг хүн бүрд хэлэхийг хүсэж байна. Есүс тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе чамд маш сэтгэл догдлом мөч байж болох ч энэ үе бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийн цаг үе байх бөгөөд Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө, үнэний илэрхийлэл л байх үед Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн авдаг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж, Бурханы сэнтийн өмнө эргэн ирж, Бүтээгчийн тэвэрт орсон байх болно. “Цагаан үүл хөлөглөн ирээгүй Есүс бол хуурамч Христ” хэмээн муйхарлан итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ, учир нь тэд тэмдэг үзүүлдэг Есүст л итгэдэг, харин хатуу шүүлт зарлан, амийн үнэн замыг гаргадаг Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Есүс цагаан үүлэн дээр ил тодоор эргэн ирэх үедээ л үүнийг шийдвэрлэх болно… Есүс эргэн ирнэ гэдэг нь үнэнийг хүлээн зөвшөөрөх чадвартай хүмүүсийн хувьд агуу аврал, тэгж чаддаггүй хүмүүсийн хувьд яллалтын тэмдэг юм. Та нар өөрсдийн замыг сонгох хэрэгтэй ба Ариун Сүнсийг доромжилж, үнэнийг голох ёсгүй. Та нар юм мэдэхгүй, биеэ тоосон хүн байх бус, харин Ариун Сүнсний удирдамжийг дуулгавартай дагаж, үнэнийг хүсэн хүлээж, эрж хайдаг хүн байх хэрэгтэй; ийм байдлаар л та нар ашиг тус хүртэх болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно).

Төгс Хүчит Бурханы үгнээс бид, Бурхан эцсийн өдрүүдэд ирэхдээ хийсэн ажил нь хүнийг төгс болгох ажлын чухал хэсэг гэдгийг ухаарлаа. Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөнд, энэ нь хүнийг төгс болгох туйлын ховор боломжийг төлөөлдөг. Бурханы нууц ажил бүрийг хүлээн зөвшөөрч, төгс болгуулсан бүх хүмүүс Бурханаар хамгийн их ерөөгдсөн нь юм. Хэрвээ бид энэ ховор боломжийг нандигнахгүй, ялагчдыг бий болгох Бурханы ажлыг алдах юм бол, гүнзгий харамслын шаналалд унах болно.

“Сүсэг бишрэлийн нууц” кино зохиолоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих